Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 01337

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-124 тооод оршин суух Бямбаа овогтой Нямцэцэгийн / ФА-91102789/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-24-39 тоотод оршин суух “Дулаан масс” ХХК-ний захирал Т.Ариунбаярт /ФА-91102789/ хариуцагдах 6,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нямцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Нямцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Нямцэцэг нь 2015-05-01-нээс 07 сарын 1-нийг хүртэл 0 давхартай 2 давхар барилгын ажил гүйцэтгүүлэхээр тохирсон.Гэхдээ тус газар дэд бүтцийн ажил шийдэгдээгүй байсан бөгөөд одоог хүртэл шийдэгдээгүй.Энэ тухай Ариунбаярт хэлэхэд 2015 оны 05 сард шийдэгдэнэ.Энэ талаар аймгийн захиргаанаас шийд гараад төсвийг нь  баталсан гэж хэлсэн.Тэгвэл дэд бүтцийг нь шийдмэгц ажлаа эхлүүлнэ гэж тохирсон.Ариунбаяр нь дараа жил газар гэсэхийг хүлээвэл удна тиймээс одоо газраа ухаад бэлдчихэе гээд урьдчилгаа болгон 20,000,000 сая төгрөг өг гэсэн.Би одоогоор бэлэн мөнгө байхгүй гэж 10,000,000 төгрөг өгч гэрээ хийсэн.2015 оны 4 сард 2 төрлийн төмөр утас авна гэж 400,000 төгрөг нэмж авсан. Гэтэл дэд бүтцийн ажил хийгдээгүй учир барилгын ажлыг зогсоож газар шорооны ажлын хөлсөнд 4 сая төгрөгийг өгсөн.Иймд 6,400,000 төгрөгийг Дулаан масс ХХК-ний захирал Т.Ариунбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Дулаан масс” ХХК-ний захирал Т.Ариунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Тогтохдаваа овогтой Ариунбаяр миний бие Б.Нямцэцэгт 5,400,000 төгрөг өгөхөөс 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 400,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээр барагдуулахаар тохиролцлоо.Ажил гүйцэтгэхээр тохирсон хугацаа нь 2017-05-01-нээс 2017-07-05-ныг хүртэл гэжээ.                                                

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Нямцэцэг “Дулаан масс” ХХК-ний захирал Т.Ариунбаярт холбогдуулан 6,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан, зохигчид эвлэрсэн ба хариуцагч 5 000 000 төгрөг төлж,400 000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээр тооцохоор эвлэрсэн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 117,350 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн /5,400,000/ улсын тэмдэгтийн хураамж 101,350 төгрөгний тал хувь болох 50 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Нямцэцэгийн 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 400,000 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж/ 5 000 000 төгрөг төлсөн/, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 117,350 төгрөгийг төрийн санд үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 50,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэжлэгч Б.Нямцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

           

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ