Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-14-20 тоотод оршин суух, Гучит овгийн Батдэлгэрийн Төрмөнхийн /ФА-82081475 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-14-20 тоотод оршин суух Боржигог овгийн Хишигтийн Мөнхцэцэгт /ФМ-83063044 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Төрмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Х.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнх нь хариуцагч Х.Мөнхцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох , дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Төрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Төрмөнх нь эхнэртэйгээ 2007.10.07-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд том охин Т.Мишээл нь 2007.12.02-ны өдөр төрсөн, одоо 9 настай, бага хүү Т.Мөнхдэлгэр нь 2013.05.27-ний өдөр төрсөн, одоо 3 нас 4 сартай цэцэрлэгт хүмүүжиж байна.Гэрлэлтээ батлуулаад нэг гэрт орж амьдарснаас хойш эхнэртэйгээ сайхан л амьдарч байсан. Гэвч 2015 оноос хойш хоорондоо таарамжгүй харьцаатай болж үл ойлголцол гарч хэрүүл маргаан байнга гарах болсон.2016 оны 2 сард эхнэр маань гэрээсээ ээжийн бие муудсан гээд УБ хот руу явсан ба энэ нь худлаа байсан. Харин нь ээж нь тэр үед Орхон аймагт хуралд суучихсан байж байсан.Харин нь эхнэр маань өөрөөсөө дүү залуутай яваад өгснийг нь сүүлд мэдэж үүнээс болж 2 хүүхдээ надтай хамт хаяж явсан ба хэрүүл маргаан хийж байгаад 2016 оны 06 сард гэртээ ирсэн. Гэвч дахиад гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл байхгүй байгаа болно. Би хүүхдүүдээ бодож эхнэрээ уучилж гэртээ ирээд хамт сайхан элэг бүтэн амьдарахыг хүссэн боловч эхнэр маань миний энэ саналыг юман чинээ боддоггүй, үр хүүхдүүдийнхээ төлөө анхаарал халамж тавьдаггүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.Би 2 сараас хойш араас нь хангалттай явж гуйж, аргадаж байсан боловч бид нарыг ер нь бодож халамжлах сэтгэлгүй болсныг сүүлд мэдсэн.Хүүхдүүдээ ингээд хаяаад явсан талаар мөн хүүхдийн хүмүүжилд ямар сөрөг нөлөөтэй байгааг надаар хэлүүлтгүй ойлгомжтой байгаа ба би энэ талаар Хүүхэд хөгжлийн хэлтэст өргөдөл гаргасан юм. Гэтэл удаагүй манай эхнэр бага хүүхдээ би өөр дээрээ авна чи яахаараа тэр газар өргөдөл гаргаж хүн загнуулдаг юм гэж загнаж дарамталж байгаад бага хүүгээ аваад явсан.Бид эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно.Иймд эхнэр Х.Мөнхцэцэгээс гэр бүл цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээх, гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө Согоот баг 6-14-20 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, Хавитатын 2-02 тоот хашаа байшингаас оногдох хэсгийг гаргуулах зэрэг шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Гэхдээ хүүхдийн асрамж,эд хөрөнгө хуваах асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсан.Гэрлэлтээ цуцлуулна.Би амьдралаа бодооч гэж янз бүрээр гуйсан.Цаашид хамт амьдрах боломжгүй гэжээ.

 

            Хариуцагч Х.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан нөхөр Б.Төрмөнхийн нзхэмжпэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна.Х.Мөнхцэцэг би нөхөр Б.Төрмөнхтэй анх 1999 онд танилцаж, бага наснаасаа үерхэж байгаад 2007-10-02 ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2007-12-02 ны өдөр том охин Т.Мишээл төрж, бид өрх гэрээ тусгаарлаж амьдарсан юм.Бидний дундаас охин Т.Мишээл 2007-12-02 ны өдөр, хүү Т.Мөнхдэлгэр 2013-05-27 ны өдөр төрсөн.Хоёр сайхан хүүхэдтэй, юм юмаар дутахгүй хүний зэрэгтэй л амьдарч байсан ч Төрмөнхийн зан ааш нь эвдэрч, гэр бүл хоёр хүүхэддээ анхаарал халамж тавихаа больж байнга уур уцаартай байх болсон.Хүний амьдрал болсон хойно үл ойлголцох маргах юм байна хань, хоёр хүүхдээ орхиод ээжийнх рүүгээ хэд хоногоор яваад өгдөг.Нэг биш нилээд олон удаа гэрээсээ явж байгаа.Тэр бүрт нь хоёр хүүхдээ хараад гэр орноо өөд татаж, хүүхдүүдтэйгээ хүлээнэ.Нөхрөө аргадна, Утсаар ярьж гуйна ... ээжийнд очиж “гэртээ хариач” гэнэ Төрмөнх өөрийнхөө үзэмжээр л ирж, явдаг байсан даа.Манай хүн Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Геологи Хайгуулын ангид ажилд ороод тогоочоос Ерөнхий инженер болтлоо албан тушаал дэвшсэн.Ажилдаа ахиж дэвшихэд нь ар гэрээ авч яваа миний үүрэг байсан л гэж бодож байна.Ажилдаа яваад ирэхэд нь хоол унд нь бэлэн, унтахад ор дэр засаатай, хувцас хунар нь цэвэрхэн гэр орон нь хүүхдүүдийн дуу шуутай, цэвэр цэмцгэр, гурван хүүхэдтэй юм шиг л түүнийг хайрлаж бөөцийлж ирсэн.

          Хүү маань одоо овоо боллоо, ажил хөдөлмөр эрхэлье, гэр орон үр хүүхэддээ нэмэр больё гэж нөхрөөсөө гуйж байж “Эрдсүлж” ХХК-д түүнээр яриулж байж 2014-06-02 ны өдөр оёдолчноор ажилд орсон.Төрмөнх өөрөө болохоор бидэнд огт анхаарал халамж тавихгүй долоо хоногийн 4-5 өдөрт нь архи, пиво ууж ирнэ.Ажпаа тараад гэртээ ирнэ гэж байхгүй,утасдахаар утсаа авахгүй, хаагуур юу хийж яваагаа хэлэхгүй, асуухаар чамд ямар хамаатай юм бэ? гэж хүйтэн хөндий харьцана...хүүхдүүдээ аваад зайл гэж байнга харааж, зүхнэ.2 хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхгүй, хэн гэдэг багшийн ангид яаж сурч, хүмүүжиж байгааг ч мэдэхгүй, асуух ч үгүй. Ажлаасаа орж ирэхэдээ л биднийг төвөгшөөсөн байдалтай үгийн зөрүүгүй загнаж хараана, зандарна... эцэг хүний үүрэг хариуцлагыг огт мэдэхгүй.Та нарыг би тэжээж байна аятайхан байгаарай л гэнэ.Хаяа учирлаж юм хэлэх гэхээр ээжийнх рүүгээ гүйгээд явчихна.Охиноо 3 настай байхаас л гэр бүлээсээ гадуур эмэгтэйчүүдтэй орооцолдож, надад бэлгийн замын халдвар өвчин авчирч өгч, хамт олон удаа эмчилгээ хийлгэсэн.Өөрөө ийм замбараагүй явдалтай болохоороо намайг хэнтэй ч хамаагүй хардана.Зодно.Одоо хүртэл утсаар ярих төдий харьцаатай хүнтэй хамаатуулан хардаж, сэрдэж 2016 оны 02 сараас хойш Улаанбаатар яваад ... өөрөөсөө дүү залуутай яваад өгсөн...хүүхдээ надтай хамт хаяж явсан ... 2016 оны 06 сард гэртээ ирсэн... дахиад гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл байхгүй байгаа... “ гэх мэтээр намайг өөрийн хувийн жаргалаа хөөгөөд хоёр хүүхэд ар гэрээ хаяад явдаг ... өөрөө учиргүй араас минь хангалттай явж гуйж, аргадаж байсан ... гэр бүлээ халамжлах сэтгэлгүй болсон ...” мэтээр шүүхэд хандаж, намайг зөвхөн буруутай мэт бичээд байгааг би зөвшөөрөхгүй.

         Шүүхэд гаргасан өргөдөлдөө Төрмөнх “ ... 2015 оноос хойш хоорондоо таарамжгүй харьцаатай болж үл ойлголцол гарч, хэрүүл маргаан байнга гарах болсон...” Ер нь бидний үйл ойлголцол эртнээс эхэлсэн.Би хоёр хүүхдээ гэж энэ амьдралыг элэг бүтэн байлгах гэж нөхрийнхөө аясыг харж олон жил тэвчсэн дээ...Би энэ амьдарлыг үрэн таран хийе гэж огт бодоогүй.Харин Төрмөнх өөрөө л надаас хурдан салаад өг “надтай сууя гэсэн хүүхнүүд зөндөө байна...” гэх болсон.Шүүхэд гаргасан түүний өргөдөл бидний. салах болсон шалтгааныг зөвхөн миний буруу мэт бичсэн нь худлаа.Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхэд, ханиа гэсэн сэтгэл Төрмөнхөд өөрт эрт байхгүй болсон.” ...бид гурвыг тэжээлгээд эвтэйхэн байвал бай... чадахгүй бол зайлаарай...” гэж доромжилж дайрсан заналхийлсэн амьдралд хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж олон жил тэвчиж ирсэн.Энэ бүгдийг тоочин бичвэл их ч цаг, цаас орох байх.Энэ тухай цэглээд нөхөр Төрмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:Бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна.2016 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр багахан маргаанаар шалтаглан ээжийнх рүүгээ яваад өгсөн.18 хоног болсон.Тусдаа байх шалтгааныг Төрмөнх гэр бүлийн гишүүд биднээс огт хамааралгүй өөрөө л шийддэг.Бид 2016 оны 06 сараас хойш тусдаа байгаа.Хүүхдүүдээ би эцэг дээр нь үлдээхгүй.Одоогоор Т.Мөнхдэлгэр хүү маань над дээр Т.Мишээл охиныг минь хүчээр нөхөр өөр дээрээ эмээтэй нь хамт байлгаж байгаа.Хүүхдүүдээ би амьдын хагацал үзүүлж, хэдий аав дээрээ нэртэй ч эмээгийн хүүхдүүд болгохыг хүсэхгүй.Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэвэл түүний нэхэмжлэлд бичээд байгаа Согоот баг 6-14-20 тоот орон сууц, Хапитатын 2-02 тоот хашаа байшингаас гадна 06-36 улсын дугаартай Спизег 100 маркын авто машин, гэрийн тавилгууд гээд дундын өмчлөлийн хөрөнгө бий.Бүх эд хөрөнгүүдээ хуулийн дагуу хуваалгах саналтай байна.Нөхөр Б.Төрмөнх бидний амьдарч байгаа 6-14-20 тоот байраа зээлтэй хамт өөрийн өмчлөлд шилжүүлнэ гэвэл эд хөрөнгийн бусад зүйлийг яаж хуваах, авах талаар эвлэрэх боломжтой.Бага насны хоёр хүүхдийн минь эрх ашгийг хохироохгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна. ” гэжээ.

        Хариуцагч Х.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна.Манай хүн их хатуу хүн.Өөрөө намайг салаад өг гэж байнга хэлдэг байсан.Цаашид хамт амьдрах боломжгүй.Хүүхдийн асрамж,эд хөрөнгийн талаар гэрээ байгуулсан гэжээ.

 

Шүүх гэрлэлтийн болон төрсөний гэрчилгээ зэрэг баримтыг шинжлэн судлав.                

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнх нь гэрлэлт цуцлуулах ,хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан.Хариуцагч Х.Мөнхцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба зохигчид хүүхдийн асрамж,гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө хуваах талаар эвлэрч гэрээ байгуулсан байна.

Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Зохичгид 2007 оны 10 сард гэрлэлтээ батлуулан амьдарч 2007 оны 12 сард охин Т.Мишээлийг,2013 оны 5 сард хүү Т.Мөнхдэлгэрийг төрүүлсэн ба хоорондын таарамжгүй харилцаа,үл ойлголцлоос шалтгаалан 2016 оны 1 сараас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбар бусад баримтаар тогтоогдож байна.

Б.Төрмөнх 2016 оны 9 сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба зохигчид эвлэрээгүй ажиллагааг дуусгавар болгожээ.Зохигчдын хэн алин нь цаашид амьдрах боломжгүй талаар тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ:Том охин Т.Мишээлийг эцгийн асрамжинд,хүү Т.Мөнхдэлгэрийг эхийн асрамжинд тус тус байлгахаар,Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-14-20 тоот орон сууцыг орон сууцны зээл 52 сая төгрөгний хамт,2 автомашины гараж,гэрийн доторхи эд хогшлоос Мөнхцэцэгт өгөхөөс бусад эд зүйлийн хамт Б.Төрмөнхөд хуваарилахаар,Land Crusier 100 маркын 06-36 ОРХ автомашин ,Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Хапитатын 2-02 тоот хашаа байшин газрын хамт,гэрийн доторхи хогшлоос том хивс 1ш,42 инчийн TV,хөлдөөгч, угаалгын машин, notebook 1ш,булангийн буйдан, Hitachi будаа агшаагч,гоёлын авжур 1ш,уурын индүү хүнсний комбайн зэргийг тус тус Х.Мөнхцэцэгт хуваарилахаар,гэрээг шүүхээс баталгаажуулсаны дараа тус тусын нэр дээр хөрөнгийг шилжүүлэхээр тус тус заажээ.Мөн хүүхдийн асрамж тэтгэлэг дээр маргахгүй,охин Т.Мишээл нь эх Х.Мөнхцэцэгтэй уулзах болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх,хүү Т.Мөнхдэлгэр нь эцэгтэйгээ уулзах,эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус зохигчдод үүрэг болгожээ.Дээрхи эвлэрлийн гэрээ хууль зөрчөөгүй,гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх баталгаажуулсан болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 382950 төгрөгний 50%ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Б.Төрмөнх,Х.Мөнхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007-12-02-нд төрсөн охин Т.Мишээлийг   эцэг Б.Төрмөнхийн, 2013-5-27-нд төрсөн хүү Т.Мөнхдэлгэрийг эх Х.Мөнхцэцэгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

              3. Зохигчидын байгуулсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-14-20 тоот орон сууцыг орон сууцны зээл 52 сая төгрөгний хамт,2 автомашины гараж,гэрийн доторхи эд хогшлоос Мөнхцэцэгт өгөхөөс бусад эд зүйлийн хамт Б.Төрмөнхөд хуваарилахаар, Land Crusier 100 маркын 06-36 ОРХ автомашин ,Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Хапитатын 2-02 тоот хашаа байшин газрын хамт,гэрийн доторхи хогшлоос том хивс 1ш,42 инчийн TV,хөлдөөгч, угаалгын машин, notebook 1ш,булангийн буйдан, Hitachi будаа агшаагч,гоёлын авжур 1ш,уурын индүү хүнсний комбайн зэргийг тус тус Х.Мөнхцэцэгт хуваарилахаар,гэрээг шүүхээс баталгаажуулсаны дараа тус тусын нэр дээр хөрөнгийг шилжүүлэх,охин Т.Мишээл нь эх Х.Мөнхцэцэгтэй уулзах болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх,хүү Т.Мөнхдэлгэр нь эцэгтэйгээ уулзах,эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус зохигчдод үүрэг болгосон 2016-11-03-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталсугай.  

         

          4.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-ын 3 дахь заалт,Гэр бүлийн тухай хуулийн 26,38 дугаар зүйлд тус тус зааснаар хүүхэд эцэг эхээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг, эцэг эх нь хүүхдээ асран хүмүүжүүлэх,тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг тус тус заасугай.

        

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 382950 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 191475 төгрөг гаргуулан Б.Төрмөнхөнд олгосугай.  

                

     6.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ