| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0066/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Бямбадорж |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 50
2020 оны 03 сарын 12 өдөр 2020/ШЦТ/50 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2019/0066/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Иргэдийн төлөөлөгч Л.Бат-Октябрь,
Улсын яллагч Ц.Бямбадорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Т.Н ,
Шүүгдэгч Ц.Б ,
Шүүгдэгч Г.Ц,
Шүүгдэгч Б.Ц,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Бямбадоржоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н , Ц.Б , Г.Ц, Б.Ц, Д.Г нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Отгонцэнгэлийн 11 тооны үхрийг хулгайлж, 6950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ж.Пүрэвчулууны 5 тооны үхрийг хулгайлж, 3200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, “Ногоон худаг” гэх газраас Э.Нарангэрэлийн 3 тооны үхрийг хулгайлж, 1800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
4. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар баг, “Чандаганы уурхайн” зүүн талаас П.Ариунбаатарын 2 тооны үхрийг хулгайлж, 1200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт
5. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар баг, “Чандаганы уурхайн” зүүн талаас Ц.Лхагвын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
6. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 6 дугаар баг, Зүүн гэх гэх газраас Г.Дансрангүний 4 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
7. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар багийн нутгаас Б.Лүегийн 2 тооны адууг хулгайлж, 2200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
8. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дүгээр багийн нутгаас М.Мөнхжаргалын 7 тооны үхрийг хулгайлж, 6200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
9. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хуучин төвийн ухаа гэх газраас Т.Төмөрийн 2 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
10. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 1 дүгээр багийн нутгаас А.Энхмаагийн 6 тооны үхрийг хулгайлж, 3600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
11. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар багийн нутгаас Э.Пүрэвбатын 5 тооны үхрийг хулгайлж, 4100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
12. Яллагдагч Т.Н нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, Өлзийт тосгоны нутгаас Б.Энхтөрийн 1 тооны үхрийг хулгайлж, 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
13. Яллагдагч Т.Н нь 2019 оны 06 дугаар сард Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, Өлзийт тосгоны нутаг дэвсгэрээс Г.Мөнхзоригийн хониноос тасарсан 30 тооны хонь, 1 тооны ямаанаас 10 тооны хонь, 1 тооны ямаа болох алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
14. Яллагдагч Т.Н нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дугаар багийн нутгаас М.Мөнхжаргалын 2 тооны үхрийг хулгайлж,1250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
15. Яллагдагч Т.Н нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар багийн нутгаас Н.Энхзулын 1 тооны, Ц.Батзоригийн 1 тооны бүгд 2 тооны үхрийг хулгайлж, Н.Энхзулд 600.000 төгрөгний, Ц.Батзоригт 800.000 төгрөгний, нийт 1400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
16. Яллагдагч Г.Цд нь 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дүгээр баг, Дундах гэх газраас Х.Лхагвасүрэнгийн 4 тооны адууг хулгайлж, 3250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
17. Яллагдагч Г.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 1 дүгээр багийн Гашууны ухаа гэх газраас Ц.Цэрэннямын 6 тооны үхрийг хулгайлж, 4450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
18. Яллагдагч Г.Ц нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 4 дүгээр баг, М.Машбатын 1 тооны үхрийг болох алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
19. Яллагдагч Ц.Б , Т.Н , Г.Ц, Б.Ц нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 6 дугаар баг, Малчдын хороо гэх газраас Ж.Чулуунбаатар, Н.Нанзад, Д.Нямхатан нарын 5 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
20. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар багийн нутгаас Ц.Лхагвын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
21. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар багийн нутгаас Ц.Баярсайхан 3 тооны үхрийг хулгайлж, 3900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
22. Яллагдагч Г.Ц, Т.Н , Г.Б.Ц нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 1 дүгээр баг, Хөвийн нуур гэх газраас Ц.Энхбатын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
23. Яллагдагч Т.Н , Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3 дугаар баг, “Уугын ам” гэх газраас Ч.Цэдэнбалын 9 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 5050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
24. Яллагдагч Ц.Б , Д.Ганбаатар, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 2 дугаар багийн нутгаас Ц.Энхмаагийн 5 тооны үхрийг хулгайлж 5300.000 төгрөгний, Э.Төрбатын 1 тооны үхрийг хулгайлж 600.000 төгрөгний хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт,
25. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар багийн нутгаас Д.Эрдэнэболдын 2, Я.Түвшинбаатарын 2, нийт 4 тооны үхрийг хулгайлж, 2700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,
26. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, Мөрөн сум, 1 дүгээр багийн нутгаас иргэн Ж.Амгаланбаатарын улаан зүсмийн шүдлэн үхэр, ухаа шүдлэн үхэр, улаан шүдлэн үхэр зэрэг 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 2350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Цэрэнчимэд: “...Хэлэх зүйл байхгүй”...,
Шүүгдэгч Т.Н : “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”,
Шүүгдэгч Г.Ц: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөр ч байна”,
Шүүгдэгч Ц.Б : “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”,
Шүүгдэгч Д.Ганбаатар: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг маань хөнгөлж өгнө үү”,
Шүүгдэгч Б.Ц: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ялыг маань хөнгөлж өгнө үү”,
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:
1. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг “Овоотын ар” гэх газраас иргэн Д.Отгонцэнгэлийн 11 тооны үхрийг хулгайлж, 6.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг нь:
1.1. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлд “...Т.Н ын эзэмшлийн 38-31 ХЭА улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг Б.Алтанэгхэрлэнд хүлээлгэснээр...” /Хавтаст хэргийн 60-61 дугаар тал/
1.2. Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 194 дугаартай албан бичигт: “...38-31 ХЭА улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Түшиг овогтой Т.Н РД:/СШ74070711/...” гэснээр /Хавтаст хэргийн 63 дугаар тал/
1.3. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 393 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээч Б.Боргилбаатарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “38-31 ХЭА улсын дугаартай, Портер маркийн автомашин зах зээлийн дундаж үнэ 6300.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 65 дугаар тал/
1.4. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 408 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээч Б.Боргилбаатарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “Хонгор зүсмийн бүдүүн морь 1100.000 төгрөг, хонгор зүсмийн соёолон морь 1000.000 төгрөг, Хонгор зүсмийн морь 1000.000 төгрөг, нийт 3100.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/
1.5. Хохирогч Ц.Отгонцэнгэлийн: “...Манайх Өмнөдэлгэр сум, 6 дугаар баг, Модтын ар гэх газарт оршин суудаг юм. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөдэлгэр сум, 6 дугаар багийн нутаг Овооны ар гэх газраас бэлчээрт байсан үхрээс 11 тооны үхэр алдсан. Алдсан үхрүүдээ зүсэлвэл: 1. Улаан халзан соёолон эрх үхэр /зүүн чих араасаа догол, баруун чих сам имтэй/, 2. Хөмсөг цагаан хар шүдлэн эр үхэр /зүүн чих араасаа догол имтэй/, 3. Хар сувай үнээ /баруун чих цуулбар имтэй/, 4. Ухаа халзсан үнээ /баруун чих цуулбар имтэй/, 5. Хар халзан эр тугал /баруун чих цуулбар имтэй/, 6. Улаан халзан охин бяруу /баруун чих цуулбар имтэй/, 7. Хар эр бяруу /баруун чих цуулбар имтэй/, 8. Улаан сувай үнээ /омрууг нь огтолсон/, 9. Хар охин шүдлэн /имгүй/, 10. Улаан эр бяруу /2 чих араасаа ганзага имтэй/, 11. Хар эр бяруу /2 чих араасаа ганзага имтэй/ үхрүүд байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 81-83 тал/
1.6. Гэрч Д.Ганганмөрөнгийн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үхрээ хурааж бүртгэхэд 11 тооны үхэр байхгүй байсан. Үхрээ гэрийнхээ ойролцоох бүх л газраар хайж сурагласан боловч үхрийн сураг гараагүй... Манай хүү Отгонцэнгэл үхрээ өдөр бүр хураадаг. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үхрээ хураагаад бэлчээрт гаргасан байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 84-85 дугаар тал/
1.7. Гэрч Ц.Б , Т.Н , Г.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 86-97 дугаар тал/
1.8. Гэрч Л.Цогбадрахын: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна миний төрсөн дүү Г.Ц надруу залгаад манай гэрт машинтайгаа хүрээд ирээч банкны лизинг төлөх гэсэн юм. Өөрийнхөө үхэрнээс 4 үхэр махалж зарах гээд махаа ачих машин олдохгүй байна гэж хэлсэн. Би өөрийн цагаан өнгийн ачааны машинтай ... очсон чинь миний дүү нар болох Г.Ц, Б.Ц нар 4 тооны үхрийг махалсан байсан... Би мэдээгүй. Сүүлд Г.Цыг цагдаад шалгагдаж эхлэхээр нь мэдсэн. Анх бол Г.Ц өөрийнхөө үхэрнээс 4 үхэр ажиллаж банкны зээл төлөх гэсэн юм гэж надад хэлсэн. Хотоос ирж манай суманд хэд хоног мах авч байсан ченжид өгсөн. Нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 98 дугаар тал/
1.9. Гэрч Б.Б.Ций: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр намайг сумын төвд гэртээ байж байхад манай төрсөн ах Г.Ц хөдөө гэрээсээ надруу утасдаад манай гэрт хүрээд ир ах нь банкны зээл төлөх гээд байна 4 үхэр хамт ажиллаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн найзынхаа мотоциклийг гуйгаад... Г.Ц ахын гэрт ирсэн. Тэгээд бид хоёр хашсан үхэрнээс 4 тооны үхрийг гаргаж махлаад байж байхад удалгүй манай том ах Л.Цогбадрах өөрийн машинтай ирсэн...Би хулгай үхэр гэж мэдээгүй, цагдаагийн байгууллагад шалгагдах болсоноос хойш мэдсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 99 дүгээр тал/
1.10. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээч Б.Боргилбаатарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Улаан халзан соёолон үхэр 1000.000 төгрөг, 2. Хөмсөг цагаан хар шүдлэн эр үхэр 600.000 төгрөг, 3. Хар сувай үнээ 850.000 төгрөг, 4. Хар халзсан үнээ 900.000 төгрөг, 5. Хар халзан эр тугал 300.000 төгрөг, 6. Улаан халзан охин бяруу 450.000 төгрөг, 7. Хар эр бяруу 450.000 төгрөг, 8. Улаан сувай үнээ 900.000 төгрөг, 9. Хар охин шүдлэн 600.000 төгрөг, 10. Улаан эр бяруу 450.000 төгрөг, 11. Хар эр бяруу 450.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 101-102 дугаар тал/
1.11. Яллагдагч Т.Н , Ц.Б , Г.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /Хавтаст хэргийн 103-108 дугаар тал/
1.12. Яллагдагч Т.Н ын: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон хөдөө хэсэгт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал, маллаж амьдардаг юм. 2018 оны намар намайг гэртээ байж байхад Ц.Б утсаар залгаад таньруу хэдэн тооны үхэр явуулчихлаа шүү та замаас нь амдаад авчихаарай гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ гаднаас өөрийн хонгор морио унаад Өлзийт тосгоны “Тээг” гэх газарт очиход Г.Ц өөрийнхөө малын хашаанд 11 тооны үхэр хашсан байсан. Тэгээд би уг 11 тооны үхэрнээс 7 тооны үхрийг нь туугаад өөрийнхөө гэр рүү явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Ц.Б манай гэрт ирээд уг 7 тооны үхэрнээс Улаан халзан соёолон эр үхэр, хар сувай үнээг ажлаад махыг нь аваад явсан. Үлдсэн 5 тооны үхрийг би өөрийн үхэрт нийлүүлж бэлчээсэн... хавар болж хар бяруу нь үхээд, ухаа халзан үнээг нь хохирогчид эргүүлж өгсөн, Ц.Б , Г.Ц бид 3 хамтран оролцсон... Тухайн үед би өөрийнхөө хонгор морьтой Тээг гэх газарт очсон...би уг хонгор морио 2019 оны зун ажлаад махыг нь зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 110-112 дугаар тал/
1.13. Яллагдагч Ц.Б гийн: “...Би 2018 оны 10 дугаар сарын эхээр Өмнөдэлгэр сумын хойд талд эзэнгүй олон тооны үхэр байхаар нь Г.Ц бид 2 морьтой очоод уг үхрийг туугаад Өмнөдэлгэр сумын Шаварт гэх газарт авчирсан. Уг үхрүүдийг Г.Цаар туулгаад Хэрлэн сум, 7 дугаар баг руу явуулсан. Тэгээд би Т.Н гэх хүн рүү яриад Г.Ц хэдэн тооны үхэр туугаад явж байгаа өөдөөс нь тосоод аваарай гэж хэлсэн. Тэгээд би 2, 3 хоногийн дараа Т.Н ахын гэр рүү нь очоод 2 үхрийн хэрэг байна гэж хэлсэн чинь Т.Н Өмнөдэлгэр сумаас авсан 11 тооны үхрээс хоёрыг нь махалъя гэж хэлсэн. Би дээрхи 2 тооны малыг махлаад махыг нь аймгийн пойнд оруулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 113-115 дугаар тал/
1.14. Яллагдагч Г.Цы: “...2018 оны 10 дугаар сарын эхээр Өмнөдэлгэр сумын хойд талд эзэнгүй олон тооны үхэр байхаар нь Ц.Б бид 2 морьтой очоод уг үхэрнээс 11 тооны үхрийг туугаад Өмнөдэлгэр сумын Шаварт гэх газарт авчирсан. Тэгээд уг үхрүүдийг би туулгаад Хэрлэн сумын 7 дугаар баг руу хөдөө гэр рүүгээ авч явсан. Тэгээд Ц.Б , Т.Н гэх хүн рүү утсаар яриад Г.Ц хэдэн тооны үхэр туугаад явж байгаа өөдөөс нь тосоод аваарай гэж хэлсэн байсан. Тэгээд би 11 тооны үхрийг туугаад явж байхад Хэрлэн сумын 7 дугаар баг “Тээг” гэх газрын баруун талд Т.Н ирээд 7 тооны үхрийг нь цааш нь туугаад, би 4 тооны үхрийг нь авч үлдсэн. Тэгээд би 4 тооны үхрийг нь ажиллаж махлаад суман дээр явуулын мах авч байсан ченжид зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 116-118 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
2. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнхийн 2 дугаар багын нутгаас иргэн Ж.Пүрэвчулууны 5 тооны үхрийг хулгайлж, 3200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
2.1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Т.Н оос хураан авсан саарал зүсмийн 1 тооны бярууг хохирогч Ж.Пүрэвчулуунд хүлээлгэн өгөв...” гэснээр /Хавтаст хэргийн 130 дугаар тал/
2.2. 5. Хохирогч Ж.Пүрэвчулууны: “...Би 2019 оны 03 дугаар сард голынхоо хойд талд буюу Баянмөнх сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт хаваржсан тухайн үед би бэлчээрээсээ эрээн нүүртэй улаан халзан үнээ, хар халзан шүдлэн, улаан халзан бяруу, улаан халзан гунж, саарал бяруу зэргийг алдсан...Би алдсан үхрээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /132-133 дугаар тал/
2.3. Т.Н , Ц.Б , Г.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 134-139 дүгээр тал/
2.4. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 343 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээч Б.Боргилбаатарын гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Эрээн нүүртэй улаан халзан үнээ 900.000 төгрөг, хар халзан шүдлэн 800.000 төгрөг, улаан халзан бяруу 450.000 төгрөг, улаан халзан гунж 600.000 төгрөг, саарал бяруу 450.000 төгрөг, нийт 3200.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/
2.5. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 03 дугаар сард Ц.Б , Г.Ц, бид 3 миний эзэмшилийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Хэнтий аймгийн Баямөнх сум ороод буцаж явахдаа Баянмөнх сумын зүүн хойд талд эзэнгүй 100 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд бид 3 уг үхэрнээс улаан үнээ, эрээн нүүртэй үнээ, улаан бяруу, саарал бяруу хар халзан шүдлэн нийт 5 тооны үхрийг бариад машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон явсан. Тэгээд замаараа Ц.Б , Г.Ц нарын гэрт нь тус бүр 2, 2 үхрийг буулгаад би өөрөө хар халзан шүдлэнг нь аваад гэртээ ирээд дараа нь махлаад зарж борлуулсан... Ц.Б , Г.Ц бид 3 хамтран оролцсон. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 144-146 дугаар тал/
2.6. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 03 дугаар сард Т.Н , Г.Ц бид 3 Т.Н ын эзэмшилийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Хэнтий аймгийн Баянмөнх сум ороод буцаж явахдаа Баянмөнх сумын зүүн хойд талд эзэнгүй 100 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд бид 3 уг үхэрнээс улаан үнээ, эрээн нүүртэй үнээ, улаан бяруу, саарал бяруу, хар халзан шүдлэн нийт 5 тооны үхрийг бариад машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд ирсэн. Тэгээд манайг гэрт 2 тооны үхрийг нь буулгаад Г.Ц, Т.Н нар үлдсэн үхрүүдийг аваад явсан... Т.Н , Г.Ц бид 3 хамтран оролцсон. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 147-148 дугаар тал/
2.7. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 03 дугаар сард Т.Н , Ц.Б бид 3 Т.Н ын эзэмшилийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Хэнтий аймгийн Баянмөнх сум ороод буцаж явахдаа Баянмөнх сумын зүүн хойд талд эзэнгүй 100 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд бид 3 уг үхэрнээс улаан үнээ, эрээн нүүртэй үнээ, улаан бяруу, саарал бяруу, хар халзан шүдлэн нийт 5 тооны үхрийг бариад машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд ирсэн. Тэгээд Ц.Б гийн гэрт 2 тооны үхрийг нь буулгаад манай гэрийн гадаа улаан үнээ, саарал бярууг буулгаад Т.Н үлдсэн 1 тооны үхрийг нь аваад гэр рүүгээ явсан... саарал бярууг нь цагдаагийн байгууллагад хураалгасан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 149-151 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар
3. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг “Ногоон худаг” гэх газраас иргэн Э.Нарангэрэлийн 3 тооны үхрийг хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
3.1. Хохирогч Э.Нарангэрэлийн: “...Манайх 2018 оны 11 дүгээр сард Өлзийт тосгоны Ногоон худаг гэх газар аав Энхсайханы хамт нутагласан юм. Манай үхэр аавын үхэртэй нийлээд 30 орчим тооны үхэр байдаг юм. 2018 оны 11 сард өдрийг нь сайн санахгүй байна. 3 тооны бяруу алга болсон. Саарал алаг мухар бяруу, улаан эрээн нүүртэй том эвэртэй улаан бяруу, улаан охин бяруу бүгд буруу чих хойноосоо хөндөл, зөв чих урдаас сүйх имтэй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 163-164 дугаар тал/
3.2. Т.Н , Ц.Б , Г.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 165-169 дүгээр тал/
3.3. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 339 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. саарал алаг бяруу 600.000 төгрөг, улаан охин бяруу 600.000 төгрөг, улаан эрээн нүүртэй бяруу 600.000 төгрөг, нийт 1800.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 171-173 дугаар тал/
3.4. Яллагдагч Т.Н ын: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Гэртээ унтаж байхад үүрээр манай нохой хуцах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь юу болов гээд гараад хартал Ц.Б , Г.Ц нар 3 тооны үхэртэй ирсэн байсан. Тэгээд уг 3 тооны бярууг манай гэрийн гадаа ажиллахаар болоод өглөө нь тэр 2 манай гэрийн гадаа бяруугаа ажлаад би хониндоо яваад өгсөн. Тэгээд хониноосоо ирэхэд надад 1 бярууны махыг нь арьс ширтэй нь үлдээгээд явсан байсан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 175-176 дугаар тал/
3.4. Яллагдагч Ц.Б гийн: “...2018 оны 11 дүгээр сард Г.Цы хамтаар өөрийн хонгор зүсмийн морьтой Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг явж байхад “Ногоон худаг” гэх газарт явж байхад 10 гаран тооны үхэр таарсан бөгөөд тэдгээр үхэрнээс цагаан алаг бярууг, том улаан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу нийт 3 тооны үхрийг туугаад Т.Н ахын гадаа авчираад маргааш өглөө ажлаад нэг нэгээр нь авсан... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 177-178 дугаар тал/
3.5. Яллагдагч Г.Цы: “...2018 оны 11 дүгээр сард Ц.Б гийн хамтаар өөрийн хонгор зүсмийн морьтой Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэгт “Ногоон худаг” гэх газарт явж байхад 10 гаран тооны үхэр таарсан бөгөөд тэдгээр үхэрнээс цагаан алаг бяруу, том улаан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу нийт 3 тооны үхрийг туугаад Т.Н ахын гадаа авчираад маргааш өглөө нь ажлаад нэг нэгээр нь явсан. Тэгээд би авсан 1 бяруугаа хүнд өрөндөө өгсөн... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 179-180 дугаар тал/
4. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Чандганы уурхайн зүүн талаас” иргэн П.Ариунбаатарын 2 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
4.1. Хохирогч П.Ариунбаатарын: “...2019 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Манайх ямаагаа самнаад хэд хоног үхрээ татаж чадаагүй бөгөөд манайхаас урагш нутаглаж байсан Ц.Лхагва 2 тооны бяруу алга болчихлоо гээд хайж ирсэн. Тэгээд маргааш нь дахиад хайгаад явж байхаар нь үхрээ бүртгэтэл 2 тооны бяруу алга болсон байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 209-210 дугаар тал/
4.2. Гэрч Д.Золжаргалын: “...манайх үхрээ бүртгээд үзтэл 2 тооны бяруу алга болсон байсан. Мухар улаан бяруу, эвэртэй улаан бяруу, хоёулаа имгүй байсан... сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 211 дүгээр тал/
4.3. Ц.Б гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Г.Ц, Т.Н ... Т.Н ын машинтай Чандганы уурхайн зүүн урьд талд явж байхад 20 орчим тооны үхэр таарахаар нь тэр дундаас 2 бяруу ачаад буцаж явж байтал замд уурхайн хойд талд 30 орчим тооны үхэр таарахаар нь тэр дундаас ахиад 2 улаан бяруу ачаад явсан... сүүлд авсан 2 улаан бярууг би авсан, би өөрийнхөө авсан 2 бярууг тэжээж байгаад 2019 оны 10 дугаар сарын эхээр ажлаад Эринэ эмчээс бичиг аваад Нараа ченжид зарсан... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 212-213 дугаар тал/
4.4. Гэрч Ц.Наранчимэгийн: “...Би бүртгэлээ шүүж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б нь улаан халзан, ухаа халзан зүсмийн 2 тооны бярууг зарсан уг 2 бярууны нэг нь 106 кг, нөгөө нь 75 кг жинтэй байсан...Энэ хоёр бярууны арьс, толгойг авчирсан гэдгийг санахгүй байна. Ямар ч ингэж тэмдэглээд мөнгийг нь өгсөн... малын гарал үүслийн бичиг байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 218 дугаар тал/
4.5. Г.Ц, Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 214-217 дугаар тал/
4.6. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 341 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Улаан халзан бяруу 600.000 төгрөг, мухар улаан бяруу 600.000 төгрөг, нийт 1200.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 219-220 дугаар тал/
4.7. Яллагдагч Т.Н ын: “... 2019 оны 03 дугаар сарын дундуур Г.Ц, Ц.Б бид 3 миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Мөрөн сумын Чандганы уурхайн чиглэлд явсан. Тэгээд бэлчээрт 30 гаран тооны үхэр таарахаар нь улаан халзан бяруу, мухар улаан бярууг ачаад Ц.Б гийн гэрийн гадаа буулгаад би гэр рүүгээ явсан...сүүлд асуухад Ц.Б уг 2 тооны бярууг ажлаад мөнгө болгосон гэсэн...Г.Ц, Ц.Б бид 3 байсан... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 223-224 дүгээр тал/
4.8. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур Г.Ц, Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Мөрөн сумын Чандганы уурхайн чиглэлд явсан. Тэгээд бэлчээрт 30 гаран тооны үхэр таарахаар нь улаан халзан бяруу, мухар улаан бярууг ачаад манай гэрийн гадаа буулгаад Т.Н , Г.Ц нар явсан...Г.Ц, Т.Н бид 3 байсан... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 225-226 дугаар тал/
4.9. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 03 дугаар сарын дундуур Ц.Б , Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Мөрөн сумын Чандганы уурхайн чиглэлд явсан. Тэгээд бэлчээрт 30 гаран тооны үхэр таарахаар нь улаан халзан бяруу, мухар улаан бярууг ачаад Ц.Б гийн гэрийн гадаа буулгаад Т.Н бид 2 явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 227-228 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
5. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг “Чандаганы уурхайн зүүн урд хэсгээс иргэн Ц.Лхагвын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
5.1. Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Ц.Лхагвын эзэмшлийн хар зүсмийн бярууг Г.Цы малчны хотноос хураан авч Ц.Лхагвад хүлээлгэн өгөв...” гэснээр /Хавтаст хэргийн 240 дүгээр тал/
5.2. Хохирогч Ц.Лхагвын: “... Манайх 2019 оны 03 дугаар сард Мөрөн сум, 5 дугаар баг, “Чандгань Уурхайн” зүүн урд Бурхан хонхор гэх газар нутаглаж байсан бөгөөд 03 дугаар сарын 07-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үхрээ бүртгэхэд мухар хар эр бяруу, цээж цагаан эвэртэй хар бяруу хоёулаа имгүй байсан...” гэх мэдүүлэг /Хавтас хэргийн 242-243 дугаар тал/
5.3. Гэрч Г.Энхцэцэгийн: “...03 сарын 13-ны өдөр үхрээ бүртгэхэд мухар хар бяруу, эвэртэй хар бяруу, нийт 2 бяруу алдсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 244 дүгээр тал/
5.4. Ц.Б , Г.Ц, гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 245-248 дугаар тал/
5.5. Гэрч Б.Б.Ций: “...Г.Ц миний төрсөн ах байгаа юм...Би дээрхи хүмүүстэй... 4 тооны бяруу хулгайлсан асуудал огт байхгүй. Би тухайн үед Г.Ц ахын гэрт нь байсан. Би Ц.Б ахаас асуухад өөр хамт явсан малын хулгайн үйлдэлтэй андуурч мэдүүлсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 249 дүгээр тал/
5.6. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 340 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Хар бяруу 600.000 төгрөг, хар бяруу 600.000 төгрөг, нийт 1200.000 төгрөг...” гэснээр / 2 дугаар хавтас, 1-2 дугаар тал/
5.7. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ц.Б , Г.Ц бид 3 миний хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандганы уурхай руу явсан. Тэгээд уурхайн зүүн талд 20 гаран тооны үхэртэй таарахаар нь 2 тооны мухар хар бяруу, цээж цагаан хар бяруу зэргийг ачаад Г.Цы гэрийн ойр хээр буулгаад би гэр рүүгээ явсан...Г.Ц.Б , Г.Ц бид 3 байсан... Ц.Б андуурсан байх тухайн үед Ц.Б , Г.Ц бид 3 байсан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 5-6 дугаар тал/
5.8. Яллагдагч Ц.Б гийн: “... 2019 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна. Г.Ц, Т.Н бид 3 Т.Н ын машинтай Хэнтиай аймгийн Мөрөн сумын нутаг Чандганы уурхай руу явсан. Тэгээд уурхайн зүүн талд 20 гаран тооны үхэртэй таарахаар нь 2 тооны мухар хар бяруу, цээж цагаан хар бяруу зэргийг ачаад Г.Цы гэрийн ойролцоо хээр буулгасан... Би анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.Б.Цийг байсан гэж мэдүүлсэн. Яг үхэр хулгай хийхэд Б.Ц нь Г.Цы гэрч байсан... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 7-9 дүгээр тал/
5.9 Яллагдагч Г.Цы: “...Ц.Б , Т.Н бид 3 Т.Н ын хөх өнгийн ачааны машинтай Мөрөн сумын нутаг Чандганы уурхай руу явсан... 20 гаран тооны үхэртэй таарахаар нь 2 тооы мухар хар бяруу, цээж цагаан хар бяруу зэргийг ачаад манай гэрийн ойролцоо хээр буулгасан... манай дүү Б.Ц байгаагүй, Ц.Б андуурсан байх... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 10-11 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
6. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг “Зүүн эх” гэх газраас иргэн Г.Дансрангүний 4 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
6.1. Хохирогч Г.Дансрангүний: “...Манайх 2019 оны хавар Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг зүүний ам гэх газар хаваржсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрийн орчимд бэлчээрээсээ 4 тооны үхэр алга болсон... одоог болтол олдохгүй байгаа... эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, улаан халзан шүдлэн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 141-142 дугаар тал/
6.2. Гэрч З.Должинжавын: “... Миний бие 2019 оны хавар Өмнөдэлгэр сумын төвд Цэцэрлэгт нярав хийж байсан, манай нөхөр Г.Дансрангүн хөдөө малаа маллаад байж байсан, 2019 оны 05 дугаар сард 4 тооны үхэр алга болсон талаар надад хэлсэн, би тэр үедээ хамт хайлцсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/
6.3. Ц.Б нь Г.Ц, Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 145-149 дүгээр тал/
6.4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 354 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Эрээн нүүртэй тугалтай үнээ 1200.000 төгрөг, мухар улаан үнээ 900.000 төгрөг, улаан халзан шүдлэн 800.000 төгрөг, нийт 2900.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 1151-152 дугаар тал/
6.5. Яллагдагч Т.Н ын: “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байхад Ц.Б миний утас руу залгаад та Өмнөдэлгэр сумын оршуулгын зүүн талд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинаа унаад Ц.Б гийн байгаа газар руу очсон. Намайг Ц.Б гийн байгаа газарт очиход Ц.Б 2 тооны үхэр барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 уг 2 тооны үхрийг миний машин дээр ачаад буцаад буцаад явж байхад замд бэлчээрт олон тооны үхэр таарахаар нь эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, улаан халзан шүдлэн гунж зэргийг машин дээрээ нэмж ачаад гэрийнхээ хонины хашаан дээр буулгаж хашсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 155-157 дугаар тал/
6.6. Яллагдагч Ц.Б гийн: “... Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг хуучин төвийн хойд талд 4 тооны үхэр байхаар нь Т.Н ах руу залгаад манай гэрт хүрээд ирээч манай хойно 4 тооны үхэр байна гэж хэлсэн. Тэгээд орой нь Т.Н ах өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинаа унаад над дээр ирсэн. Тэгээд бид 2 Өмнөдэлгэр сумын хогийн цэгэн дээрээс эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, улаан халзан шүдлэн гунж зэрэг 4 тооны үхрийг бариад Т.Н ахын машинд нь ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Т.Н ын гэр рүү явж байхад замд 15 гаран тооны үхэр байхаар нь хар бяруу, улаан бяруу зэрэг 2 тооны үхрийг машинд нь ачаад Т.Н ахын гэр рүү явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 158-159 дугаар тал/
38. Яллагдагч Г.Цы: “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Т.Н ах над руу утасдаад Ц.Б гийн гэр рүү яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Ц.Б гийн гэр рүү явсан. Тэгээд бид 3 Өмнөдэлгэр сумын хогийн цэгэн дээрээс эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, улаан халзан шүдлэн гунж зэрэг 4 тооны үхрийг бариад Т.Н ахын машинд нь ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Т.Н ын гэр рүү явсан. Тэгээд замд 15 гаран тооны үхэр байхаар нь хар бяруу, улаан бяруу зэрэг 2 тооны үхрийг бариад машинд нэмж ачсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 160-161 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
7. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хутагт” гэх газраас иргэн Б.Лүегийн 2 тооны адууг хулгайлж, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
7.1. Хохирогч Б.Лүеийн: “...2019 оны 10 дугаар саын 14-ний орчимд адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан, 2019 оны 10 сарын 20-ны өдөр манай дүү Мөнгөнцоож ирээд адуугаа бүртгэхэд Хонгор халзан морь, сартай хамар цагаан зээрд морь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 174-175 дугаар тал/
7.2. Гэрч Д.Мөнгөнцоожийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 176 дугаар тал/
7.3. Ц.Б нь Г.Ц, Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 177-181 дугаар тал/
7.4. Гэрч Ц.Наранчимэгийн: “... 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна. Ц.Б над дээр ирээд хүрэн морь, улаан халзан шидлэн үхрийг зарж борлуулсан. Хүрэн морь 968.000 төгрөг, улаан халзан шүдлэн 881.000 төгрөг болсон... малын гарал үүслийн бичиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 182 дугаар тал/
7.5. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. хонгор халзан морь 1100.000 төгрөг, хамар цагаан зээрд морь 1100.000 төгрөг, нийт 2200.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 183-184 дугаар тал/
7.6. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 10 дугаар сарын дундуур Г.Ц бид 2 манай хаваржаан дээр байж байхад Ц.Б утсаар залгаад Мөрөн сумын Чандаганы уурхайн урд талд айлын эзэнгүй саравчин дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид 2 миний 38-31 ХЭА улсын дугаартай ачааны машинтай очиход Ц.Б олон тооны адуу саравчинд хашсан байсан. Тэгээд уг адуунаас 2 тооны адууг ачаад манай хаваржааны хашаанд ирсэн. Уг хоёр адууг Ц.Б , Г.Ц нар 1 нэгээр нь авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 187-188 дугаар тал/
7.7. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 10 дугаар сарын дундуур би Мөрөн сумын Чандганы уурхайн урд талд айлын эзэнгүй саравчин дээр олон тооны адуу байхаар нь тэндээ хашаад Т.Н , Г.Ц нарыг дуудсан чинь тэр 2 Т.Н ын машинтай хүрээд ирсэн. Тэгээд уг хашсан адуунаас 2 адууг барьж ачаад Т.Н ын хаваржааны хашаанд ирсэн... Т.Н , Г.Ц, бид 3 үйлдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 189-190 дугаар тал/
7.8. Яллагдагч Г.Цы: “...Ц.Б 2019 оны 10 дугаар сарын дундуур би Мөрөн сумын Чандаганы уурхайн урд талд айлын эзэнгүй саравчин дээр олон тооны адууг хашаад байна гээд Т.Н бид хоёрыг дуудсан. Тэгээд бид 2 ирээд бид 3 уг хашсан адуунаас 2 адууг барьж ачаад Т.Н ын хаваржааны хашаанд ирсэн...2 тооны адууг Ц.Б бид 2 нэг нэгээр авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар тал, 191-192 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
8. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Мөнхжаргалын 7 тооны үхрийг хулгайлж, 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
8.1. Хохирогч М.Мөнхжаргалын: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Жаргалтхаан сумын 4 дүгээр баг хөдөө хэсэг “Зуух” гэх газраас 1. Ногоон үнээ, 2. Мухар хар эр үхэр, 3. Ухаа охин шүдлэн, 4. Хар шүдлэн, 5. Сартай хар бяруу, 6. Эрээн нүүртэй ухаа эрээн үнээ, 7. Мухар цагаан бяруу зэрэг 7 тооны үхрээ алдсан. Тэгээд би тухайн үедээ ойр хавиар хайсан боловч олоогүй өнөөдрийг хүрсэн юм....Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 13-14 дүгээр тал/
8.2. Ц.Б , Г.Ц, Т.Н нарын мэдүүлэг /3 дугаар хавтас, 15-17 дугаар тал/
8.3. Гэрч З.Оюунцэцэгийн: “...Би яг хэзээ гэдгийг өөрөө нарийн сайн санахгүй байна. Ц.Б нь 2018 онд хэд хэдэн удаа надад мал зарж байсан. Би дансныхаа хуулгыг харахад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5750561534 гэсэн дугаартай дансруу 2 үхрийн мөнгө буюу 1000.000 төгрөгийг Болдоо 2 үхрийн мах гэсэн утгатай шилжүүлсэн байна. Бодвол үлдсэн мөнгийг нь бэлнээр төлсөн байх. Би яг ямар зүстэй үхэр байсан гэдгийг санахгүй байна. Би дандаа бичигтэй мал авдаг. Тэр 2 үхэр бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 19-20 дугаар тал/
8.4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. ногоон үнээ 1000.000 төгрөг, мухар хар эр үхэр 1400.000 төгрөг, ухаа охин шүдлэн 800.000 төгрөг, хар шүдлэн 800.000 төгрөг, сартай хар бяруу 600.000 төгрөг, эрээн нүүртэй ухаа үнээ 1000.000 төгрөг, мухар цагаан бяруу 600.000 төгрөг, нийт 6200.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 22-24 дүгээр тал/
8.5. Яллагдагч Т.Н ын: “... 2018 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна намайг гэртээ байж байхад Г.Ц утсаар надруу залгаад гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. ...намайг Г.Цы гэрт ирхэд Ц.Б байж байсан. Тэгээд би Г.Цд хандан хэдэн үхрийн хэрэг байна гэж хэлсэн чинь Г.Ц манай гэрээс баруун тийшээ явъя гэж хэлээд Ц.Б , Г.Ц бид 3 явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр байхаар нь зүс бүхий 7 тооны үхрийг ялгаж аваад би 4 тооны үхрийг нь туугаад гэрлүүгээ явсан. Харин Ц.Б 3 тооны үхрийг нь аваад явсан байх. Би тууж авчирсан 4 тооны үхрийн 2 үхрийг нь идшиндээ хэрэглээд 2 тооны үхрийг нь зарж борлуулсан. ..Ногоон үнээ, Мухар хар эр үхэр, ухаа охин шүдлэн, хар шүдлэн, сартай хар бяруу, эрээн нүүртэй ухаа үнээ, мухар цагаан бяруу зэрэг 7 тооны үхэр байсан. Би хар шүдлэн, сартай хар бяруу, мухар хар эр үхэр, эрээн нүүртэй ухаа үнээ зэргийг авсан.... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 27-29 дүгээр тал/
8.6. Яллагдагч Ц.Б гийн: “... 2018 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна Г.Ц, Т.Н бид 3 Г.Цы гэрээс баруун тийш морьтой явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр байхаар нь зүс бүхий 7 тооны үхрийг ялгаж аваад Т.Н 4 тооны үхрийг нь туугаад гэрлүүгээ явсан. Харин би 3 тооны үхрийг нь тугаад гэрлүүгээ явсан. Тэгээд би 2 тооны үхэрийг нь махлаад Өмнөдэлгэр суманд зарж борлуулсан. 1 тооны үхэрийг нь идшиндээ хэрэглэсэн. Г.Ц, Т.Н бид 3 хамтран оролцсон. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 30-31 дугаар тал/
8.7. Яллагдагч Г.Цы: “... 2018 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна Ц.Б , Т.Н бид 3 манай гэрээс баруун тийшээ морьтой явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр байхаар нь зүс бүхий 7 тооны үхрийг ялгаж аваад Т.Н 4 тооны үхрийг нь туугаад гэрлүүгээ явсан. Харин Ц.Б 3 тооны үхрийг нь туугаад гэрлүүгээ явсан. Би дээрх 7 тооны үхэрнээс аваагүй... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
9. Яллагдагч Ц.Б нь Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг “Хуучин төвийн ухаа” гэх газраас иргэн Т.Төмөрийн 2 тооны үхрийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
9.1. Мал хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Улаан охин бяруу, хар эр бяруу, нийт 2 тооны үхрийг Т.Н ын малчны хотноос хураан авч Т..Төмөрт хүлээлгэн өгөв...” гэснээр /3 дугаар хавтас, 65 дугаар тал/
9.2. Хохирогч Т.Төмөрын: “... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаад байна манай үхэр хуучин төвийн ухаа гэх газар бэлчдэг байсан бөгөөд тэр үед Улаан охин бяруу, хар эр бяруу алга болсон миний хувьд айхтар хулгайд алдлаа гэж бодоогүй, одоог болтол олдохгүй байгаа тул цагдаад хандлаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хэргийн 68-69 дугаар тал/
9.3. Гэрч Г.Чимгээгийн мэдүүлэг /3 дугаар хавтас, 70-71 дүгээр тал/
9.4. Ц.Б , Г.Ц, Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтас, 72-76 дугаар тал/
9.5. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Хар бяруу 450.000 төгрөг, улаан бяруу 450.000 төгрөг... нийт 900.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 78 дугаар тал/
9.6. Яллагдагч Т.Н ын: “... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байхад Ц.Б миний утасруу залгаад: та Өмнөдэлгэр сумын оршуулгын зүүн талд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинаа унаад Ц.Б гийн байгаа газарлуу очсон. Намайг очиход Ц.Б 2 тооны үхэр барьчихсан зогсож байсан. Тэгээд уг 2 тооны үхрийг ачаад манай гэрийн гадаа авчираад гэртээ үхэртэй байлгаж байгаад эргээд Өмнөдэлгэр сумын иргэн Т.Төмөр гэх хүнд хүлээлгэн өгсөн.... Уг машин нь миний машин байгаа юм. Би урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө 31-38 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж андуурч мэдүүлсэн байсан. Миний машины дугаар нь 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 81-82 дугаар тал/
9.7. Ц.Б гийн яллагдагчаар өгсөн....Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг хуучин төвийн хойд талд 4 тооны үхэр байхаар нь Би Т.Н ахруу залгаад манай гэрт хүрээд ирээч манай хойно 4 тооны үхэр байна гэж хэлсэн. Тэгээд орой нь Т.Н ах өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинаа унаад над дээр ирсэн. Тэгээд бид 2 Өмнөдэлгэр сумын хогийн цэгэн дээрээс эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, Улаан халзан шүдлэн гунж зэрэг 4 тооны үхэрийг бариад Т.Н ахын машинд нь ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Т.Н ийн гэрлүү нь явсан. Тэгээд замд 15 гаран тооны үхэр байхаар нь хар бяруу, улаан бяруу зэрэг 2 тооны үхэрийг бариад Т.Н ийн машинд ачиж өгөөд Т.Н ах гэрлүүгээ машинтайгаа яваад би гэртээ харисан. Тэгээд дараа нь асуусан чинь Т.Н ах уг 6 тооны үхрийг алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь хар бяруу, улаан бярууг олчихлоо гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад баригдаад дээрх хар бярууг Өмнөдэлгэр сумын иргэн Т.Төмөрт буцааж өгсөн.... гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас, 83-84 дугаар тал/
9.8. Яллагдагч Г.Цы: “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Т.Н ах надруу утасдаад Ц.Б гийн гэрлүү яваад ирте гэж хэлсэн. Тэгээд бид 2 Т.Н ийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Ц.Б гийн гэрлүү явсан. Тэгээд бид 3 Өмнөдэлгэр сумын хогийн цэгэн дээрээс эрээн нүүртэй хүрэн үнээ, эр тугалтай, мухар улаан үнээ, Улаан халзан шүдлэн гунж зэрэг 4 тооны үхэрийг бариад Т.Н ахын машинд нь ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Т.Н ийн гэрлүү явсан. Тэгээд замд бас 15 гаран тооны үхэр байхаар нь хар бяруу, улаан бяруу зэрэг 2 тооны үхэрийг бариад Т.Н ийн машинд нэмж ачаад Т.Н ах гэрлүүгээ явсан. Тэгээд би замдаа гэртээ буусан. Би дээрх 6 тооны үхэрнээс үхэр аваагүй. Сүүлд авсан хар бяруу, улаан бяруу зэрэг 2 тооны үхэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Төмөр гэх хүний үхэр байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 85-86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
10. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Жаргалантын дэрс” гэх газраас иргэн А.Энхмаагийн 6 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
10.1. Хохирогч А.Энхмаагийн: “...2019 оны хавраар аймагт ажилтай байсан бөгөөд өөрийнхөө малыг байнга харуулж чадаагүй юм. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын эхээр манай малын харж байсан хажуу айлын Буянжаргал нь үхэрээ таттал 6, 7 тооны бяруу дутаад байна гэж хэлсэн тэгээд би нэг очоод бүртгэхэд тоогоороо 6 тооны бяруу дутаж байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 05-06 дугаар тал/
10.2. Гэрч О.Буянжаргалын: ”...2019 оны хавраар Амгалан гуай аймагт эмнэлэгт үзүүлээд явж байсан бөгөөд Миний бие үхэр малыг нь хардаг байсан юм. 2019 оны 02 сарын сүүлээр үхрийг бүртгэж чадахгүй бараагаар нь л хариулаад байсан юм. Тэгтэл 2019 оны 03 сарын эхээр бүртгэхэд 6 тооны бяруу, дутсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 7-8 дугаар тал/
10.3. Гэрч М.Лхагвасүрэнгийн: “...2019 оны хавраар Амгалангийн Энхмаагийн малыг Буянжаргал ах бид хоёр үхрийг нь ерөнхийд нь хардаг байсан юм. Миний хувьд тэдний үхэрийг тоо зүсээр нь сайн мэдэхгүй ерөнхийд нь л хардаг байсан бөгөөд 3 сард ямаа самнаж дуусаад бүртгэхэд 6 тооны бяруу алга байсан миний санаж байгаагаар нь хар халзан, сартай улаан, хүрэн бяруу нар алга байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 9 дүгээр тал/
10.4. Ц.Б , Г.Ц, Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтас, 10-15 дугаар тал/
10.5. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Халзан бяруу 600.000 төгрөг, 2. Мухар улаан бяруу 600.000 төгрөг, 3. Сартай улаан бяруу 600.000 төгрөг, 4. Эрээн нүүртэй улаан халзан бяруу 600.000 төгрөг, 5. Оорог саарал бяруу 600.000 төгрөг, 6 Хүрэн бяруу 600.000 төгрөг нийт 3600.000 төгрөг...” гэснээр /4 дүгээр хавтас, 17 дугаар тал/
10.6. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ц.Б , Г.Ц нар манай гэрт ирээд бид 3 миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машиныг унаад Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандагны уурхайгаас баруун урагшаа яваад их дэрстэй газарт очоод бэлчээрт 70 гаран тооны үхэр байхаар нь халзан бяруу, мухар улаан бяруу, сартай улаан бяруу, эрээн нүүртэй улаан халзан бяруу, оорог саарал бяруу, хүрэн бяруу зэрэг 6 тооны үхрийг машиндаа ачаад Ц.Б гийн гэрийн гадаа 3 тооны бярууг нь буулгаад үлдсэн 3 бярууг Г.Цы гэрийн гадаа буулгаад би гэртээ харисан. Дээрх 6 тооны бяруунаас би бяруу аваагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 20-21 дугаар тал/
10.7. Яллагдагч Ц.Б гийн: “... 2019 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна. Г.Ц бид 2 миний ногоон өнгийн мотоцикльтой Г.Цы адууг хайж яваад эзэнгүй саравчны хажууд бэлчээрт 70 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд бид 2 мотоциклоосоо буугаад уг үхэрүүдийг эзэнгүй саравчинд хөөж оруулж хашаад Т.Н ын гар утасруу залгаад: Үхэр хашичихлаа лаг авдагын урд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд байж байхад удалгүй Т.Н өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай ирсэн. Тэгээд бид 3 саравчинд хашисан үхэрнээс халзан бяруу, оорог саарал бяруу, хүрэн бяруу зэрэг 6 тооны үхрийг, мөн миний унаж явсан мотоциклийг машиндаа ачаад манай гэрийн гадаа сартай улаан бяруу, эрээн нүүртэй улаан халзан бяруу, оорог саарал бярууг буулгаад үлдсэн 3 бярууг Г.Цы гэрийн гадаа буулгана гээд аваад явсан. Тэгээд дараа нь эрээн нүүртэй улаан халзан бяруу, оорог саарал бярууг нь алдчихсан. Харин сартай бяруу махлаад зарсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 22-23 дугаар тал/
10.8. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ц.Б бид 2 Ц.Б гийн ногоон өнгийн мотоцикльтой манай адууг хайж яваад эзэнгүй саравчны хажууд бэлчээрт 70 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд бид 2 мотоциклоосоо буугаад уг үхэрүүдийг эзэнгүй саравчинд хөөж оруулж хашаад Т.Н ын гар утасруу залгаад: Үхэр хашичихлаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй Т.Н өөрийн 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай ирсэн. Тэгээд бид 3 саравчинд хашисан үхэрнээс халзан бяруу, оорог саарал бяруу, хүрэн бяруу зэрэг 6 тооны үхрийг, мөн Ц.Б гийн унаж явсан мотоциклийг машиндаа ачаад Ц.Б гийн гэрийн гадаа сартай улаан бяруу, эрээн нүүртэй улаан халзан бяруу, оорог саарал бярууг буулгаад үлдсэн 3 бярууг би гэрийнхээ гадаа буулгаал тэжээж байгаад хүрэн бярууг нь алдаад халзан бяруу, мухар улаан бярууг эзэнд нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
11. Яллагдагч Ц.Б , Г.Ц, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг “Хутаг” гах газраас иргэн Э.Пүрэвбатын 5 тооны үхрийг хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
11.1. Хохирогч Э.Пүрэвбатын: “...2019 оны 10 дугаар сарын дундуур би мал дээрээ ганцаараа байсан бөгөөд өдөр болгон хариулаад бүртгээд байж чадаагүй юм. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө үхэрээ цуглуулаад бүртгэхэд 5 тооны үхэр дутсан. Тэгээд ойр хавиараа хайгаад олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 84-85 дугаар тал/
11.2. Гэрч Ж.Алтансүхийн: ”...Э.Пүрэвбат нь 10 дугаар сарын сүүлээр манай бойнд ямар ямар зүстэй үхрүүд орсон талаар асууж сураглаж ирсэн. 5 тооны үхэр алдчихаад явж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 86-87 дугаар тал/
11.3. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Улаан үнээ 1000.000 төгрөг, 2. Улаан хязаалан үнээ 1000.000 төгрөг, 3. Мухар улаан халзан бяруу 600.000 төгрөг, 4. Ухаа халзан шүдлэн үхэр 800.000 төгрөг, 5. Ногоон халзан гунж 700.000 төгрөг, нийт 4100.000 төгрөг...” гэснээр /4 дүгээр хавтас, 91 дүгээр тал/
11.4. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ц.Б , Г.Ц бид 3 миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандагны урд талд бэлчээрт хэсэг үхэртэй таарсан. Тэгээд уг үхэрнээс Улаан үнээ, улаан хязаалан үхэр, мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн, ногоон халзан гунж зэрэг 5 тооны үхрийг бариад миний машинд ачаад манай хаваржааны саравчинд авчирсан. Тэгээд би ногоон халзан гунж, улаан үнээг нь аваад Г.Цы гэрийн гадаа Мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн зэргийг буулгаад үлдсэн ухаа халзан шүдлэнг Ц.Б гийн гэрийн гадаа буулгасан...тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 94-95 дугаар тал/
11.5. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Т.Н , Г.Ц бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандагны урд талд бэлчээрт хэсэг үхэртэй таарсан. Тэгээд уг үхэрнээс Улаан үнээ, улаан хязаалан үхэр, мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн, ногоон халзан гунж зэрэг 5 тооны үхрийг бариад Т.Н ын машинд ачаад Т.Н ын хаваржааны саравчинд авчирсан. Тэгээд Т.Н ногоон халзан гунж, улаан үнээг нь аваад Г.Цы гэрийн гадаа Мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн зэргийг буулгаад үлдсэн ухаа халзан шүдлэнг би авч гэрийнхээ гадаа буулгасан... Тэгээд би буулгасан ухаа халзан шүдлэнг ажиллаж махыг нь Өмнөдэлгэр суманд зарж борлуулсан...тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 96-97 дугаар тал/
11.6. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Т.Н , Ц.Б бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандагны урд талд бэлчээрт хэсэг үхэртэй таарсан. Тэгээд уг үхэрнээс Улаан үнээ, улаан хязаалан үхэр, мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн, ногоон халзан гунж зэрэг 5 тооны үхрийг бариад Т.Н ын машинд ачаад Т.Н ын хаваржааны саравчинд авчирсан. Тэгээд Т.Н ногоон халзан гунж, улаан үнээг нь аваад би гэрийн гадаа мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн зэргийг буулгаад үлдсэн ухаа халзан шүдлэнг Ц.Б авч гэрийнхээ гадаа буулгасан... Тэгээд би авсан мухар улаан халзан бяруу, ухаа халзан шүдлэн зэрэг 2 тооны үхрийг ажиллаад махыг нь Өмнөдэлгэр суманд зарж борлуулсан...тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 98-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар
12. Яллагдагч Т.Н нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутгаас Б.Энхтөрийн 1 тооны үхрийг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
12.1. Хохирогч Б.Энхтөрийн: “...Миний малыг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд Энхзул гэх хүн малладаг юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Энхзул утсаар залгаад 1 тооны улаан халзан үнээ алдчихлаа гэсэн. Тэгээд бид ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/
12.2. Т.Н ын гэрээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 191-192 дугаар тал/
12.3. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...Улаан халзан үнээ 700.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 194-195 дугаар тал/
12.4. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Би өөрийн үхрээ хураатал манай үхрийн захад улаан халзан үнээ ирсэн байсан. Тэгэхээр нь би уг үхрийг гэрийнхээ гадаа ажлаад махыг нь аймгийн төвд зарж борлуулсан... би ганцаараа байсан. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 197-198 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
13. Яллагдагч Т.Н нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Зүлэгтийн Улаан өндөр” гэ газраас иргэн Г.Мөнхзоригийн хониноос тасарсан 30 тооны хонь, 1 тооны ямаанаас 10 тооны хонь, 1 тооны ямаа болох алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
13.1. Хохирогч Г.Мөнхзоригийн: “...Манай хонинууд хонлой дээрээ хөх өнгийн будагтай хонинууд байдаг. Манай найз Б.Энхтүвшин нь надад 30 тооны хонины өглөгтэй байсан учир 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манайд ирэхдээ 30 тооны ноослоогүй сувай голтой хонь 1 тооны ямаа авчраад надад өгсөн. Тэрнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 30 тооны хонио өөрийн хоньтойгоо ижил болгож, хонлой дээр нь цэнхэр өнгийн будаг түрхсэн. Тухайн өдөр манайх нүүдэл суудал хийгээд, 2 км орчим нүүж буухад Б.Энхтүвшингийн өгсөн 30 тооны хонь, 1 тооны ямааг нь малаасаа тасалж алдсан юм. Тэгээд ойр хавийн айлуудаар сураглаж яваад Энхзул гэх айл руу орж асуутал хэд хоногийн өмнө хонлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хэсэг хонь зүүн тийш гол руу орж явж харагдсан гэж сураг сонсоод араас нь явж байтал Т.Н гэх хүний малтай нийлсэн сураг гарсан. Тэгээд Т.Н ынд яваад очтол манай хонийг малдаа нийлүүлсэн дотроос нь 10 тооны хонь, 1 тооны ямаа хэрэглэсэн, заримыг нь хүнд худалдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар тал, 105-107 дугаар тал/
13.2. Гэрч Н.Энхзулын: ”... баруун талаас хэсэг хонь тасарсан бололтой ус руу ирж явсан. Тэгэхээр нь манай хонь тасарсан юм болов уу гэж бодоод байж байсан чинь надтай хамт явж байсан. Баяраа ах очиж хараад ирье гээд мотоциклтойгоо явсан. Би хонины хажуу талаас хараад байж байсан чинь Баяраа ах тэр хэсэг хонийг хараад буцаж ирээд танай хонь биш байна. Хондлой дээрээ...цэнхэр будагтай хонь байна гэж хэлсэн. Тухайн үед хэлэхдээ 20 гаран хонь, 1 тооны ямаа байна гэж хэлсэн....тэгэхээр нь аан тэгвэл Мөнхзоригийн хонь юм болов уу тасарч дээ гэж бодоод хонио туугаад явсан. Тэр тасарч ирсэн хонинуудыг усанд үлдээгээд явсан. Маргааш нь Төгсөө харахад Т.Н хонь тасарчхаад байгаа юм уу гээд Төгсөө утастаад хэлсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 108-110 дугаар тал/
13.3. Гэрч У.Гантөгсийн: “... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Мөрөнгийн гол руу баруун талаасаа 30 орчим тооны хонь ирсэн байсан. Тэр хонинд дотор сувай хонь, хэдэн хурга, 1 ямаа байсан. Тэгээр хонь нь хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хонь байсан. Тэгээд тэр хонинуудыг би Т.Н ын хонь юм болов уу гэж болоод Т.Н т утсаар холбогдож хэлсэн юм. Тэрнээс хойш тэдгээр хонинуудыг...Т.Н ын эхнэр Цэндээ нь том хүүтэйгээ ирээд миний хэлсэн хонинуудыг хашаа явсан гэж сураглаж ирсэн. Тэгэхээр нь би голоос гараад баруун урагшаа явсан гэж хэлтэл араас нь явсан. Тэгээд хэд хоногийн дараа Зоригоо гэх хүн хондлой дээрээ будагтай хонь сураглаад явж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 111-113 дугаар тал/
13.4. Гэрч М.Баяраагийн: “...тэр хонинуудыг тойрч харахад хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай ноостой, дунд нь ганц, нэг ямаа нийлсэн 20 гаран 30 орчим тооны бог мал явж байсан. Тэгэхээр нь энэ хонинуудыг Зоригоогийн хонинууд байна гэж бодоод тэнд нь орхичхоод гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 114-115 дугаар тал/
13.5. Гэрч Б.Туяагийн: “... Намайг гэртээ байж байхад манай гэрийн ар талаар хэсэг хонь тасарсан гэмээр баруунаасаа зүүн зүгт Мөрөнгийн гол руу явж байсан...ноостой 20 гаран 30 орчим тооны хонь байсан хонинуудын дотор 1 ямаа явж байсан...Тэрнээс хойш сураг сонсоход тэдгээр хонинууд Т.Н гуйн малд нийлсэн сурагтай байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 116-117 дугаар тал/
13.6. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...10 тооны сувай эм хонь 1 толгой нь 120.000 төгрөг, нийт 1200.000 төгрөг, 1 тооны ямаа 100.000 төгрөг, нийт 1300.000 төгрөг...” гэснээр /Хавтаст хэргийн 122-123 дугаар тал/
13.7. Яллагдагч Т.Н ын: “... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр байх он сарыг нь санахгүй байна адуугаа татаж гэрийнхээ ойролцоо авчраад гэр рүүгээ ороход манай эхнэр Энхпүрэв надад хэлэхдээ гэрээс хойш хонь тасарсан юм шиг байна гэж хүн утсаар хэлэхээр нь өөрийнхөө хонийг гэж бодоод очсон чинь хонлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хонинууд байна. Тэгэхээр нь орхичихлоо гэж хэлсэн. Тухайн өдөр би гэртээ хоноод маргааш өглөө 6 цагийн орчимд гэрээсээ гараад харьсан чинь Хар өндөрийн урд энгэрт хэсэгт хонь байхаар нь өөрийнхөө 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай очоод тууж авчраад өөрийнхөө хонинд нийлүүлсэн. Тухайн үед тэнд ойролцоогоор 30 гаран тооны хонь байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 126-128 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
14. Яллагдагч Т.Н нь 2019 оны 07 дүгээр сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Мөнхжаргалын 2 тооны үхрийг хулгайлж, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
14.1. Хохирогч М.Мөнхжаргалын “...2019 оны хавар Жаргалтхаан сумын 4 дүгээр баг хөдөө хэсэг “Зуух” гэх газраас 1. Ухаа гунж, 2. Хар эр бяруу зэрэг 2 тооны үхрээ алдсан. Тэгээд би тухайн үедээ ойр хавиар хайсан боловч олоогүй өнөөдрийг хүрсэн юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 94-95 дугаар тал/
14.2. Т.Н ын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтас, 96 дугаар тал/
14.3. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 350 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Ухаа гунж 800.000 төгрөг, хар эр бяруу 450.000 төгрөг, нийт 1250.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас 98 дугаар тал/
14.4. Яллагдагч Т.Н ын: “... Би 2019 оны хавар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Зуух” гэх газарлуу өөрийн ачааны машинтай ганцаараа явсан. Тэгээд бэлчээрт олон тооны үхэр байхаар нь ухаа гунж, хар бяруу зэрэг 2 тооны үхрийг үхэрнүүдээс салгаж явган хөөгөөд жоохон зайдуу гаргаж байгаад өөрийнхөө машинаар туугаад өөрийнхөө голын эрэг дээр байдаг хонины хашаанд уяж орхиод гэрлүүгээ яваад орой эргэж ирээд уг 2 тооны үхрийг махлаад аймгийн төвд зарж борлуулсан...тухайн үед би ганцаараа явсан, би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 102-103 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар
15. Яллагдагч Т.Н нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутгаас иргэн Н.Энхзулын 1 тооны, иргэн Ц.Батзоригийн 1 тооны бүгд 2 тооны үхрийг хулгайлж, Н.Энхзулд 600.000 төгрөгний, Ц.Батзоригт 800.000 төгрөгний, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
15.1. Хохирогч Н.Энхзулын: “... 2019 оны 04 дүгээр сарын эхээр өөрийнхөө үхэрнээс 2 тооны үхэр хулгайд алдсан. Алдсан 2 тооны үхэр нь мухар улаан шүдлэн үхэр нь миний үхэр байсан нөгөө ухаа халзан үнээ нь манай нутгын Зоригоо гэх хүний үхэр байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 107-108 дугаар тал/
15.2. Хохирогч Ц.Батзоригын: “....Миний цөөхөн хэдэн үхэр Өлзийт тосгоны малчин Н.Энхзулын үхэр дээр байдаг юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард Энхзул утсаар яриад танай нэг үхэр манай нэг үхэр алга болчихлоо гэсэн, би тухайн үедээ сумын төв дээгүүр болон хөдөөгүүр хайсан боловч олдоогүй. Миний алдсан үхэр ухаа халзан үнээ байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 110-111 дугаар тал/
15.3. Гэрч Б.Туяагийн: “... 2019 оны 04 дүгээр сардын эхээр манайх үхэрнээсээ 2 тооны үхэр хулгайд алдсан юм. Тухайн үед алдагдсан 2 тооны үхэрний мухар улаан шүдлэн нь манайх, нөгөө үхэр нь Зоригоо гэх хүний үхэр байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 112-113 дугаар тал/
15.4. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Мухар халзан үнээ 600.000 төгрөг...”, 416 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: Ухаа халзан зүсмийн үнээ 1000.000 төгрөг...” гэснээр /4 дүгээр хавтас, 118, 121 дүгээр тал/
15.5. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Манай гэрээс хойш Бөөний энгэр гэх газар голын эрэг дээр эзэнгүй олон тооны үхэр байхаар нь би өөрийн хонгор морьтой очоод захаас нь мухар халзан үнээ, ухаа халзан үнээг туугаад гэрийнхээ гадаа авчирсан. Тэгээд Ц.Б г дуудаж үхэр ажиллаад өгөөч гэж гуйгаад хамт ажиллаад махыг нь аймгийн төвд зарж борлуулсан....уг гэмт хэргийг би ганцаараа үйлдээд Ц.Б г дуудаж хамт ажилласан...” гэх мэдүүлэг /4 дүгээр тал, 124-125 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
16. Яллагдагч Г.Цд нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Дундах” гэх газраас Х.Лхагвасүрэнгийн 4 тооны адууг хулгайлж, 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
16.1. Хохирогч Х.Лхагвасүрэнгийн: “... 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр унагаа тамгалах гэтэл Хонгор халзан азаргатай 40 орчим тооны адуунаас 4 тооны адуу зүсээрээ дутаад байсан. Тэгээд ойр хавийн хүмүүсээс сураглахад манай дүү 10 дугаар сарын 9, 10-ны орчимд Жаргалтхаан сумын нутаг зүүний гол гэх газар байхад нь харсан байсан. Ер нь бол манай адуу Дундах гэх газар байдаг юм. Тэгээд хайгаад олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. 1. Хонгор халзан хязаалан байдас, 2. Хул соёолон гүү/тамгагүй/, 3. Хүрэн байдас тамгагүй, 4. Хар бор шүдлэн байдас /тамгагүй/...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 43-44 дүгээр тал/
16.2. Г.Цы гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтас, 45-46 дугаар тал/
16.3. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 348 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. хонгор халзан хязаалан байдас 800.000 төгрөг, хул соёолон гүү 1000.000 төгрөг, хүрэн байдас 800.000 төгрөг, хар бор шүдлэн байдас 650.000 төгрөг, нийт 3250.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 48 дугаар тал/
16.4. Яллагдагч Г.Цы: “... 2019 оны 10 дугаар сарын эхээр Жаргалтхаан сумын Дундах гэх газар өөрийнхөө Хонгор морьтой явж байхад Хонгор хязаалан үрээ, Хүрэн шүдлэн байдас, Бор үрээ, 3 тооны адуу явж байхаар нь туугаад хаваржаан дээрээ авчираад хашиж барьж аваад ганцаараа ажилласан. Өлзийтийн Баяраа эмчээс гарал үүслийн бичиг аваад аймаг 4 дүгээр сургуулийн хажууд байдаг ченжид зарсан. 2.100.000 төгрөг болсон, мөнгөө бэлнээр авсан...би ганцаараа байсан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 52-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
17. Яллагдагч Г.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг “Гашууны ухаа” гэх газраас иргэн Ц.Цэрэннямын 6 тооны үхрийг хулгайлж, 4.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
17.1. Хохирогч Ц.Цэрэннямын: “...2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн үхэрнээс 6 тооны үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай үхэр гэрээсээ урагш ташууны ухаа гэх газарт хөдөө хоносон байх үедээ алдсан....Тухайн үед ойр орчмоороо хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 132-135 дугаар тал/
17.2. Г.Цы гэрчээр өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтас, 143-144 дүгээр тал/
17.3. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 417 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Эрээн нүүртэй хүрэн үнээ 1000.000 төгрөг, 2. Улаан бяруу 600.000 төгрөг, 3. Улаан халзан шүдлэн 750.000 төгрөг, 4. Сартай ухаа шүдлэн 750.000 төгрөг, 5. Хүрэн улаан баяруу 600.000 төгрөг, 6. Улаан эр шүдлэн 750.000 төгрөг, нийт 4450.000 төгрөг...” гэснээр /4 дүгээр хавтас, 146 дугаар тал/
17.4. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 09 дүгээр сарын 20-нд гаргасан шиг санагдаж байна. өөрийн хонгор морьтой Жаргалтхаан сумын “Түмэнбаяр” гэх газрын баруун хойд талд бэлчээрт олон тооны үхэр байхаар нь 6 үхрийг ялгаж гэррүүгээ хөөж яваад 1 тооны үхрийг нь засмал зам гаргаж алдаад 5 тооны үхэр туугаад гэртээ ирж үхэртэй нийлүүлсэн. Маргааш нь авчирсан Улаан халзан үнээ, 3 улаан бяруу, ухаа шүдлэн зэрэг 5 тооны үхэрнээс 1 улаан бяруу, үлдээгээд бусад 4 тооны үхрийг нь ажиллаж махлаад махыг нь Өмнөдэлгэрт явж байсан танихгүй Багануур дүүргийн ченжид өгсөн...үлдсэн 1 бярууг нь хураалгаж эзэнд нь өгсөн. Би ганцаараа явсан..." гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 149-150 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
18. Яллагдагч Г.Ц нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Машбатын 1 тооны үхрийг болох алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
18.1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...ногоон халзан гунж ... М.Машбатад хүлээлгэн өгөв...” гэснээр /3 дугаар хавтас, 191 дүгээр тал/
18.2. Хохирогч М.Машбатын: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийнхөө үхэрнээс 1 тооны ногоон халзан зүсмийн үхэрээ хулгайд алдаад олоогүй....Ингээд 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Жаргалтхаан зар гэсэн Фейсбүүк групп дээр хулгайд алдсан малын хохирогч хайж байна...” гэсэн бичлэг үзэхэд миний хулгайд алдсан 1 тооны ногоон халзан зүсмийн үхэр маань байсан...” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтас, 194-196 дүгээр тал/
18.3. Г.Цы гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар тал, 197-198 дугаар тал/
18.4. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 335 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “...1. ногоон халзан гунж 1000.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 200 дугаар тал/
18.5. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 05 дугаар сард шиг санаж байна. Цасан шуурганы дараа манай үхэрт ногоон халзан гунж нийлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас дээрх ногоон гунжийг хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 204-205 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар
19. Яллагдагч Ц.Б , Т.Н , Г.Ц, Б.Ц нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг “Малчдын хороо” гэх газраас иргэн Ж.Чулуунбаатар, Н.Нанзад, Д.Нямхатан нарын 5 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
19.1. Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Ж.Чулаанбаатарт... 1. Улаан халзан үнээ, 2. Улаан бяруу, 3. Улаан тугалын хамт...Д.Нямхатанд...Цагаан үнээ...хүлээлгэн өгөв...” гэснээр /Хавтаст хэргийн 25-26 дугаар тал/
19.2. Хохирогч Ж.Чулуунбаатарын: “... Манайх Хэнтий аймгийн Малчидын хороо гэх газар амьдардаг бөгөөд манай ойр хавийн айлууд болох Нанзад, Нямхатан нарын үхэр хамт бэлчдэг юм. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нанзад, Нямхатан нар байгаагүй бөгөөд би үхэрнүүдээ нийлүүлээд харж байсан юм. 03 дугаар сарын 16-ны өглөө бүртгээд услаад гаргасан. Тэгээд 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэхэд манай үхрээс эрээн нүүртэй улаан үнээ, улаан тугалын хамт, Нанзадын үхрээс цагаан гунж, Нямхатангийн үхрээс цагаан гунж, ногоон эрээн нүүртэй муха гунж нийлээд 5 тооны үхэр алга болсон байсан...Эрээн нүүртэй улаан үнээг тугалын хамт зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэ мэдүүлэг /2 дугаар хавтаст 28-29 дүгээр тал/
19.3. Хохирогч Н.Нанзадын: “...Манайх Хэнтий аймгийн Малчидын хороо гэх газар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үхэрнээсээ 1 тооны цагаан шүдлэн гунж хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст, 31-32 дугаар тал/
19.4 Хохирогч Д.Нямхатаны: “...Манайх Хэнтий аймгийн Малчидын хороо гэх газар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үхэрнээсээ 2 тооны үхэр хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 34-35 дугаар тал/
19.5 Ц.Б , Т.Н , Г.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 36-41 дүгээр тал/
19.6. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 342 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Эрээн нүүртэй улаан үнээ 1000.000 төгрөг, улаан тугал 300.000 төгрөг, цагаан гунж 1000.000 төгрөг, цагаан гунж 1000.000 төгрөг, ногоон эрээн мухар гунж 1000.000 төгрөг, нийт 4300.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 42-45 дугаар тал/
19.7. Яллагдагч Б.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /2 дугаар хавтас, 46-47 дугаар тал/
19.8. Яллагдагч Т.Н ын: “...Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Г.Ц, Бодхүү, Б.Ц нарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг малчдын хороо руу миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд бэлчээрт 10 гаран тооны үхэр байхаар нь эрээн нүүрэтй улаан тугалтай үнээ, 2 тооны цагаан гунж, ногоон эрээн мухар гунж зэргийг бид 4 машиндаа ачаад буцаад Өлзийт тосгоноос хойш Ц.Б гийн гэрийн гадаа ирсэн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 49-51 дугаар тал/
19.9. Яллагдагч Ц.Б гийн: “....Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Г.Ц, Т.Н , Б.Ц нарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг малчдын хороо руу Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд бэлчээрт 10 гаран тооны үхэр байхаар нь эрээн нүүртэй улаан тугалтай үнээ, 2 тооны цагаан гунж, ногоон эрээн мухар гунж зэргийг бид 4 машиндаа ачаад буцаад Өлзийт тосгоноос хойш манай гэрийн гадаа ирсэн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 52-54 дүгээр тал/
19.10. Яллагдагч Г.Цы: “...Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Ц.Б , Т.Н , Б.Ц нарын хамтаар Хэнтий аймгийн хэрлэн сумын 6 дугаар баг малчдын хороо руу Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд бэлчээрт 10 гаран тооны үхэр байхаар нь эрээн нүүртэй улаан тугалтай үнээ, 2 тооны цагаан гунж, ногоон эрээн мухар гунж зэргийг бид 4 машиндаа ачаад буцаад Өлзийт тосогоноос хойш Ц.Б гийн гэрийн гадаа ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 55-56 дугаар тал/
19.11. Яллагдагч Б.Б.Цийн: “... Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Г.Ц ах, Ц.Б ах, Т.Н ах нарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг малчдын хороо руу Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд бэлчээрт 10 гаран тооны үхэр байхаар нь эрээн нүүртэй улаан тугалтай үнээ, 2 тооны цагаан гунж, ногоон эрээн мухар гунж зэргийг бид 4 машиндаа ачаад буцаад Өлзийт тосгоноос хойш Ц.Б гийн гэрийн гадаа ирсэн... би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 57-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
20. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хороонд Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ц.Лхагвын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
20.1. Мал хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Ухаа үнээ, эр тугал, хүрэн үнээ, эрээн нүүртэй охин тугал... Ц.Лхагвад хүлээлгэн өгөв...” гэснээр /Хавтаст хэргийн 73 дугаар тал/
20.2. Хохирогч Ц.Лхагвын: “....2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үхрээ бүртгэхэд 2 тооны бяруу дутсан байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үхрээ бүртгэхэд 2 тугалах үнээ алга болсон байсан. 2 алдсан бяруу маань хоёулаа имгүй, цавь цагаан хар бяруу, сүүл цагаан хар бяруу байсан. 3 сарын 15-16-нд алдсан 2 үнээ маань буруу тал нь хөндлөн сүйх имтэй, ухаа хүрэн гунж, зөв тал нь сүйх араасаа ухам имтэй хүрэн гунж байсан...хоёулаа өнөө мөдгүй туглах үнээ байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар тал, 75 дугаар тал/
20.3. Гэрч Д.Даваагийн: “...Тиймээ тэр үед тугалтай үнээ хараагүй юу гээд сураад явж байсан, надтай уулзсан, би хараагүй гэдгээ хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 76 дугаар тал/
20.4. Гэрч Д.Нэргүйн мэдүүлэг /2 дугаар хавтас, 77 дугаар тал/
20.5. Гэрч Э.Баярсайханы: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр ноолуурын мөнгөөрөө үнээ авна гэж ярж байсан бөгөөд тэр үед сумын танил ах Ц.Баттөгс 2 үнээ зарна гээд ухаа зүсмийн үнээ, хүрэн үнээ хоёрыг тус бүр 800.000 төгрөгөөр тооцоод 1600.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг хоёр үнээний нэг нь 2,3 хоноод тугалсан, нөгөө нь 5 сар гараад тугалсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/
20.6. Гэрч Ц.Баттөгсийн: “...2019 оны хавар ямаа самнаж байх үед нутгийн залуу Ц.Б хүрч ирээд уулзах хэрэг байна гэхээр нь гэрийнхээ гадаа очоод уулзахад 2 үнээ зарах хэрэг байна. нэгийг нь 600.000 төгрөгөөр зарна гэхээр нь би зөвшөөрөөд хойгуур хөдөөгүүр явж байхад манай хүргэн дүү болох Сайханаа гэх залуу ноолуурын мөнгөөр үнээ худалдаж авна гэхээр нь Ц.Б гийн 2 үнээг 1600.000 төгрөгөөр зараад өөрөө бэлнээр 400.000 төгрөгийг аваад 1200.000 төгрөгийг Ц.Б д шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Дараа нь Ц.Б мөнгөө авсан гэж байсан... Надад хэлэхдээ миний үнээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар тал, 80-81 дүгээр тал/
20.7. Ц.Б , Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 82-85 дугаар тал/
20.8. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 346 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Улаан үнээ 900.000 төгрөг, хүрэн үнээ 900.000 төгрөг, нийт 1800.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 86-88 дугаар тал/
20.9. Яллагдагч Т.Н ын: “...Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Ц.Б гийн хамтаар миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уулхайн зүүн талд явж байгаад бэлчээрт 20 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд улаан үнээ, хүрэн үнээ барьж ачаад Ц.Б гийн гэрийн гадаа буулгасан... Ц.Б бид хоёр байсан... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 90-91 дүгээр тал/
20.10. Яллагдагч Ц.Б гийн: “...38-31 ХЭА улсын дугууртай хөх өнгийн портер маркийн машинтай... Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд явж байгаад бэлчээрт 20 гаран тооны үхэртэй таарсан. Тэгээд улаан үнээ, хүрэн үнээ барьж ачаад манай гэрийн гадаа буулгасан... зунаар зүс таних Ц.Лхагва гэх хүн дээрхи үхрийг хайгаад явж байсан...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 92-93 дугаар тал/
20.1. Иргэний нэхэмжлэгч Э.Баярсайханы: “...Тухайн үед Ц.Баттөгс ах 2 үнээг нь 1600.000 төгрөгөөр худалдаж авсан. Баттөгс ах хэлэхдээ жаргалтхаан сумаас хадамынхаасаа авчирсан гээд надад зарсан. Би энэ үхрүүдийг хулгайн үхэр гэж тухайн үед мэдээгүй, сүүлд сонсохнээ Баттөгс ахад Ц.Б гэх залуу үхэр худалдаж авах хүн байна уу гэхэд Баттөгс ах намайг үхэр худалдаж авна гэж байсныг мэдэж байсан болохоор тэр үхэрнүүдийг надад зарсан юм байна лээ... тэгсэн Баттөгс ах уг үхэрнүүдийн 1600.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг өөрөө аваад, үлдсэн 1200.000 төгрөгийг Ц.Б д өгсөн гэсэн. Баттөгс өөрийнхөө авсан 400.000 төгрөгийг төлж барагдуулсан, харин Ц.Б д өгсөн 1200.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 62-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
21. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутгаас иргэн Ц.Баярсайхан 3 тооны үхрийг хулгайлж, 3900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг нь:
21.1. Хохирогч Ц.Баярсайханы: “...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Чулуут гэх газар нутагладаг юм. Манайх үхрээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой саагаад явуулсан бөгөөд Чулуут булгийн хажуугийн жалганд хотолсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой ирээгүй, үхэрнүүдээ хайгаад олоогүй...цагаан хар алаг үнээ, тугалтай, эрээн нүүртэй улаан үнээ тугалтай, хөмсөг цагаан хар хүрэн үнээ тугалтай...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 235-236 дугаар тал/
21.2 Ц.Б , Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 237-240 дүгээр тал/
21.3. Гэрч З.Оюунцэцэгийн мэдүүлэг /2 дугаар хавтас, 241-242 дугаар тал/
21.4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Хар алаг үнээ тугалтай 1300.000 төгрөг, эрээн нүүртэй улаан үнээ тугалтай 1300.000 төгрөг, хөмсөг цагаан хар хүрэн үнээ тугалтай 1300.000 төгрөг, нийт 3900.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 244 дүгээр тал/
21.5. Яллагдагч Т.Н ын: “...2018 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Намайг гэртээ байж байхад Ц.Б миний утас руу залгаад хэдэн үхэрний хэрэг байна гэхээр нь би Ц.Б д хандан манай гэрээс урагшаа 3 тугалтай үнээ явж байна лээ гэж хэлсэн. Тэгээд би уг 3 тооны тугалтай үнээг өөрийн хонгор морьтой гэрийнхээ ойролцоо тууж, ирээд удалгүй Ц.Б манайд ирээд уг 3 тооны тугалтай үнээг туугаад гэр рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 247-249 дүгээр тал/
21.6. Яллагдагч Ц.Б гийн: “...2018 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Т.Н ах надруу залгаад манай гэрийн гадаа 3 тугалтай үхэр байна авах уу гэж хэлэхээр нь би Т.Н ахын гэррүү очиход гэрийнхэн ойролцоо 3 тооны тугалтай үнээг авчирсан байсан. Тэгээд би уг 3 тооны тугалтай үнээг туугаад гэррүүгээ явсан... Т.Н ах бид хоёр хамтран оролцсон... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтас, 1 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар
22. Яллагдагч Г.Ц, Т.Н , Г.Б.Ц нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих өдөрт Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөвийн нуур” гэх газраас иргэн Ц.Энхбатын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
22.1. Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Т.Н оос түр хураан авсан хар халзан зүсмийн охин бярууг Ц.Энхбатад хүлээлгэн өгөв...” гэснээр /2 дугаар хавтас, 204 дүгээр тал/
22.2. Хохирогч Ц.Энхбатын: “... 2019 оны 05 дугаар сарын 04-05 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Хөвөн нуур гэх газраас хар халзан охин бяруу, ногоон халзан охин бяруу, эрээн нүүртэй хүрэн эр бяруу нийт 3 тооны үхрээ хулгайд алдсан...” гэх /2 дугаар хавтас, 206-207 дугаар тал/
22.3. Гэрч Д.Хишигцацралын мэдүүлэг /2 дугаар хавтас, 208-209 дүгээр тал/
22.4. Г.Ц, Т.Н , Г.Б.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас, 210-213 дугаар тал/
22.5. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 353 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. хар халзан охин бяруу 450.000 төгрөг, ногоон халзан охин бяруу 450.000 төгрөг, эрээн нүүртэй хүрэн бяруу 450.000 төгрөг, нийт 1350.000 төгрөг...” гэснээр /2 дугаар хавтас, 215 дугаар тал/
22.6. Яллагдагч Т.Н ын: “... 2019 оны 05 дугаар сарын эхээр намайг гэртээ байж байхад Г.Ц түүний дүү Б.Ц нар манай гэрт ирээд хэдэн бярууны хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 миний 39-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумаас баруун урагшаа явсан, бэлчээрт Хөвийн нуур гэх газарт олон тооны үхэртэй таарсан. Тэгээд 3 тооны бярууг бариад миний машинд ачаад эргээд Г.Цы гэр рүү очиж 3 бярууг буулгасан... бид 3 хамт хулгай хийсэн... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 218-220 дугаар тал/
22.7. Яллагдагч Г.Цы: “...2019 оны 05 дугаар сарын эхээр Т.Н манай төрсөн дүү Б.Ц бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумаас баруун урагшаа явсан. Тэгээд бэлчээрт Хөвийн нуур гэх газарт олон тооны үхэртэй таарсан. Тэгээд 3 тооны бярууг бариад Т.Н ын ачааны машинд ачаад эргээд манай гэр рүү очиж 3 бярууг буулгасан... бид 3 хамтран оролцсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 221-222 дугаар тал/
22.8 Яллагдагч Б.Б.Цийн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр Т.Н ах, Г.Ц ах бид 3 Т.Н ахын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Мөрөн сумаас баруун урагшаа явсан. Тэгээд бэлчээрт Хөвийн нуур гэх газарт олон тооны үхэртэй таарсан. Тэгээд 3 тооны бярууг бариад Т.Н ахын ачааны машинд ачаад эргээд Г.Ц ахын гэр рүү очиж 3 бярууг буулгасан... бид 3 хамтран оролцсон... би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 223-224 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
23. Яллагдагч Т.Н , Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Уугын ам” гэх газраас иргэн Ч.Цэдэнбалын 9 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
23.1. Мал хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Ухаа шүдлэн үнээ, улаан халзан бяруу, сармай халзан бяруу нийт 3 тооны үхрийг Т.Н ын хотноос хураан авч Ч.Цэдэнбалд хүлээлгэн өгөв...” гэснээр /3 дугаар хавтас, 114 дүгээр тал/
23.2 Хохирогч Ч.Цэдэнбалын: “... 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үхэрээ бүртгэхэд бүрэн байсан бөгөөд 04 сарын 16-ны үед дахин бүртгэхэд 9 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд би ойр хавиараа хайгаад огт олдоогүй, би алдсан үхрээ төлүүлэхийг хүсч байна... “ гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 117-108 дугаар тал/
23.3. Гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хавтас, 119-120 дугаар тал/
23.4. Т.Н ын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар тал, 121-122 дугаар тал/
23.5. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 351 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Ухаа халзан үхэр 800.000 төгрөг, хар нүдэн үнээ 800.000 төгрөг, охин хар шүдлэн 600.000 төгрөг, ухаа халзан бяруу 450.000 төгрөг, ухаа охин шүдлэн 600.000 төгрөг, улаан халзан бяруу 450.000 төгрөг, сартай улаан бяруу 450.000 төгрөг, улаан халзан бяруу 450.000 төгрөг, эрээн нүүртэй улаан бяруу 450.000 төгрөг, нийт 5050.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 125 дугаар тал/
23.6. Яллагдагч Т.Н ын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна өөрийн хүргэн болох Ганбаатарт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум ороод ирье гэж хэлээд хамт миний 38-31 ХЭА улсын дугаартай автомашинтай явсан. Тэгээд буцах замдаа үхэр ачаад явъя гэж ярилцаад засмал замаас буугаад баруун урагшаа явж байтал айлын эзэнгүй өвөлжөөний саравчин дээр олон тооны үхэр байхаар нь бид 2 тэр үхэрнээс 8 тооны үхэр ачааны машин дээрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд манай гадаа ирээд би ухаа гунж, улаан халзан бяруу, улаан халзан бяруу, ухаа шүдлэн үхэрийг буулгаж гэртээ авч үлдээд үлдсэн 4 тооны үхэрийг миний машинтай Д.Г аваад явсан. Тэгээд би 4 тооны үхэрийн 1 үхрийг нь алдаад үлдсэн 3 тооны үхрийг эзэнд нь буцааж өгсөн...ухаа гунж, улаан халзан бяруу, улаан халзан бяруу, ухаа шүдлэн үхэр, улаан халзан бяруу, сартай улаан бяруу, ухаа халзан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу зэрэг 8 тооны үхэр байсан... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 134-136 дугаар тал/
23.7. Яллагдагч Д.Ганбаатарын: “... 2019 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна хадам ах Т.Н надад хандан: Жаргалтхаан сумруу хамт миний машинтай яваад ирье гэж хэлэхээр Жаргалтхаан сумруу машинтай нь явсан. Тэгээд Жаргалтхаан сумын төврүү орж машиндаа шатахуун хийгээд буцах замдаа засмал замаас буугаад баруун урагшаа явж байтал айлын эзэнгүй өвөлжөөний саравчин дээр олон тооны үхэр байхаар нь бид 2 тэр үхэрнээс 8 тооны үхэр ачааны машин дээрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд өдөр нь би эргэж Т.Н ийн гэрт ирээд буулгасан 8 тооны үхэрнээс чинь 4 тооны үхрийг авъя гээд 1.800.000 төгрөг өгөөд 4 тооны үхэр машин дээр нь ачаад гэрлүүгээ аваад явсан... ухаа гунж, улаан халзан бяруу, улаан халзан бяруу, ухаа шүдлэн үхэр, улаан халзан бяруу, сартай улаан бяруу, ухаа халзан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу зэрэг 8 тооны үхэр байсан... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 139-140 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
24. Яллагдагч Ц.Б нь Д.Ганбаатар, Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ц.Энхмаагийн 5 тооны үхрийг хулгайлж 5.300.000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Э.Төрбатын 1 тооны үхрийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
24.1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Улаан халзан үнээ, тугалтай, хар халзан үнээ зэргийг Ц.Энхмаад хүлээлгэн өгөв...” гэснээр /3 дугаар хавтас, 152 дугаар тал/
24.2. Хохирогч Ц.Энхмаагийн: “...2019 оны хавар Ухаа овоот гэх газар хаваржиж байх үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө өөрийнхөө үхэрнээс 5 тооны үнээ хулгайд алдсан. Тухайн үед манай үхэр Бор хонхор гэх газарт байсан юм. Ингээд бид үхрээ алдчихаад ойр орчмоороо хайгаад явахад ямар нэгэн сураг гарахгүй байсан. 1. Сарман улаан халзан үнээ, /бүдүүн үнээ/, 2. Хар халзан гунж сүүл болон хойд 2 хөлын борви цагаан /3 настай/, 3. Хумбан эвэртэй улаан халзан гунж /3настай/, 4. Хүрэн халзан хязаалан гунж /4 настай/, 5. Улаан гунж /3 настай/, эдгээр 5 тооны үхэр хулгайд алдсан эдгээр үхэрнүүд бүгдээрээ зөв талын чих ганзага, буруу талын чих нь имгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 155-157 дугаар тал/
24.3. Гэрч Э.Цогцолмаагийн: “...2019 оны 03 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө манай ээж Энхмаа нь өөрийнхөө үхэрнээс 5 тооны үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай дүү үхэрийг нь хайгаад яваад байсан, ямар нэгэн сураг гараагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 158-159 дүгээр тал/
24.4. Гэрч Б.Баярсайханы: “...2019 оны 03 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө манай хадам ээж Энхмаа нь өөрийн үхэрнээс 5 тооны үхэр хулгайд алдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 160-161 дүгээр тал/
24.5. Ц.Б , Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтас, 162-165 дугаар тал/
24.6. Гэрч Ц.Наранчимэгийн: “...Би бүртгэлээ үзэхэд Ц.Б нь надад 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр... 3 тооны үхэр зарсан. 08 дугаар сарын 22-ны өдөр 137 кг жинтэй 1 үхэр зарсан...Би гарал үүслийн бичиггүй мах авдаггүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 166 дугаар тал/
24.7. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 336 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Улаан гунж 1000.000 төгрөг, улаан халзан үнээ 1300.000 төгрөг, хар халзан гунж 1000.000 төгрөг, хүрэн халзан гунж 1000.000 төгрөг, улаан халзан гунж 1000.000 төгрөг, нийт 5300.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 125 дугаар тал/
24.8. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 3 дугаар сарын дундуур Ганбаатар, Ц.Б бид 3 миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг барж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд гэртээ ирсэн. Тэгээд Ц.Б ухаа гунжийг, Д.Г ухаа халзан үнээг аваад үлдсэн 4 тооны үхэрийг би өөрөө авсан. Тэгээд дараа нь би цагдаад баригдаад 4 тооны үхэрнээс 3 үхэрийг нь эзэнд буцааж өгөөд 1 үхэрийг нь алдчихсан... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас 172-174 дүгээр тал/
24.9. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур Ганбаатар, Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг бариж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд гэртээ ирсэн. Тэгээд би ухаа гунжийг аваад үлдсэн 5 тооны үхэрийг Ганбаатар, Т.Н нар аваад явсан. Би ухаа гунжийг нь 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр махлаад зарсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 175-176 дугаар тал/
24.10. Яллагдагч Д.Ганбаатарын: ”...2019 оны 03 дугаар сарын дундуур Ц.Б , Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд Аварга тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг бариж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд Ц.Б гийн гэрийн гадаа ирсэн. Тэгээд Ц.Б ухаа гунжийг аваад үлдсэн 5 тооны үхэрийг Т.Н бид 2 аваад явсан. Тэгээд би улаан халзан үнээг авсан. Харин бусдыг нь Т.Н авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 179-180 дугаар тал/
24.11. Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Хүрэн бярууг... Э.Төрбатад хүлээлгэн өгөв...” гэснээр /3 дугаар хавтас, 219 дүгээр тал/
24.12. Хохирогч Э.Төрбатын: “...2019 оны хавар 03 дугаар сарын сүүлээр одоо нутаглаж байгаа газраасаа баруун урагш Өндөр ухаа гэх газраас 1 тооны улаан хүрэн зүсмийн бяруу хулгайд алдсан манай 1 үхэртэй байгаа хамт манай ээж Энхмаагийн 5 тооны үхэр хулгайд алдсан. Тухайн үед нутаглаж байгаа газрынхаа ойр орчмоор эрж хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 222-224 дүгээр тал/
24.13. Ц.Б , Т.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтас,
24.14. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 337 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Улаан хүрэн бяруу, 600.000 төгрөг...” гэснээр /3 дугаар хавтас, 230 дугаар тал/
24.15. Яллагдагч Т.Н ын: 2019 оны 03 дугаар сарын дундуур Ганбаатар, Ц.Б бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг бариж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд гэртээ ирсэн. Дээрх 6 тооны үхэрнээс 1 тооны бяруу нь хохирогч Энхмаагийн хүү Төрбат гэх хүний бяруу байсан юм байна лээ. Тэгээд би тэр бярууг эзэн Э.Төрбатад хүлээлгэн өгсөн... .... Тиймээ би хүлээн зөвшөөрч байна....гэсэн мэдүүлэг /хх-ийн 233-234 дугаар тал/
24.16. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур Ганбаатар, Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг бариж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд гэртээ ирсэн. Тэгээд би ухаа гунжийг аваад үлдсэн 5 тооны үхэрийг Ганбаатар, Т.Н нар аваад явсан. Бид 3-н хулгайлсан 6 тооны үхэрнээс 1 тооны үхэр нь хохирогч Энхмаагийн хүү Э.Төрбат гэх хүний үхэр байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 235-236 дугаар тал/
24.17. Яллагдагч Д.Ганбаатарын: “... 2019 оны 03 дугаар сарын дундуур Ц.Б , Т.Н бид 3 Т.Н ын 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машинтай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумруу явсан. Тэгээд Аварга тосон нуурын баруун хойд талд олон тооны үхэртэй таараад хар халзан гунж, ухаа гунж, улаан халзан үнээ, эрээн нүүртэй хүрэн үнээ, ухаа халзан үнээ, хүрэн бяруу нийт 6 тооны үхрийг бариж машиндаа ачаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд Ц.Б гийн гэрийн гадаа ирсэн. Сая мэдүүлэг өгөхдөө 6 тооны үхэр нь Энхмаа, Төрбат гэх хүний үхэр гэдгийг мэдлээ...” гэх мэдүүлэг /3 дугаар тал, 239-240 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
25. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Эрдэнэболдын 2 тооны үхэр, иргэн Я.Түвшинбаатарын 2 тооны үхэр, нийт 4 тооны үхрийг хулгайлж, 2700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг нь:
25.1. Мал хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Улаан мухар үнээ, хар гунж нийт 2 тооны үхрийг... Т.Н ын малын хотноос хураан авч Д.Эрдэнэболдод хүлээлгэн өгөв...” гэснээр /4 дүгээр хавтас, 37 дугаар тал/
25.2. Хохирогч Д.Эрдэнэболдын: ”...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үхэрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Тэгээд 03 сарын 18-ны өдөр үхрээ бүртгэхэд мухар улаан гунж, хар гунж алга байсан тэгээд ойр хавийн айлуудаар хайхад Түвшинбаатарын 2 үхэр, Чогсомжавынх 1 үхэр алдсан гэж байсан. Тэгээд үхрээ хайгаад одоог хүртэл олоогүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 40-41 дүгээр тал/
25.3. Хохирогч Я.Түвшинбаатарын: “...Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн малчин бөгөөд 2019 оны 03 дугаар сарын дундуур өдрийг нарийн санахгүй байна саахалт айл Эрдэнэболдын үхэр манай үхэр нэг бэлчээрт байсан бөгөөд үхрээ бүртгэхэд үзэхэд манай үхрээс 2 тооны үхэр Эрдэнэболдын үхрээс 2 тооны үхэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 43-44 дүгээр тал/
25.4. Гэрч Я.Гэрэлт-Одын: “...Манайх Мөрөн сумын 2 дугаар баг Улаан тохой гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-18 ны өдрийн хооронд 2 тооны үхэр алдсан мөн яг тэр үед нэг бэлчээрт байсан Түвшинбаатарын болон Чогсомжавынх мөн үхэр алдсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/
25.5. Ц.Б , Т.Н нарын мэдүүлэг /4 дүгээр хавтас, 47-50 дугаар тал/
25.6. Гэрч З.Оюунцэцэгийн: “...Тиймээ 2019 оны 03 дугаар сард Ц.Б нэг танихгүй залуутай ирээд айхтар тарган үхрийн мах авчирсан...Тэгээд би их тарганыг нь гайхаж байгаад авсан. Би тухайн үед үхрийг бүртгэлд бүртгэсэн дэвтэрээ олохгүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 51-52 дугаар тал/
25.7. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 356 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Том хүрэн үнээ 900.000 төгрөг, 2. Улаан шүдлэн 600.000 төгрөг, 3.Мухар улаан шүдлэн 600.000 төгрөг, 4. Хар шүдлэн 600.000 төгрөг, нийт 2700.000 төгрөг...” гэснээр /4 дүгээр хавтас,56 дугаар тал/
25.8. Яллагдагч Т.Н ын: “...2019 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ц.Б , Ариунбаяр нар манай гэрт ирээд бид 3 миний 38-31 ХЭА улсын дугаартай хөх өнгийн ачааны машиныг унаад Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг сумын төвөөс зүүн урагшаа морь уралддаг замын урдаас 4 тооны үхрийг хулгайлж ачаад манай гэрийн гадаа ирээд 1 тооны үхрийг нь ажиллаад махыг нь Өмнөдэлгэр суманд зарж борлуулаад мөнгийг нь бид 3 хувааж авсан. Тухайн үед хүний 400 гаран мянган төгрөг болсон. Тэгээд үлдсэн 3 тооны үхрийг бид 3 нэг нэгээр нь авсан. Том хүрэн үнээ, улаан шүдлэн, мухар улаан шүдлэн, хар шүдлэн зэрэг 4 тооны үхэр байсан. Би мухар улаан шүдлэнг аваад дараа нь цагдаад баригдаад эзэнд нь буцааж өгсөн. Бид 3 хулгайлсан 4 тооны үхэр нь 2 өөр хүнийх байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 63-64 дугаар тал/
25.9. Яллагдагч Ц.Б гийн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна. Т.Н ах бид 2 машинтай нь Хэнтий аймгийн Чингис хотруу ирж машиндаа түлш авсан. Тэгээд эргээд Баянмөнх сумын чиглэлд явсан. Тэгээд бэлчээрт замын хажууд 100 гаран тооны үхэр таархаар нь Том хүрэн үнээ, улаан шүдлэн, мухар улаан шүдлэн, хар шүдлэн зэрэг 4 тооны үхрийг бугуйлаар бариад машиндаа ачсан. Тэгээд шууд тэндээсээ Т.Н ын гэрлүү очсон. Тэгээд маргааш нь Том хүрэн үнээг нь бид 2 махлаад махыг нь би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1.000.000 төгрөгөнд зарж борлуулаад Т.Н ахад 400.000 төгрөг өгсөн. Тэгээд би дээрх үхэрнээс хар шүдлэнг нь аваад Т.Н ах улаан шүдлэн, мухар улаан шүдлэнг нь авсан. Дараа нь цагдаад баригдаад би эзэнд нь хар шүдлэн, Т.Н ах мухар улаан шүдлэнг нь хохирогч нарт хүлээлгэн өгсөн....Би тухайн үед андуураад Ариунбаяртай хамт малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байна...Т.Н ах бид 2 байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 65-66 дугаар тал/
25.10. Яллагдагч Т.Н ын: “...Би урьд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлсэн байна. Тухайн үед Ц.Б бид 2 миний машинтай Хэнтий аймгийн Чингис хотруу орж машинд маань шатахуун аваад замаараа Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн хороололд Ариунбаярын гэрээр нь орчоод эргээд Баянмөнх сумын чиглэлд явсан. Тэгээд бэлчээрт замын хажууд 100 гаран тооны үхэр таархаар нь Том хүрэн үнээ, улаан шүдлэн, мухар улаан шүдлэн, хар шүдлэн зэрэг 4 тооны үхрийг бугуйлаар бариад машиндаа ачсан. Тэгээд маргааш нь том хүрэн үнээг нь бид 2 махлаад махыг нь Ц.Б Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1.000.000 төгрөгөнд зарж борлуулаад надад 400.000 төгрөг өгсөн. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Ариунбаяр хамт оролцоогүй аймгийн төвд гэртээ үлдсэн. ...Би урьд андуурч Ариунбаярыг хамт бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 71-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар
26. Яллагдагч Ц.Б , Т.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Ж.Амгаланбаатарын 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь:
26.1. Хохирогч Ж.Амгаланбаатарын: “...Манайх Хэнтий аймаг, Мөрөн сум, 1 дүгээр баг, Жаргалантын бүрд гэх газар нутгалдаг юм. 2019 оны хавраар манайх богино хугацааныд цуваад олон тооны үхэр алдсан юм. Тэгээд хавар 2019 оны 02 сард 8 тооны бяруу түүний дараа 4 тооны үхрийг яг хаваржааныхаа хажуунаас буюу дэрсний зүүн хойд талын уул орчмоос алдсан юм. Тухайн үед үхэр туусан шинж огт байгаагүй ойр хавьд нь харсан хүн байгаагүй, машинаар ачсан юм шиг гэнэт алга болсон уг үхрүүдийг алдахын өмнө 2 сард 6 тооны бяруу алга болсон бөгөөд бярууг хулгайлсан хүмүүс олдсон тэр 6 бярууг маань ачаад аваад явсан байсан. Би 3 сард алдсан 4 тооны үхрийг уг хулгайчуудыг хулгайлсан байж магадгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 163-164 дүгээр тал/
26.2. Гэрч М.Лхагвасүрэнгийн: “...2019 оны хавраар манайх Жаргалантын бүрд гэх газраас баруун тийш нүүгээд Амгалан гуай аймгийн төвд эмнэлэгт үзүүлээд үхэр нь хаваржааны дэрсрүүгээ гүйгээд тэр хооронд 2 сараас 3 сарын хооронд нэлээд их үхэр алдсан юм. 02 сард 6 тооны бяруу алдсан түүний дараа хаваржааныхаа зүүн хойд талын антентай уулын баруун тал орчмоос 5 үхэр алга болсон тэгтэл дараа нь 1 бяруу нь ядраад үхсэн байсан. Тэгээд Улаан халзан шүдлэн үхэр, ухаа шүдлэн, улаан шүдлэн, эрээн нүүртэй үнээ нийт 4 тооны үхэр алга болсон байсан. Миний хувьд үхрийг таталгүй нэлээд хоног болсон байсан тул яг хэзээ алдсан гэдгийг мэдэхгүй байгаа тэгэхдээ эрээн нүүртэй үнээ уг үхрүүдийг алдахын өмнө алга болсон байж магадгүй, ер нь харагдахгүй байсан юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 165-166 дугаар тал/
26.3. Ц.Б гийн гэрчээр өгсөн: “...2019 оны 03 дугаар сар шиг санаж байна өдрийг нь сайн мэдэхгүй байна 22 цагийн орчимд Т.Н ахын хамтаар түүний машинтай Мөрөн сумын Чандганы уурхайгаас баруун урагшаа шинээр баригдсан антентай уулын хажуу уулын баруун талд 40 орчимд тооны үхэр дундаас улаан эр шүдлэн үхэр, ухаа халзан шүдлэн, жижиг улаан үхэр байсныг шилбүүрээр хөөж үхрээс нь холдуулаад бугуйлдаж бариад машин дээр ачсан. Тэгээд уг 3 тооны үхрийг бүгдийг нь Т.Н ахын гэрийн гадны авчирч орхисон... Тухайн үед Т.Н ах үхрийн хэрэг байна гээд байсан болохоор нь хамт явсан юм, уг үхрүүдийг хулгай хийхээс хэд хоногийн өмнө уг газраас 6 тооны бяруу ачсан байсан учир тэнд эзэнгүй үхэр байгаа гэдгийг мэдэж байсан юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 167-168 дугаар тал/
26.4. О.Т.Н ын гэрчээр өгсөн: “... 2019 оны хавар цагаан сарын дараа 3 сард шиг санаж байна өдөр, сарыг нь андуурч магадгүй Ц.Б манай гэрт хүрээд ирэхээр нь хоёулаа үхэрт яваад ирэх үү гээд хамтдаа миний 38-31 ХЭВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр Мөрөн сумын нутагт Чандганы уурхайгаас баруун урагш Жаргалантын бүрд гэх газраас зүүн хойш байрлах уулын хажууд явж байгаад 30 гаран 30 гарангаараа хуваагдсан олон тооны үхрүүд байсан тэр дундаас Ц.Б захаас нь 3 тооны үхрийг туугаад үхрээс нь холдуулж байгаад бид 2 бугуйлдаж барьж аваад машиндаа ачсан тэгээд уг 3 үхрийг манай гэрийн гадна буулгаа Ц.Б явсан. Би уг 3 үхрийг тэр хавартаа цувуулж ажлаад Баяраа гэх эмчэээс малын бичиг аваад аймагт Ченжед зарсан, хэн гэж ченжед зарсан гэдгээ санахгүй байна мөнгийг нь бэлнээр авсан ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 169-170 дугаар тал/
26.5. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-н 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...1. Улаан зүсмийн шүдлэн эр үхэр 850.000 төгрөг, 2. Ухаа шүдлэн 750.000 төгрөг, 3. Улаан шүдлэн 750.000 төгрөг, нийт 2350.000 төгрөг...” гэснээр /5 дугаар хавтас, 172 дугаар тал/
26.6. Яллагдагч Т.Н ын: “Амархан мөнгө олж болох юм байна гэж бодсон бодолдоо хөтлөгдөөд энэ хэргийг хийсэн... тухайн үед мөнгөний хэрэг гараад Ц.Б тэй утсаар холбогдож хулгай хийхээр болсон. Тэгээд Ц.Б өөрийн машинтай ирээд бид 2 Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг, яг хулгай хийсэн газрынхаа нэрийг хэлж мэдэхгүй байна. тэр газраас улаан зүсмийн шүдлэн үхэр, ухаа шүдлэн үхэр, улаан шүдлэн үхэр зэрэг 3 тооны үхрийг хулгайлж машиндаа ачсан. Хулгайлсан 3 тооны үхрээ Өлзийт тосгоны нутаг бага өлзийтийн ар гэх газарт байдаг өөрийн саравчиндаа хашсан. Маргааш өглөө 2 үхрийг ажиллаад, нөгөөдөр нь үлдсэн 1 үхрийг ажлаад тус тусад нь аймгийн төвд ченжид зарж борлуулсан, одоо хэн гэдэг хүнд зарж борлуулсан гэдгээ мэдэхгүй байна. Энэ хулгайлсан 3 үхрээ зарж борлуулахад 2 сая гаран төгрөг болсон. Би үхэр зарж олсон 2 сая гаран төгрөгөө ганцаараа ойр зуурын бензин тос энэ тэр гээд дуусгасан. Тэр мөнгөнөөс Ц.Б д нэг ч төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 181-182 дугаар тал/
26.7. Яллагдагч Ц.Б гийн: “...Би тогтоолтой танилцлаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...2019 оны 03 дугаар сард нэг өдөр Т.Н үхрийн хэрэг байна, хулгай хийе гэсэн. Тэгээд зөвшөөрөөд Т.Н ахын машинтай мөрөн сумаас ... 3 тооны үхэр хулгайлсан... тэгээд 3 үхрээ машиндаа ачаад Т.Н ахын хаваржаан дээр аваачиж буулгаж орхиод харьсан, үхрээ Т.Н ах өөрөө ажиллаад зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 186-187 дугаар тал/
26.8. Гэрч Ц.Энхпүрэв, Н.Буянзаяа, Э.Нямцэрэн, Ц.Сайнжаргал, Т.Ариунцэцэг, Г.Соёл-Эрдэнэ, Т.Алтаннар нарын мэдүүлэг /4 дүгээр хавтас, 158-167 дугаар тал/
26.9. Яллагдагч Т.Н ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал /4 дүгээр хавтас, 170-171 дүгээр тал/
26.10. Яллагдагч Т.Н ын өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 173-177 дугаар тал/
26.11. Яллагдагч Ц.Б гийн иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, 2018 оны мал тооллогын баримт, Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 178-191 дүгээр тал/
26.12. Яллагдагч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 182-192 дугаар тал/
26.13. Яллагдагч Г.Цы иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 193-194 дүгээр тал/
26.14. Яллагдагч Г.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 195-223 дугаар тал/
26.15. Яллагдагч Г.Б.Ций иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 224-225 дугаар тал/
26.16. Яллагдагч Г.Б.Ций эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 227-238 дугаар тал/
26.17. Яллагдагч Д.Ганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /4 дүгээр хавтас, 239-250, 5 дугаар хавтас, 1-8 дугаар тал/
26.18. Яллагдагч Т.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /5 дугаар хавтас, 106-111 дүгээр тал/
26.19. Яллагдагч Т.Н ын мэдүүлэгт: “...Миний хувьд хулгайлсан малаа амьдралын эх үүсгэвэр болгоод эхнэр хүүхдүүддээ зарцуулсан асуудал байхгүй, гэр ороныхоо хэрэгцээнд ч зарцуулдаггүй байсан. Би зарим үйлдэл дээрээ бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдээд тэндээсээ мал авахгүй нөгөө хэддээ өгсөн тохиолдол ч олон байгаа, мөн хулгайлсан малаа алдсан ч тохиолдол байна. мөн эзэнд нь эргүүлж өгсөн ч асуудал байгаа. Би ямарч хамаагүй ченжид махаа өгдөг байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 112-113 дугаар тал/
26.20. Яллагдагч Ц.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /5 дугаар хавтас, 114-118 дугаар тал/
26.21. Яллагдагч Ц.Б гийн мэдүүлэгт: “...Миний хувьд бусдын олон тооны малыг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэхдээ малын хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, би өөрийн гэсэн малтай, малын А данстай... би ерөнхийдөө малын хулгай хийж олсон орлогоо бусадтай архи уугаад, өөртөө л зарцуулаад дуусгаж байсан, Манай эхнэр намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг ч мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 119-120 дугаар тал/
26.22. Яллагдагч Г.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /5 дугаар хавтас, 121-125 дугаар тал/
26.23. Яллагдагч Г.Цы мэдүүлэгт: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би малын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ойр зуурын хэрэгцээндээ, мөн найз нөхөдтэйгөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд дуусгадаг байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 126-127 дугаар тал/
26.24. Яллагдагч Г.Б.Цийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /5 дугаар хавтас, 128-129 дугаар тал/
26.25. Яллагдагч Г.Б.Ций мэдүүлэгт: “...ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 130-131 дүгээр тал/
26.26. Яллагдагч Д.Г- Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /5 дугаар хавтас, 132-133 дугаар тал/
26.27. Яллагдагч Д.Ганбаатарын мэдүүлэгт: “...надад сонсгосон Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 134-135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Боржигон овогт Түшигийн Т.Н , Боржигон овогт Цогтын Ц.Б , Аруд овогт Гантөмөрийн Г.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 сараас 2019 оны 11 сар хүртэлх 9 сарын хугацаанд 12 удаагийн олон үйлдлээр иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгон өөрийн өдөр тутмын болон бусад хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Энэ нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байна.
Шүүгдэгч Боржигон овогт Цогтын Ц.Б г бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь, шүүгдэгч Аруд овогт Гантөмөрийн Г.Цыг бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь, Боржигон овогт Түшигийн Т.Н ыг бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар мөн бусдын алдуул малыг завшисан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь, шүүгдэгч Бөгтөр саарал овогт Дэнсмаагийн Ганбаатарыг бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь, шүүгдэгч Боржигон овогт Буянбатын Б.Цийг бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.Мөнхзориг, Т.Төмөр, М.Машбат, Э.Төрбат нарт малыг нь буцаан олгосон болох нь хавтаст хэрэг авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. /2хх-ийн 126-128 тал, 3хх-ийн 70-71 тал, 3хх-ийн 191 тал, 3хх-ийн 219 тал/
Бусад хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Т.Н оос 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 6050000 /зургаан сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Отгонцэнгэлд,
шүүгдэгч Т.Н оос 500000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 900000 /есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 2750000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Пүрэвчулуунд,
шүүгдэгч Т.Н оос 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Нарангэрэлд,
шүүгдэгч Т.Н оос 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 800000 /найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Пүрэвбатад,
шүүгдэгч Ц.Б гээс 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбаатарт, 3900000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Баярсайханд,
шүүгдэгч Г.Цаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Лхагвад, 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Н.Нанзадад, 900000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхбатад, 3250000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Лхагвасүрэнд, 4450000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэрэннямд,
шүүгдэгч Т.Н оос 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Дансрангүнд, 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхжаргалд, 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Д.Нямхатанд, 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтөрд, 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Энхзулд, 800000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Батзоригт, 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Амгаланбаатарт,
шүүгдэгч Ц.Б гээс 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг буюу нийт 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Лүед,
шүүгдэгч Т.Н оос 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 6200000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхжаргалд,
шүүгдэгч Ц.Б гээс 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Энхмаад,
шүүгдэгч Т.Н оос 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Д.Ганбаатараас 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг буюу нийт 3550000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Цэдэнбалд,
шүүгдэгч Ц.Б , Д.Ганбаатар, Т.Н нараас тус бүр 1000000 /нэг сая/ төгрөг буюу нийт 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхмаад,
шүүгдэгч Ц.Б гээс 900000 /есөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Н оос 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Я.Түвшинбаатарт тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл гаргадаг байдал, урьд энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдал, давтамж, гэмт хэрэг үйлдэж мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлууд, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн үйлдлийн тоо, учруулсан хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг захиран зарцуулсан байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хялбарчлах, түргэсгэх, учруулах хор уршгийн хэмжээг ихэсгэх зорилгоор ашигласан тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн хуульд зааснаар шүүгдэгч нарын тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. - Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг олон тоогоор, байнга үлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
- Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг олон тоогоор, байнга үлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
- Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг олон тоогоор, байнга үлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
- Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. - Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 /ес/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-г 8 /найм/ жил хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-г 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- 3 /гурав/ жил хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.Н-т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 9 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 7 жил 6 сар хорих ялыг тус тус хаалттай, шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Н , Ц.Б , Г.Ц, Д.Г, Б.Ц нарыг цагдан хорьсугай.
7. Шүүгдэгч Д.Г.н цагдан хоригдсон 80 хоног, шүүгдэгч Т.Н , Ц.Б , Г.Ц, Б.Ц нарын цагдан хоригдсон 23 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч Т.Н-н эзэмшлийн 38-31 ХЭА улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, шүүгдэгч Г.Ц-ы хонгор зүсмийн бүдүүн морь /11 настай/-ний үнэ 1100000 төгрөг, шүүгдэгч Ц.Б-н хонгор зүсмийн соёолон морь /6 настай/-ны үнэ 1000000 төгрөг, шүүгдэгч Т.Н-н хонгор зүсмийн морь /7 настай/-ны үнэ 1000000 төгрөгийг тус бүр өөрсдөөс нь гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-с 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Ц-с 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 6050000 /зургаан сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Отгонцэнгэлд,
шүүгдэгч Т.Н-с 500000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б-с 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Ц-с 900000 /есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 2750000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Пүрэвчулуунд,
шүүгдэгч Т.Н-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Ц-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Нарангэрэлд,
шүүгдэгч Т.Н-с 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б-с 800000 /найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Ц-с 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Пүрэвбатад,
шүүгдэгч Ц.Б-с 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбаатарт, 3900000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Баярсайханд,
шүүгдэгч Г.Ц-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Лхагвад, 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Н.Нанзадад, 900000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхбатад, 3250000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Лхагвасүрэнд, 4450000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэрэннямд,
шүүгдэгч Т.Н-с 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Дансрангүнд, 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхжаргалд, 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Д.Нямхатанд, 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтөрд, 600000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Энхзулд, 800000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Батзоригт, 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Амгаланбаатарт,
шүүгдэгч Ц.Б-с 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Цаас 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг буюу нийт 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Лүед,
шүүгдэгч Т.Н-с 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Б гээс 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг буюу нийт 6200000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхжаргалд,
шүүгдэгч Ц.Б-с 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Ц-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Энхмаад,
шүүгдэгч Т.Н-с 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Д.Ганбаатараас 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг буюу нийт 3550000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Цэдэнбалд,
шүүгдэгч Ц.Б , Д.Г, Т.Н нараас тус бүр 1000000 /нэг сая/ төгрөг буюу нийт 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхмаад,
шүүгдэгч Ц.Б-с 900000 /есөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т.Н-с 600000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу нийт 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Я.Түвшинбаатарт тус тус олгуулсугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ