| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00393/и |
| Дугаар | 1368 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 1368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00393/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар хороо, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хот ******* дүүрэг ****** дугаар хороо ****** тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /РД: /-т холбогдох
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Б.******* бид хоёр 2014 оны хавар танилцаж, 2015 оны 01 сарын 22-нд манай хүү төрсөн. Хүүг төрснөөс хойш манайд 2 удаа ирсэн. Тэгээд тэрнээс хойш ирэхээ больсон. Эхлээд ирэхдээ 1 хоносон. Дараа нь ирэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд ирсэн. Бид хоёр хамт амьдарч байгаагүй. Бидний дотны харилцаа 2 сар болсон. Тэгээд би жирэмсэн болсноо хэлтэл Б.******* миний хүүхэд биш гэж хэлсэн. Тухайн үед хичээлийн амралт эхэлсэн байсан. Тэгээд ч миний гэдэс томроод 5 сартай болсон байсан. Би ээжтэйгээ хамт Б.*******ынд очиж Б.*******ын ээж аавтай уулзсан. Тэгээд хүүгээ гаргахаар болсон. Одоо миний хүү 1 ой 9 сартай миний асрамжинд байдаг. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна" гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.*******гийн хэлж байгаа бүгд үнэн. Бид хоёр 2014 оны хавар танилцсан. Бид хоёр 2 сар үерхсэн. Бидний дундаас төрсөн. Хүү маань одоо 1 ой 9 сартай. Тухайн үед манай аав, ээж хоёр хүүгийн эцэг намайг мөн үү, биш үү гэж эргэлзэж байсан учраас эцэг тогтоолгох тухай шинжилгээ хийлгэ гэсний дагуу би шинжилгээ хийлгэсэн юм. Тэгээд би шинжилгээний хариутай танилцсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. Гэхдээ би хүүгээ өөр дээрээ авах саналтай байна“ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хүү А.Тулгыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэж тайлбарладаг болно.
Зохигчид 2014 онд танилцан, дотно харилцаатай байсан, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү төрсөн бөгөөд Б.******* нь хүү А.Тулгын эцэг мөн болох нь хэрэгт авагдсан дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь хүү А.Тулгыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байгаа боловч хүү нь 1 нас, 9 сартай, эхийн сүүгээр хооллодог, төрснөөсөө хойш эхийн асрамжинд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү А.Тулгыг эх Г.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Мөн хүү А.Тулгын одоогийн амьдарч байгаа нөхцөл байдал болон эх Г.******* нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг зөрчсөн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, тэжээн тэтгэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эх байх эрхээ зүй бусаар ашигласан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны д эцэг Б.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Тулгыг эх Г.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Тулгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, мөн 23,248 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ