Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 01360

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-35 тоотод оршин суух Боржигон овгийн Цогоогийн Моломжамцын /ФМ-51091866/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-20-48 тоотод оршин суух Боржигон овгийн Жигмэддоржийн Лхамсүрэнд /ТЖ-72010501/ хариуцагдах 940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Моломжамц, хариуцагч Д.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ц.Моломжамц хариуцагчаас 940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Лхамсүрэн нь манай тавилгын дэлгүүрээс 1,000,00 төгрөгийн үнэ бүхий буйдан, 900,000 төгрөгийн үнэтэй ханын стенк зэрэг нийт 1,9000,000 төгрөгний үнэ бүхий тавилга аваад цувуулж 960,000 төгрөг төлөөд үлдэх 94,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироосоор байна.Иймд 940,000 төгрөгийг Д.Лхамсүрэнгээс гаргуулж өгнө үү ” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Лхамсүрэн надад 200 000 төгрөг шинэ подушка өгсөн.Үлдсэн мөнгийг 500 000 төгрөг төлүүлэхээр бид тохиролцсон гэжээ.

 

Хариуцагч Ж.Лхамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Лхамсүрэн нь Моломжамцаас 2000 онд улаан буйдан 850,000, хөлдөөгч 180,000, хуучин угаалгын машин 150,000 төгрөгийн зээл аваад мөнгийг төлсөн. Энэ хүнтэй байнга авч, өгөлцдөг байсан.2003 оны 8 сард цагаан өнгийн стенк  1,100,000 төгрөг, саарал буйдан 900,000 төгрөг, ягаан сунадаг ор 680,000 төгрөгөөр авсан нь үнэн.Нийт 2,680,000 төгрөг авсан.1 сар болоогүй 680,000 төгрөг авсан, ор эвдрээд буцаах гэсэн боловч аваагүй. Энэ орны мөнгийг төлөөгүй нь үнэн.680,000 төгрөгнөөс хасаж, найз Загдсүрэнгээс 200,000 төгрөгт шинэ 120 өргөнтэй матрас авч өгсөн. 500 000 төгрөг өгөх ёстой.11 сарын 15-наас эхлээд долоо хоног бүр 50 000 өгнө гэжээ.

                                                        

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Моломжамц нь зээлийн төлбөрт 940,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан ба хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 200 000 төгрөгт эд зүйл өгч,500 000 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 27,110 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас   гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Моломжамц хариуцагч Д.Лхамсүрэн нар 500 000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 27,110 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Лхамсүрэнгээс 13,555 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

            

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ