Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1229

 

         Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийниндекс135/2016/00813/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“... Бид харилцан ярилцаад цаашид эв найртай, бие биедээ буулт хийж хамтран амьдрахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй болсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ