Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,  

Шүүгдэгч: Ц.П-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа, шүүгдэгч Д- овогт Д-ийн Б-, А- овогт Ц-ын П- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002500101 дугаартай, 146/2019/0095/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Д- овогт Д-ийн Б-

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, А- овогт Ц-ын П-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг ___ тоотод өөрийн гэртээ хохирогч Ц.П-ын зүүн дал, хэвлий хэсэгт хутгалж, шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.П- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг ___ тоотод хохирогч Д.Б-ийг шүдний эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зүүн шанаа зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг ___ тоотод өөрийн гэртээ хохирогч Ц.П-ын зүүн дал, хэвлий хэсэгт хутгалж, шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.П- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг ___ тоотод хохирогч Д.Б-ийг шүдний эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зүүн шанаа зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...

Шүүгдэгч Ц.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...

Хохирогч Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...

Хохирогч Ц.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...

Гэрч С.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Д.Б- гараараа хутганы комны улаан иштэй жижиг хутгаар Ц.П-ын мөрний орчим хатгах цохих шиг болсон. Тухайн үед би хутганы ишээр цохисон гэж бодсон чинь Ц.П-ын саарал өнгийн пудволкны мөрнөөс цус нэвтэрч эхэлсэн мөн бүсэлхийний хэсэг дээрээ дарж байсан гар нь цус болчихсон гараа надад харуулаад найз нь танай нөхөр Д.Б-эд хутгалуучихлаа шүү дээ гэхээр нь би нөхөр Д.Б-эд хандаж яаж байгаа юм бэ наадах чинь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ яаж байгаа юм гэж хэлэхэд Ц.П- надад цагдаа дуудаад өг гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би эхнэр Л-, хүргэн ах Г- мөн эхнэр нь болох Д- нарын хамт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед хадам ах Д.Б-ийн байшингийн цайллаганд очсон юм. Тэгээд хоол, цай ууж идээд байж байхад гаднаас дүү Д-ийг орж ирэхээр нь Ц.П-ыг аваад ир гээд явуулсан юм. Тэгээд удалгүй Ц.П-ыг дүү дагуулаад ирсэн. Тэгээд Ц.П- ах Д.Б- ахыг миний найз хэзээ ирсэн юм гээд тэвэрч аваад үнсээд байх шиг байсан. Тэгээд хоол идэж дуусаад 0.75 литрийн Болор, 0.75 литрын Ауруг гэсэн нэртэй архинаас бага зэргийн хэмжээтэй уугаад мөн айраг би нилээн уусан. 500 гр Сэнгүр нэртэй пивоноос мөн уусан. Тухайн үед ойролцоогоор 00:00 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдүүдийн хамт Д.Б- ахын байшингийн жижиг хүүхдийн өрөөнд унтацгаасан. Намайг унтаж байх үед хамт Д.Б- ахынд ирсэн хүмүүс явцгаасан байсан. Унтаж байх үед Ц.П- ах намайг дуудаад байхаар нь өрөөнөөсөө гараад харахад байшингийн том өрөөнд нь Д.Б- ах, Ц.П- ахыг зүүн талын мөрний хэсэгт хутгалсан байхаар нь би Д.Б- ахыг яаж байгаа юм бэ та гэж хэлээд Ц.П- ах дээр очиход цагдаа дууд, миний эхнэрийг дууд гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь Д.Б- ахын эхнэр С.Ч- цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэгээд Д.Б-ийн байшингийн гал тогооны өрөөний ширээн доогуур улаан иштэй, жижиг хэмжээтэй хутга байж байсан. Тэгээд би эхнэр Л- дээр очоод болсон асуудлыг яриад битгий өрөөнөөсөө гарч ирээрэй хүүхдүүд хараад айчихна гээд өрөөнөөс гаргалгүй хаалгыг нь хаасан юм. Тэгээд Ц.П- ах дээр очиход мөрний хэсэгт хутгаар зүсэгдсэн цус нь гойжоод байхыг нь хараад  Ц.П- ах арчих юм байна уу гэхээр нь би оо-ын цаас аваад байшингийн үүдэн талын тамбар буюу кордор луу алхаж явахад Ц.П- ахын саарал өнгийн пудволк угаалгын өрөөний үүдний орчим цустай болчихсон байгаа харагдсан. Тэгээд үүдний тамбарт Ц.П- ах дээр очоод гарч байгаа цусыг нь арчаад байж байх үед гэдэсний орчим мөн дахин хутгалсан байхыг харсан ба тухайн газраас мөн цус гойжоод өмд нь мөн цустай байгаа харагдсан. Тэгээд Ц.П- ах надад хандаж битгий намайг хөдөлгөөрэй миний гэдэсний орчимоос цус гараад байгаа болохоор хамаагүй хөдөлгөхгүй байвал цус нь гойжих нь багасаад байна гэж хэлсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч дуудлагаар ирээд Д.Б- ахыг аваад цагдаагийн хэсэг рүү явсан. Би Ц.П-той хамт Д.Б- ахын байшинд үлдэж, харин С.Ч- эгч Ц.П- ахын эхнэр Д- эгчийг дагуулаад эргээд гэртээ ирэхээр нь бид дөрөв сумын Эрүүл мэндийн төв рүү очиж Ц.П- ахын мөрний хэсэгт хоёр оёдол, доод тал буюу гэдэсний хэсэгт дөрвөн оёдол тавиулчихаад цус нь тогтсон болохоор Ц.П- ах Д- эгч хоёрыг С.Ч- эгч бид хоёр хүргэж өгчихөөд буцаад Д.Б- ахын гэрт очсон. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байсан чинь н.Г- ах н.Д- эгч хоёрт Д.Б- ахынх шинэ байшин барьсан ирж цай уу гэж хэлсэн байхаар нь би н.Гэндэн ах н.Гэндэн ахын эхнэр н.Д- Д- ах болон Д-гийн эхнэр н.Л- хүүхүүдүүдийн хамтаар бөөндөө Д.Б- ахын шинэ байшинг мялаах гээд 21 цаг өнгөрч байх үед бөөндөө очиход Д.Б- ахын очоод хоол цай ууж идэж байтал Д.Б- ах 0.75 литрийн БОЛОР нэртэй архи гаргаж мөн 3-н ширхэг 0.5 литрийн СЭНГҮР нэртэй лаазтай пиво задлаж өгөн тэнд байсан хүмүүс бөөндөө ууцгаагаад байж байх үед Ц.Д- гээд миний  төрсөн ах "Ахын дүү яваад Ц.П- ахыгаа дуудаад ирээ, Дуудахгүй бол Ц.П- ах нь гомдчихно" гэж хэлэхээр нь би ээжийн машинтай Ц.П- ахын гэрт нь очоод "Д.Б-ийн байшинд бид нар цайллаганд нь ирчихсэн байна. Таныг Ц.Д- ах дуудаж байна " гэж Ц.П- ахад хэлэхэд Ц.Пүрэв-Оч ах "Д.Б- байгаа юм уу" гэж асуухаар нь байгаа гэж хариулаад Ц.П- ахыг гэрээс нь аваад бид хоёр Д.Б- ахын байшинд ирсэн чинь тэд нар хоорондоо юм ярьцгаан нөгөө 0.75 литрийн БОЛОР нэртэй архийг ууж дуусгаагүй сууж байсан. Тэгсэн чинь Ц.П- ах Д.Б- ахыг "Хэзээ ирсэн юм бэ гэж хэлээд үнсээд хамт буйдан дээр суусан. Тэгээд түүнээс хойш миний мэдэж байгаагаар 0.75 литрийи 3-н шил архи хувааж уучихаад орой 00 цаг өнгөрч байсан чинь Л- эгч өөрийнхөө нэг хүүхдийг Д.Б- ахын байшингийн жижиг өрөөнд ороод унтсан, тэр өрөөрүү дараа нь 01 цагийн үед Ц.Д- ах мөн орж унтсан, мөн тэр өрөөний орон дээр Д.Б- ахын хоёр хүүхэд унтаж байсан. 01 цаг 30 минутын үед би Д.Б- ахын унтлагын өрөөнд хэсэгхэн унтсан. Тэгээд унтаж байсан чинь Л- эгч намайг сэрээгээд Г- алга болчихлоо" гэж сэрээхээр нь би босоод байшингаас гараад Д.Б-, Л-, Д- эгч бид дөрөв хашааны дотор болон гадна талд Г- ахыг хайсан боловч байхгүй байхаар нь Д.Б-, Л-, Д-, Ц.П- ах нарыг суулган би өөрөө машинаа бариад хайсан чинь ээжийнд Г- ах ороод /унтчихсан байхаар нь бид нар буцаад Д.Б- ахын байшинд очоод Д.Б- ахын хүүхдүүд, Ц.Д- ахын унтаж байгаа жижиг өрөөнд Л-, Д- нар хүүхдүүдтэйгээ ороод унтаад өгсөн. Д.Б- ахын эхнэр Ч- мөн унтлагынхаа өрөөнд орондоо орчихсон байсан. Тэгээд Д.Б-, Ц.П- ах .бид гурав сандал дээр ширээ тойрч суугаад Д.Б- ах ширээн дээр байсан 0.75 литрийн АУРУГ нэртэй тал архинаас хийгээд өгчих гэхээр нь би Ц.П- ахад хоёр удаа, Д.Б- ахад хоёр удаа өгөхөд тэр хоёр үрүүнктэй архийг хоёулаа уучихсан. Тэгээд тал шил архинаас хамгийн сүүлийн хундагатай архийг , П- ахад хийж өгсөн чинь эргүүлээд надад өгөхөөр нь би ерөөсөө уухгүй гээд Ц.П- ахад хэлсэн чинь Ц.П- ах уулгүй орхисон. Тэгээд би гадагшаа   гарч   бие   засчихаад   эргээд   ороод   ирсэн   чинь  тэр  хоёр  хоорондоо маргалдчихсан Ц.П- ах Д.Б-эд хандаж "Чи намайг барах уу лалараа" гэж хэлчихсэн чинь Д.Б- ах Ц.П- ахад хандаж "Би лалар юм уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын хэрүүлийг таслах гээд "Та хоёр юу ярьцгаагаад байгаа юм  бэ?  больцогоо гэж би хэлсэн гэтэл Ц.П- ах Д.Б-эд хандаж "Чи Бүрд суманд намайг барахгүй сураггүй банди минь, Чонын шээс , Чонон бороо гэдэг хүний далбаа нь доор явдаг гэж хэлсэн чинь Д.Б- ах Ц.Пүрэв-ахад хандаж "Би чонын шээс биш, Д-ийн хүүхэд гэж хэлээд Ц.П- ахад Д.Б- ах "Чи хуваагийн шээс биз дээ" гэсэн чинь Ц.П- ах гадна талын өмсөж байсан күртикээ тайлаад Д.Б- ахын сууж байсан буйдан суугаад Д.Б- ахын хүзүүнээс нь өөрлүүгээ хоёр гурван удаа татсан чинь Д.Б- ах Ц.П- ахад хандан " Чи яагаад байгаа юм бэ? Чи намайг жижигхэн болохоор намайг барна гэж бодоод байгаа юм уу? " гэж хэлсэн чинь Д.Б- ахыг Ц.П- ах нүүрний хэсэг рүү нь нэг цохиод дээрээс нь дараад суугаад дахиад хоёр гурван удаа нүүр лүү нь Ц.П- ах цохихоор нь Ц.П- ахыг болиулах гээд татахад тэр хоёр болихгүй байхаар нь би Д.Б- ахын Ч-ийг нь дуудаж тэр хоёрыг зодолдож байгааг хэлэхэд эхнэр нь хувцасаа өмсөөд өрөөнөөсөө гарах үед нь би унтлагын өрөөнд нь ганцаараа үлдээд нь эхнэр нь тэр хоёрыг салгасан байх үед би өрөөнөөс гараад ирсэн чинь Ц.П- ах Д.Б- ах хоёр буйдан  дээр  салчихсан  сууж байсан. Тэгсэн  чинь Д.Б- ахын зүүн хацар хавдчихсан хамар болон амнаас нь цус гарчихсан байхыг хараад байж байсан чинь Ч- эгч Д.Б- ахад салпитика авчирч өгч арчуулан "Юу болцгоогоод байгаа юм бэ? гэж хэлээд тэр хоёрыг загнасан. Тэгсэн чинь Д.Б- ах "Чи найзыгаа яаж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Ц.П- ах "Би чамайг цохиогүй, би чамайг ганц л цохисон" гэж Д.Б- ахад хэлсэн чинь тэр хоёр өөд өөдөөсөө цээж цээжээрээ шүргэлцээд байж байсан дахиж Ц.П- ах Д.Б- ахыг нүүрлүү нь цохисон чинь газарт Д.Б- ах унаад эргээд босоод ирсэнээ Д.Б- ах Ц.П- ахад хандан Чи намайг яаж байгаа юм бэ? түрүүнийхийг чинь би тоглоом гэж бодсон шүү дээ гэж хэлсэн чинь тэр хоёр маргалдаж байсанаа Ц.П- ах Д.Б- ахыг өргөж үүдний хэсэгрүү нь шидсэн чинь Д.Б- ах газар унахад хамт Ц.П- ах мөн дээр нь   унасан. Тэр хоёр эргэж босоод хоорондоо шөргөөцөлдөөд байж байхад Д.Б- ах Ц.П-т хандаж " Одоо зүгээр л зайлчих" гэсэн чинь Ц.П- ах "Хүн байр савтай болчихоороо ийм болдог юм уу гэж хоорондоо ярьж байсанаа эргээд буйдан дээр суухаар нь би Ч-  эгчтэй унтлагын өрөөнд нь сууж байсан чинь Д.Б- ах Ч- эгчид хандаж нэг архи аваад ир, гичий минь" гэсэн чинь Ч- эгч өөрөө авахгүй юу гэхээр нь үүдний хаалгаруу Д.Б- ах аяга аваад шидэх үед тэр аяга нь хагарсан. Тэгсэн чинь Ч- эгч архи аваачаад өг гэж хэлэхээр нь 0.75 литрийн АЛТАНТҮРҮҮ нэртэй архийг би аваад тэр хоёрт аваачиж өгчихөөд эргээд унтлагын өрөөнд нь ороод байж байхад тэр хоёр 5-10 минутын дараа дахиад Ч- эгчийг Д.Б- ах архи аваад ир гэсэн  чинь  Ч- эгч дугарахгүй байхаар нь дахиад Д.Б- ах "Хөөш гичий минь дахиад нэг шил архи аваад ир" гэж хэлсэн чинь Ц.П- ах Д.Б- ахад хандаж "Чи Баян-Өндөр сумаас Гичий авчирч суугаа юу" гэж хэлэхэд тэр хоёр дахин маргалдан Ц.П- ах Д.Б- ахыг буйдан дээр нь унагаахад Д.Б- ах босч ирээд гал тогооны тавиур дээр байсан улаан өнгөтэй хутганы комноос баруун гартаа жижиг хутга зүүн гартаа заазуур бариад эргээд харах үед нь Ц.П- ах Д.Б- ахыг бүсэлхий орчимоор нь тэврээд миний байсан унтлагын жижиг өрөөнд тэр хоёр орж ирээд шалан дээр унах үед Д.Б- ахын гарнаас заазуур нь унасан. Дараа нь Д.Б- ах газар хэвтэж байх үедээ Ц.П- ахыг босох үед хөлөөрөө цээжрүү нь жийхэд  Ц.П- ах Д.Б- ахад хандаж "Чи намайг шаачихлаа шүү дээ" гэж хэлэхэд нь Ц.П- ахын мөрний орчимоос нь цус гарчихсан байхыг би харсан. Тэгээд тэр хоёр гал тогооны хэсэг орчимд байж байсан чинь Д.Б- ах хана руу сандал аваад шидэж байгаа  харагдсан. Би   энэ  үед  айсандаа  жижиг өрөөнд  унтаж байсан. Д- эгчийг эхлээд нь аваад гарсан дараа нь Л- эгчийг аваад гарах үед Ц.Д- ах сэрж байгаа харагдсан. Тэгээд би Д- , Л- хоёрыг явган гэртээ хүргэж өгчихөөд эргээд ирэхэд Ц.П- ах Д.Б- ахын үүдний тамбарт тамхи татчихсан мөрний орчим цус болчихсон сууж байхаар нь гаднаас нь Ц.Д- ахыг дуудан уулзсан чинь Д.Б- ахыг цагдаа аваад явчихсан Ч- харин Ц.П- ахын эхнэр болох Д- эгчийг авчирах гээд явсан гэж ярьж байсан. Тэгсэн чинь Ц.Д- ах өрөөнд байсан хүүхдүүдийг цонхоор өгч би машиндаа хийгээд 04 цаг өнгөрч байх үед аваад явсан. Харин Д.Б- ахын хүүхдүүд сэрээгүй унтаж байсан болохоор өрөөндөө үлдээгээд. Тэгээд би гэртээ харьсан. Ийм л асуудал болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч А.С- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 11-р сарын 11-нд гэртээ унтаж байсан чинь 05 цагийн үед эмнэлэг дээр цус алдсан хүн ороод ирлээ гэж жижүүрт гарч байсан сувилагч хэлэхээр нь эмнэлэг дээр ороход Ц.П- гэдэг нэртэй хүний биеийн зүүн талын далны дээд хэсэг орчим, зүүн талын хэвлийн гэдэс орчим хутгалуулсан шархтай цус нь бага хэмжээтэй гарчихсан ирсэн байдалтай эмнэлэг дотор ирчихсэн байсан. Ц.П-ын артерийн даралтыг үзэхэд 120/80-тай, зүрхний хэмийг үзэхэд 1 минутанд 87 удаа цохилж байсан, захын судасны хүчил төрөгчийн хангамжийг үзэхэд 95%-тай, амьсгал 1 минутанд 22 удаа байсан ба биеийн байдал нь хүндэвтэр байсан учраас өвчин намдаах Диклоденк-г 2 мл хийгээд Цус тогтоох Викасол 2мл , шингэн сэлбэх Рингер 500 мл дуслаар хийгээд өвчтөн Ц.П-ын биеийн зүүн талны далны дээд хэсэг орчимын зүсэгдсэн шарх гүнийг үзэхэд 1 см орчим, урт нь 2.5 см орчим байхаар нь 2 оёдлыг хийсэн. Харин зүүн талын хэвлийн ээс гэдэс орчимын шархны гүнийг үзэхэд 3 см орчим, урт нь 6 см орчим байхаар нь 4 оёдол хийж дуусаад манай эмнэлгээс мөн дахин шингэн сэлбэх, цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, судасны хана бэхжүүлэх тариа, хүчил төрөгчөөрөөр хангаж эмчилгээ хийлгэн цаашид онош тодруулах, эмчилгээ хийлгэхээр Өвөрхангай аймгийн БОЭТ-н яаралтай хүлээн авах тасагт 2019 оны 11-р сарын 11-ны өдрийн 20 цагийн үед хүлээлгэн өгчихөөд Өвөрхангай аймгийн Бүрд сумруу буцсан. гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 561 дугаартай дүгнэлтэнд: 1. Үзүүлэгч Д.Б-ийн биед шүдний эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 55 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 556 дугаартай дүгнэлтэнд: 1. Үзүүлэгч Ц.П-ын биед зүүн даланд шарх, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3, 5-6 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ ,

Яллагдагч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-32 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг Мааньтын 01-119 тоотод өөрийн гэртээ хохирогч Ц.П-ын зүүн дал, хэвлий хэсэгт хутгалж, шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.П- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг Мааньтын 01-119 тоотод хохирогч Д.Б-ийг шүдний эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зүүн шанаа зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.П-, Д.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1  дэх  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д- овогт Д-ийн Б-, А- овогт Ц-ын П- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д- овогт Д-ийн Б-ыг .... /..../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /...../ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Аюур овогт Ц-ын П-ыг .... /..../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /...../ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ц.П- нарт оногдуулсан торгох ялыг ... сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б-, Ц.П- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1  дэх  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ц.П- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА