Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1219

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01309/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хонгор сум, *****-р баг, ***** ТАА-д оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: *******, *******/-ын хүсэлттэй,

 

            “Улсад ажиллаж байсан байдал” тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ё.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ё.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургууль, Дархан-Уул аймгийн ******-р сургууль, Дархан-Уул аймгийн ******-р сургуульд тус тус ажиллаж байсан байдлыг минь хавтаст хэрэгт цуглуулж өгсөн баримтанд үндэслэн сэргээн тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ё. ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Ё.******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд математик, физикийн багш, Дархан-Уул аймгийн 10 жилийн 7 дугаар сургуульд 1997 оны 11 сарын 29-ний өдрөөс 2001 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд математикийн багш, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн   15 дугаар сургуульд 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд математикийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн 10 жилийн ****** дугаар сургуулийн захирлын 1997.11.29-ний өдрийн ****** дугаартай “Багшаар томилох тухай” тушаал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар сургуулийн захирлын 2004.05.06-ны өдрийн 32 дугаартай тушаал, 7 дугаар сургуулийн 2001.05.16-ны өдрийн 19 дугаартай тушаал, 1997.11.29-ний өдрийн 125 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, гэрэл зураг, 1988.12.10-ны өдрийн шагналын диплом, гэрч *******, *******, *******, нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Ё.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийлвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: ******* /-ын Баянхонгор аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд математик, физикийн багш, Дархан-Уул аймгийн 10 жилийн 7 дугаар сургуульд 1997 оны 11 сарын 29-ний өдрөөс 2001 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд математикийн багш, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар сургуульд 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд математикийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдолгаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ