Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 42

 

2020           02                    19                           2020/ШЦТ/42                  

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0065/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                       Г.М, Г.Бнарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Г.Б нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.М нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Бтай маргалдаж, харилцан зодолдож зүүн гарын алгыг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Бнь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Мтай маргалдаж, харилцан зодолдсоны улмаас нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Бтай маргалдаж, харилцан зодолдож зүүн гарын алгыг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Бнь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Мтай маргалдаж, харилцан зодолдсоны улмаас нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанболох нь:

 

            Яллагдагч Г.Бгийн хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим сумын төвд байрлах “Хаан тариа” гэх дэлгүүрийн үүдэнд байхад манай сумын залуу болох Тулгаа, Шинээ нар нь над руу ирсэн. Тэр хоёрыг ирэхэд нь би сайн байна уу гэж мэндэлсэн чинь тэр хоёр дуугараагүй. Тэгэхлээр нь би чи мэнд мэдээд байхад дуугарахгүй юу болсон бэ гэж хэлсэн тэгсэн чинь Г.М чи ер нь яах гээд байгаа юм бэ? Надтай зодолдох гээд байгаа юм уу гэж над руу агсарсан. Тэгэхлээр нь би Г.Мд хандаж чи нэг зодсон болоо юм биш үү гэж хэлхэд Г.М нь надад чамайг ахиад ч зодно сумын урд тал руу гары гээд намайг дагуулаад урагшаа сумын төвд байрлах нурсан байшингийн балгасанд очсон. Тэгээд тэр нурсан байшингийн балгас руу Г.М ганцаараа ороод би гадаа нь Шинээ гэх залуутай үлдсэн. Тэгээд удалгүй Г.М тэр нурсан балгаснаас архины шил хагалж амсар хэсгийг нь баруун гартаа барьцан гарч ирсэн. Тэгээд Г.М нь шууд чамайг алнаа гээд шилний хагархайгаа бариад над руу дайрсан. Тэгээд арагшаа болоход голоор Шинээ гэх залуу орж ирэн намайг түлхээд Мөнхтулгыг бариад авсан. Тэгээд Шинээ Мөнхтулгыг барьж дийлэхгүй алдсан чинь Г.М нь нөгөө барьж байгаа шилний хагархайгаараар намайг шаах гээд ирэхээр нь би шил барьсан гарыг нь барьж авах гэтэл миний зүүн гарын алга хэсэг шилний хагархайд нь зүсэгдсэн. Тэгээд би Г.Мд чи миний гарыг зүсчихлээ гэж хэлэхэд Г.М нь би чамайг гүйцээнээ гээд дахиад барьж байсан шилээрээ миний нүүрэн хэсэгт зүссэн тэгэхлээр нь би зугтаасан чинь Г.М нь араас хоёулаа эвлэрий гээд дуудсан. Тэгэхээр нь би эргэж очоод уулзах гэхэд Г.М баруун гартаа тоосго барьсан түүнийгээ  над руу шидэж миний хавирга хэсэгт оносон.  Тэгэхээр нь би гүйж очоод Мөнхтулгыг барьж аваад газар унагаан нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон...Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 8 тал/

              Яллагдагч Г.М-н гэрчээр өгсөн: “...манай нутгийн ах Г.Б нь над дээр мэнд мэдэхэд би дуугараагүй. Түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Г.Б ах сумаас урагш гарая гэж хэлсэн. Тэгээд би араас нь дагаад явахад сумын урд талд байрлах хуучин байшингийн балгасанд очоод бид 2 бие биенээ барьж аваад нэг нэгнийгээ нэг нэг удаа цохисон тэр үед миний хамар руу Г.Б ах цохисон болохоор миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд дахин барьцалдаж аваад намайг боож унагаагаад би газарт унаад босч ирэхдээ газарт байсан архины шилний амсар хэсгийг нь барьж босч ирсэн. Тэгээд Г.Б ах миний барьж байсан шилийг надаас булааж авах гэж байгаад зүүн гараа миний барьж байсан шилэнд зүссэн. Тэгээд бид хоёр хоёр тийшээ болсон. Бид хоёрыг зодолдож байхад хажууд манай сумын лам Шинээ гэх залуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 тал/

              Гэрч Х.Шинэбаярын: “... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Г.М бид хоер Түвшин гэх айлынхаас гараад Норовлин сумын төвд байх Хаан тариа гэх дэлгүүриин үүдэн очиход дэлгүүрээс Г.Бнь гараад ирсэн. Тэгээд би нутгийн ах Бямбаа гэх хүнтэи уулзаад зогсож байхад Г.Б Г.М нар нь хоорондоо хэрэлдээд, хэрүүл маргаан үүсгээд хоёулаа хоорондоо зодолды гээд зогсож байсан. Тухайн үед Г.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нэлээн сопуу байсан. Харин Г.Б ах бол архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдохоор болоод тулга нь Г.Б ахад хандан хоёулаа хүнгүй газар очиж халз зодолды гэж хэлсэн. Тэгээд сумын урд талд байх эвдэрхий нурсан байшингын балгасан дээр очсон. Тэнд очоод тэр хоёр дээгүүрэх хувцаснуудаа тайлаад шууд хоорондоо зодолдсон. Тэгэхлээр нь би тэр хоёрыг боль та хоёр гээд хориод Г.Б ахыг би бариад авсан. Тэр үед Г.М нь эвдэрхий балгасан дотроос гарч ирэхдээ архины шил хагалаад амсар хэсгийг нь бариад гараад ирсэн. Тэгээд Г.М нь шууд хагалсан шилээ бариад Г.Б ах руу дайрсан тэгэхлээр нь би Мөнхтулгыг бариад авсан чинь Г.Б ах харааны шил газар унасан байна дээр нь гишгээд хагалчих вий гэхлээр нь би Мөнхтулгыг орхиод харааны шилийг нь автал Г.М нь хагарсан шилээ бариатай Г.Б ах руу дайрахад Г.Б ах Мөнхтулгын шил барьсан гарнаас нь барих гэж байгаад шилэн дээрээс нь бариад авахад Мөнтулга нь шил барьсан гараа шувтараад татхад Г.Б ахын гар нь зүсэгдсэн байсан. Тэгэхлээр нь би газар унасан Г.Б ахын харааны шилийг нь аваад тэр газраас явсан. Тэгтэл тэр хоёр миний араас дуудаад байхаар нь очиход Мөнхтулгын хамраас нь цус гойжсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р тал/

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай “...Г.Бгийн биед зүүн гарын алганд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р тал/

5. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаартай “...Г.М-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 27-р тал/

 

 Шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “..:Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн : “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.М-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Бтай маргалдаж, харилцан зодолдож зүүн гарын алгыг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Г.Бгийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах нурсан байшингийн балгасанд Г.Мтай маргалдаж, харилцан зодолдсоны улмаас нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.М, Г.Бнарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.М, Г.Бнарыг тус тус Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М, Г.Бнарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Мд 450 цагийн нийтэд тустай ажил, Г.Бд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Г.М-г 450 /дөрвөн зуун тавь/ цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Г.Мд оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА