| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01286/и |
| Дугаар | 1227 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1227
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийниндекс 135/2015/01286/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох,
“нийт 1,250,384 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,250,384 төгрөгийн алданги 416,795 төгрөгөөс татгалзаж, шимтгэлийн өр 833,589 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтэс нь хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д холбогдуулан шимтгэлийн өр, алданги нийт 1,250,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,250,384 төгрөгийн алданги 416,795 төгрөгөөс татгалзаж, шимтгэлийн өр 833,589 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын
тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 12,278 төгрөгийг хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ