| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01432/и |
| Дугаар | 1342 |
| Огноо | 2015-10-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01432/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******дугаар баг, Ханжаргалангийн ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* овогтой ******* миний нэрийг зарим баримт бичигт Торгоош гэж бичсэн байдаг. Иймд цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч гэдгээ тогтоолгох, мөн Увс аймгийн Цагаан хайрхан сумын модны үйлдвэр, ******* говь сумын Говийн хөгжил нэгдэлд тус тус ажиллаж байсан болон ******* аймгийн ******* ******* сумын ******-р ангид цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс олгосон №307856 дугаартай Цэргийн батлах, Увс аймгийн ******* говь сумын Говийн хөгжил нэгдлээс 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Цагаан хайрханы аймаг дундын модны үйлдвэрээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД: *******/ мөн болох нь, түүнчлэн Д.******* нь Увс аймгийн Цагаан хайрхан сумын модны үйлдвэрт 1973 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд талбайн ачигч /грушка/, Увс аймгийн ******* говь сумын Говийн хөгжил нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажилласан, ******* аймгийн ******* ******* сумын 131-р ангид 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан зэрэг нь түүний иргэний үнэмлэхний болон АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс олгосон №307856 дугаартай Цэргийн батлах, Увс аймгийн ******* говь сумын Говийн хөгжил нэгдлээс 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Цагаан хайрханы аймаг дундын модны үйлдвэрээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Э.Нямхүү, А.Дэжид нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд Д.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон №307856 дугаартай Торгоош гэж бичигдсэн Цэргийн батлах, Увс аймгийн ******* говь сумын Говийн хөгжил нэгдлээс 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон *******ин гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Цагаан хайрханы аймаг дундын модны үйлдвэрээс олгосон Торгоош гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн Увс аймгийн Цагаан хайрхан сумын модны үйлдвэрт 1973 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд талбайн ачигч /грушка/, Увс аймгийн ******* говь сумын Говийн хөгжил нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болон ******* аймгийн ******* ******* сумын 131-р ангид 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ