Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

2020           03              13                                  2020/ШЦТ/51

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0086/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                             Г. Отгонзаяа,

Улсын яллагч                                                           Г. Мөнхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                     П.Ц   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанП.Ц-д холбогдох 2039... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

П.Ц  нь 2020 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг “Зүүн давст” гэх газарт оршин суух иргэн Б. Юрагийн гэрт, Д.А-ийн эзэмшлийн бэлнээр 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ц  нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг “Зүүн давст” гэх газарт оршин суух иргэн Б.Юрагийн гэрт иргэн Д.А-ийн эзэмшлийн бэлэн 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч Д.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ очиж мал нядлуулж, гэдэс арилгуулах гэж П.Ц-, Ишжамц нарыг авч яваад өөрийнхөө малаас 9 тооны хонь, 1 тооны ямааг бойлчихоод машиндаа махаа ачиж 13 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн төвд ирж махаа Баатарзориг гэдэг ченжийн эхнэрт нь өгч борлуулаад 997.000 төгрөг бэлнээр авч, Ишжамц, П.Ц- нарт мал бойлуулсны хөлс гэж 50.000 төгрөг өгч 7000 төгрөгийг нь би өөртөө аваад үлдсэн. 940.000 төгрөгийг гэртээ орхиод П.Ц-, Ишжамц нар болон хүү Б.Отгонжаргал, эгч Алтанцэцэг нарын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Зүүн давсант” гэх газар нутагладаг Юра гэдэг ахынд очихоор явсан юм. Тэдний гэрт очихдоо.... 4 сав пиво авч очоод надтай явсан 3 хүн, Юра ах, түүний эхнэр нартай нийлж тавуулаа ууж, хөзөр тоглосон юм. Тэгээд дахиж архи, пиво авах гээд бүгдээрээ миний машинтай 21 цагийн үед аймгийн төвд ирээд дэлгүүрээс Юра ах 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи 1 шил, 2.5 литрийн савлагаатай пиво 1 савыг худалдаж авсан. Тэгээд дэлгүүрээс гарч, би гэрээрээ орж мөнгө аваад машиндаа бензин авна гэж гэрийнхээ гадаа очоод хүү Отгонжаргал, болон П.Ц-, Ишжамц нарын хамт гэртээ ороод гэрт үлдээсэн байсан 940.000 төгрөгийг хүү маань авч, өмсөж байсан куртканыхаа халаасанд хийгээд авч гарч байсан. Хөдөө буцах замдаа “Чин тал” шатахуун түгээх станц дээр зогсож хүү маань халааснаасаа бүх мөнгөө гаргаж ирээд надад 30.000 төгрөг тоолж авч өгөөд үлдсэнийг халаасандаа хийсэн. Тэгээд хөдөө очиж, хөзөр тоглож, архи, пиво ууж дуусаад буцаж 02 цагийн орчимд ирээд П.Ц-, Ишжамц нарыг гэрт нь буулгаж өгөөд хүү бид 2 гэртээ очиход хүү маань “куртканы халаас онгорхой мөнгө алга болосон байна” гэж хэлсэн учраас гэрээс удалгүй гарч хүү бид 2 П.Ц-ын гэрт очиход тэр 2 гэртээ байхгүй байсан учраас хайчсан талаар нь асуухад П.Ц-ын ээж нь мэдэхгүй тэр 2 ирчихээд буцаад гараад явсан гэж хэлэхээр нь би тэр даруй П.Ц-ын дугаар луу залгаж та 2 хаана байна гэж асуухад гэртээ байна гэж худал хэлсэн. Худал хэлсэн учраас би гэрт чинь байна. Та 2 алга байна гэхэд П.Ц- үгээ зөв, буруу яирад “...эмнэлгийн зүүн талд байна, баруун талд байна гэж худлаа хэлж олон газраар төөрүүлж явуулсан. Дандаа 10.000 төгрөгийн дэвсгэрт байсан...би 910.000 төгрөгөө хулгайд алдсан учраас гомдолтой байна буруутай этгээдээс учирсан хохирлоо нэхэмжилж байна”...” гэх мэдүүлэг /хх 21-23 тал/

 

Д.А-ийн хохирогчоор өгсөн: “...би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед Юра гэх ахын гэрт очоод цуг явсан хүмүүс болон гэрийн эхнэр, нөхөр архи уугаад хөзөр тоглож байхад надтай хамт явж байсан П.Ц- гэх хүн миний мөнгийг хүүгийн маань куртканы гадна энгэрийн халааснаас хулгайлсан юм байна лээ. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан мөнгөө эргүүлээд авсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/

 

Гэрч Э.Ишжамцын: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ариунчимэг гэдэг эгч хөдөө яваад мал бойлоод өгчих гэж гуйсан учраас П.Ц- бид 2 хөдөө явж 9 тооны хонь, 1 тооны ямааг бойлж өгөөд хөлсөнд нь 50.000 төгрөг авсан юм. Тэгээд Ариунчимэг эгч, түүний хүү Отгонжаргал, Алтанцэцэг эгч, П.Ц- бид тав хөдөө Юра гэдэг айлд очиж...тэгээд тэд нар шөнө 01 цаг өнгөрч байх үед тэр айлаас буцаж яваад Хэнтий аймгийн төвд ирээд П.Ц- бид 2-ыг түүний гэрт нь буулгасан. Тэгээд бид 2 гэрт нь ороход П.Ц-ын ээж нь бид 2-ыг “архи ууж согтуу ирлээ” гэж уурласан учраас П.Ц- гэрээсээ гараад явчихаар нь би түүний араас гараад хойноос нь бараадас хийгээд дагаад явж байхад П.Ц- гэрээсээ баруун хойд зүгт явж байгаад бохирын худгийн дугуй цементны хажууд очоод ямар нэг юм нуугаад байх шиг байсан. Учир нь гадаа сарны гэрэлтэй байсан юм. Энэ үед би согтуу байсан болохоор түүнийг юу нуугаад байгааг нь мэдээгүй. Энэ үед Ариунчимэг эгч П.Ц- руу залгаад “хүү бид 2-ын хувцасны халаасанд байсан 910.000 төгрөгөө хулгайд алдчихлаа та 2 хаана байна” гэж ярьсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд цагдаагийн алба хаагчийг дагуулаад П.Ц-ын ямар нэгэн юм нуусан газарт очиж үзэхэд бохирын худгийн цементэн кольцоны хажуу талд шороон доор 870.000 төгрөгийг нуусан байсныг олж авсан. Энэ мөнгө нь Ариунчимэг эгчийн хонь, ямаа зарж борлуулсан мөнгө нь байсан юм байна лээ. Шороон доор дан 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Бид нарыг хөзөр тоглож байхад П.Ц-, Отгонжаргалын тайлаад хойд орон дээр тавьсан байсан хүрмийг эргүүлж тойруулж үзээд байсан. Өөрөө хийсэн үйлдлээ бусдад нялзаах гэж Юра ахыг мөнгө авсан гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

 

Яллагдагч П. П.Ц-ын: “...тэгээд хөдөө Юра ахын гэрт очиж хүмүүс хөзөр тоглож, архи, пиво ууж байгаад Ишжамц, Юра ах, бид 3 согтсон. Хүмүүс хөзөр тоглоод сууж байхад нь би хойд талын орон дээр сууж байхад Отгонжаргалын куртка орон дээр байсан. Тэр үед куртканы халаасанд түнтийсэн байдалтай мөнгө байхыг би гараараа тэмтэрч мэдсэн учраас тэр хүмүүсийг тоглоомондоо анхаарлаа хандуулах үеийг нь ашиглаж халаасны цахилгааныг тайлж халаасанд байсан мөнгийг бүгдийг нь авсан юм. Дандаа 10.000 дэвсгэрт байсан. Харин тэр мөнгийг тоолж үзээгүй. Хэнтий аймгийн төвд ирээд Ишжамц бид 2 манай гэрийн гадаа бууж үлдээд гэрт ороход бид 2-ыг согтуу ирлээ гээд ээж маань уурлаад байхаар нь би гэрээсээ буцаж гарч явахад Ишжамц миний  араас дагаж явсан. Би гэрээс гараад баруун хойд зүгт явж байгаад гудамжинд засмал замын хойд малд буюу “Гранд” баарны урд талд байдаг бохирын шугамны хоолой цаадах цементэн кольцоны хажууд сул шороон доор мөнгөө хийж булж нуусан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч П.Ц д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно

 

Иймд шүүгдэгч П.Ц ын бусдын эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч П.Ц ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.А- нь: “...гомдол саналгүй, би өөрийн мөнгөө буцаагаад авчихсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 20 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч П.Ц ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Ц д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Ц-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

4. Шүүгдэгч П.Ц д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ц д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Ц.МӨНХТУЛГА