| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00617/и |
| Дугаар | 1337 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1337
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2016/00617/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ******-р хороолол, ******* ХХК /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
"Нийт 3,579,160 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд С.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 3,579,160 төгрөгийн 791,587 төгрөгөөс татгалзаж, 2,787,573 төгрөг болгосныг хариуцагч Б.******* нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,287,573 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцов” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох нийт 3,579,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 3,579,160 төгрөгийн 791,587 төгрөгөөс татгалзаж, 2,787,573 төгрөг болгосныг хариуцагч Б.******* нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,287,573 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт нийт 2,787,573 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,287,573 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,217 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59,551 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ