Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 49

 

 

2020           03              11                                  2020/ШЦТ/49

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0074/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                             Г. Отгонзаяа,

Улсын яллагч                                                           Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                                     Б.Б   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Б.Б-д холбогдох 1939... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” гэх нэртэй цайны газрын ажилчдын амрах байрны өрөөнөөс иргэн А.Б-н самсунг А-10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” гэх нэртэй цайны газрын гадан талбай дээрээс иргэн Б.Д-н эзэмшлийн Цагаан өнгийн 09-95 ХЭҮ улсын дугаартай Chevrolet Cruze маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогдсон.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” гэх нэртэй цайны газрын ажилчдын амрах байрны өрөөнөөс иргэн А.Б-н самсунг А-10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” гэх нэртэй цайны газрын гадан талбай дээрээс иргэн Б.Д-н эзэмшлийн Цагаан өнгийн 09-95 ХЭҮ улсын дугаартай Chevrolet Cruze маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23 тал/

 

Барьцаат зээлийн гэрээ, эд мөрийн баримтаар хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /24-26 тал/

Иргэний нэхэмжлэгч Л.А ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Б.Б- гэх өгсөн байна. РД:ХЗ86032898,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     анх 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг өгсөн. Тухайн өдрөөс өнөөдрийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 146.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

 

Хохирогч Б.Д-н 2019 оны 07 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цагаан өнгийн 09-95 ХЭҮ улсын дугаартай, түлхүүрээр асдаггүй, бага зэрэг сэвтэй хуучин 2004 оны загварын машин байх, Chevrolet Cruze маркийн машин. Манай цайны газарт ажиллаж байсан залууг байх гэж бодож байна. Нэрийн сайн мэдэхгүй. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,

 

Хохирогч Х.Б-н 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...2019 оны 07 сарын 26-27-ны шилжих шөнө манай цайны газарт Манжуур хот явж байсан шуудан ирээд хүмүүст хоол цайгаар үйлчлээд явуулсан. Тэгээд манай цайны газар хаах гээд цэвэрлэгээ хийчхээд бүгд амрах гээд ажилчдын амрах байр луу орсон. Би шууд орондоо ороол амарсан. Тэгээд өглөө нь манай захирал орж ирээд нөгөө  Бат-Эрдэнэ хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тухай үед 08 цаг өнгөрч байсан байх манай захирлын бэрийн машиныг хулгайлсан байсан. Тэгээд би манай ажилчид амардаг байр луу ороод өөрийн орны хажууд байсан цагаан хайрцгаа нээж үзсэн. Учир нь тэнд миний хувцас, гар цүнх байдаг. Тэгээд алдагдсан ээмэг маань хэтэвчний арын кармаанд байсан. Тэгээд бас манай Чимгээ гэх эгчийн гар утсыг хулгайлсан байсан. Би сайн танихгүй тэр залуу ирээд 2 сар л болж байсан. Содон шинж нь 2 нүдний хоорондох зайн ойрхон, том жижиг ч шиг бас хавдсан бор царайтай, өндөр нь ойролцоогоор 165-170 см хооронд, туранхай залуу... Надад 2018 оны 12 сард шинэ жилийн үеэр надад эгч маань бэлэглэж байсан. Үнэ ханшийг нь  сайн мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар л үнэлнэ. ” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

 

Хохирогч А.Б-н өгсөн: “...2019 оны 07 сарын 26-27-нд шилжих шөнө манай цайны газарт Манжуур хот явж байсан шуудан ирээд хүмүүст хоол цайгаар үйлчлээд явуулсан. Тэгээд манай цайны газар хаах гээд цэвэрлэгээ хийчхээд бүгд амрах гээд ажилчдын амрах байр луу орсон. Тухайн үед цаг 03 цаг өнгөрч байсан. Тэгээд би нэг цуг ажилдаг найзтайгаа хормогчоо угаачихаад орондоо ороход бараг 03 цаг 40 минут болж байсан байх. Тэгээд орондоо орчихоод гар утсаа бага зэрэг оролдоод унтахдаа цагаа харахад 04 цаг 15 минут болж байсан. Тэгээд гар утсаа дэрнийхээ доороо цэнэглээтэй нь хийчхээд унтсан. Тэгээд өглөө гэнэт захирал нөгөө муу Баагий чинь машин хулгайлсан байна гээд орж ирээд. Тэгээд сэрээд юу болсон талаар асуутал манай нэг ажилчин Баагий гэх залуу манай захирлын бэрийн машиныг хулгайлсан байна гэсэн. Тэгээд би гэнэт гар утсаа хайсан бас байхгүй байсан. Тэгэхээр Баагий манай захирлын машиныг болон миний гар утас бас манай найз Цэцэгээгийн ээмэг /монет/ хулгайлсан байх гэж бодож байна. Би гар утсаа 2019 оны 06 сард Багануур дүүргийн Юнителийн салбараас 2 жилийн лизингээр авч байсан. Яг утасны үндсэн үнэ нь 350.000 төгрөг жилийн лизинг оруулаад хэд болох нь сайн мэдэхгүй байна гэхдээ 600.000-700.000 хооронд болж байсан байх. Анх гэрээ хийхэд  тийм болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

 

Хохирогч Х. Баярцэцэгийн 2020 оны 02 сарын 12-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн үед Цэнхэрмандал сумын Наран зоогийн газарт хамт ажиллаж байсан залуу манай өрөөний Б.Б-н гар утас, зоогийн газрын эзний бэрийн машиныг хулгайлаад явчихсан байсан, тэгээд би мөн юмаа алдсан байж магадгүй гээд хэтэвчин дотор байсан ээмгээ үзсэн чинь байхгүй байхаар нь хулгайлчихсан байна гэж бодсон, тэгээд тухайн үед ээмгээ алдсан гээд цагдаад мэдүүлэг өгсөн, тэгээд харин саяхан цүнхэн доторх юмнуудаа гаргаж үзэж байгаад цүнхний ёроолоосоо ээмгээ олсон. Тухайн ү?д би цүнхэн дотроо ээмгээ сул хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

 

Гэрч Ч. Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт сэрээд гараад хартал манай гэрийн гадаа байсан цагаан өнгийн Chevrolet Cruze маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд би тухайн үед хүү маань унаад явсан байх гэж бодсон. Тэгээд хүүгийнхээ гэр рүү ороод хартал 2 хүү маань 2уулаа байсан. “цагаан машин яасан” гэж асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь цайны газрын ажилчдаа бүртгэхэд нэг Баагий гэх залуу байхгүй байсан. Тэгээд шууд сэжигтэй санагдаад хэсгийн цагдаад шууд мэдэгдсэн... цагаан өнгийн Chevrolet Cruze маркийн 09-95 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин. Нарийн содон шинжийг сайн мэдэхгүй байна. Өөрийн нэр дээр нь шилжээгүй ч гэсэн манай дунд хүүгийн эхнэрийн автомашин юмаа. Нэг гар утас маркийн сайн мэдэхгүй байна, ээмэг /монет/ цайны газрын мөнгө хурааж авдаг кассын доод тавиу дээр байсан хүний хэтэвч /дотроо бичиг баримтууд байсан/... 3 сар ажиллаж байна  ...” гэх мэдүүлэг /хх 42-43 тал/,

 

Гэрч Р. Гансүхийн өгсөн: “... модны 2-ын ломбард болон ажил дээрээ байсан. Нэг залуу байсан байх. Бас сайн санахгүй байна. Б.Б  гэсэн хүний бичиг баримтаар барьцаат зээл 100.000 төгрөг авсан байсан. РД нь ХЗ86032898 гэсэн дугаартай юм байна. 5 ширхэг камертай гадна-2, дотор-3, манайх бичлэгээ 14 хоног хадгалдаг учир одоо тэр хүний бичлэг байхгүй. Тухайн үед би утсыг битүүмжилсэн учир сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

 

Гэрчээр А.Б-ий 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд туслах тогооч авна гэсэн зарын дагуу анх очиж байсан. Тэгээд очиход Наран гэх нэртэй цайны газар байсан. Тухайн цайны газрын захирал Ариунаа гэх хүн байсан. Тэр хүнтэй уулзаж сарын 450.000 төгрөгөөр ажил хийнэ гэж тохирсон. Тэгээд тухайн цайны газарт 2 сар гаран ажилласан. Бүх ажилчид орой амралтын өрөөнд амардаг байсан. Тэгээд би 2019 оны 07 сарын 27-ны өглөө 05 цагийн орчим миний ажиллаж байсан газарт шинээр ажилд орсон эмэгтэй гар утсаа цэнэглээтэй байхаар нь цэнэглэгчээс нь салгаад авсан. Тухайн гар утас нь хар өнгийн самсунг маркийн А-10 маркийн утас байсан.  Тэгээд өөрийн цүнхтэй хувцасаа аваад тухайн цайнын газрын хашаанд байсан цагаан өнгийн Chevrolet Cruze маркийн 09-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлан явсан. Тухайн хулгайлсан тээврийн хэрэгслийг би Багануур дүүргийн байрнуудын дунд үлдээгээд явсан. Тэгээд би Багануур дүүргээс Улаанбаатар хот орох унаанд суусан. Улаанбаатар хот ороод тэр өдөртөө хар өнгийн самсунг маркийн А-10 гар утсаа ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд би 2019 оны 07 дугаа сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Драгон гэх авто вокзалаас Өмнөговь руу шуудангаар яваад Цагаан хад гэх суманд буусан. Тэгээд маргааш нь би баригдсан... тухайн машин түлхүүргүй, төмөр халбаганы ишээр асдаг... ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-50 тал/,

 

Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай “...Б.Д эзэмшлийн Chevrolet Cruze маркийн машин нь зах зээлийн үнэлгээгээр 3.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 56 тал/,

 

Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай “А.Б-н эзэмшлийн samsung А-10 маркийн хар өнгийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчдийн дүгнэлт” /хх-ийн 53 тал/

 

Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаартай “...Х.Б-н 1 гртай монетон ээмгийг зах зээлийн үнэлгээг 110.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 29 тал/ болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно

 

Иймд шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Б.Б-ий дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Д , А.Б нар нь: “...эд зүйлээ хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 4, 6 тал/ гэх мэдүүлэг өгсөн мөн шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б-г хохирогч Б.Д , А.Б нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч Л.А-д 146.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Б эс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хорих ялаар, ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг журамлан ажлын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн тооцож, 90 хоног хорих ялыг 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн   саналыг гаргажээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор авулын шинж бага, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгож, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 90 хоногоор тооцож нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б- нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 29 /хорих ес/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 /ес/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-н биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоосугай.

 

5. .Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б-г цагдан хорьсугай.

 

7. Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эс 146.000 /нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.А-д олгуулсугай.

 

9. Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Ц.МӨНХТУЛГА