Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э 

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Бд холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, Фермер  мал аж ахуйч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн .................гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Бийн Б/РД:АО....................../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цалуу гэх газраас зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг буюу 2.2911 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 271.767 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цын өгсөн: 

“...Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүмийн Цалуу гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээний мод бэлтгэсэн байсан. Тухайн үед Цэнхэр сумын Засаг даргын захирамжаар ууланд мод бэлтгэхийг хориглосон байсан. Би тэр газар очиж үзээгүй. Цэнхэр сумын Цэцэрлэг баг Цагаансүмийн Цалуу гэх газар нь улсын тусгай хамгаалалтын бүсэд хамаардаггүй газар. Тус газар 2017 онд ойн нөхөрлөлүүдэд талбай тусгаарлалт хийж мод бэлтгэх зөвшөөрөл өгч байсан газар байгаа, нутгийн иргэд мод бэлтгэх эрхийн бичгээ аваад тус газраас галын түлээний мод бэлтгэдэг. Хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/ 

 

          *Гэрч А.Гийн өгсөн: 

           “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг 5-р багт байрлах засмал зам дээр би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаярын хамт хяналт шалгалт хийж яваад 78-81 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг шалгахад Б.Б гэх залуу нь тус тээврийн хэрэгсэл дээр мод ачсан байдалтай явж байсан. Тухайн үед бичиг баримтыг нь шалгаж мод бэлтгэх зөвшөөрлийг нь шалгах гэтэл мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Тийм учраас тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж түр саатуулан Б.Бг Эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн. Б.Б гэх залуу ганцаараа явж байсан, машины кабины өндөртэй тэнцүүлээд ачсан байсан. Модоо Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутгаас бэлдсэн гэж ярьж байсан. Б.Б гоожин авах гээд Цэнхэр сумын байгаль хамгаалагч дээр очоод байгал хамгаалагч нь байхгүй байсан учраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/ 

 

           *Гэрч О.Бын өгсөн: 

           “...2019 оны 09 сарын 20-ны үеэр санагдаж байна, Б.Б хөх өнгийн Бонго маркийн машин дээр мод ачаад аймгийн төв рүү явсан. Цагаансүмийн дунд цалуу гэх газраас мод хийгээд уулнаас бууж байхыг нь би харсан, харин мод бэлтгэсэн эрхийн бичигтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Хэний машинаар мод ачиж явсаныг мэдэхгүй байна. Б.Бд өөрт нь машин тэрэг байхгүй, хүний машин гуйж мод ачиж явсан байх, ямарч байсан хөх өнгийн Бонго маркийн машин байсан. Б.Б ганцаараа явж байсан өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/ 

 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бийн”...2.3228 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж шинэс /хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 90589,2 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 45-46 дугаар тал/ 

 

           *Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 169 дугаартай”...Олон жил ашигласан, Хятад улсад үйлдвэрлэсэн мод хөрөөдөх зориулалттай цахилгаан хөрөөний зах зээлийн зээлийн дундаж үнэлгээг 2019 оны 09 сарын байдлаар 60.000/жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/ 

 

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар тал/ 

           *Автомашин болон бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-7 дугаар тал/, 

            *Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургууд/хх-ийн 17-18 дугаар тал/ 

            

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цалуу гэх газраас Б.Б нь зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг буюу 2.2911 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 90589 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цын”... Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүмийн Цалуу гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээний мод бэлтгэсэн байсан. Тухайн үед Цэнхэр сумын Засаг даргын захирамжаар ууланд мод бэлтгэхийг хориглосон байсан...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч А.Гийн ”... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг 5-р багт байрлах засмал зам дээр би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. ын хамт хяналт шалгалт хийж яваад 78-81 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг шалгахад Б.Б гэх залуу нь тус тээврийн хэрэгсэл дээр мод ачсан байдалтай явж байсан. Тухайн үед бичиг баримтыг нь шалгаж мод бэлтгэх зөвшөөрлийг нь шалгах гэтэл мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Б.Б гэх залуу ганцаараа явж байсан, машины кабины өндөртэй тэнцүүлээд ачсан байсан. Модоо Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутгаас бэлдсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бын”...2019 оны 09 сарын 20-ны үеэр санагдаж байна, Б.Б хөх өнгийн Бонго маркийн машин дээр мод ачаад аймгийн төв рүү явсан. Цагаансүмийн дунд цалуу гэх газраас мод хийгээд уулнаас бууж байхыг нь би харсан, харин мод бэлтгэсэн эрхийн бичигтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Б.Бд өөрт нь машин тэрэг байхгүй, хүний машин гуйж мод ачиж явсан байх, ямарч байсан хөх өнгийн Бонго маркийн машин байсан. Б.Б ганцаараа явж байсан өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 90.589 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бгийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлз заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.Иймд шүүгдэгч Б.Бг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 90.589 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /90.589*3=271.767/  хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун жаран долоо төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул шүүгдэгчээс 271.767 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч Б.Бг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-81 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашин нь С.Э гэх хүний эзэмшилийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 271.767 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.728.233 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 146.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2.3228 метр куб модыг тус тус улсын орлогод оруулахаар, хэрэгт битүүмжлэгдсэн 78-81 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч С.Эд буцаан олгож, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 89.352 гэж, шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй бичсэн байгааг  тус тус дурдан шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч С овогт Бийн Бг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 3/гурав/ хоногийн 1/нэг/ хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжээр тооцож /3х15.000=45.000/ эдлэх ялаас хассугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 405/дөрвөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000/дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 52 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан авч шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 271.767/хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 1.728.233/нэг сая долоон зуун хорин найман мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 146.000/нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.3228 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

               

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 78-81 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Эд /регистрийн дугаар ИЖ................9/ буцаан олгож, шүүгдэгч Б.Бгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

              

                8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

   9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР