| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0049/э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 50
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн 1930004690014 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.О нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас баруун зүгт 40 км зайд “Н” гэх газар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас зорчигч Г.О, С.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Л.И, Д.Оз, А.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед эмээ маань нас барсан учраас буяны ажилд нь оролцчихоод үеэлүүд болон нагац эгчтэйгээ хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан. Тухайн хэрэг болохоос хоёр хоногийн өмнө би Сүхбаатар аймгаас дөрвөн шинэ дугуй худалдаж аваад машиндаа тавьж, хоёр хоног Сүхбаатар аймагт явж байгаад Улаанбаатар хот руу явсан учраас дугуй хагарна гэж айж эмээсэн зүйл байгаагүй. Үүн дээр анхаарал, болгоомж алдсан байна. Хохирогч нар нь миний үеэлүүд болон нагац эгч нар байсан учраас надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Одоо бүгдээрээ эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Биеийн байдлууд нь сайн байгаа. Би 2017 онд жолооч болсон. Би үүргээ биелүүлээгүй явснаас болж осол гаргасан. Хохирогч нарын эмчилгээний зардлыг төлсөн. Тэр үед цаг алдалгүй эмчилгээнүүдийг нь хийлгэсэн. Уучлалт гуйсан. Хойшдоо тодорхой хэмжээгээр тусалж дэмжинэ...гэв.
- Ч.Оын яллагдагчаар өгсөн: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад гаргах ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмнөх мэдүүлэгтээ ярих зүйлээ ярьсан байгаа нэмж ярих зүйл гэвэл өмнө мэдүүлэг өгөхдөө дугуй хагарсан байж магадгүй гэсэн. Тэгэхдээ дугуй хагарсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Миний машин зөв тал буюу зүүн талдаа жолооны хүрдтэй машин юм. Машинаа барьж яваад гэнэт баруун гар тул руугаа жолоо булаагаад би эсрэг тал руугаа дарж байснаа санаж байгаа. Тэрнээс хойш мэдэх зүйл алга. Тэнд явж байсан хүмүүсийн ярьж байгаагаар намайг бөөгийн зан үйл хийгээд яваад байсан гэсэн. Учир нь манайх бөөгийн сахиустай, тэрийг шүтэж биширч явдаг юм. Тэнд өөрийнхөө хийсэн үйлдлийг санахгүй байгаа юм. Би хүүхдүүдтэй явж байсан учир 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Тэрнээс ер нь хурд хэтрүүлж явж байгаагүй. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би В ангиллын жолооны үнэмлэхтэй...гэх мэдүүлэг /хх-79х/,
- Хохирогч Д.Озгийн: Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу манай үеэл эгч болох Оын эзэмшлийн 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай жолоочоор О, зорчигчоор Ою, түүний 2 хүүхэд болох А, И, Г, миний охин Ху, Хү нарын хамт явсан юм. Би машины арын суудалд 2 хүүхэдтэйгээ, ээж болох Г, урд Ою өвөр дээрээ Иийг суулгаж явсан юм. А ард ээж бид 2-ын голд суугаад явж байсан юм. Би замд унтаж явсан юм. Тэгээд сэрэхэд эмнэлэгт байсан юм...Миний биед тархины цус хуралт, зүүн талын эгэм хугарч тархинд бага зэрэг гэмтэл учирсан. Миний хүү Хүгийн биед зүүн нүдний дээд хэсэгт хананы цууралт үүссэн гэж эмч хэлсэн. Хугийн толгойнд гэмтэл үүссэн гэж эмч хэлсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гомдол санал байхгүй. Учир нь бид нарын эмчилгээний төлбөрийг О эгч өгсөн. Мөн бид нарт өвдөлт зовиур байхгүй байна. 2 хүүхэд маань ч гэсэн ямар нэгэн зүйл өвдөхгүй байгаа талаар хэлж байгаа юм. Бид нарын зүгээс одоо гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
- Хохирогч С.Ггийн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу дүү Оын 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай явсан. Мөнххаан сум өнгөрөөд 30 гаран км газарт явж байгаад машин гэнэт дайвалзаад явчихсан. Би тухайн үед унтаад явж байсан болохоор юу болсныг мэдээгүй. Машинаас намайг нэг нь буугаарай гэж хэлж байсан. Машинаас буух гэтэл хүзүү эвгүй болсон байсан. Миний хүзүүний сэртэн хугарсан байсан.Оын хувьд надад эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн шийдэж өгсөн. Хүзүү минь одоогоор бэхэлгээтэй байгаа. 3 сар зүүгээд бэхэлгээгээ авах юм. Иймд миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
- Хохирогч Г.Оын: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгаас үеэл эгч Оын 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Улаанбаатар хот руу өдөр 12 цагийн орчим гарсан. Машинд Г, Оз түүний 2 хүүхэд, манай 6 сартай хүү И, 5 настай охин А нар сууж машиныг О эгч бариад явсан юм. Би урд талын суудалд сууж явсан юм. Мөнххаан сумаас 30 гаран километр газарт явж байхад гэнэт л машин дайвалзаад ирсэн. Би “яасан бэ юу болов” гээд хэлтэл машин өнхөрч онхолдсон. Тэгээд өнхрөөд 4 дугуйн дээрээ зогсох үед нь хүүгээ хартал эгч О хүү чинь энд байна гэж хэлж байсан. Тэгээд машинаас буусан...Энэ ослоос болж миний баруун эгэм хугарсан. Хүү И тархины цус хуралт, доргилт гэмтэл авсан. Охин Агийн хувьд ямар нэгэн гэмтэлгүй байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...О эгчийн хувьд эмчилгээний төлбөрийг бүрэн шийдвэрлэж өгсөн. Одоо миний бие болон хүүгийн биед ямар нэгэн гэмтэл байхгүй болсон...Тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Хурд хэтрүүлж яваагүй...Гэнэтхэн дайвалзаад явчихсан. Яг яагаад унасан эсэхийг мэдэхгүй байна. Тухай үед тооромзоо гишгэж хурдаа сааруулсан боловч машин бүрэн зогсохгүй унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- 14660 дугаартай Ч.Оын өвчний түүх /хх-ийн 26-31х/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 598 дугаартай: 1. Ч.Оын биед хүзүүний 4-р нугалмын баруун талын сэртэнгийн хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 32х/,
- Г.От холбогдох Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх- 35/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 601 дугаартай: 1. Г.Оын биед баруун талын эгэмний далд зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 36х/,
- Г.Оын Е 1060634 дугаартай гадаад паспортын хуулбар/хх- 35/
- Л.Иэд холбогдох Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх- 91/
- Л.Иийн 2201000286 дугаартай төрсний гэрчилгээ/хх- 93/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 603 дугаартай: 1. Л.Иийн биед гавлын олон ясны хугарал, тархины хүнд зэргийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39х/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 605 дугаартай: 1. Л.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 42х/,
- Л.Агийн 2201000287 дугаартай төрсний гэрчилгээ/хх- 92/
- Д.Озд холбогдох Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх- 44/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 599 дугаартай: 1. Д.Озгийн биед тархины эдийн няцралт, гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их далавчны хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын хацар ясны нумны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн эгэмний далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 45х/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 604 дугаартай: 1. А.Хүгийн биед тархины эдийн дунд зэргийн няцралт, зүүн нүдний ухархайн дээд хананы цууралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 49х/,
- А.Хгийн 14514 дугаартай өвчний түүх/хх- 52-58/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 602 дугаартай: 1. А.Хгийн биед тархины эдийн няцралт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн арын хана, гавлын суурь ясны их болон далавчны хугарал, зүүн талын хацар ясны нумны зөрөөгүй хугарал, зүүн чамархайн ясны хатуу хальсан дээрх цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 59х/,
- С.Гд холбогдох Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх- 63/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 600 дугаартай: 1. С.Ггийн биед хүзүүний 5,6,7-р нугалмын хугарал, зүүн талын олон хавирганы далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 64х/,
- Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 85 дугаартай: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Тоёота Приус-20 маркийн 6742 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ч.О нь 2018 оны 08-р сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 6742 УНТ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, “12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс дугуй хагарч зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 67х/
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-08х/
- 67-42 УНТ улсын дугаартай машины 01473068 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84х/
- Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-87х/,
- Шүүгдэгч Ч.Оын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82х/
- Шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхийн болон жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83х/
- Шүүгдэгч Ч.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81х/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.01.16.
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/36 дугаартай тодорхойлолт зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас баруун зүгт 40 км зайд “Н” гэх газар 67-42 УНТ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ”, 10.1.“ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэх заалтыг зөрчсөний зам тээврийн осол гаргаж зорчигч Г.О, С.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Л.И, Д.Оз, А.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
хохирогч Д.Озгийн “ 6742 УНТ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай жолоочоор О, зорчигчоор Ою, түүний 2 хүүхэд болох А, И, Г, миний охин Ху, Хү нарын хамт явсан юм. Тэгээд би замд унтаж явсан юм. Тэгээд сэрэхэд эмнэлэгт байсан юм...Миний биед гэмтэл учирсан ” гэх,
хохирогч С.Ггийн “ Мөнххаан сум өнгөрөөд 30 гаран км газарт явж байгаад машин гэнэт дайвалзаад явчихсан. Би тухайн үед унтаад явж байсан болохоор юу болсныг мэдээгүй. Машинаас намайг нэг нь буугаарай гэж хэлж байсан. Машинаас буух гэтэл хүзүү эвгүй болсон байсан “ гэх,
хохирогч Г.Оын” 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгаас үеэл эгчийнхээ 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Улаанбаатар хот руу өдөр 12 цагийн орчим гарсан. Мөнххаан сумаас 30 гаран километр газарт явж байхад гэнэт л машин дайвалзаад ирсэн. Би “яасан бэ юу болов” гээд хэлтэл машин өнхөрч онхолдсон. Тэгээд өнхөрөөд 4 дугуйн дээрээ зогсох үед нь хүүгээ хартал эгч О хүү чинь энд байна гэж хэлж байсан. Тэгээд машинаас буусан...Энэ ослоос болж миний баруун эгэм хугарсан. Хүү И тархины цус хуралт, доргилт гэмтэл авсан. Охин Агийн хувьд ямар нэгэн гэмтэлгүй байсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 601 дугаартай “1. Г.Оын биед баруун талын эгэмний далд зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
шинжээчийн 603 дугаартай “ 1. Л.Иийн биед гавлын олон ясны хугарал, тархины хүнд зэргийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
шинжээчийн 599 дугаартай “1. Д.Озгийн биед тархины эдийн няцралт, гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их далавчны хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын хацар ясны нумны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн эгэмний далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
шинжээчийн 602 дугаартай“ 1. А.Хгийн биед тархины эдийн няцралт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн арын хана, гавлын суурь ясны их болон далавчны хугарал, зүүн талын хацар ясны нумны зөрөөгүй хугарал, зүүн чамархайн ясны хатуу хальсан дээрх цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
шинжээчийн 600 дугаартай “ 1.С.Ггийн биед хүзүүний 5,6,7-р нугалмын хугарал, зүүн талын олон хавирганы далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
техникийн шинжээчийн 85 дугаартай “ 1. Тоёота Приус-20 маркийн 6742 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ч.О нь 2018 оны 08-р сарын 08-ны өдөр ЗГ-ын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 6742 УНТ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, “12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс дугуй хагарч зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна ” гэх дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ч.Оын өөрийн жолоодож яваа машины дугуй болон эд анги, хэрэгслийн бүрэн бүтэн байдал буюу аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах зэрэг Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдалтай холбоотой хийгээд ослын талаар гарсан техникийн шинжээчийн 85 дугаартай “ 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “ 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэх заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс дугуй хагарч зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна ” гэх дүгнэлт үндэслэлтэй буюу хэргийн баримтаар нотлогдсон байна.
Тухайлбал, Ч.Оын жолоодож явсан 6742 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуй хагарсан байдал нь хэргийн газрын гэрэл зургийн № 1, 2 /хх- 06/, № 21/хх- 08/, 87 дугаар хуудас дахь гэрэл зургуудад тусгагдсан, мөн дугуй хагарсан талаар шүүгдэгч Ч.Оын “ Миний машин зөв тал буюу зүүн талдаа жолооны хүрдтэй машин. Машинаа барьж яваад гэнэт баруун гар тул руугаа жолоо булаагаад би эсрэг тал руугаа дарж байснаа санаж байгаа. Тухайн хэрэг болохоос хоёр хоногийн өмнө би Сүхбаатар аймгаас дөрвөн шинэ дугуй худалдаж аваад машиндаа тавьж, хоёр хоног Сүхбаатар аймагт явж байгаад Улаанбаатар хот руу явсан учраас дугуй хагарна гэж айж эмээсэн зүйл байгаагүй. Үүн дээр анхаарал, болгоомж алдсан байна. Би хүүхдүүдтэй явж байсан учир 70-80 км/цагийн хурдтай явж байсан ” гэх, хохирогч С.Ггийн “ Мөнххаан сум өнгөрөөд 30 гаран км газарт явж байгаад машин гэнэт дайвалзаад явчихсан. Би тухайн үед унтаад явж байсан болохоор юу болсныг мэдээгүй “ гэх, хохирогч Г.Оын “ Мөнххаан сумаас 30 гаран километр газарт явж байхад гэнэт л машин дайвалзаад ирсэн. Би “яасан бэ юу болов” гээд хэлтэл машин өнхөрч онхолдсон.Тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Хурд хэтрүүлж яваагүй...Гэнэтхэн дайвалзаад явчихсан. Яг яагаад унасан эсэхийг мэдэхгүй байна. Тухай үед тооромзоо гишгэж хурдаа сааруулсан боловч машин бүрэн зогсохгүй унасан “ гэж тус тус мэдүүлж, нотолжээ.
Ч.О нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд мэдэлгүйгээр буюу дугуй хагарснаар осол гаргаж, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирлууд учирсан байна.
Прокуророос шүүгдэгч Ч.Оын зам тээврийн осол гаргаж зорчигч Г.О, С.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Л.И, Д.Оз, А.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ” Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” гэх шинжээр тодорхойлогдох бөгөөд Ч.Оын зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “ Энэ гэмт хэргийг: 2.3. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж ...үйлдсэн “ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь хуульд нийцжээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм.
Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаардаг байна.
Энэ шинжээр авч үзвэл Ч.О нь зам тээврийн осол гаргаж 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан хэргийг ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хийгээд уг үйлдлүүдийг тухайн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.О, С.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Оз, Л.И, А.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.О хохирогч нарын эмчилгээний болон бусад зардал, хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогч Д.Оз “ Миний биед тархины цус хуралт, зүүн талын эгэм хугарч тархинд бага зэрэг гэмтэл учирсан. Миний хүү Хүгийн биед зүүн нүдний дээд хэсэгт хананы цууралт үүссэн, Хугийн толгойнд гэмтэл үүссэн.Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Учир нь бид нарын эмчилгээний төлбөрийг О эгч өгсөн. Бид нарт өвдөлт зовиур байхгүй, 2 хүүхэд маань ч гэсэн ямар нэгэн зүйл өвдөхгүй байгаа талаар хэлж байгаа гэх, хохирогч С.Ггийн “Миний хүзүүний сэртэн хугарсан байсан.Оын хувьд надад эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн шийдэж өгсөн. Хүзүү минь одоогоор бэхэлгээтэй байгаа. 3 сар зүүгээд бэхэлгээгээ авах юм. Иймд миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй “, хохирогч Г.О” Энэ ослоос болж миний баруун эгэм хугарсан. Хүү И тархины цус хуралт, доргилт гэмтэл авсан.Охин Агийн хувьд ямар нэгэн гэмтэлгүй байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй.О эгчийн хувьд эмчилгээний төлбөрийг бүрэн шийдвэрлэж өгсөн” гэж тус тус мэдүүлжээ.
Иймд Ч.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нар өөрсдөд болон хүүхдүүдэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй боловч хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтлүүд учирсан, бүрэн эдгэрээгүй байгаа, “ цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна “ гэх шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэвэл тэдгээр цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар гэм буруу, хохирлын талаар маргаагүйг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хөнгөн хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөөхн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ч.Оын жолоодож явсан машины дугуй хагарсны улмаас осол гаргасан ба энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарах юм.
Шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “Ч.О нь нөхөр, 6-12 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, улирлын чанартай буюу барилгын засал чимэглэлийн ажил хийж амьдарлаа залгуулдаг. Миний үйлчлүүлэгч нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын эрүүл мэндэд анхаарч цаг алдалгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, тусалж дэмжиж байгаа. Түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Иймд Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.2-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд уг зохицуулалтыг хэрэглэх нь хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ.
Учир нь шүүгдэгч Ч.Оын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эмчилгээний болон бусад хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд бүрэн нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нар нь шүүгдэгчтэй садан төрлийн холбоотой, шүүгдэгч нь 6-11 насны 2 хүүхэдтэй, уг ослын улмаас өөрөө хүндэвтэр гэмтэл авсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Мөн дээрх тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах“ , 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүргүүдийг хүлээлгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ “ гэх, 2 дахь хэсэг нь “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна ” гэх зохицуулалттай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах “ ял оногдуулахаар хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээнд үндэслэн Ч.Оын тээврийн хэрэгсэл жолоодох тодорхой эрхийг эрхийг хасаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ “ гэх зохицуулалтанд нийцнэ.
Ч.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Од тэнссэн хугацаанд “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах“, 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүргүүдийг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ч.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Оз, С.Г, Г.О нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Оз, С.Г, Г.О нар гэмт хэргийн улмаас өөрт болон хүүхдүүдэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН