| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01401/и |
| Дугаар | 1364 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01401/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын 13б-54 тоотод оршин суух Бүрд овогт Батсүхийн Энхзул /РД: ТИ63060465/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4-р баг, 22.13-45 тоотод оршин суух Шарнууд овогт Надмидын Цогтгэрэл /РД: ЕО66062476/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхзул, хариуцагч Н.Цогтгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2006 онд Н.Цогтгэрэлтэй танилцан, 2007 онд гэр бүл болсон. Би 3 дагавар хүүхэдтэй байсан. Хүүхдүүд маань насанд хүрч, бүгд тусдаа гарсан. Бидний дундаас гарсан хүүхэд байхгүй. Н.Цогтгэрэл 2013 оноос хойш ааш нь хувирч, согтуу ирж элдвээр дарамталж, хөөж туудаг болсон. Би сэтгэл санааны хүнд дарамтанд амьдрах болсон. Тэгээд өмсөх хувцсаа авч яваад тэрнээс хойш уулзаагүй. 3 жил тусдаа амьдарч байна. Сүүлд нь бусадтай гэр бүлийн харьцаатай болсон байсныг нь мэдсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Иймд эвлэрүүлэн зуучлалаар орохгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Цогтгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2007 онд гэр бүл болсон. Б.Энхзул 2013 онд яваад тэрнээс хойш бид уулзалдаагүй. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, эвлэрүүлэн зуучлалаар орох шаардлагагүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхзул нь хариуцагч Н.Цогтгэрэлээс гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Б.Энхзул, Н.Цогтгэрэл нар нь 2007 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь эвлэрүүлэх арга хэмжээ авахуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах талаар хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг
D:\Bvv ustga\Shiidver\Gerlelt tsutslah\Энхзул-Цогтгэрэл.doc
харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй байна.
Иймд гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэв дундын өмчлөлийн талаар маргаан гарвал Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэрлэлт цуцалсны дараа энэ талаар нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бүрд овогт Батсүхийн Энхзул /РД: ТИ63060465/, Шарнууд овогт Надмидын Цогтгэрэл /РД: ЕО66062476/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цогтгэрэлээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхзулд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ