| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01100/и |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1223
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2016/01100/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Ухаа хошууны ****** тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******, утас: *******/, ******* ******* овогт *******ий ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ХААИС-ийн зүүн талд байрлах ******* ******* ХХК /утас: /,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Ахмадын хороонд тус тус холбогдох,
"Нийт 3,366,300 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.Энхболд, Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагч болох Дархан-Уул аймгийн Ахмадын хорооноос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 3,366,300 төгрөгийн алданги 651,500 төгрөгөөс мөн татгалзаж, үндсэн төлбөр 2,714,800 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК, Дархан-Уул аймгийн Ахмадын хороонд тус тус холбогдох нийт 3,366,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагч болох Дархан-Уул аймгийн Ахмадын хорооноос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 3,366,300 төгрөгийн алданги 651,500 төгрөгөөс мөн татгалзаж, үндсэн төлбөр 2,714,800 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК, Дархан-Уул аймгийн Ахмадын хороонд тус тус холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Ахмадын хороонд холбогдох шаардлагаасаа татгалзаж, 2,714,800 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58,387 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******, Ц.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ