| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01314/и |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1340
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийниндекс 135/2016/01314/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р багт байрлах , хөгжлийн банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Зурагтын ар, 3-7 тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******/, *******гийн ******* /РД: *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ******-****** тоотод оршин суух *******ын ******* /РД: *******/ нарт холбогдох,
“7,700,308.57 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , хөгжлийн банк болон хариуцагч Б.*******, Т.*******, Н.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 7,700,308.57 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 510,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 560,308.57 төгрөгөөр тус тус , хөгжлийн банкны дугаарын дансанд шилжүүлэн төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , хөгжлийн банкны Дархан салбар нь хариуцагч Б.*******, Т.*******, Н.******* нарт холбогдуулан нийт 7,700,308.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 7,700,308.57 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 510,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 560,308.57 төгрөгөөр тус тус , хөгжлийн банкны дугаарын дансанд шилжүүлэн төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
D:\Bvv ustga\Zahiramj\74.2\Hariutsagchiin zovshoorliig batlah\ хөгжлийн банк-******* нар.docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,155 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 69,077.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 69,077.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Т.*******, Н.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч , хөгжлийн банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ