| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/37 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч. Н.Э
Шүүгдэгч: Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Тд холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, ...настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Бгийн Т/РД:АБ.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь Г.Бэтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн” гэх газраас хохирогч Э.Нийн 2 тооны адууг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн .... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Нийн өгсөн:
“...Би тухайн өдөр адуугаа Дунд тээл гэх газраас олж авсан. Би тухайн өдөр адуугаа олж аваад тоолж үзэхэд хоёр тооны адуу байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/,
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...2019 оны 10 сарын 09-ний өдөр Б.Т гэх хүн миний үеэл болох Г.Бэтэй хамт 18 цагийн үед манай гэрт ирсэн. Тэр хоёр манай гэрт сууж байгаад орой 21 цаг өнгөрч байх үед явсан. Би тэр хоёрт хоол цай хийж өгч байгаад явуулсан. Саарал өнгөтэй машинтай явж байсан. Дугаарыг нь мэдэхгүй байна, суудлын жижиг тээврийн хэрэгсэл байсан. Уяа оосорны зүйл асууж байсан. Би бугуйл гадаа байгаа гэж хэлсэн. Хутга авч явсан эсэхийг мэдэхгүй, бугуйл авч явсан. Би ганцаараа амьдардаг учир ажил их байдаг, тухтай ярьж хөөрч сууж чадаагүй. Орой 01 цаг өнгөрч байхад шөнө ирсэн байх. Гэрт орж ирчихээд буцаад гараад явсан. Би нойрмог байсан болохоор юм яриагүй. Г.Бэ миний үеэл учраас үе үе манай гэрт ирдэг. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэр хоёр эрүүл байсан. Би цөөн тооны мал хариулж Булган сумын Зуунмод гэж газарт ганцаараа амьдардаг. Би одоо эгчтэйгээ Тусгалт баг, Тамирын эх гэх газарт амьдарч байгаа. Зун эдэлж хэрэглэж байсан зүйлс одоо амбаарт хураалгаастай байгаа. Бугуйлыг минь шөнө ирэхдээ тэр хоёр гэрийн гадаа орхисон байсан. Би тэр өдрөөс хойш огт уулзаагүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 дугаар тал/,
*Гэрч Б.Нгийн өгсөн:
“...Би Марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт нь миний нэр дээр байдаггүй. 2017 онд Наранхүү гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэрнээс уг тээврийн хэрэгслийг унаж хэрэглэээгүй. Баримт бичиг нь Наранхүү гэдэг хүний нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг би Б.Тд зарахаар үнэ тохироод 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр өгсөн. Гэхдээ үнэ хөлсийг нь огт аваагүй байгаа. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт Б.Тд байгаа. Би тухайн үед өөрийн гэртээ байсан. Тухайн өдөр би гэрээсээ өөр тийшээ огт яваагүй. Машинаа өгсөнөөс хойш бараг уулзаагүй...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 41-44 дүгээр тал/,
*Гэрч Б.Огийн өгсөн:
“...2019 оны 10 сарын 10-ны өдөр би Б.Т, Г.Бэ гэх хоёр хүнтэй уулзсан. Тэр өдөр би ажил ихтэй байсан. Энэ хоёр хүнийг хэдэн цагийн үед ирсэнийг нь санахгүй байна. Үд дунд болж байсан байх. Энэ хоёр хүн надад мах заръя гэж хэлээд хоёр тооны морины мах авч ирсэн. Би хоёр адууны махыг хилэн дээр тавьж хиллэж үзэхэд 100 кг болон 114 кг татаж байсан. Би 1 кг махыг 4.500 төгрөгөөр авсан. Та хоёр махныхаа гарал үүслийн бичгийг авч ир гэхэд тэр хоёр за гээд гараад явсан. Тэгээд тэр хоёрыг гарал үүслийн бичгээ авч ирээд мөнгөө ав гэж хэлсэн. 1 кг махыг 4.500 төгрөгөөр тохиролцоод ойролцоогоор 900.000 төгрөг болж байсан. Удалгүй цагдаа нар гэнэтийн шалгалт хийж хүрч ирсэн. Тэр хоёр хүн цагдаа нар ирэх үед гадаа машиндаа сууж байсан. Саарал өнгөтэй Марк-2 маркийн машин байсан. Улсын дугаарыг нь хараагүй. Би гарал үүслийн бичгээ өг гээд одоо аваад ирье гээд гарсан. Уг хоёр хүнийг цагдаа аваад явсан. Мах нь муудах гээд байсан тул хот руу ачуулсан. Харин мөнгө төгрөгийг нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр Э.Н гэх хүнд өгсөн. Нийт 900.000 төгрөг бэлэн өгсөн. Зүс мэдэх хүмүүс байсан...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 45-48 дугаар тал/,
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 232 дугаартай:
“...Нас гүйцсэн, 2 тооны морины үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 2.000.000/хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 4-7 дугаар тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-11 дүгээр тал/
*Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1658 дугаартай албан тоот/хх-ийн 98 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 75 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн” гэх газраас иргэн Э.Нийн 2 тооны адуу алдагдаж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Т бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Э.Нийн”...Би тухайн өдөр адуугаа олж аваад тоолж үзэхэд хоёр тооны адуу байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”... 2019 оны 10 сарын 09-ний өдөр Б.Т гэх хүн миний үеэл болох Г.Бэтэй хамт 18 цагийн үед манай гэрт ирсэн. Тэр хоёр манай гэрт сууж байгаад явсан. Орой 21 цаг өнгөрч байх үед явсан. Би тэр хоёрт хоол цай хийж өгч байгаад явуулсан. Саарал өнгөтэй машинтай явж байсан. Дугаарыг нь мэдэхгүй байна, суудлын жижиг тээврийн хэрэгсэл байсан. Уяа оосорны зүйл асууж байсан. Би бугуйл гадаа байгаа гэж хэлсэн. Орой 01 цаг өнгөрч байхад шөнө ирсэн байх. Гэрт орж ирчихээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн”... Би Марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт нь миний нэр дээр байдаггүй. 2017 онд Наранхүү гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгслийг би Б.Тд зарахаар үнэ тохироод 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр өгсөн. Гэхдээ үнэ хөлсийг нь огт аваагүй байгаа. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт Б.Тд байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Б.Огийн”...2019 оны 10 сарын 10-ны өдөр би Б.Т, Г.Бэ гэх хоёр хүнтэй уулзсан. Энэ хоёр хүн надад мах заръя гэж хэлээд хоёр тооны морины мах авч ирсэн. Би хоёр адууны махыг жинлэж үзэхэд 100 кг болон 114 кг татаж байсан. Би 1 кг махыг 4.500 төгрөгөөр авсан. Та хоёр махныхаа гарал үүслийн бичгийг авч ир гэхэд тэр хоёр за гээд гараад явсан. 1 кг махыг 4.500 төгрөгөөр тохиролцоод ойролцоогоор 900.000 төгрөг болж байсан. Удалгүй цагдаа нар гэнэтийн шалгалт хийж хүрч ирсэн. Тэр хоёр хүн цагдаа нар ирэх үед гадаа машиндаа сууж байсан. Саарал өнгөтэй Марк-2 маркийн машин байсан. Харин мөнгө төгрөгийг нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр Э.Н гэх хүнд өгсөн. Нийт 900.000 төгрөг бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Дийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 232 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Тын бүлэглэн бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тыг бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Э.Нийн хулгайд алдсан хоёр тооны адууны үнэлгээг шинжээч хоёр сая төгрөгөөр тогтоосон бөгөөд хохирогч нь есөн зуун мянган төгрөгийг бэлнээр авсан, үлдэх хохирлоо нэхэмжлэх талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүгдэгч Б.Ттай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татахаас өмнө нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан Тоёота марк-2 маркийн 64-89 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Намуунхүү гэх хүний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Таас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота марк-2 маркийн 64-89 ДАХ улсын дугаартай автомашины үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Нид 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг төлж, үлдсэн 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Намуунхүүд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйл, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Тын хувьд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бгийн Тыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Булган сумын ... тоотод оршин суух хохирогч Найман овогт Эын Н/РД:АБ.........../-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 48 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Таас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Тоёота марк-2 маркийн 64-89 ДАХ улсын дугаартай автомашиын үнэ болох 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Нид 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг төлж, үлдсэн 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийг улсын орлого болгон Тоёота марк-2 маркийн 64-89 ДАХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Н-д олгосугай.
7. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР