| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01380/и |
| Дугаар | 1264 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1264
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01380/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах *******, ******* банкны Хуучин ****** тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/-т холбогдох,
“8,295,979 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа болон хариуцагч Д.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 8,295,979 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 25-ны өдөр 1,795,979 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* банкны Хуучин Дархан тооцооны төв нь хариуцагч Д.*******т холбогдуулан 8,295,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8,295,979 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 25-ны өдөр 1,795,979 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ