Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1314

 

      Зохигчдын эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийниндекс 135/2015/01282/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Дархан ******* ХК-ийн ****** ******* салбарт холбогдох,

“нийт 30,595,739 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 30,595,739 төгрөгийн алданги 10,198,580 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь шимтгэлийн өр 20,397,159 төгрөгөөс 8,362,869 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 12,034,290 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтэс нь хариуцагч Дархан ******* ХК-ийн Дархан ******* салбарт холбогдуулан шимтгэлийн өр, алданги нийт 30,595,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 30,595,739 төгрөгийн алданги 10,198,580 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь шимтгэлийн өр 20,397,159 төгрөгөөс 8,362,869 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 12,034,290 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Уул аймгийн ******* *******ын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч ****** ******* ХК-ийн****** ******* салбарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 30,595,739 төгрөгийн алданги 10,198,580 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь шимтгэлийн өр 20,397,159 төгрөгөөс 8,362,869 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 12,034,290 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 129,968 төгрөгийг хариуцагч ****** ******* ХК-ийн ****** ******* салбараас гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ