Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 46

 

2020           03              09                                  2020/ШЦТ/46          

    

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2019/0081/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г. Отгонзаяа,

Улсын яллагч                                               Ж. Батбаатар,

Шүүгдэгч                                                       Х.Г   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одгэрэл, Х.Г  бид 3 хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна доод айлд нь очоод 3 шил Хараа архи пивотой уугаад тэгээд хажууд талын айл руу нь очоод Одгэрэл манайд нэг архи байгаа гээд тэрийгээ авчирч уугаад буцаад Эрдэнээгийнх гэдэг айл руу очоод тэнд нэг архи гаргаж ирээд уучаад явья гэтэл Х.Г  надаас архи булааж аваад явья гээд байсан. Тэгээд нэг тойруултал би ууж чадахгүй гарж бөөлжөөд байж байтал намайг аваад Одгэрэлийнд очоод тэндээ архиа уугаад сууж байснаа намайг униар балбаад зодоод байсан би тасраад уначихсан байсан. Тэгээд Х.Г  удалгүй гараад явсан тэгээд гадаа нь уяатай байсан миний морийг тавиад явуулсан байсан. Тэгээд бид 2 гадаа гараад жалганд нуугдаад байж байтал Х.Г  ирээд намайг дахиад зодсон. Надад эмчилгээний зардал нийтдээ 5.000.000 төгрөг өгсөн. Би дахиж эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Би гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй учраас гомдооод байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/

 

Гэрчээр Х.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одгэрэлийнд бид 3 буцаж очоод сууж байтал Давка гэрлүүгээ нилээд халамцуу явна гээд байсан. Тэгэхээр нь би орой болсон байхад согтуу яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 барьцалдаж аваад зодолдсон. Хажууд Одгэрэл байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 22 тал/

 

Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Давка гэртээ харина гээд байхаар нь Х.Г  явуулахгүй өглөө гэртээ харь шөнө болсон байна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдсон. Нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон тэгээд 2 удаа өшиглөөд уурганы модоор цохих гэхээр нь би урдуур нь орж салгаад Давкаг аваад гарсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 24 тал /

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №27 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Ц.Д-гийн биед баруун сарвууны 2 дугаар шивнүүрийн үзүүрийн хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” / хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Г д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х. Х.Г д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгуулан, 1 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагт тооцож, 90 хоногийн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар хорих ял оногдуулах санал гаргасан байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын Х.Г д холбогдох хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 23.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн 23.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг  1 /нэг/ жил 3 /гурав/ сараар тогтоосугай

 

5. .Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.Г д оногдуулсан 1 /нэг/ жил  3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.Г-г цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн 1 ширхэг унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай

 

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА