Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1279

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/01098/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суух З.Дашбямбын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Мангиртын ******-р хэсэг, ****** тоотод оршин суух *******эд холбогдох,

“275,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 275,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 275,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар З.Дашбямбын нэхэмжлэлтэй, *******эд холбогдох иргэний хэрэгт нийт 275,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,450 төгрөгийг хариуцагч  Н.Чинбатаас, 4,450 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ