Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01325

 

 

 

 

 

 

 

 

   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-4-2 тоотод оршин суух Пүрэвжал овогтой Пүрэвбаярт /ФБ-86112114 / холбогдох эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 04 дугаар сарын 04-ний өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Пүрэвбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Пүрэвжал овогтой Пүрэвбаяр миний бие нэхэмжлэлийн дагуу 63,000 төгрөгийг 2016-11-18-ны дотор төлж дуусгах тул 1-р сарын хугацаа өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч эрүүлжүүлэх байр, хоолны төлбөрт 63,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Пүрэвбаяр нь нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага болох 63,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож хялбаршуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, улсын тэмдэгтийн  хураамж 4,550 төгрөгний тал хувь болох 2,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Орхон аймгийн Цагдаагийн газрын 63,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Пүрэвбаяр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгний 50% болох 2,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд олгосугай

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ