Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй 

           Улсын яллагч: Н.Цогтбаяр 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.Э 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.О 

Иргэдийн төлөөлөгч: Ч.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А 

Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 12.1 дүгээр зүйлийн 4, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж О овогт Гийн Бэд холбогдох эрүүгийн ... дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1...ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .............тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Архангай аймгийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Гийн Бэ/РД:МИ................./ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Бэ нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч П.Мыг эрхшээлдээ байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, Архангай аймгийн Хайрхан сумын Дэнжийн 9-2 тоот, тус сумын Оросын өвөлжөө, Хүнүйн голын урд зэрэг газруудад 2017 оны 06 дугаар сард, 2017 оны 09 дүгээр сард, 2017 оны 11 дүгээр сард, 2017 оны 12 дугаар сард 2 удаа, 2018 оны 03 дугаар сард, 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 06 дугаар сард, 2018 оны 10 дугаар сард 9 удаа, 2018 оны 11 дүгээр сард, 2019 оны 04 дүгээр сард, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд удаа дараа буюу нийт 20 удаа бэлгийн харьцаанд орсон, 

Архангай аймгийн аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 9-2 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч П.Мыг байнга буюу 2017 оны намар нүүрэн тус газар нь өшиглөж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэвлийн тус газар нь өшиглөж, 2017 оны өвөл толгой руу нь өмдний тэлээгээр ороолгож зодсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Огийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...П овогтой М нь Архангай аймгийн  Хайрхан суманд оршин суудаг 12 настай өсвөр насны хүүхэд байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллах болсон шалтгаан нь эрхэлж байгаа ажил хэргийн хүрээнд буюу Архангай аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар ажилладаг. Прокурорын шийдвэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Томилогдох шалтгаан нь хохирогчийн ээж болон Г.Бэ нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр байсан учраас томилогдсон. Үүнээс хойш мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн дагуу ажиллаж хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаанд оролцож явсан. Хохирогч хүүхэдтэй биечлэн 2-3 удаа уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мөн байгууллагын сэтгэл зүйчтэй уулзуулж байсан. Ажиллах хугацаанд тухайн хэрэг болсон газар буюу хүүхдийн гэрт очиж байгаагүй. Хохирогчийн хувьд манай байгууллагад анх ирэхдээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй, айсан, сандарсан байдалтай ирсэн. Хэрэг болсон талаар үйл явдлыг 2 дахь удаагийн уулзалтаас эхэлж сэтгэл зүйчид хэлсэн. Яагаад сандарсан талаараа тухайн сум нь жижиг сум байдаг. Болсон асуудал маш хурдан тархсан, энэ асуудлаас болж ангийн хүүхдүүд болон багш нар ойр дотны хүмүүүс нь чичилсэн байдалтай байсан нь давхар сэтгэл зүйн эмгэг болсон. Мэдүүлгийн явцад Г.Бэ гэдэг хүн 20 удаа энэ хүчирхийллийг үйлдсэн гэсэн мэдүүлгийг өгсөн. Одоогийн байдлаар хохирогч хүүхэд ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа. Одоо хүүхдэд дасан зохицох эмгэг илэрсэн, цаашид хүүхдийн амьдрал дээр авч үзэхэд маш хүнд эрсдэлтэй зүйл болоод байна...” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1912005200240 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           * Насанд хүрээгүй хохирогч П.Мын өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Хайрхан сумын төвд өөрийн хашаандаа би өвөөгийн гэрт эмээтэйгээ хамт бууз хийж байсан. Аав Г.Бэ маань гэрээсээ дуудаад ном дэвтэрээ цэгцэл, янзал гэж хэлсэн. Би тэгээд гэртээ ороод ном дэвтэрээ янзлаад гарах гэсэн чинь аав миний утсанд тоглоом татаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний утсанд тоглоом татаж өгч байгаад намайг хүчиндсэн. Тэгтэл эмээ хойд гэрээсээ ороод ирсэн. Аав намайг өмнө бас хүчиндэж байсан. Аав өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийсэн. Энэ үйлдлийг би хүчиндэх гэж ойлгож байна. Манай хойд аав Г.Бэ маань намайг хамгийн анх 2017 оны 06 дугаар сард хичээл амраад удаагүй байхад Архангай аймгийн Хайрхан сумын Оросын өвөлжөө гэх газарт өвөлжөөний аманд өвөөгийн гэрт байж байхад намайг чих ухаад өг гэхээр нь би чихийг нь ухаад өгтөл, нуруун дээрх батга шахаад өг гээд байсан, би нуруун дээр нь байсан батгыг цээж нүцгэн байхад нь шахаад өгсөн. Шахаад өгч дуусаад миний нойр хүрээд байсан би тэгэхээр нь өвөөгийн гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтэж байсан. Тэгтэл хойд аав маань миний өмдийг доош нь гуя руу шувтлаад өөрийнхөө өмдийг тайлаад боожгойгоо гаргаж ирээд миний боожгой руу хийсэн Би орилох гэтэл миний амыг дарсан. Намайг хүчиндэж дуусаад намайг ээждээ хэлбэл дахин  хүчиндэнэ шүү гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 09 дүгээр сард хагас бүтэн сайнаар би аав, ээж, дүүтэй хөдөө явсан.  Ээж гүү саагаад би зуслангийн башингийн хажуугийн өвөөгийн гэрт дүү, аав хоёртой байхад дүүг гар ээж дэрээ оч гэсэн. Би хамт дүүтэйгээ гарах гэтэл яах гээд байгаа юм бэ гэж хэлээд дүүг маань гаргасан. Тэр хооронд намайг хүчиндсэн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын төвд өвөөгийн гэрт байхад хойд аав Г.Бэ маань гэртээ орж гал түл гээд оройны 19 цагийн үед хэлсэн. Би галаа түлэх гэж байгаад шүдэнзээ зурах гэж байгаад гараа түлтэл өө гэж хэлээд аав намайг чих ухаадах гэж хэлсэн. Би чихийг нь ухаж дуустал намайг тэвэрч аваад дээр гараад өмдийг доош шувтлаад миний боожгойг гаргаж ирээд өөрийнхөө боожгойг хийж хүчиндсэн. Дараа нь 2017 оны 12 дугаар сард мөн өвөөгийнхөө гэрт байж байхад 20 цагийн үед намайг хойд аав Г.Бэ маань галаа түл гэсэн. Би өвөөгийн гэрээс гарч ирээд галаа түлчихээд нойр хүрээд байхаар нь ороо засаад ороод унтах гэж байтал аав намайг унтах гэж байгаа юм уу гэж асуугаад хөнжил сөхөөд миний дотуур хувцсыг тайлаад боожгойгоо хийсэн. Намайг хүнд хэлж болохгүй шүү гэсэн. Би хүчиндэх явцад нь ээжид хэлнэ гэж хэлтэл ээждээ хэлбэл дахин хүчиндэнэ шүү гээд айлгаад байдаг. Дараа нь уг явдлаас хойш 2, 3 хоногийн дараа аав гаднаас бага зэрэг архи уусан орж ирээд намайг ороо зас гэж хэлсэн. Би ороо застал миний өмдийг тайлаад миний боожгой руу боожгойгоо хийсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нэг өдөр хичээлээ хийгээд сууж байтал өвөө, дүү нар байхгүй байхад хойд аав Г.Бэ маань өвөөгийн гэрт намайг хичээлээ хийж байтал орж ирээд өмд тайлаад өөрийнхөө боожгойг гаргаж ирээд миний боожгой руу хийсэн.  Дараа нь 2018 оны 05 дугаар сард сумын төвд хичээлээ тараад гэртээ иртэл аав ганцаараа байж байсан. Намайг хувцсаа сольж өмсөх гээд хувцсаа тайлсан байхад хэвтэж байснаа босож ирээд өөрийнхөө боожгойг минийх рүү хийж хүчиндсэн Дараа нь 2018 оны 06 дугаар сард Архангай аймгийн Хайрхан суманд хөдөө өвөөгийн гэр болох Хүнүйн голын урд талд өвөөгийн байшинд байж байтал ах нар хониндоо явсан эзгүй байхад гаднаас орж ирээд намайг унтаж байхад өмд тайлаад миний боожгой руу хойд аав Г.Бэ боожгойгоо хийсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сард 10-даар өмнөх үйлдэлтэйгээ ижил гал түлэх хооронд эсхүл чих ухуулаад дууссаны дараа хүч хэрэглэж бэлгийн харилцаанд ордог болсон. 10 дугаар сард 9 удаа хийсэн санагдаж байсан. Би хэдний өдрүүд байсан болохыг санахгүй байна. Дараа нь 2018 оны 11 сард хичээлээ тараад ирсэн байсан. Гадаа их салхитай өдөр байсан шиг санагдаад байна аав, Бүжинлхам гэх манай хамаатны дүү 11 настай охинтой хамт байсан. Тэгээд Бүжинлхам хичээл рүүгээ давтлагадаа явсан. Намайг хувцсаа солиод эвхээд тавьсаны дараа намайг хүчиндсэн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сард сургуулийн амралт дууссан байхад би гэртээ байсан. Тэгтэл аав хөдөө ажлаар яваад гэртээ ирсэн. Хөдөөгүүр малд тарилга хийхээр явсан. Гэртээ орж ирээд хайрцагтай тариагаа тавиад намайг орон дээр хэвтэж байхад өмд тайлаад өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийсэн. Түүнээс хойш дандаа аав хөдөөгүүр яваад уулзалдахгүй байсан. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би эмээтэй бууз хийж байхад аав нэг хүн нас барсан ажил явдалд нь оролцоод ирсэн. Намайг гар хичээлээ янзал гэж гэртээ оруулаад дуудаж ирээд хүчиндсэн уг явдлыг манай эмээ мэдэж байгаа. Өөр харсан хүн байхгүй. Манай сумын сургуульд эмчийн үзлэг явж байсан. Ахлах ангийн сурагч нарыг үздэг. Би эмчийн үзлэгээр орж байгаагүй. Надтай муухай харилцаатай байдаг. Дүүтэйгээ маргалдахад намайг загнаад, зоддог. Зодохдоо толгой руу цохидог, өмдний тэлээгээр цохидог, хамар болон гэдэс рүү хөлөөрөө өшиглөж байсан. Намайг 2-3 удаа зодож байсан. Намайг загнадаг. Намайг ээждээ болон хүнд хэлбэл дахин хүчиндэнэ шүү гэж хэлэхээр айдаг байсан. Мөн манай дүү аавд маань маш их хайртай болохоор ээжид би аав намайг хүчиндсэн гээд хэлэхээр аав, ээж маань салаад дүү маань аавгүй болно гэж би бодсон. Мөн манай ангид аавгүй хүүхэд байдаг. Тэр хүүхдийг манай ангийнхан аавгүй гээд шоолоод байдаг болохоор би бас тэгж гадуурхуулна гэж бодоод хэлэхгүй айгаад байдаг байсан. Манай өвөө Б.Дгийн төрсөн дүү Хандмаагийн Мөнхтөр гэх залуу намайг Архангай аймгийн Хайрхан сумын төв дээр байж байхад 2018 оны 11 сард айлын мал хардаг байж байгаад сумын төвд манай гэрт ирж байсан. Намайг Мөнхтөр ах утсаар юм үзэх үү гэж асуухаар нь би тэгье гэж хэлээд Мөнхтөрийн хэвтэж байсан ор дээр очсон. Би утсыг нь үзэж байхад миний өмдийг доош шувталсан. Би боль гэж хэлэхэд намайг чи дуугүй байж бай гэж хэлээд миний амыг таглаад өөрийнхөө өмдийг доош шувтлаад боожгойгоо гаргаж ирээд миний боожгой руу хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Мөнхтөр ах айлын мал харахаа болиод манай гэрийн ард тал өвөөгийн гэрт байсан. Мөнхтөр ах манай гэрт орж ирээд гутлаа эмхлүүлж тавь гэж хэлээд намайг напилон торт авч идэх үү гэж асуугаад напилон торт авч ирсэн. Уг тортыг идээд орон дээр хамт сууж байхад намайг хэвтүүлээд өмдийг минь тайлаад өөрийнхөө боожгойг хийж хүчиндсэн. Өөр хэн нэгэн хүн намайг хүчиндээгүй. Нэг удаа архи уусан байсан. Бусад үед нь эрүүл байсан. Хөлийн чимээ гарахаар больсон удаа бий. Хүнд өмнө нь баригдаж байгаагүй. Сая эмээд баригдсан.  Манай хойд эцэг хүчиндэж эхлэхийн өмнө миний хөхийг баздаг. Үнсэлдэж байгаагүй, бэлэг эрхтэн рүү хуруу гараа хийж байгаагүй. Ганц гэрээрээ байдаг. Хажууд нь айл байдаггүй.  Лхагвадорж, Отгонбаяр ах нарыг хэлсэн. Гэхдээ энэ талаараа манай ах нар мэдээгүй. Одоо энэ асуудлыг сонссон.  Миний сарын тэмдэг ирээгүй байгаа. Хүчиндэх бүртээ үрийн шингэн гардаг байсан /үрийн гэж зурагтаар харсан цагаан өнгийн зүйл гардаг байсан. Би үүнийг үрийн шингэн зурагтаар мэдсэн/ Хааяа миний бэлэг эрхтэн дотор үрийн шингэн үлдсэн байдаг байсан. Хааяа манай хойд эцэг Г.Бэ угаадасны хувин руугаа яваад очиж шээж байгаа юм шиг зогсохоор цагаан зүйл гараад байдаг байсан. Цус гардаггүй байсан. Хамгийн анх хойд эцэг маань хүчиндсэний маргааш өглөө нь бие засахад дотоож заваарсан цус  болсон байсан. Зовиур гэвэл миний боожгой хорсож өвддөг, гэдэс давсгаар өвддөг, хааяа шээх мэдрэмж төрөөд шээх гэхээр шээс гардаггүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр тал/ 

 

*Насанд хүрээгүй хохирогч П.Мын дахин өгсөн:

“...Намайг 5 дугаар ангид байхад буюу 2017 оны намар хойд аав намайг гэрээ цэвэрлэ гээд байхаар нь би хогоо шүүрдээд тонгойчихсон явж байсан чинь миний хамар руу хромон гуталтай хөлөөрөө өшиглөсөн. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон дээрээ хэвтэж байсан чинь аав согтуу орж ирээд намайг ороо засаад унт гээд загнаад байхаар нь би унтах гээгүй байхад чинь ороо зас гээд байхын гээд уурлаад шкафнаас хөнжилөө авч байсан юм. Тэгсэн чинь чи муу уурладаг хэн бэ? гээд миний элэг рүү өшиглөсөн. Тэр үед аав мөн хромон гуталтайгаа байсан. 2017 өвөл л байсан, /би сар, өдрийг нь тодорхой санахгүй байна/ мөн миний толгой руу тэлээний суртай хэсгээр ороолгосон. Тэр үед яагаад миний толгой руу тэлээгээр ороолгосныг нь санахгүй байна. Үүнээс өөрөөр намайг зодож байгаагүй.  2017 оны намар миний хамар руу гуталтай хөлөөрөө өшиглөх үед миний хамраас цус гоожсон, элэг рүү өшиглөх үед ямар нэгэн гэмтэл учраагүй, миний элэг хаяадаа өвдөөд байдаг болсон, толгой руу тэлээгээр ороолгох үед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. 2017 оны намар намайг гуталтай хөлөөрөө өшиглөдөг өдөр манай дүү нар хамт байсан. Бусад 2 удаад нь аав бид 2 хоёулахнаа байсан.  Би эмээдээ л хэлж байсан өөр хүнд хэлж байгаагүй. Би гомдолтой байна. Би Архангай аймгийн Могой багт харъяалагддаг. Одоо тус сумын Өгөөмөр баг Дэнжийн 9-2 тоотод оршин сууж байгаа. Намайг бага байхаас л тэр хаягт амьдардаг байсан. Манай ээж хойд аав Г.Бэтэй сууснаас хойш хойд аавын төрсөн эгч Оюунцэцэгийнд нэг хэсэг амьдарсан. Тэгээд буцаад дэнжийн 9-2 тоотод ирсэн юм. Намайг Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 9-2 тоотод байх гэртээ байхад 3 удаа зодсон.  Аав намайг үгэнд орсонгүй гээд зоддог юм. Би юм хэлэхээр нь уурлаад байдаг болохоор л аав намайг зоддог байх гэж бодож байна. Манай хойд аав дүү болон ээжийг зодож байгаагүй. Тэр тэлээ нь аавын өөрийнх нь тэлээ. Одоо манайд байхгүй. Намайг цохиулснаас хойш өвддөг болсон. Хэвлийгээр тог цохиж байгаа юм шиг жирс жирс гээд хааяадаа өвдөөд байдаг. Би ээжид хэлээд сумын эмчид үзүүлсэн чинь цанх нь татчихсан юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-137 дугаар тал/

 

*Гэрч О.Мгийн өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнж хорооллын 09-02 тоот гэртээ байж байгаад нэг хашаанд байх өөрийн охин Д.Пгийн нөхөр болох хүргэн Г.Бийн гэрт бууз хөлдөөх гээд орсон намайг уг гэрт ороход гэрийн хаалга онгорхой гэрийн зүүн талын ор дээр П.Мыг хөндлөн хэвтүүлчихсэн өмдийг нь өвдөг хүртэл шувталчихсан байдалтай бэлэг эрхтнээ шургуулсан гэмээр бэлгийн харилцаанд ороод дээрээс нь хөдөлж байсан. Би тэдний гэрт ороод Г.Бээ чи чинь юу болж байна наад хүүхдээ яаж байнаа гэтэл өмдөө дээш татаад хойш болоод би яагаа ч үгүй гэж хэлээд байсан. 13 настай охин П.М өмдөө татаад босоод миний хажууд ирээд зогссон. Би Г.Бийг яахаараа чи улаан цайм баригдчихаад юун яагаа ч үгүй гээд байна аа би чамайг цагдаад хэлнэ гэхэд ээжээ, ээжээ намайг уучлаарай гэсэн. Би П.Мын ээж Д.Пд танай нөхөр Г.Бэ охин П.Мыг чинь хүчиндэж байна. Чи Г.Бий эгч Од нь хэлээд хүрээд ир гэж хэлсэн. Д.П Од нь хэлчихээд гэртээ ирсэн. Удалгүй Г.Бийн дүү нь гээд нэг охин ирсэн. Дүүд нь би юу болсон талаар хэлэхэд П.Маас юу болсон бэ гэж асуухад П.М уйлаад аав намайг хүчиндсэн гэж хэлэхэд Г.Бийн дүү нь эмээгийн гэр чинь ийм ойрхон байхад хашхирахгүй яасан юм бэ? гээд асуухад аав намайг ам бариад байсан ш дээ гээд П.М хэлсэн, Г.Бийн дүү нь Г.Бийг сандалаар цохиод арай ч дээ ийм алгын чинээхэн юмыг яаж байгаа юм гээд сандлаар цохиод нүүр ам руу нь цохитол эмэгтэй дүүгээ ална шүү чамайг гээд байсан. Би хэсгийн төлөөлөгчид хэлэх гээд гарч явж байгаад бие өвдөөд зүрх чичрээд зогсож байгаад хажуугаар явж байсан хүнээс цагдаагийн дугаарыг мэдэх үү гээд дугаарыг аваад цагдаад болсон явдалыг хэлсэн. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй танихгүй хүн байна лээ. Би гудамжиндаа харьж явтал Г.Бат- эрдэнин ах Батсуурь ирсэн яасан эгчээ гээд зээ охиныг минь хүчиндчихсэн гэж хэлэхэд Батсуурь яг үнэн юм уу гэж надаас асуусан тэгэхээр нь би өдий насалтлаа худлаа ярьж үзээгүй гэж хэлээд хашаандаа ирээд байж байтал Батсуурь араас мотоцикльтой ирээд охин дүүгээ суулгаад яваад өгсөн Г.Бэ намайг гэрээс гараад явахад гэрээсээ гараад явсан байсан. Намайг харахад бэлгийн харилцаанд орж байсан. Хараахан дур ханаж тавьсан зүйл байгаагүй. Секс хийж байсан. П.М надад аав намайг сая хүчиндсэн. Урьд өмнө өвөл, хавар хүчиндэж байсан. Би хэлэх гэхээр айгаад байсан. Намайг өмнө нь хүчиндэж байхдаа хүнд хэлвэл ална шүү, ээждээ хэлээд үзээрэй гэж дарамталсан гэж надад хэлсэн. Анх Г.Бэ П.Мыг 5 дугаар ангид байхад нь буюу 11 настай байхад нь хүчиндэж эхэлсэн гэж надад хэлсэн. Яг хэдэн удаа хүчиндэж байгаа болохыг нь надад П.М хэлэлгүй уйлаад сандарсан байдалтай байсан. 

П.Мын төрсөн эцгийг хэн гэж хүн байдаг талаар би мэдэхгүй Д.П өөрөө мэдэх байх, Г.Бэтэй суухаас өмнө Д.П П.Мыг төрүүлж байсан. Г.Бэ 2012 оноос хойш миний хүргэн болж Д.Птэй хамт амьдарсан. Миний мэдэхийн ууртай гэмээр хүн байдаг. Ойрын хугацаанд хүн зодсон хэрэгт холбогдсон. Миний анзаарснаар Г.Бэ өөрийн хойд охин болох П.Мын хичээлийг нь хийлгэхгүй загнаад гэр орноо цэвэрлэ, аягаа угаа гэх мэтээр загнаад байна гэж хэлдэг. Би байгаа хугацаандаа Г.Бэд хүүхэд битгий загнаж бай би чамайг ингээд байвал цагдаад хэлнэ шүү гэж хэлдэг байсан. Г.Бэ малын эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Архангай аймгийн Хайран сумын Могой багт ажиллаж байсан. Хугацааг нь би сайн санахгүй байна. 3 жил ажилласан гэж бодож байна. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Г.Бэ зарим үедээ их сайхан зан гаргаад байдаг. Г.Бэ Д.П нарын дундаас нэг хүүхэд төрсөн. Өнөболд гэдэг 6 настай.  2018 оноос зан авир нь хувираад юм хэлэхээр өөр тийшээгээ хараад өөр юм бодоод гөлөрөөд байдаг болсон. Би дандаа хамт байдаггүй болохоор яаж шаналж эмзэглэж байсан талаар нь мэдэхгүй байна. Надаас өөр энэ хэргийг харсан хүн байхгүй Г.Бийн зарим ах дүү нар надаас болон П.Маас болсон хэргийн талаар сонссон байх. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

 

* Гэрч Б.Дгийн өгсөн:

    “...2019 оны 09 сарын 03-нд хөдөө гэртээ байж байтал миний охин Д.П над руу утсаар холбогдож Г.Бэ П.Мыг хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэгээд би согтуу байсан юм уу гэхэд тэр талаар нь сайн мэдэхгүй байна гэж байсан. Надад Г.Бэ өөрийн дагавар охин П.Мыг хүчиндсэн талаар анх удаа л өөрийн охин Д.Пгээс сонссон өмнө нь энэ талаар ямар нэгэн зүйл анзаарагдаж байгаагүй. Миний харсанаар заримдаа бага зэрэг ширүүн загнаж зандарсан байдалтай л байдаг байсан түүнээс миний нүдэнд П.Мыг зодож харагдаагүй. Хоорондын харилцаа нь ерөнхийдөө  таарамж муутай байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/

 

*Гэрч Х.Оийн өгсөн: 

“...Г.Бэ миний төрсөн ах. Д.П бэр эгч, П.М нь манай ах Г.Бийн дагавар охин байгаа юм. П.Мыг хүчиндсэн гэж хэлсэн. Би юу болсон талаар хараагүй. П.М Г.Бэд хүчиндүүлсэн гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг/хх-н 30-31 дүгээр тал/  

 

*Гэрч Б.Цын өгсөн: 

   “...Би П.Мын биед 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагт үзлэг хийсэн. П.Мыг хойд эцэг нь хүчиндсэн гэж хэлээд үзлэг хийсэн. П.Мын охин хальс сорвижсон байдалтай, урьд өмнө бэлгийн харилцаанд орж байсан гэмээр байдалтай байсан. Үтрээ урагдсан гэмтээгүй байсан. П.Маас үзлэг хийх явцдаа зовиур байна уу гэхэд толгой жоохон өвдөж байна. Гэдэс боожгой, давсагаар өвдөлт байхгүй байсан. Зовиур байхгүй гэсэн. Би П.Маас боожгой руу чинь аав чинь боожгойгоо хийсэн үү гэж асуухад надад тийм боожгойгоо хийсэн гэж хэлсэн. Би урьд өмнө нь оролдож байсан уу гэхэд тийм өнгөрсөн өвөл, хавар ингэж хийж байсан гэж хариулсан. П.Мын үтрээнээс үрийн шингэн илрэх эсэхийг шинжилгээгээр тогтоох зорилгоор арчдас 1 ширхэг наац авсан...” гэх мэдүүлэг/41-42 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Пгийн өгсөн: 

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 09 цаг гээд би гэрээсээ гарч яваад өөрийн төрсөн ээж О.Мгийн хамт Г.Бийн эгч Хишигээгийн нөхөр нас барсан ажил явдал дээр нь очиж ойр зуурын ажилд нь тусалж байж байгаад цааш өөрийн ажил руу очсон. Намайг Хүннүй зоогийн газарт бэлтгэгчийнхээ ажлыг хийж байхад 17 цагийн үед миний төрсөн ээж О.М утсаар залгаад танай нөхөр Г.Бэ чинь П.Мыг хүчиндэж байна. Би үйлдэл дээр нь өөрийн нүдээрээ харлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээсээ гараад эгч Оюунцэцэгт нь очоод танай дүү чинь хэрэг тарьсан байна, хамт очиж уулзъя гэж хэлэхэд ажил явдалтай байсан учир явж чадалгүй өөрийн төрсөн дүү охиноо буюу Оийг надтай хамт явуулсан. Би эгч Оюунцэцэгт нь Г.Бэ миний охиныг хүчиндсэн гэж хэлээгүй хэрэг тарьсан байна гэж л хэлсэн. Би гэр рүүгээ явж байхад Г.Бэ гудамжинд мотоцикльтой явж байгаад таарсанаа өөрийн төрсөн дүү Отайгаа таараад чи манай гэрт очиж хэрэггүй яв гэртээ харь гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би авч очино байгаа байдлыг нь харуулна гэсэн. Тэгээд бид нар гэр рүү хамт явсан. Гэрт ороход миний охин П.М уйлчихсан сууж байсан. Манай ээж О.М От хандаад цагдаа дуудна, танай ах Г.Бэ миний зээ охин П.Мыг хүчиндчихлээ би энэ явдалыг сая өөрийн нүдээрээ харсан гэж хэлтэл О өөрийн төрсөн ах Г.Бийг сандалаар нуруу хэсэгт нь цохиод алгадаад ич чи новшоо жоохон хүүхдээ хүчинддэг юу юм бэ гэтэл Г.Бэ ална шүү гэж хэлээд гараад явсан. О өөрийн төрсөн Батсуурьдаа Г.Бэ П.Мыг хүчиндсэн асуудлыг хэлнэ гэж хэлээд манай гэрээс гараад явсан. Би охин П.Мыг тайвшруулаад сууж байсан. Дээрх асуудлыг дуусгаад ээж цагдаа дуудахаар явтал манай гэрт Г.Бийн төрсөн ах Батсуурь ах өөрийн төрсөн дүү охин Отай хамт ирсэн. Батсуурь ах ээжийгээ дуудчих гэж хүлээж байснаа надаас үнэн үү гэж асуухаар нь би үнэн гэж хэлэхэд гараад явсан. Хэсгийн төлөөлөгч манай гэрт ирэхэд П.М төлөөлөгчид хандаад манай аав намайг өмнө ч гэсэн хүчиндэж байсан гэж хэлж байсан. Хэсгийн төлөөлөгч гараад явсан хойгуур П.Маас би юу болсон талаар асуухад 2017 оны 05 дугаар сард хамгийн анх намайг сургууль амарсан хойгуур Архангай аймгийн Хайрхан сумын Цагаан овоо багт өвөөгийнх эзгүй байхад аав хүчиндсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш намар, хавар хүчиндсэн гэж хэлээд уйлаад байсан. Хугацаагаа надад сайн хэлээгүй сандраад байсан. Би ээждээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхэд П.М аав Г.Бэ намайг чамайг ээждээ хэлвэл дахиад хүчиндэнэ шүү гэж хэлээд айлгаад байсан гэж миний охин надад хэлсэн. Би өөрийн охиныг усанд оруулдаг, оруулахаараа нурууг нь угааж өгдөг, дотоожийг угаадаг бэлэг эрхтнээс нь цагаан зүйл гойжсон гэмээр халтар болсон байдаг. Би энэ талаар охиноосоо асуугаагүй. Сүүлийн үед хичээл номондоо их дургүй болсон бодлогошироод суугаад байдаг болсон байсан. Өөр илэрсэн зүйлгүй байна. Би одоо сандраад бие эвгүй болоод байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 дугаар тал/ 

 

*Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 1082 дугаартай: 

“...Г.Бэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Бэ нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Г.Бэ нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Бэ нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Бэд албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/ 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 411 дугаартай: 

“...Шинжлүүлэгч П.Мын охин хальс гэмтэлтэй байна. Гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүйгээр сорвижиж эдгэрсэн байна. П.М нь үзлэгээр болон өөрийнх нь өгүүлсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө бэлгийн харьцаанд орж байжээ. П.Мын биеийн гадаргууд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. П.М нь бэлгийн замаар дамжин халдварладаг ямар нэгэн халдварт өвчингүй байна. Үтрээний үрэвсэл өвчтэй байна. П.М нь үзлэгээр бэлгийн байжилт олоогүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 68  дугаар тал/ 

 

           *Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1290  дугаартай: 

“...П.М нь F43.2 Дасан зохицохын эмгэгтэй байна. П.М нь сэтгэл зүйн хувьд гэмтэл авсан байна. П.М нь бэлгийн хүчирхийллийн улмаас сэтгэл зүйн гэмтэп авсан байна. F43.2 Дасан зохицохын эмгэгтэй бопсон баина. П.Мт эмийн болон сэтгэл засал эмчилгээ шаардлагатай байна. Сэтгэл засал эмчилгээ хэдэн сараас хэдэн жилээр үргэлжлэх боломжтой. Ямар хугацаанд эдгэрэхийг урьдчилан тогтоох боломжгүй, энэ нь тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, эмчилгээний хамрагдах байдал, дахин сэтгэл зүйн гэмтэл авах эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эмчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй. Дасан зохицохын эмгэг нь өвчний олон улсын 10-р ангиллын “F43623- кодоор ангилагдана...” гэх дүгнэлт/хх-ийн 154-156 дугаар тал/ 

 

*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 4-8 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бэ нь өөрийн дагавар охин болох бага насны хохирогч П.Мыг эрхшээлдээ байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, Архангай аймгийн Хайрхан сумын Дэнжийн 9-2 тоот, тус сумын Оросын өвөлжөө, Хүнүйн голын урд зэрэг газруудад удаа дараа хүчиндсэн, Архангай аймгийн аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 9-2 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч П.Мыг байнга буюу 2017 оны намар нүүрэн тус газар нь өшиглөж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэвлийн тус газар нь өшиглөж, 2017 оны өвөл толгой руу нь өмдний тэлээгээр ороолгож зодсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Бэ үйлдсэн гэм буруутай болох нь бага насны хохирогч П.Мын”... Тэгээд аав миний утсанд тоглоом татаж өгч байгаад намайг хүчиндсэн. Тэгтэл эмээ хойд гэрээсээ ороод ирсэн. Аав намайг өмнө бас хүчиндэж байсан. Аав өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийсэн. Энэ үйлдлийг би хүчиндэх гэж ойлгож байна. Манай хойд аав Г.Бэ намайг хамгийн анх 2017 оны 06 дугаар сард хичээл амраад удаагүй байхад Архангай аймгийн Хайрхан сумын Оросын өвөлжөө гэх газарт өвөлжөөний аманд өвөөгийн гэрт баруун талын орон дээр унтах гээд хэвтэж байхад миний өмдийг доош нь гуя руу шувтлаад өөрийнхөө өмдийг тайлаад боожгойгоо гаргаж ирээд миний боожгой руу хийсэн Би орилох гэтэл миний амыг дарсан. Намайг хүчиндэж дуусаад намайг ээждээ хэлбэл дахин  хүчиндэнэ шүү гэж хэлсэн гэсэн, түүнээс хойш удаа дараа хүчиндсэн талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, мөн аав надтай муухай харилцаатай байдаг. Дүүтэйгээ маргалдахад намайг загнаад, зоддог. Зодохдоо толгой руу цохидог, өмдний тэлээгээр цохидог, хамар болон гэдэс рүү хөлөөрөө өшиглөж байсан. Намайг 2-3 удаа зодож байсан. Намайг загнадаг. Намайг ээждээ болон хүнд хэлбэл дахин хүчиндэнэ шүү гэж хэлэхээр айдаг байсан. Мөн манай дүү аавд маань маш их хайртай болохоор ээжид би аав намайг хүчиндсэн гээд хэлэхээр аав, ээж маань салаад дүү маань аавгүй болно гэж би бодсон...” гэх мэдүүлэг, гэрч О.Мгийн ”...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнж хорооллын 09-02 тоот гэртээ байж байгаад нэг хашаанд байх өөрийн охин Д.Пгийн нөхөр болох хүргэн Г.Бийн гэрт бууз хөлдөөх гээд орсон намайг уг гэрт ороход гэрийн хаалга онгорхой гэрийн зүүн талын орон дээр П.Мыг хөндлөн хэвтүүлчихсэн өмдийг нь өвдөг хүртэл шувталчихсан байдалтай бэлэг эрхтнээ шургуулсан гэмээр бэлгийн харилцаанд ороод дээрээс нь хөдөлж байсан.  Миний анзаарснаар Г.Бэ өөрийн дагавар охин болох П.Мын хичээлийг нь хийлгэхгүй загнаад гэр орноо цэвэрлэ, аягаа угаа гэх мэтээр загнаад байна гэж хэлдэг. Би байгаа хугацаандаа Г.Бэд хүүхэд битгий загнаж бай би чамайг ингээд байвал цагдаад хэлнэ шүү гэж хэлдэг байсан..” гэх мэдүүлэг, гэрч Х.Оийн”... Г.Бэ миний төрсөн ах. Д.П бэр эгч, П.М нь манай ах Г.Бийн дагавар охин байгаа юм. П.Мыг хүчиндсэн гэж хэлсэн. Би юу болсон талаар хараагүй. П.М Г.Бэд хүчиндүүлсэн гээд уйлаад байсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Цын”... Би П.Мын биед 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагт үзлэг хийсэн. П.Мыг хойд эцэг нь хүчиндсэн гэж хэлээд үзлэг хийсэн. П.Мын охин хальс сорвижсон байдалтай, урьд өмнө бэлгийн харилцаанд орж байсан гэмээр байдалтай байсан. Би П.Маас боожгой руу чинь аав чинь боожгойгоо хийсэн үү гэж асуухад надад тийм боожгойгоо хийсэн гэж хэлсэн. Би урьд өмнө нь оролдож байсан уу гэхэд тийм өнгөрсөн өвөл, хавар ингэж хийж байсан гэж хариулсан...”гэх мэдүүлэг, гэрч Д.Пгийн”...Намайг Хүннүй зоогийн газарт бэлтгэгчийнхээ ажлыг хийж байхад 17 цагийн үед миний төрсөн ээж О.М утсаар залгаад танай нөхөр Г.Бэ чинь П.Мыг хүчиндэж байна. Би үйлдэл дээр нь өөрийн нүдээрээ харлаа гэж хэлсэн. Гэрт ороход миний охин П.М уйлчихсан сууж байсан. Манай ээж О.М От хандаад цагдаа дуудна, танай ах Г.Бэ миний зээ охин П.Мыг хүчиндчихлээ би энэ явдалыг сая өөрийн нүдээрээ харсан гэж хэлсэн, ... Хэсгийн төлөөлөгч гараад явсан хойгуур П.Маас би юу болсон талаар асуухад 2017 оны 05 дугаар сард хамгийн анх намайг сургууль амарсан хойгуур Архангай аймгийн Хайрхан сумын Цагаан овоо багт өвөөгийнх эзгүй байхад аав хүчиндсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш намар, хавар хүчиндсэн гэж хэлээд уйлаад байсан. Хугацаагаа надад сайн хэлээгүй сандраад байсан. Би ээждээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхэд П.М аав Г.Бэ намайг чамайг ээждээ хэлвэл дахиад хүчиндэнэ шүү гэж хэлээд айлгаад байсан гэж миний охин надад хэлсэн...”гэх мэдүүлэг,  “...П.Мын охин хальс гэмтэлтэй байна. Гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүйгээр сорвижиж эдгэрсэн байна. П.М нь үзлэгээр болон өөрийнх нь өгүүлсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө бэлгийн харьцаанд орж байжээ. П.Мын биеийн гадаргууд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. П.М нь бэлгийн замаар дамжин халдварладаг ямар нэгэн халдварт өвчингүй байна. Үтрээний үрэвсэл өвчтэй байна. П.М нь үзлэгээр бэлгийн байжилт олоогүй...” гэх  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 411 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч П.М 2007 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед 14 насанд хүрээгүй, бага насны хүүхэд байсныг тогтоосон хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Бийн өөрийн дагавар охин, бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Насанд хүрээгүй хохирогч нь удаа дараа буюу нийт 20 удаа намайг хүчирхийлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийн шинжийг хэд  хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байна. Мөн шүүгдэгч Г.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, өөрийн дагавар хүүхдийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

          

               Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай хүүхдийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Г.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хохирогч энэ гэмт хэргийн улмаас сэтгэлзүйн гэмтэлтэй болсон цаашид зайлшгүй сэтгэл засалын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гаргах эмчилгээний зардалд 8.100.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтаар бага насны хохирогч сэтгэл зүйн эмгэгтэй болсон, цаашид сэтгэл засалын эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шинжээчийн дүгнэлт авагдсан хэдий ч шүүх хуралдаан болтол бага насны хохирогчид сэтгэл засалын эмчилгээ хийлгээгүй байгаа, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтгүйгээр урьдчилан тогтоох боломжгүй тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан, шүүхээс шүүгдэгч Г.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодсон гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Г.Бэ нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн талаар шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан бөгөөд уг ялаас 8.450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байгаа талаар Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг ирүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, нэгтгэж, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж хуульчилсан. Шүүгдэгч Г.Бэд  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг торгох ялын биелүүлээгүй үлдсэн 8.450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хугацааг тогтоож / 8.450.000/15000=563, 563=1 жил /365 хоног/ 6сар 18хоног/ энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд  нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

 Шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна, харин санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.Бийн 2019 оны 09 сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 154/ нэг зуун тавин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт хураагдсан дотоож 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Гийн Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16/арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат- Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16/арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 17/арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат- Эрдэнэд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 8.450.000/найман сая дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1/нэг/ жил 6/зургаа/ сар 18/арван найм/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 17/арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 18/арван найм/ жил 6/зургаа/ сар 18/арван найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 18/арван найм/ жил 6/зургаа/ сар 18/арван найм/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2019 оны 09 сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан дотоож 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Бэ нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид цаашид гарах сэтгэл засалын эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     П.ГАНДОЛГОР

                                                                   ШҮҮГЧ                     Х.ОТГОНЖАРГАЛ

                                                                   ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН