Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1256

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2016/01105/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан эрэг,******-р баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******-р баг, Атарын ***** тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,

 

"Зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бурмаа, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талууд шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа алдангиас татгалзаж, үндсэн төлбөр 100,000 рубль, хүү 135,000 рубль, нийт 235,000 рубль буюу 7,125,200 төгрөгийг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа алдангиас татгалзаж, үндсэн төлбөр 100,000 рубль, хүү 135,000 рубль, нийт 235,000 рубль буюу 7,125,200 төгрөгийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар А.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт 235,000 рубль буюу 7,125,200 төгрөгийг хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 128,953 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 128,953 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******од олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ