Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01399/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: Хаан банкны Дархан салбарын хүсэлттэй,

 

     “Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.                                         

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Хаан банкны Дархан салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Зээлдэгч Д.Сэрмаа, Б.Эрдэнэ-Очир нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. ... Иймд Боржигон овогт Даваажавын Сэрчмаа /РД: ТЕ70011766/, Уйлган ******* овогт Бяндуугийн Эрдэнэ-Очир /РД: *******/ нарыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Хаан банкны Дархан салбар нь Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

           

Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багийн ******* байр, 0 тоотод оршин сууж байсан боловч одоо уг хаягандаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.      

     Иймд Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  удирдлага  болгон

 

                                                        ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын ******-р багийн ******* байр, ****** тоотод оршин сууж байсан гэх Боржигон овогт Даваажавын Сэрчмаа /РД: ТЕ70011766/, Уйлган ******* овогт Бяндуугийн Эрдэнэ-Очир /РД: *******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            4. Д.Сэрчмаа, Б.Эрдэнэ-Очир нарын оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ