| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0084/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/90 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Хохирогч Б.О-, Н.Б-,
Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2038000880049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б.Э.
Шүүгдэгч Б.Э- нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...д оршин суух иргэн Б.О-гийн Самсунг Эс-7 загварын 220.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг,
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадна иргэн Н.Б-гийн Самсунг Нөте-2 загварын 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг,
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Н-ийн ЭлЖи-П160 загварын 103.000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг,
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Буманз бүжгийн газрын ойролцоо иргэн Б.М-гийн Хуавей ю6 маркийн 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, илээр авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 34, 36-37 дугаар хуудас/,
- Хохирогч Б.О-гийн Самсунг Эс-7 загварын гар утсыг 220.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг хүүхэдтэйгээ гэртээ сууж байхад хаалга нүдээд манай нөхрийг асуусан. Би гэрийн хаалгаар шагайгаад байхгүй гэж хэлээд буцаж ороход араас ороод ирсэн. Өндөр шар царайтай 20 гаруй насны залуу байсан. Бичигтэй саравчтай хар малгайтай, богино хар куртиктэй, саарал юүдэнтэй ноосон цамцтай, жинсэн өмдтэй, хөх жордон пүүзтэй залуу байсан. Өмнө нь харж байгаагүй. Тэгсэн чинь тэр залуу нэг дугаар руу залгаад өгөөч гэж хэлээд миний утсаар яриад зогсож байснаа аваад гараад гүйсэн. Хойшоо хашаа даваад зугтсан. Тэр залууг одоо харвал танина. Миний утас Эс-7 маркийн утас байсан. 2019 оны 10 сард ах худалдаж авч өгсөн байсан юм. 350.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
- Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад айлд түлээ хөрөөдөхөөр өглөө 10 цагийн үед гараад орой гэртээ 20 цагийн үед ирсэн юм. Тэгтэл манай эхнэр Б.О- нэг танихгүй хүн орж ирээд утас аваад зугтчихлаа, чамайг таньдаг гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэн юм бэ гэж асуухад Б.Э- гэж утсаар яриад байсан гэж эхнэр надад хэлсэн. ...Би ажлаасаа ирээд эхнэрээс юу болсныг сонсоод хуучин байсан хаяг дээр нь очиход Б.Э- тэнд байж байсан. Тэгээд би Б.Э-г сайн анзаарч харахад манай эхнэрийн хэлж байсан хувцастай Б.Э-гийн өмсөж явсан хувцас яг таарч байсан. Б.Э- тэр үед богино хар куртиктэй, хар хөх өнгийн саравчтай малгайтай, хөх жордан пүүзтэй явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард санагдаж байна. 5 дугаар багийн ... тоотод байдаг хуучин таньдаг байсан Р.Н-гийн гэрт очиход эхнэр нь байж байхаар нь би Р.Н- байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь надад нэг утсаар яриулаач гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад утсаа өгсөн. Би утсыг нь аваад худлаа дугаар хийж залгаад утсаар ярьж байгаа юм шиг болоод утсыг нь аваад хашааны хойгуур нь авч зугатаасан. Саарал өнгийн С-7 маркын гар утас байсан. Би Улаанбаатар хот руу явж төрсөн ээж дээрээ очих гэтэл зардалгүй болсон тэгээд би хүний утсыг булааж зараад зардлын мөнгө олох зорилготой булааж зугатаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадна иргэн Н.Б-г гар утсаараа ярьж байхад нь “та утсаа өгөөч, утсаар чинь ярьчихаад өгье” гэж түүний Самсунг Нөте-2 загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би орой 22-23 цагийн орчимд “Доргио” баарны гадаа явж байгаад “Доргио” баарны үүдэнд зогсож байсан Приус маркын автомашинтай нэр, зүс үл таних залуу машиныхаа гадаа утсаар яриад байж байхаар нь “та утсаа өгөөч, утсаар чинь ярьчихаад өгье” гэж гуйгаад нөгөө залуу утсаа өгөхөөр нь би Улаанбаатар хот руу Сүхбат гэдэг найз руугаа залгаад утсаа авахгүй байсан. Намайг утсаар залгаж байтал утасны эзэн залуу машиндаа суухаар нь би тэр чигтээ утсыг нь аваад гэр хороолол руу ороод зугатаасан. ...Хар хөх өнгийн Ноте-2 маркын гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 87 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой би 17 цагийн орчим би гэрээсээ гараад 9 дүгээр цэцэрлэгээс дүүгээ аваад буцаад явж байхад хар куртиктэй, саарал өнгийн юүдэнтэй малгайтай дотор талдаа саравчтай хар малгайтай эрэгтэй хүн тараад намайг “утсаа өгч байгаач нэг утсаар яриад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ЭлЖи-П- 160 маркийн гар утсаа нөгөө хүнд өгсөн тэгээд нөгөө хүн миний утсаар нэг хүнрүү залгахад тэр нь холбогдоогүй дахиад нэг хүнрүү залгаад Хөвсгөлөөс ярьж байна гэж хэлж байсан тэгээд манай гудамны үзүүр хүртэл миний хажууд утсаар ярьж явж байгаад зугтаагаад гүйгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Н-ийн ЭлЖи-П-160 маркийн гар утсыг 103.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3 дугаар хороонд байдаг халуун усны тэнд 17 цагийн үед явж байхад 18 орчим насны эмэгтэй хүүхэд дүүгээ дагуулаад явж байхаар нь би “ахдаа утсаа өгөөч, би нэг ярьчихаад өгье” гэж хэлээд утсыг нь аваад шууд гудамж руу ороод гүйгээд явсан. ... Эл Жи маркын хужаа гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар,
1.4. Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буманз” бүжгийн газрын ойролцоо иргэн Б.М-н Хуавей ю6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь “ахаасаа мөнгө авах гэсэн юм, утсаараа нэг яриулаад өгөөч” гэж хэлж аван айлын хашаа руу орж зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 12 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
- Гэрч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 150-151 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 33 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 152 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч нарын зүгээс дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс сэргийлэх мэдлэг дутмаг, эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандаж буй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Н-ийн Эл Жи-П160 загварын гар утсаараа ярьж байхад нь “гар утсаа өгч байгаач, утсаар чинь ярьчихаад өгье” гэж түүний Эл Жи-П160 загварын 103.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 87 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 83 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...д оршин суух иргэн Б.О-г гэртээ байхад нь түүний нөхөр Р.Н-г сураглахад нь “байхгүй, ажилдаа явсан” гэхэд араас нь хашаанд нь дагаж орж ирэн “утсаараа ганц яриулаад өгөөч” гэж түүний Самсунг Эс-7 загварын 220.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч хашаа даван зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 34, 36-37 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55, 64 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буманз” бүжгийн газрын ойролцоо иргэн Б.М-н Хуавей ю6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь “ахаасаа мөнгө авах гэсэн юм, утсаараа нэг яриулаад өгөөч” гэж хэлж аван айлын хашаа руу орж зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 110 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 120-121 дүгээр хуудас/, хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/, гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадна иргэн Н.Б-г гар утсаараа ярьж байхад нь “та утсаа өгөөч, утсаар чинь ярьчихаад өгье” гэж түүний Самсунг Нөте-2 загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 90 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 99-100 дугаар хуудас/, хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 104-105, 107 дугаар хуудас/, гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “зардлын мөнгө олох зорилготой булааж зугатаасан. ...хоол унд авч идээд үрж дуусгасан” гэх /хх-ийн 8, 85/ мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 923.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.О-д учруулсан 220.000 төгрөгийн, Х.Н-т учруулсан 103.000 төгрөгийн, Н.Б-д учруулсан 150.000 төгрөгийн хохирлоо тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Э-гаас 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д, 103.000 төгрөгийг гаргуулж хохирогч арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Шинэбаярт, 150.000 төгрөгийг гаргуулж Н.Б-д тус тус олгож,
Хохирогч Б.М- Хуавей ю6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа “...25.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг төлж утсаа буцаан авсан. 25.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 127/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогч Б.М-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-н 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Н-ийн Эл Жи-П160 загварын гар утсаараа ярьж байхад нь “гар утсаа өгч байгаач, утсаар чинь ярьчихаад өгье” гэж түүний Эл Жи-П160 загварын 103.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч зугатаасан,
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...д оршин суух иргэн Б.О-г гэртээ байхад нь түүний нөхөр Р.Н-г сураглаж, “байхгүй, ажилдаа явсан” гэхэд араас нь хашаанд нь дагаж орж ирэн “утсаараа ганц яриулаад өгөөч” гэж түүний Самсунг Эс-7 загварын 220.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч хашаа даван зугатаасан,
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буманз” бүжгийн газрын ойролцоо иргэн Б.М-н Хуавей ю6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь “ахаасаа мөнгө авах гэсэн юм, утсаараа нэг яриулаад өгөөч” гэж хэлж аван айлын хашаа руу орж зугатаасан,
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадна иргэн Н.Б-г гар утсаараа ярьж байхад нь “та утсаа өгөөч, утсаар чинь ярьчихаад өгье” гэж түүний Самсунг Нөте-2 загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч зугатаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 310.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал цагдан хоригдсон хоног зэргийг тус тус харгалзан үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Э- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 08 хоногийн хорих ял нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э- нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 08 хоногийн хорих ял нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 8 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтэн, яллагдагчаар өнөөдрийг хүртэл 52 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-н баривчлагдаж, цагдан хоригдсон 52 хоногийг хорих ялын 52 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг сар 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 8 /найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 8 /найм/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг хорих ялын 52 /тавин хоёр/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д, 103.000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-т, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Н.Б-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ