Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 01338

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-32 тооод оршин суух Дашдондог овогтой Нямаагийн /ФА56042106/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум  Хүрэнбулаг баг 4-26-48 тоотод оршин суух Мял овгийн Энхсайханы Анхболд /АЕ-85012378/ ,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум  Хүрэнбулаг баг 4-26-48 тоотод оршин суух Онхройхон овгийн Чойсүрэнгийн Хадхүү /ФМ-63012975 / нарт хариуцагдах 115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нямаа, хариуцагч Ч.Хадхүү, иргэдийн төлөөлөгч Отгонбаяр,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Нямаа  хариуцагч  Э.Анхболд, Ч.Хадхүү нараас ус алдсан гэм хорын хохиролд 115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.Нямаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016-07-16-ны орой 21 цагийн орчим 4-26-48 тоот айлаас их хэмжээний ус алдаж, манайх руу нэвтэрч орсон байсныг орон сууцны засварчин орж ирж харсан.48 тоот айл эзэнгүй хөдөө явж байгаад 7 сарын 18-нд ирсэн.Байраар нь ус хаасан тул 2-3 өдөр усгүй байсан.Хадхүүтэй уулзаж, ус алдсан тухай хэлсэн чинь ирж үзнэ гэчихээд одоо болтол байхгүй, хаалгаа тайлж өгөхгүй байгаа.Хүрэнбулаг багийн бүртгэл дээр өрхийн тэргүүн Ч.Хадхүү, эхнэр Алтанцэцэг,хүргэн Анхболд гэх мэт хүүхдүүд байгаа.Байрны ордер нь Анхболд гэж хүний нэр дээр юм байна.4-26-48 тоот айлаас засвар үйлчилгээний хөлс 115,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ус алдаж жорлон банны өрөөний хана тааз нэвтэрч үүдний шкаф руу ус орсон.100 000 төгрөгөөр тохирох саналтай байна  гэжээ.

Хариуцагч Ч.Хадхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай  00-ийн өрөөний уян холбоосноос ус алдсан байсан.Би эзгүй байсан болно.Ус алдсан байдлыг үзээгүй.Үзээд засвар хийлгэж өгч болно.100 000 төгрөг өгөхийг зөвшөөрнө гэжээ.

                                                        

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.Нямаа нь Ч.Хадхүү, Э.Анхболд нарт хариуцагдах ус алдсан гэм хорын хохиролд 115,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 100 000 төгрөгний үнийн дүнд зохигчид эвлэрсэн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 4,550 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 2,275 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Нямаагийн 115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 100,000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

           

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                                        Б.БЯМБАСҮРЭН