Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 36

 

 

2020 оны 02 сарын 12 өдөр                      2020/ШЦТ/36                 Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2019/0064/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                               Г.Отгонзаяа,

Иргэдийн төлөөлөгч                                                  Ш.Баярмагнай,

Улсын яллагч                                                           Ц.Бямбадорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            С.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Л.Наранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Б.Болортунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Оюунцэцэг,

Шүүгдэгч                                                                      О.Ц,

Шүүгдэгч                                                                      Х.А,

Шүүгдэгч                                                                      М.Б,

Шүүгдэгч                                                                      Ж.М,

Шүүгдэгч                                                                      Ш.О,

Шүүгдэгч                                                                      О.Х,

Шүүгдэгч                                                                      Н.Э,

Шүүгдэгч                                                                      Т.Т,

Шүүгдэгч                                                                      Ц.Г,

Шүүгдэгч                                                                      Х.Э  нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Бямбадоржоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х, Ц.Г, Н.Э, Ш.О, Т.Т, О.Ц, Х.Э, Х.А, М.Б, Ж.М нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Яллагдагч О.Ц, Х.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Таахай” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан Б.Будын 3 тооны адууг хулгайлж, 2.650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,  

2. Яллагдагч О.Ц нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Давсан бадрах” гэх газраас Б.Зоригтбаатарын 4 тооны үхрийг хулгайлж, 2.650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

3. Яллагдагч О.Ц, М.Б, Ж.М нар нь бүлэглэн  2019 оны 04 дүгээр сарын 16-17 шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Жирэм” гэх газраас Ц.Мижиддоржийн 2 тооны үхрийг хулгайлж, 3750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Яллагдагч Х.А нь 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, ”Давсан бадрах” гэх газраас Д.Түвшинбайгалийн 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Яллагдагч О.Ц, М.Б, Ш.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-21 ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг Майнтын хоолой гэх газраас Я.Гантөмөрийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж, 2800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Яллагдагч О.Ц, М.Б нар нь бүлэглэн Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, Адуун чулуу гэх газар Г.Гонгорбаатарын 1 тооны үхрийг хулгайлж, 1050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. Яллагдагч О.Ц, Х.А, О.Х нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-16 ны хооронд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, Гуталын уул гэх газраас Б.Цэрэнтогтохын 4 тооны үхрийг хулгайлж, 2800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. Яллагдагч О.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хороонд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, Баянхутаг уул гэх газраас иргэн Н.Энх-Уянгын 2 тооны үхрийг хулгайлж 1.300.000 төгргөний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

9. Яллагдагч О.Ц, Н.Э, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, 2 дугаар баг, Баянмөнх уулын орчмоос иргэн Н.Дагвабүслүүрийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан, хулгайлсаны улмаас бусдад 1.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

10. Яллагдагч Т.Т нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 4 дүгээр баг, Сүүл өндөрийн ар гэх газраас иргэн Д.Пүрэвдавгын 1 тооны адууг хулгайлж, 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

11. Яллагдагч Н.Э нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар багийн нутаг “Ханангийн ар” гэх газраас иргэн Х.Болорын 1 тооны үхрийг хулгайлж, 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

12. Яллагдагч Н.Э, Т.Т, Ц.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 4 дүгээр баг, “Сүүл өндрийн ар” гэх газраас Д.Пүрэвдагын 2 тооны адууг хулгайлж, 2000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

13. Яллагдагч Н.Э, Х.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-18 ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар баг, “Хонгорын ухаа” гэх газраас О.Өсөхбаярын 2 тооны адууг хулгайлж, 1700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

14. Яллагдагч Т.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр караоке” дотроос Г.Төмөрсүхийн “Samsung galaxy S8” маркийн гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц: “...Хэлэх зүйл байхгүй”...,

Шүүгдэгч Н.Э: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”,

Шүүгдэгч Т.Т: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөр ч байна”,

Шүүгдэгч М.Б: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”,

Шүүгдэгч Х.А: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг маань хөнгөлж өгнө үү”,

Шүүгдэгч О.Х: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”,

Шүүгдэгч Ц.Г: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөр ч байна”,

Шүүгдэгч Ж.М: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”,

Шүүгдэгч Х.Э: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөр ч байна”,

Шүүгдэгч Ш.О: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

 

1. Яллагдагч О.Ц, Х.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Таахай” гэх газраас хохирогч Б.Будын 3 тооны адууг хулгайлж, хохирогч Б.Будад 2.650.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33, 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэл /хавтаст хэргийн 22-26, 31-33 тал/

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлтэн /хавтаст хэргийн 28-29 тал/

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /хавтаст хэргийн 34-35 тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40 тал/

 Хохирогч Б.Будын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө Таахай гэх газарт байсан бор алаг азаргатай 27 тооны адуунаас хээр бүдүүн морь тамгагүй, ягаан халзан бүдүүн морь зуузай тамгатай, саарал соёолон морь зуузай тамгатай нийт 3 тооны адуу хулгайд алдагдсан...Би ойр орчмын айлаар явж сурсан боловч сураг гараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43  тал/

Иргэний нэхэмжлэгч С.Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ”НОВЕЛ ЛИЗИНГ” ХХК-ны Хэнтий салбарын захирал ажилтай... иргэн О.Ц манай байгууллагаас 2001 онд үйлдвэрлэсэн хөх өнгийн 57-52 ХЭА улсын дугаартай, ачааны машинаа барьцаалж 6500.000 төгрөгний зээлийг 1 жилийн хугацаатай авсан... ачааны машин манай байгууллагын нэр дээр байгаа... машинаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 45 тал/

Гэрчээр О.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн хадам дүү болох Х.Аийг 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 20 цагийн орчимд Алтангэрэлийн мотоцикльтой тус багийн Таахай гэх газарт очсон. Тэгээд би ягаан халзан морь зуузай тамгатай, саарал соёолон морь зуузай тамгатай, хээр морь тамгагүй 3 тооны адууг бөөн азаргатай адууг захлаад байж байхаар нь тасалж хөөгөөд гэрийн гадаа авч ирсэн. Тэгээд хадам аав Хүрэлбаатарыг өөрийн адуунаас адуу ажиллах гэсэн юм гэж дуудаад Хүрэлбаатар, Алтангэрэл нарын хамтаар өөрийн гэрийн баруун урд талд адууг ажилласан. Адууг ажиллаж дуусаад арьс, толгой, шийр, гэдсийг өөрийн гэрээс баруун зүгт 20 орчим км яваад уулын энгэр жалганы эхэнд өөрийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркын автомашинаар Х.Аийн хамтаар зөөж хаясан. Тэгээд махыг өөрийн автомашин дээр Х.Аийн хамтаар ачсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 тал/

Гэрч С.Ганганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Таван Эрдэнэ гэх бойнд мал мах худалдаж авч байхад О.Ц гэгч ирж надад 3 тооны адууны мах өгсөн. Би зах зээлийн ханшаар буюу 1 кг 4.500 төгрөгөөр бодож 553 кг мах худалдаж авсан. Нийт 2.488.500 төгрөг болсон. Үүнээс хөргүүрийн мөнгө 72.000 төгрөг өөрт нь бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг цагдаа хулгайн адууны мах гэж хэлсэн тул өөрт нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 тал/

Гэрчээр Х.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ... хүргэн ах О.Цийн хамт миний улсын дугааргүй, улаан өнгийн даюун маркийн мотоцикльтой гэрээс ертөнцийн зүгээс урд зүгт ойролцоогоор 20 орчим км-т байсан бөөн адуунаас захад нь байсан 3 тооны адууг тууж манай гэрийн гадаа ирэн малын хашаанд хашсан. Хашиж баричихаад хүргэн ах О.Цийн гадаа 3 тооны адуугаа авч очин нядалсан. Тухайн үед багцаагаар 01 цаг болж байсан бөгөөд нядлахдаа манай аав Д.Хүрэлбаатар, хүргэн ах О.Ц болон би байсан. Адуугаа нядлаж махалчихаад махыг нь хүргэн ах О.Цийн 57-52 ХЭА дугаартай, цэнхэр өнгийн портер маркын машинд нь ачсан. Арьс, толгой, шийр, гэдэс доторыг нь адуугаа нядалсан газраас баруун урагш 20 орчим км-ийн зайд уулын жалганд хаясан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 50-51 тал/

Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Манайхтай саахалт нутагладаг хүргэн хүү О.Ц 2019 оны 08 дугаар сарын 14-ны орой 17 цагийн үед гэрт ирээд зээл төлөх гэсэн юм, адуунаасаа 3 тооны адуу ажиллахаар боллоо, та нядлалцаад өгөөрэй гэхээр нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны 04 цагийн үед О.Цийн гэрийн гадаа барьсан байсан 3 тооны адууг хүү Х.А, хүргэн О.Ц нарын хамт нядлаж махыг нь О.Цийн 57-52 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын машинд нь ачсан... 2 тооны адуу нь зээрд зүсмийн соёолон морь, хөлтэй ширээтэй саран тамгатай бөгөөд 1 тооны адуу нь хээр зүсмийн хязаалан насны морь ба тамга нь хөлтэй ширээтэй саран тамгатай ижил тамгатай адуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 тал/

“Вендо” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 тал/

О.Цийн яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой өөрийн хадам дүү болох Алтангэрэлийн гэрт нь өөрийн мотоцикльтой очоод Алтангэрэлд хандан урагшаа ойрхон хүнээс адуу аваад ирье гэж хэлээд Алтангэрэлийн мотоцикльтэй гэрээсээ урагшаа 20 гаран км яваад хөдөө бэлчээрт азарга адуу байхаар нь захад нь байсан 3 тооны адууг туугаад шөнөдөө Алтангэрэлийн гадаа авчирч бариад үүрээр манай гэрлүү 3 тооны адууг тууж очоод тэндээ ажиллаж махлаад махыг нь өөрийн эзэмшлийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинд ачаад аймгийн төврүү явах гэж байхад цагдаа ирээд баригдсан...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 64-66 тал/

Х.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө өөрийн хүргэн ах болох О.Цийн хамтаар миний эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “DAYUN” нэртэй мотоцикльтой мал хулгайлахаар хөдөө гэрээсээ явсан. Тэгээд тэр шөнөдөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Таахай” гэх газарт бэлчээрт байсан адууны захад 3 тооны адуу байхаар нь хөөгөөд манай гэрийн гадаа авчирсан. Тэгээд маргааш өглөө нь уг 3 тооны адууг О.Ц ахын гэрлүү мотоцикльтой хөөж авчираад тэнд нь О.Ц ах бид 2 адуугаа ажиллаж махлаад махыг нь О.Ц ахын 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинд ачаад байж байхад цагдаа нар ирсэн... тиймээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-69 тал/

 Яллагдагч О.Цийн: “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би олон тооны мал хулгайлсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 195-196 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

2. Яллагдагч О.Ц нь 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Давсан бадрах” гэх газраас хохирогч Б.Зоригтбаатарын 4 тооны үхрийг хулгайлж, хохирогч Б.Зоригтбаатарт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Зоригтбаатарын: “...2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр манай тэр хөдөө мал байгаа газрын хавиар хүмүүс цагдаа нарт шалгагдаж байна гэхээр нь юмыг яаж мэдэхэв гэж бодоод бод, богоо тоолж үзэхэд 4 тооны бяруу дутсан алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм...хүрэн халзан бяруу, эрээн нүүртэй хүрэн халзан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу, ухаа халзан бяруу... үхрээ хайж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 тал/

Гэрчээр О.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Давсан бадрах гэх газарт 2019 оны хавар хаваржсан юм.... 2019 оны 05 дугаар сарын дундуур Хүрэлбаатарын хардаг байсан Зоригтбаатарын үхрээс 4 тооны бярууг бэлчээр дээр байхад нь барьж аваад өөрийн машиндаа ачаад ченж Эрдэнэцогт гэх хүнд зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 тал/

Гэрчээр Х.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Унагын ам гэдэг газар гэртээ байж байтал хүргэн ах О.Ц ирсэн. Ирээд 4 тооны бярууг нь хэрэглэчихлээ, хүнд өгөөд явуулсан гэсэн, алга боллоо гэж энээ тэрээ гээд хайгаад хэрэггүй, ах нь буцаагаад өгчихнө гэсэн... Дээрхи үхэр нь Б.Зоригтбаатар гэдэг хүний үхрүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 тал/

 “Вендо” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Үхэр, бяруу нэгжийн бодит үнэ 600.000 төгрөг, тоо хэмжээ 4, нийт бодит үнэлгээи 2400.000 төгрөг...” /хавтаст хэргийн 89-90 тал/

Яллагдагчаар О.Цийн: “...Хохирогч Б.Зоригтбаатарын 60 гаран тооны үхрийг манай хадам аав Д.Хүрэлбаатар нь хөдөө хардаг байсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад 4 тооны бяруу хадам аав Хүрэлбаатараас гуйж аваад удахгүй эргүүлээд тоо ёсоор нь өгнө гээд авсан. Тэгээд би 4 тооны бяруугаа өгч чадахгүй жоохон удсан чинь уг асуудал болсон. Би ойрын хугацаанд 4 тооны бяруугаа эргүүлж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-95 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

3. Яллагдагч О.Ц, М.Б, Ж.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Жирэм” гэх газраас хохирогч Ц.Мижиддоржийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Мижиддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Жирэм гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 16-21 ны өдрийн хооронд хоёр суга, хоёр цавиндаа цагаантай хүрэн бүдүүн эр үхэр, хар тарлан үнээ хулгайд алдсан. Тэгээд ойр орчмын айл, өрх, малын бэлчээрээр явсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 тал/

Гэрч Б.Сурмаажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний өвөө Ц.Мижиддорж ирж мэдүүлэг өгөхдөө 1 тооны хүрэн эр үхэр гэж дутуу ярьсан байна. Тухайн өдөр хүрэн эр үхрээс гадна миний 1 тооны хар тарлан үнээ хулгайд алдагдсан байсан. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Жирэм гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 16-21 ны өдрийн хооронд суга, цавь нь цагаан хүрэн эр үхэр, хар тарлан үнээ нийт 2 тооны үхэр хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг  Хавтаст хэргийн 113-114 тал/

Гэрчээр М.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн найз О.Цийн гэрт 2019 оны 04 дүгээр сарын 10 гаргаад очсон. Тэгээд хэд хоногийн дараа танил Мөнхбат гэх залуу мотоциклтой О.Цийн гэрт ирсэн. Тэгээд О.Ц хүнээс үхэр авах ёстой гээд Мөнхбат бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд О.Цийн хөх портертой бид 3 Жирэм гэх газарт шөнө очсон. Тэгээд О.Ц 20-30 орчим тооны бөөн хэвтэж байгаа үхрээс суга, цавь нь цагаан хүрэн эр үхэр, хар тарлан үнээ бугуйлдаад барьсан. Тэгээд Баагий бид 3 нийлж байгаад О.Цийн машин дээр ачсан. Тэгээд О.Цийн гадаа буцаад очсон. Тэгээд хар тарлан үнээг ажиллаад Баагий, О.Ц хоёр аймаг явсан. Орой нь О.Ц ганцаараа эргээд ирсэн. Тэгээд хоёр хоногийн дараа хулгайлж ирсэн суга, цавь нь цагаан хар тарлан эр үхрийг Хүрэлбаатар, Алтангэрэл нарыг О.Ц гуйж байгаад бид 4 нийлж ажилласан. Тэгээд махыг нь О.Ц аваад явсан...О.Ц үхэр бугуйлдах үед ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 тал/

Гэрч Б.Бэхсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хадам аав Мижиддорж Баянхутаг сум, 1 дүгээр баг, Жирэм гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 17-21 ний өдрийн хооронд 1 тооны эр үхэр хулгайд алдсан гэж ярьж байсан. Тухайн үед би өөрийн хүүгийн хамтаар үхрийг нь бас хайлцаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 тал/

Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгтэл О.Ц урагшаа цуг явах ажил байна гэхээр нь Боогий, О.Ц нарын хамтаар О.Цийн машинтай явсан. Тэгээд явах замдаа О.Ц Жирэмээс хоёр үхэр ачих ажилтай гэж яриж байсан. Тэгтээд Жирэм гэх газарт очих замд 30-40 орчим үхэр бөөн хэвтэж байсан. Тэгээд О.Ц буугаад үхэр бугуйлдсан. Тэр үед хулгай хийж байна гэдгийг мэдсэн. Тэгээд бууж үлдэх боломжгүй учир хүрэн эр үхэр, хар тарлан үнээг О.Цийн машин дээр ачсан. Тэгээд О.Цийн гэрт очсон. Хулгайлж ирсэн хоёр үхрийг О.Ц хашаандаа буулгасан. Хар тарлан үнээг Боогий, О.Ц нарын хамтаар ажиллаад О.Цийн машинд ачаад Хэнтий аймагт ирж Шүрээ гэх ченжид махыг нь О.Ц зарсан... О.Ц ах өөрийн машиндаа түлш хийгээд Болд-Эрдэнэд 100.000 гаран төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө гэж 300.000 гаран төгрөгийг би авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-121 тал/

Гэрчээр О.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мөнхбат ирээд мөнгө хэрэгтэй байна гарц байна уу? гэхээр нь би арга бодоё гэж хэлсэн. Тэгээд Болд-Эрдэнэ, Мөнхбат нарт “хүнээс үхэр авах ёстой юм аа” гэж хэлээд 2019 оны 04 дүгээр сарын 16-17 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг Давсан бадрах гэх газарт байрлах миний гэрээс 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркын автомашинтай Баянхутаг сумын 1 дүгээр баг Жирэм гэх газарруу явсан. Тэгээд Жирэм гэх газарт очоод 30 гаран үхэр байхаар нь зогсоод суга, цавь нь цагаан хүрэн эр үхэр, хар тарлан үнээ нийт 2 тооны үхрийг би бугуйлдаад барьсан. Тэгээд Боогий, Мөнхбат нартай нийлж байгаад миний машин дээр ачсан. Тэгээд манай гадаа ирж хашаанд хашиж байгаад хар тарлан үнээг ажилласан. Тэгээд Мөнхбатын хамтаар Хэнтий аймаг ороод Шүрээ гэх ченжид Мөнхбат зарсан. 600.000 орчим болсоныг Мөнхбат өөрөө авсан. Би буцаж ирээд гэртээ хоноод маргааш нь үлдсэн хүрэн эр үхрийг Болд-Эрдэнийн хамтаар ажиллаж Хэнтий аймагт авч очиж зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-124 тал/

 “Вендо” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Үнээ, хар тарлан... 950.000 төгрөг...” гэснээр /хавтаст хэргийн 126-127 тал/

 “Фэйр Валуэшн” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “... хүрэн зүсмийн бүдүүн эр үхэр 2800.000 төгрөг...” гэснээр /хавтаст хэргийн 128-129 тал/

Яллагдагч О.Цийн мэдүүлэгт: “...М.Б, Ж.М бид 3 урагшаа Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг Жирэм гэх газарруу миний 57-52 ХЭА улсын дугаартай ачааны машинтай явсан. Тэгээд шөнө бэлчээрт 20-30 гаран тооны үхэр байхаар нь 2 суга, цайв цагаантай эр үхэр, хар тарлан үхрийг явган хөөж байгаад бариад машиндаа ачаад манай гэрийн гадаа авчираад ажиллаж махлаад аймгийн төв рүү Ж.М борлуулсан...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-137 тал/

Яллагдагч М.Б- мэдүүлэгт: “... О.Ц хүнээс үхэр авах ёстой гээд гэж хэлээд Ж.М бид хоёрыг дагуулаад өөрийнхөө 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан... Жирэм гэх газарт бэлчээрт бэлчиж байсан олон тооны үхэрнээс 2 тооны үхрийг хулгайн үхэр гэж мэдсэн... Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138-140 тал/

Яллагдагч Ж.Мын: “... Би тухайн үед О.Ц ахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь О.Ц ах за тэгвэл урагшаа явъя гэж хэлээд Болд-Эрдэнэ бид 3 Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Жирэм” гэх газарт бэлчээрт бэлчиж байсан 30-40 гаран тооны үхэрнээс 2 үхрийг нь бугуйлдаж бариад О.Ц ахын 57-52 ХЭА улсын дугаартай ачааны машинд нь ачаад авч явсан... 2 суга, цавь цагаантай эр үхэр, хар тарлан үхэр байсан... тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-143 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

4. Яллагдагч Х.А нь 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Давсан бадрах” гэх газраас хохирогч Д.Түвшинбайгалийн 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Түвшинбайгалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын дундуур манай хониноос 12 хургатай нийлээд 24 тооны хонь алдсан. Бид тухайн үед ойр орчмоороо хайгаагүй бөгөөд 2019 оны 05 сарын сүүлээр манайхаас хойш байдаг Жаргалантын гуанзыг ажиллуулдаг залуу хонь аччихсан манай гэрийн гадаа ирсэн, ачсан хониноос нь харахад манай хонины имийг өөрчилсөн зүсэээрээ 3 хургатай хонь байсан. Энэ талаар хонь ачаад явж байсан залуугаас асуухад Х.А гэдэг хүн авч ирж манайд зарсан гэсэн. Тэгээд Алтангэрэлийнхрүү очиж хонийг нь шүүж үзэхэд манай зүстэй 1 хургатай хоньний имийг нь өөрчилчихсөн хашаанд нь байсан....Тэгээд юу болсон талаар Алтангэрэлийн эхнэрт тайлбарлаад явсан ба маргааш нь Алтангэрэл ирээд би хулгай хийсэн нь үнэн, битгий цагдаад хэлээрэй, би хохирлыг чинь төлье гээд гуйгаад байхаар нь дахиад ийм зүйл болбол цагдаад мэдэгдэнэ шүү гээд явуулсан...” надад хургатай хонийг нь хургатай хониор нь төлнө гэж байсан бөгөөд ирж уулзсан зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 тал/

Гэрч Э.Төртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 сарын сүүлээр хойд Жаргалантын гуанзан ажиллуулдаг бор залуу манай ойр орчмоор айлуудаар явж өрөө цугцуулж яваа гээд манай гэрийн гадуур өнгөрөөд Д.Түвшинбайгаль ахын гадаа очиход нь гуанзангийн залуугийн ачиж явсан хоньноос нь Түвшинбайгаль ахын зүстэй 3 тооны хургатай хонь байсан бөгөөд энэ талаар асуухад Х.А авч ирж өгсөн гэж байсан. Түвшинбайгалийн хамт Х.Аийнд очиход Түвшинбайгаль ахын хонины имийг нь өөрчилчихсөн /хайчлаад/ зүсээрээ хургатай хонь нь байсан... Тэгээд маргааш нь Алтангэрэл нь Түвшинбайгаль ахынд ирээд би хулгайлсан, цагдаад битгий хэлээрэй гэж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156-157 тал/

Гэрч С.Наранбадралын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би зоогийн газрын үйл ажиллагаанд зориулан бог мал цөөн тоогоор худалдаж авдаг. Алтангэрэл гэдэг залуу нь 2019 оны 05 сарын дундуур яг тодорхой өдрийг санахгүй байна. Манай гуанзан дээр ирээд хүүхдэдээ вакцин хийлгэх гэсэн юм мөнгө хэрэгтэй 3 тооны хургатай хонь заръя одоо аваад ирье гээд оройн 21 цагийн орчимд ирсэн. Тэгэхээр нь би шөнө мах авахгүй, маргааш би өөрөө хотон дээр чинь очиж авна гээд 1 хургатай хонийг 90.000 төгрөгөөр бодож тооцоод 270.000 төгрөг бэлнээр тоолоод өгөөд явуулсан. Маргааш нь Алтангэрэлийнд очоод хонио авах гэтэл өөрөө байхгүй эхнэртэй нь уулзаад 3 тооны хургатай хонь аваад явсан. Очиход хонийг дөнгөж шинээр имнэчихсэн байсан бөгөөд 2 чих хоёр талаас тайрмал имтэй хонь байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158-159 тал/

 “Вендо” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Хонь эм, тоо хэмжээ 4, нэгжийн бодит үнэлгээ 90.000 төгрөг, нийт бодит үнэлгээ 360.000 төгрөг, хонь хурга, нэгжийн бодит үнэлгээ 25.000 төгрөг, нийт бодит үнэлгээ 100.000 төгрөг..., нийт 460.000 төгрөг...” гэснээр /хавтаст хэргийн 163-165 тал/

Яллагдагч Х.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард манай аав Хүрэлбаатарын хонинд 4 хонь, 4 хурга нийлсэн юм байна лээ. Тэрийг нь би анх мэдээд Баянхутаг сумын 1 дүгээр баг Жаргалант гэх хоолны газарт 3 хонь, 3 хургыг нь зарсан. Тэгээд дараа нь хохирогч Түвшинбайгаль манай хонин дээр ирээд 1 хургатай хонио таниад аваад явсан. Дараа нь би Түвшинбайгальд 3 хургатай хонийг эргүүлэн төлсөн... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167-168 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

5. Яллагдагч О.Ц, М.Б, Ш.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Майнтын хоолой” гэх газраас хохирогч Я.Гантөмөрийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 180-181 тал/

Хохирогч Я.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үхрээ бөөгнүүлээд бүртгэхэд бүрэн байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр бүртгэхэд манай үхрээс 1 тооны үхэр дутсан байсан. Манай үхрийн бэлчээр гэрээс 2-3 км орчимд байдаг бөгөөд үхрийн бэлчээр орчим болон ойр орчмоор хайхад олдоогүй, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээс баруун хойд зүгт 10 орчим км зайд байдаг Баянхүрээ уулын энгэрт Хуягаа гэх хүний өвөлжөөний ар талд бод малын гэдэс гүзээ зэрэг байна гэж манайхаас баруун хойно байдаг Амгалан гэдэг хүн бид хэдэд танайхаас үхэр дутаагүй биз манайтай саахалт байдаг Хуягаа гэдэг хүн өвөлжөөнд нь бод малын гэдэс дотор байна гэж хэлсэн. Тэрний дагуу тэр өдрөө очиж үзэхэд бод малын гүзээ, гэдэс байсан бөгөөд саравчнаас нь 50 метрийн зайд манай алдсан зүстэй үхрийн толгой байж байсан. Тэгээд цагдаад мэдэгдэхээр болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 183-184 тал/

Гэрч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үхрээ бөөгнүүлээд бүртгэхэд бүрэн байсан. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай үхэрнээс 1 тооны үхэр дутсан байсан... ойр орчмоор хайгаад олдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 187 тал/

Гэрч А.Саранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай өвөлжөөний саравчны хойд талд бод малын гэдэс гүзээ байсан талаар манай нөхөр Ганхуяг өвөлжөөрүүгээ явж ирчихээд ярьж байсан. Тэгээд ойр хавынхаа айлд хэл дуулгаж байсан бөгөөд хэд хоногийн дараа 2 хүн ирж үзчихээд явсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 тал/

Гэрч О.Ц, М.Б, Ш.О нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 192-198 дугаар тал/

 “Фэйр Валуэшн” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “... Ухаа алаг, бүдүүн эр 2800.000 төгрөг...” гэснээр /хавтаст хэргийн 200 тал/

Яллагдагч О.Цийн: “...Би хүлээн зөвшөөрч байна...Би мал хулгай хийе гэж М.Бд хэлээгүй, хүнээс мал авах ёстой юм гэж хэлээд М.Б-г аваад явсан... Ухаа алаг эр үхэр байсан... нэг тооны үхэр хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 205-207 тал/

Яллагдагч М.Б-н: “...Тэгээд бид нар юм яриад сууж байгаад О.Ц надад хандан хүнээс үхэр аваад ирье гэж хэлээд Отгонбаяр бид 3 Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Найнгийн хоолой” гэх газарлуу явсан. Тэгээд бэлчээрт байсан 100 гаран тооны үхэрнээс ухаа алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдаж бариад О.Цийн ачааны машинд ачих үедээ уг үхрийн хөлийг нь гэмтээсэн. Тэгээд бид 3 Баянхутаг сумын Хүрээгийн уул гэх газарт ачиж явсан 1 тооны үхрээ буулгаад тэндээ ажиллаад махыг нь ачаад бусдыг нь аргал доор булж орхиод О.Цийн гэрт ирсэн. Тэгээд би гэрт нь үлдээд О.Ц махаа аваад зарж борлуулхаа аймгийн төврүү явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 208-210 тал/

Яллагдагч Ш.Оын: “... 2019 оны 04 дүгээр сарын дундуур намайг Оюунмэгзэрийн гэрт байж байхад манай найз О.Ц өөрийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн ачааны машинтай ирсэн. Тэгээд О.Ц надад хандан хүнээс нэг үхэр авах ёстой юм хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд О.Цийн машинтай Болд-Эрдэнэ бид 3 Баян-Овоо сумын Найнгын хоолой гэх газарлуу явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр байхтай таараад машинаа зогсоогоод О.Ц М.Б нар 1 тооны үхэр бариад бид 3 уг үхрийг машинд ачиж байхдаа хөлийг нь гэмтээсэн. Тэгээд ачиж яваад ойролцоо байх Хүрээ уулын энгэрт нөгөө үхрээ ажиллаад махыг нь машиндаа ачаад манай гадаа ирээд би машинаас бууж үлдээд тэр 2 явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 211-213 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

6. Яллагдагч О.Ц, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Адуун чулуу” гэх газраас хохирогч Г.Гонгорбаатарын 1 тооны үхрийг хулгайлж, 1050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Гонгорбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Адуун чулуунд мал маллаж амьдардаг. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 06 дугаар сарын 06-ны өдөр дахин бүртгэхэд эрээн нүүртэй ухаа бүдүүн эр үхэр хулгайд алдагдсан байсан....Тэгээд ойр орчимын айл өрх, малын бэлчээрээр хайсан боловч сэг, зэм олдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 225-226 тал/

М.Бол-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Би өөрийн найз О.Цийн гэрт байхад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орой цуг үхэрт явалцаад өгөөч хүнээс үхэр авах гэсэн юм гэхээр нь цуг дагаад машинтай нь явсан. О.Цийн гэрийн гаднаас хөдлөхдөө О.Ц өөрийн хөх өнгийн портер маркын автомашин дээрээ халзан морь ачсан. Тэгээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Танкийн даваа буюу Адуун чулуу гэх газарт нэг өвөлжөөнд дээр очсон. Тэгээд тэр өвөлжөөний ойролцоо 30-40 үхэр нэг дор бөөн бэлчээрт байсан. Тэр үхрийн ойролцоо зогсоод морь буулгаад О.Ц морийг унаад эрээн нүүртэй ухаа халзан бүдүүн эр үхэр уургалж барьж авсныг цуг ачсан. Тэгээд О.Цийн гэрийн гадаа очиж үхрийг ажилласан. Тэгээд үхрийн мах арьс толгой, шийрийг О.Ц ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 227-228 тал/

Гэрч Г.Мөнхбаатарын: “...Миний аав Гонгорбаатар Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, Танкын даваа буюу адуун чулуу гэх газар мал маллаж амьдарч байгаа. 2019 оны 06 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө эрээн нүүртэй ухаа зүсмийн эр үхэр хулгайд алдсан. Тэгээд ойр орчимын газраар хайсан боловч олдоогүй,..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 231-232 тал/

 “ВЕНДО” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Ухаа халзан бүдүүн үхэр 1050.000 төгрөг...” гэснээр /хавтаст хэргийн 235 тал/

О.Цийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой найз М.Бд хандан би хүнээс үхэр авах юм хоёулаа ойрхон хөдөө яваад ирье гэж хэлээд миний эзэмшлийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд Баянхутаг сумын 1 дүгээр баг Танкийн давааны зүүн урд доор бэлчээрт байсан 40-50 гаран тооны үхэрнээс 1 тооны үхрийг нь ачааны машиндаа ачиж явсан хүрэн халзан мориор хөөж бугуйлдаж бариад үхрээ ачиж гэрийнхээ гадаа ирж махлаад махыг нь аймгийн төвд борлуулсан... Сүүлд Баянхутаг сумын 1 дүгээр багийн малчин Б.Гонгорбаатар гэх хүний үхэр байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 239-240 тал/

М.Б- яллагдагчаар өгсөн: “...эрээн нүүртэй ухаа халзан эр үхэр байсан... Тэр үхэр Баянхутаг сум, 1 дүгээр багийн малчин Гонгорбаатар гэх хүний үхэр байсан...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 242-243 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

7. Яллагдагч О.Ц, Х.А, О.Х нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумынг 1 дүгээр багийн нутаг “Гутлын Уул” гэх газраас хохирогч Б.Цэрэнтогтохын 4 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би  Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Таахай гэх газарт амьдардаг юм. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хараат гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 14-өөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны хооронд цавь цагаан хар халзан үнээ, мухар сартай улаан гунж, хар шүдлэн үхэр хулгайд алдсан. Тэгээд ойр орчмын айл өрх, малын бэлчээрээр явсан боловч одоог хүртэл олоогүй. Би 2018 оны 12 дугаар сарын 10-12-ны орчимд үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Манайх 70 орчим үхэртэй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэхэд 4 тооны цавь цагаан хар халзан үнээ, мухар сартай улаан гунж, хар хүрэн гунж, хар ногоон гунж хулгайд алдагдсан байсан. Би үхрээ орон нутгийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг./2 дугаар хавтас, 7-8 тал/

Гэрч О.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө Хос-Эрдэнэ, Алтангэрэл нарын хамтаар өөрийн цэнхэр өнгийн портер маркийн автомашин дээр хүрэн халзан зүсмийн морь ачаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Урт нурууны хойд дор 30 гаран тооны үхэр байхаар нь мухар ухаа үнээ, цагаан нүүртэй цавь цагаан хар үхэр, хүрэн бярууг би бэлчээр дээрээс нь мориор хөөж бугуйлдаад Хос-Эрдэнэ, Алтангэрэл бид гурав ажиллаад, би махыг нь аваад Баянхутаг сумын малын эмч Нараагаас малын гарал үүслийн гэрчилгээ авч Эрдэнэцогтод зарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 9-10 тал/

Гэрч О.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур О.Ц ах Алтангэрэлийн хамтаар хөх портертэй манайд ирээд “урагшаа яваад үхэр олж ирэх хэрэгтэй байна, цуг яваад өгөөч гэхээр нь цуг явахаар зөвшөөрсөн. Тэгээд манайхаас хөдлөөд О.Ц ахынд очиж гадаа нь уяатай байсан хүрэн халзан морийг машин дээр ачсан. Тэгээд урагшаа яваад Хараат гэх газарт очиход 10 гаран үхэр хэвтэж байсан. Ойролцоо зогсоод О.Ц ах морио буулгаад О.Ц ах морьдоод цавь цагаан хар халзан үнээ, мухар улаан гунж, хар хүрэн гунж, хар шүдлэн бярууг барьсан. Тэрийг Алтангэрэл бид хоёр машин дээр ачсан. Тэгээд бид 3 О.Ц ахын гадаа ачиж очсон үхрээ буулгаад, О.Ц, Алтангэрэл бид 3 цугтаа ажилласан. Тэгээд 4 үхрийн толгой, арьс, шийр, гэдэс дотрыг ачаад Дорнод явдаг төв засмал замаар явж байгаад замын урд талд хаясан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 11-12  тал/

Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хараат гэх газарт очоод 10 гаран үхэр хэвтэж байхад нь ойролцоо зогсоод О.Ц ачиж явсан морио буулгаад мухар ухаа үнээ, цавь цагаан хар халзан үнээ, хар хүрэн гунж, хар шүдлэн бяруу нийт 4 тооны үхрийг уургалж барьсан. Хос-Эрдэнэ бид хоёр бол ачсан. Тэгээд О.Цийн гадаа ирж Хос-Эрдэнэ бид 3 нийлж байгаад үхэрнүүдээ ажилласан. Тэгээд арьс, толгой, шийр, сэвсийг нь О.Цийн машинд ачаад бид 3 Дорнод явдаг төв замаар яваад замын урд талд шороон кариерт очиж хаясан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 13-14 тал/

Гэрч Б.Ренчинноровын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр... Хараат гэдэг газраас бэлчээрээсээ 4 тооны үхэр алдсан... манай дүү нар бэлчээр нутгаар болон ойр орчмын газруудаар яваад олоогүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст, 15-16 тал/

Гэрч Б.Цэрэнгаравын мэдүүлэг /2 дугаар хавтаст 17-18 тал/

 “ВЕНДО” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Хар халзан үнээ 750.000 төгрөг, Мухар улаан үнээ 750.000 төгрөг, хар хүрэн гунж 650.000 төгрөг, хар ногоон гунж 650.000 төгрөг, нийт 2800.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 23-24 дүгээр тал/

Яллагдагч О.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /2 дугаар хавтас 25-26 тал/

О.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Хос-Эрдэнэ, Алтангэрэл нартай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би өөрөө гаргасан. Цайв цагаан хар халзан үхэр, мухар ухаа гунжин үхэр, хар хүрэн бяруу байсан. 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин нь миний машин юм гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас, 28-30 тал/

Х.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 12 дугаар 10-д гаргаад шиг санаж байна... үхэр авах юм хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид 2 явсан. О.Ц ах замдаа Хос-Эрдэнийг гэрээс нь аваад эргэж өөрийнхөө гэр рүү яваад хүрэн халзан морио эмээлтэй нь машинд ачаад урагшаад явсан. Тэгээд шөнө яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хөндлөн замын хажууд буюу зүүн талд нь олон тооны үхэр байсныг хараад машинаа зогсоож унтраагаад ачаан дээрээсээ О.Ц ах өөрийнхөө морийг буулгаад тэрийгээ унаад уг олон үхэрнээс 3 тооны үхрийг нь бариад бид 3 ачаад мөн морио эргүүлж ачаад О.Ц ахын гэрт авчирч 3 тооны үхрийг ажиллаад махыг нь О.Ц ах аймгийн төв рүү борлуулахаар явсан. Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ 4 тооны үхэр гэж мэдүүлсэн нь тухайн үед 3 тооны үхрийг машинд ачаад дээрээс нь О.Ц ахын морийг ачсаныг мартаж морьтой нь андууран 4 тооны үхэр гэж мэдүүлсэн байсан. О.Ц ах Хос-Эрдэнэ бид 3 бэлчээрээс 3 тооны үхэр л машинд ачсан. Хулгайлсан 3 тооны содон шинж тэмдэг нь цайв цагаан хар халзан үхэр, мухар сартай улаан гунж, хар шүдлэн үхэр байсан. О.Ц ахын тээврийн хэрэгслийг ашигласан гэсэн мэдүүлэг. /Хавтаст хэргийн 31-33 тал/

О.Х-н яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг хөдөө хэсэгт аав ээж дүү нарын хамтаар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын дундуур манай хамаатны ах О.Ц болон манай найз Алтангэрэл нар О.Ц ахын 57-52 ХЭА улсын дугаартай портер маркийн машинтай манай гэрт ирээд О.Ц ах надад хандан, урагшаа Гутлын уулын тийшээ явж үхэр олж ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид 3 цугтаа Гутлын уулын тийшээ явсан. Гутлын уул руу явж байх замдаа О.Ц ах гэрээрээ ороод хүрэн халзан зүсмийн шиг санаж байна 1 тооны морийг эмээл хазаартай нь машиндаа ачаад явсан. Тэгээд харанхуй болох үед бид 3 Гутлын уул гэх газрын зүүн хойд доор ирсэн. тухайн үед замын хажууд 10 гаран тооны үхэр байсныг О.Ц ах ачиж явсан морио машинаасаа буулгаж бариад морьдож яваад уг 10 гаран тооны үхрийг бөөгнүүлж байгаад бид 3, 3 тооны үхрийг барьж аваад машиндаа ачаад, авч явсан морио бас машиндаа ачаад аваад явсан. Тэгээд шөнөдөө ачиж явсан 3 тооны үхрээ О.Ц ахын өвөлжөөн дээр авчирж ажиллаад махыг нь О.Ц ах борлуулахаар Хэнтий аймгийн төв рүү явсан. Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ 4 тооны үхэр гэж мэдүүлсэн нь тухайн үед 3 тооны үхрийг машинд ачаад дээрээс нь үхэр бөөгнүүлсэн адуугаа  ачсаныг мартаад, андууран 4 тооны үхэр гэж мэдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

8. Яллагдагч О.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянхутаг Уул” гэх газраас хохирогч Н.Энх-Уянгын 2 тооны үхрийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Энх-Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн : “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Баянхутаг уулын ар Бумбан тохой гах газарт амьдардаг юм. Өвөлдөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Баянхутаг уулын энгэр гэдэг газар өвөлждөг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 25-аас 2018 оны 12 дугаар сарын 05-ны хооронд ухаа халзан зүсмийн гунж, ухаа улаан зүсмийн гунж зэрэг 2 тооны үхэр алдсан. Тэгээд ойр орчимын айл өрх, малын бэлчээрээр явсан боловч одоог хүртэл олоогүй. Үхрийн им маань 2 чих цуулбар имтэй бөгөөд өвөл хөлдөхөөрөө хугараад догол, ухам, ац им шиг ч болчихдог юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 48-49 дугаар тал/

Гэрч О.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр хүрэн халзан морио унаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт байрлах гэрээсээ гараад Баянхутаг уулын энгэрт байсан 30-40 тооны үхрээс 2 тооны ухаа халзан гунж, ухаа гунж хоёрыг хөөж гэрийн гадаа авч ирээд хашсан. Тэгээд маргааш өглөө нь Хос-Эрдэнэ, Алтангэрэл хоёрыг дуудаад идшээ хийх гэж байна гэж хэлээд энэ хоёр үхрийг ажлуулсан. Тэгээд энэ хоёр үхрийг идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 50-51 дүгээр тал/

Гэрч О.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр О.Ц ах хөх өнгийн портертэй ирээд идшээ хийх гэсэн юм. Үхэр ажиллаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч О.Ц ахтай гэрт нь очсон. Тэгэхэд ухаа халзан гунж, ухаа гун уяатай байсан. Тэгээд Алтангэрэл, О.Ц нарын хамт ухаа халзан гунж, ухаа гунжийг ажилласан. Тэгээд махыг нь идшинд хэрэглэх зориулалтаар жижиглэж эвдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 52-53 дугаар тал/

Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг Жаргалант гэх газарт мал маллаж амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр О.Ц ах өөрийн өвөлжөө нь дээрээ ухаа халзан гунж, ухаа гунж уясан байсан. Тэгээд О.Ц, Хос-Эрдэнэ бид 3 нийлж байгаад ухаа халзан гунж, ухаа гунжийг ажилласан. Тэгээд махыг нь идшинд хийх зориулалтаар жижиглэж эвдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар тал, 54-55 дугаар тал/

 “ВЕНДО” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Ухаа халзан зүсмийн гунж 650.000 төгрөг, ухаа улаан зүсмийн гунж 650.000 төгрөг...нийт 1300.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 58-59 дүгээр тал/

О.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан. Дээр нь нэмж ярих зүйл байхгүй. Миний хулгайлсан 2 тооны үхрийн содон шинж тэмдэг нь ухаа халзан гунж, ухаа улаан гунж байсан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мдүүлэг /2 дугаар хавтас, 61-63 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

9. Яллагдагч О.Ц, Н.Э, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Баянмөнх уул” гэх газраас хохирогч Н.Дагвабүслүүрийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Дагвабүслүүлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 03 дугаар сард Баянмөнх уулын хойд талд Салхит гэх газар нутагладаг байсан. Тэр үед Баянмөнх уулын хойд талаас ухаа улаан үнээ, мухар хар үнээ зэрэг 2 тооны үхрээ алдсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 163-164 дүгээр тал/

Гэрч Д.Болорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны хавар 3 дугаар сард манайх 2 тооны үхэр алдсан, тухайн үед хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 165-166 дугаар тал/

Гэрч Н.Э, Т.Т, О.Ц нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, 107-109 дүгээр тал/

 “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Улаан ухаа үнээ 800.000 төгрөг, мухар хар үнээ 800.000 төгрөг, нийт 1600.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 171-172 дугаар тал/

Яллагдагч Н.Э, Т.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /2 дугаар хавтас 174-177 дугаар тал/

Яллагдагч О.Цийн: “...Би 2019 оны 03 дугаар сард өөрийн найз Н.Э-ийн гэр болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно баг хөдөө хэсэгт өөрийн 57-52 ХЭА улсын дугаартай ачааны машинтайгаа очсон. Тухайн үед Н.Э-ийн гэрт нь түүний найз болох Төрболд гэх залуу байсан. Тухайн үед Н.Э- надад хандан би хүнээс үхэр худалдаж авч байгаа юм ойрхон яваад ирье гэж хэлсэн. Би Дэлгэрхаан сумын хүн биш болохоор тэр хавийн газар усыг сайн мэдэхгүй. Н.Э- зам заагаад явсан. Тэгээд тэр шөнөдөө бэлчээрээс 2 тооны үхэр ачаад нэг айлын гадаа авчраад тэндээ 2 тооны үхрийг ажлаад Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд махыг нь зарж борлуулаад Н.Э- надад 500,000 төгрөг өгсөн. Хулгайлсан 2 тооны үхэрний зүс нь улаан ухаа үнээ, мухар хар үнээ байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 179-180 дугаар тал/

Яллагдагч Н.Э-н: “...Тухайн үед манай гэрт манай найз болох Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат Хэмбэ хочит О.Ц өөрийн эзэмшилийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн ачааны машинтай ирж манай гэрт 2 хоносон. Тэгээд О.Ц надад хандан: Мөнгөний хэрэг байна ойрхон хөдөө явъя гэж хэлсэн. Тэр үед манай гэрт манай найз Төрболд бид 3 О.Ц-н машинтай манай гэрээс зүүн урагшаа голынхоо хойд талд Баянмөнх уул гэх газарт очсон. Тэр үед бэлчээрт олон тооны үхэртэй таараад тэр үхэрнээс Улаан үнээ, Мухар хар гунжийг бугуйлдаж бариад О.Ц-н машинд ачаад Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн нуруу гэх газарт хөдөө ууланд очиж 2 тооны үхрээ буулгаж уяад гэртээ харьсан. Тэгээд маргааш орой уг газартаа бид 3 очиж нөгөө 2 тооны үхрээ ажиллаад махыг нь Жаргалтхаан суманд авчирч ченжид 2 тооны үхрийг нийт 1,200,000 гаран төгрөгөнд борлуулж мөнгийг нь бэлнээр нь авсан...Уг хэрэгт О.Ц, Т.Т бид 3 хамтран оролцсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 181-183 тал/

Яллагдагч Т.Т-ын: “...2019 оны 03 дугаар сарын эхээр ямаа самнах санаатай өөрийн найз Н.Эийн гэрт ирсэн... Н.Э, О.Ц бид 3 О.Цийн машинтай Н.Э-ийн гэрээс урагшаа шөнө явсан. Тэгээд нэг мэдэхэд хөдөө хээр олон үхэртэй газар ирсэн байсан. Тэгээд О.Ц, Н.Э- 2 буугаад олон тооны үхэрнээс 2 тооны үхрийг нь буйгалдаж бариад бид 3 уг 2 тооны үхрийг О.Цийн машинд ачаад авч явсан. Тэгээд 2 тооны үхрээ нэг газаар буулгаад маргааш орой нь О.Ц, Н.Э- бид 3 уг үхэр байгаа газартаа очиж, ажиллаад махыг нь О.Цийн портер маркийн машинд ачаад Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 184-186 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

10. Яллагдагч Т.Т нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Сүүл-Өндөрийн ар” гэх газраас хохирогч Д.Пүрэвдавгын 1 тооны адууг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Пүрэвдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийнхөө адуунаас 1 тооны тамгагүй хүрэн зүсмийн үрээ хулгайд алдсан. Тухайн үед манай адуу Дэлгэрхаан сумын зүүн нуруунд байсан. Би тухайн үед алдсан адуугаа эрж хайж явахад ямар нэгэн сураг гараагүй гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, 195-197 дугаар тал/

Гэрч Н.Эийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/

 “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...им болон тамгагүй шүдлэн насны хүрэн зүсмийн үрээ 750.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 202-203 дугаар тал/

Яллагдагч Т.Т-н: “...Би 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, 4 дүгээр багт хөдөө хэсэгт өөрийн найз Н.Э-ийн гэрт очсон. Тухайн үед Энтөр гэртээ ганцаараа байсан ба мал төллөх цаг болж ганцаараа хэцүү байна гэж гуйхаар нь ирсэн юм. Тэгээд Н.Э-д тусалж байгаад Дэлгэрхаан сумын төв рүү орж ээжтэйгээ уулзахад ээжийн бие тааруу зүрхний үйл ажиллагаа алдагдсан яаралтай Улаанбаатар хот руу явахаар болсон байсан. Тэгээд би тэр оройдоо Н.Э-ийн гэр рүү явж байхад замд цөөн тооны адуу таарахаар нь 1 тооны хүрэн зүсмийн үрээг туугаад Н.Э-ийн гадаа авчирсан. Тэгээд би хүнээс уг адууг авсан гэж хэлээд ажлаад, зарж борлуулахад 500,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 285-287 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

11. Яллагдагч Н.Э нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг “Ханангийн ар” гэх газраас хохирогч Х.Болорын 1 тооны үхрийг хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд “...Улаан өнгийн улсын дугааргүй, хайрхан маркийн мотоциклийг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг Н.Эд хүлээлгэснээр...” /2 дугаар хавтас, 216-218 дугаар тал/

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 314 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээч Б.Боргилбаатарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “2010 онд үйлдвэрлэсэн улсын дугааргүй, улаан өнгийн Хайрхан мотоцикль зах зээлийн дундаж үнэ 200.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 220-221 дүгээр тал/

Хохирогч Х.Болорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 05 сард Баянмөнх сумын 2 дугаар баг хөдөө хэсэг Холбоо гэх газар нутагладаг байхдаа Ханангын ар гэх газраас зүс бүхий улаан зүсмийн шүдлэн үхрээ алдаад өнөөдрийг хүртэл хайгаад олохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 223-224 дүгээр тал/

Гэрч Ч.Ганчимэгийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 225-226 дугаар тал/

Гэрч Т.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр хэлгүй Батаагийн хамтаар Н.Э-ийн гэрт байж байхад Н.Э- өөрийн мотоцикльтой яваад ирэхдээ улаан зүсмийн шүдлэн үхэр туугаад авч ирсэн, Ирэхдээ хүнээс авлагаа аваад ирлээ гэж ярьж байсан. Тэгээд Батаа, Н.Э- бид гурав ажиллаад махыг нь Н.Э- машинд ачаад Н.Э- аваад явсан. Би хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 229-230 дугаар тал/

 “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...шүдлэн насны улаан зүсмийн эр үхэр 850.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 232 дугаар тал/

Яллагдагч Н.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны хавар найз Төрболдын хамтаар гэртээ мал маллаж амьдарч байгаад Төрболд бид 2 Дэлгэрхаан сумын төв рүү орсон. Тэгээд сумын төвийн дэлгүүрээс гэртээ хоол хүнс аваад шатахуун аваад эргээд хөдөө гэр рүү гарах гэж байгаад Батаа гэх залуутай таарсан. Тэгээд би Батаад дэмий байхаар манай гэрт хэд хонооч гээд Батааг аваад бид 3 манай хөдөө гэрт ирсэн. Тэгээд гэртээ хоночихоод маргааш орой нь би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоцикльтой урагшаа Баянмөнх сумын нутаг Ханангын ар гэх газар руу явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр таарахаар нь улаан зүсмийн шүдлэн үхрийг туугаад гэрийнхээ гадаа авчирж, Батаа, Төрболд нартай махлаад махыг нь 80-42 ХЭҮ улсын дугаартай ниссан тидаа маркийн машинд ачаад аймгийн төвд ченжид 600,000 гаран төгрөгөөр борлуулсан...” гэх мэдүүлэг. /2 дугаар тал, 236-238 тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

12. Яллагдагч Н.Э, Т.Т, Ц.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Сүүл-Өндрийн ар” гэх газраас Д.Пүрэвдагын 2 тооны адууг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, тэмдэглэл /3 дугаар хавтас, 5 дугаар тал/

 “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтас, 8-9 дүгээр тал/

Хохирогч Д.Пүрэвдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Харзан толгой гэх газарт 2019 оны 04 сард нутаглаж байсан. Өөрийнхөө адуунаас 2 тооны буюу Шарга морь, Хүрэн цавьдар морь... 2 адуугаа алдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 13-14 тал/

Иргэний нэхэмжлэгч “Тайгын Булаг Авто” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч М.Цэдэндамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...93-47 УБН улсын дугаартай саарал өнгийн тоёота приус-20 маркийн машин нь манай “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг машиныг Г.Алтангадас гэх хүн урьдчилгаа мөнгө өгч 2019 оны 05 сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөгийн зээл хийж манай байгууллагаас авсан. Одоо 2.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 16 дугаар тал/

Гэрч Н.Э, Т.Т, Ц.Г нарын мэдүүлэг /3 дугаар хавтас, 18-20 дугаар тал/

 “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ны шинжээчийн дүгнэлтэнд: “...Нас бие гүйцсэн морь 1 толгой нь 1000.000 төгрөг нийт 2000.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 22 дугаар тал/

Н.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ”...Ц.Г өөрийн приус-20 маркийн автомашинтай ирсэн байна гэж утсаар ярьсан. Тэгээд бид 3 сумын төвд архи уусан. Тэр үед би тасраад нэг мэдэхэд Төрболд, Ган-Эрдэнэ бид 3 хөдөө манай гэрт ирсэн байсан... Ц.Г мөнгөний хэрэг байна би малын бичгийг нь аваад ирсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд бид 3 Ц.Г-ий приус 20 маркийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг, Тавангын тал гэх газарт очиж бэлчээрт байсан цөөн тооны адуутай таараад шарга болон хонгор морийг бариад тэндээ ажиллаад махыг нь Ц.Г-ий приус-20 маркийн машинд ачиж манай гэрт ирээд Ц.Г нэг адууны махыг нь аваад та 2 энэ адууны махыг нь ав гээд яваад өгсөн...2 адууг машинтай хулгайлсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 28-29 дүгээр тал/

Т.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Бид 3 Ц.Г-ий машинтай Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг, Тавангын тал гэх газарт очиж бэлчээрт байсан цөөн тооны адуунаас шарга болон хүрэн цавдар морийг эзэнгүй айлын хашаанд ажиллаад махыг нь Ц.Г-ий машинд ачиж Н.Э-ийн гэрийн гадаа ирээд 1 адууны махыг Ц.Г аваад үлдсэн адууны махыг нь Н.Э- бид хоёрт үлдсэн...” гэснээр /3 дугаар хавтас, 31 дүгээр тал/

Ц.Г-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Бэлчээрт олон тооны адуу байхаар нь эзэнгүй саравчинд хашиж байгаад 2 тооны адууг бариад тэндээ ажиллаад махыг нь өөрийнхөө машинд ачаад Н.Э-ийн гэрийн гадаа ирж 1 адууны махыг нь буулгаад нөгөө махыг нь ганцаараа аваад шууд Улаанбаатар хот руу явж Дэнжийн мянгын захад ченжид зарж борлуулсан... Төрболд, Н.Э- бид 3 хамтран оролцсон...” гэснээр /3 дугаар хавтас, 33-34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар

13. Яллагдагч Н.Э, Х.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг “Хонгорын ухаа” гэх газраас хохирогч О.Өсөхбаярын 2 тооны адууг хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2019 оны 10 сарын 23-ны өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, тэмдэглэл /3 дугаар хавтас, 54-55 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтас, 57 дугаар тал/

Хохирогч О.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх нүүдэл хийгээд 2 хоног адуугаа татаагүй. 2019 оны 10 сарын 18-ны өдөр адуугаа бүртгэхэд жижиг сартай хонгор морь, сартай халтар хээр зүсмийн 2 морь  дутсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгчид алдсан морьдынхоо зургийг нь угаалгаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 60-62 дугаар тал/

Гэрч А.Ариунбуяны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг Хөдөө хэсэгт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2019 оны 05 сарын дундуур бэлчээрээс жижиг сартай хонгор морь, сартай халтар хээр зүсмийн 2 тооны морь алдсан. Нөхөр маань ойр орчмоор хайсан боловч олоогүй...”гэх мэдүүлэг /3 дугаар тал, 63 дугаар тал/

Гэрч Д.Оюунбилэгийн: “...Манайх Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутагт нутагладаг. 2019 оны 05 сарын 15-18 ны өдрийн хооронд манай хүү Өсөхбаяр 2 тооны адуу алдсан. Тухайн үед манай адуу Халтарын ухаа гэх газарт бэлчдэг байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 64-65 дугаар тал/

Гэрч Т.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 05 сарын дундуур Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршин суух найз Н.Э-ийн гэрт байж байхад хоёулаа айл руу очоод ирэе гэхээр нь хамт Н.Э-ийнд очсон. Нар жаргасны дараа Энхбат, Н.Э- нар Энхбатын мотоциклтой цуг яваад өгсөн. Шөнө дунд Н.Э- ирээд машин бариад манай гэрт очоод байж бай гэсэн. Араас ирэхдээ хонгор морь уначихсан, халтар хээр зүсмийн адууг хөтлөөд ирсэн. Өглөө нь Н.Э- бид хоёр уг адууг ажиллаад дуусаж байхад Н.Э- цэнхэр өнгийн суудлын машинд ачаад Хэнтий аймагт авч ирж зарсан. Надад маргааш өглөө нь 500.000 төгрөг өгөөд Энхбатын эхнэрийн данс руу хийчих гээд хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 73 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...Сартай халтар морь 850.000 төгрөг, сартай халтар хонгор морь 850.000 төгтөг...” гэснээр /3 дугаар хавтас, 77 дугаар тал/

Н.Э-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Дааган дэлтийн ар” гэх газарт 2019 оны 03 сард эхнэр хүүхдийн хамт нутагладаг байсан. Тэр үед манай найз Төрболд Улаанбаатар хотын Багануур дүүргээс манай гэрт төл төлөлүүлэхээр ирсэн байсан. 2019 оны 05 сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Энхбат ах над руу залгаад Төрболд та 2 манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Бид 2 Энхбат ахынх руу миний 80-42 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Ниссан тида маркийн автомашинтай яваад очиход Энхбат ах бид 2-т мөнгөний хэрэг байна нэг ажил зохицуулах уу гэж хэлсэн. Тэгээд Энхбат ах бид хоёр түүний улаан өнгийн улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклтой Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Хонгорын Ухаа” гэх газар луу очиход бэлчээрт 6-7 тооны бүдүүн морьд байхаар нь жижиг сартай цавьдар морь, хүрэн морьдыг тууж Энхбат ахын гэрийн гадаа авчирч хашаанд нь хашиж барьж хоноод маргааш өглөө нь би өөрийнхөө гэр лүү уг 2 морийг унаж авчраад Төрболд, Энхбат нарын хамт манай гэрийн гадаа ажилласан. Махыг нь миний 80-42 ХЭҮ ниссан тида машинд ачаад Хэнтий аймгийн Өгөөмөр бойнд нэг ченжид зарсан. Нийт 1.600.000 төгрөг болсон. Маргааш нь 500.000 төгрөгийг Энхбат ахын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Төрболдод 300.000 төгрөг, үлдсэн 800.000 төгрөгийг би авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас 67, 84-85 дугаар тал/

Х.Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “... 2019 оны 05 сард манайх Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Нимгэн нуур гэх газар нутаглаж байсан. Би Н.Э- рүү залгаад нэг ажил байна. Хүрээд ирээч гэж хэлсэн. Удалгүй Н.Э-, шар Төрөө нар манайд Н.Э-ийн машинтай ирсэн. Би Н.Э-д мөнгөний хэрэг байна. Адуу хулгайлая гэдэг санааг гаргаж шар Төрөөг гэртээ үлдээгээд Н.Э-ийг өөрийн хайрхан маркийн мотоциклийн ард суулгаад Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг Хонгорын тал гэх газар руу дагуулаад явсан. Тэнд олон адуу байсан ба бөөн адууны захад 7-8 тооны бүдүүн морьд байсан. Хүрэн, хонгор зүсмийн 2 тооны адууг салгаж хөөгөөд айлын хаваржаанд хашиж барьсан. Н.Э- унаад шууд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд шар Төрөө Н.Э-ийн машиныг унаад Н.Э-ийн гэр рүү явсан. Би маргааш өглөө нь Н.Э-ийн гэрт очиход тэр хулгайлж ирсэн хоёр адууг бараг ажиллаад дуусаж байсан. Тэр өдөртөө Н.Э-, шар Төрөө нар адууны махаа ачаад Хэнтий аймаг явсан. Маргааш өглөө нь манай эхнэрийн данс руу 500.000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 69, 87-88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

14. Яллагдагч Т.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр” караоке дотроос хохирогч Г.Төмөрсүхийн “Samsung galaxy S8” маркийн гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, 144 дүгээр тал/

Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, 145-146 дугаар тал/

Хохирогч Н.Төмөрсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ширээн дээр утсаа тавиад юм захиалах гээд хальт анхаарлаа сарниулчихаад эргээд утсаа авах гээд хайтал алга болчихсон байсан. Төгөлдөр караокены хяналтын камерыг шалгатал өрөөнд байсан нэг хар хувцастай залуу авч байсан... утсаа авъя гэтэл би аваагүй гээд гүрийгээд уурлаад байхаар нь цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 149-150 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...Самсунг S8 маркийн гар утас 350.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 158 дугаар тал/

Яллагдагч Т.Тын: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 163-164 тал/

Яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөртэй холбоотой  баримтууд /2 дугаар хавтас 65-124, 3 дугаар хавтас, 91-130, 186-192 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Оюунбатын О.Ц нь 2018 оны 11 сараас 2019 оны 9 сар хүртэлх 10 сарын хугацаанд 8 удаагийн олон үйлдлээр иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгон өөрийн өдөр тутмын болон бусад хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Энэ нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байна.

 

Шүүгдэгч Майдар овогт Оюунбатын О.Цийн бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх  заалтад зааснаар зүйлчилсэн нь, Бор овогт Хүрэлбаатарын Алтангэрэлийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, түүний бусдын алдуул малыг завшсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Бум овогт Мажаагийн Болд-Эрдэний бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хоньчин овогт Жамбаагийн Мөнхбатыг бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Тавнан овогт Шүдгүйн Отгонбаярын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Майдар овогт Оюунмэгзэрийн Хос-Эрдэнийг бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Харваач овогт Нямсамбуугийн Н.Э-ийг бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Төмөрбаатарын Төрболдыг бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулсан талаарх нотлох баримтуудаа шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгчдийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл гаргадаг байдал, урьд энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдал, давтамж, гэмт хэрэг үйлдэж мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлууд, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн үйлдлийн тоо, учруулсан хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг захиран зарцуулсан байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хялбарчлах, түргэсгэх, учруулах хор уршгийн хэмжээг ихэсгэх зорилгоор ашигласан тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн хуульд зааснаар шүүгдэгч нарын тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                             ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үлдэж, амьдарлын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Ц.Г, Х.Э нарыг тус тус Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.А-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Т-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ц-г 6 /зургаа/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 1 /нэг/ жил хорих ялаар, мөн түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 10 /арав/ сар хорих ялаар, мөн түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ж.М, Ш.О, Н.Э, Ц.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг /жил 1 /нэг / сараар, шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг /жил 1 /нэг / сараар тус тус тогтоосугай.

 

4. .Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 6 /зургаа/ жил, шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 1 / нэг/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч Т.Тод оногдуулсан 1 /нэг/ 1 /нэг/ сар, шүүгдэгч Х.А-д оногдуулсан 1 /нэг/ 1 /нэг/ сар, шүүгдэгч М.Б оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Х-г тэнсэгдсэн 3 /гурав/ жил, шүүгдэгч Ж.М, Ш.О, Н.Э, Ц.Г нарыг тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

6. Шүүгдэгч О.Ц, Н.Э, Т.Т, Х.А, М.Б  нарт цагдан хорих, шүүгдэгч О.Х, Ж.М, Ш.О, Н.Э, Ц.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч О.Ц, Н.Э, Т.Т, М.Б, Ж.М, Ц.Г, Х.А нар нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч О.Ц, Н.Э, Т.Т, Х.А, М.Б нарын цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Цийн эзэмшлийн 57-52 ХЭА улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, хүрэн халзан зүсмийн морь, шүүгдэгч Х.Аийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикль, шүүгдэгч Н.Э-н улаан өнгийн улсын дугааргүй, Хайрхан маркийн мотоцикль, шүүгдэгч Х.Э-н улаан өнгийн улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикль зэргийг хурааж, Ц.Г-ийн 93-47 УБН улсын дугаартай, саарал өнгийн приус маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгч “Тайгын булаг авто” ХХК-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Т.Т, Н.Э нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ш.О, Н.Э, О.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих болон хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          

ДАРГАЛАГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Э.ОДХҮҮ