Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1225

 

 

     Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                        

                                                       

                                                                                                   Хэргийн индекс 135/2016/01038/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, *******ийн *******д байрлах ******* байдлын ******* ******* харьяа Дархан-Уул аймаг дахь ******* ******* салбарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******-р баг, Баян-Өлзийт, Тосгон ****** тоотод байрлах “******* ******* ” ХХК-д холбогдох,

“8,100,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* байдлын ******* ******* харьяа Дархан-Уул аймаг дахь ******* ******* салбар шүүхэд гаргасан тайлбартаа “... хариуцагч “******* ******* ” ХХК нь үндсэн төлбөр 5,400,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 2,700,000 төгрөгөөс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                                

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* байдлын ******* ******* харьяа Дархан-Уул аймаг дахь ******* ******* салбар нь хариуцагч “******* ******* ” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 5,400,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үндсэн төлбөр 5,400,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь алданги 2,700,000 төгрөгөөс татгалзсан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* байдлын ******* ******* харьяа Дархан-Уул аймаг дахь ******* ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

D:\Bvv ustga\Zahiramj\74.2\Evlerel\******* нөөц-орхон ******* .doc

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 50,675 төгрөгийг хариуцагч “******* ******* ” ХХК-иас гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ