| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01319/и |
| Дугаар | 1343 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1343
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01319/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Худалдаа, хөгжлийн банкны салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******-****** тоотод оршин суух *******ын ******* /РД: *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******р баг,******-****** тоотод оршин суух *******ын ******* /РД: *******/ нарт холбогдох,
“3,706,663.53 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч У.*******, О.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 3,706,663.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбар нь хариуцагч У.*******, О.******* нарт холбогдуулан нийт 3,706,663.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.*******, О.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, У.*******, О.******* нарт холбогдох 3,706,663.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,256.62 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 37,128.31 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 37,128.31 төгрөгийг хариуцагч У.*******, О.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ