Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 01373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 1-9 тоотод оршин суух, Чонсон овгийн Ганбатын Оюунбилэгийн /ФБ-93052706 /  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16-р хороолол, Өндөр дэнж 77-1-26 тоотод/Орхон амйгийн Баян-Өндөр сум Булаг багийн 1-09 тоот/ оршин суух Шарнууд овгийн Юнэрэнгийн Рэнцэндоржид /ОД90100217/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат, нэхэмжлэгч Г.Оюунбилэг, хариуцагч  Ю.Рэнцэндорж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Г.Оюунбилэг хариуцагч Ю.Рэнцэндоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүзхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ю.Рэнцэндоржтой 2012 онд танилцаад миний түрээсэлж байсан байранд хэсэг хугацаанд хамт амьдраад би 2013 ондоо жирэмсэн болж 2013-12-31-ний өдөр охин Р.Наможинг төрүүлсэн.Би жирэмсэн болсон үеэсээ л өвдөж эхлээд 2014-10-10-нд Солонгос улсад очиж эмчилгээ хийлгээд 2015-08-10-нд нутагтаа буцаж ирсэн.Миний өвчин бүрэн эдгэрээгүй байнгын эмчинй хяналтад,  жилд 4 удаа буюу улиралд 1 удаа очиж эмчилгээ хийлгэж байх учиртай боловч эмчилгээндээ явж чадахгүй байна.Бид 2 гэрлэлтээ 2014-10-06-ны өдөр албан ёсоор батлуулж, хууль ёсны эхнэр нөхөр болцгоосон.Бид 2-т өөрсдийн гэсэн орон гэр байхгүй учир нөхөр маань манай аав, ээжийн гэрт бид нартай хамт амьдардаг байсан. Тэгээд ч нөхөр маань амьдралын төлөө гэсэн санаа байхгүй зүгээр хүнээр тэжээлгээд суух санаатай.Бид 2 хойшид хамтран амьдрах боломжгүйн дээр нөхөр маань өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа.Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Р.Наможинг миний асрамжид үлдээн, эцэг Ю.Рэнцэндоржоос тэтгэлэг тогтоож өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ.Бид 2013 онд гэрлэсэн боловч 1 жил л хамтдаа байсан.Бусад үед нь байнга тусдаа байсан.Амьдралд идэвхгүй,хариуцлагагүй,шийдвэргүй.Хамт байхаар бибайнга өвддөг.Цаашид хамтран амьдрах боломжгүй.Хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ю.Рэнцэндорж нь эхнэр Оунбилэгтэй танилцаад өдий болтол амьдран, амьдралаа боломжтой болгоноор хандаж ирсэн.Гэтэл би санаа сэтгэл нийлэмжгүйн дээр Г.Оюунбилэг нь хатуу хөтүү бүхнийг туулах чадваргүйгээр худлаа хүн амьтантай хардаж гүтгээд байгаад би ч гэсэн гомдолтой байна.Иймд би чиний хүсэлтийг  биелүүлье.Надад өөр ярих зүйлгүй.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрнө. Надад салах шалтгаан байхгүй.Хамт байх дургүй болсон байна лээ. Хүүхдээ эхийн асрамжинд байлгахыг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Г.Оюунбилэг хариуцагч Ю.Рэнцэндоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн ба зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар тайлбарласан.

Зохигчид 2012 оны 11 сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулан амьдарсан ба 2012 оны 12 сарын 31-ны өдөр охин Р.Наможин төрсөн, хүүхэд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь №6101000075 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, № 6101000372 гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Зохигчид хоорондын үл ойлголцол таарамжгүй байдлаас шалтгаалан сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа талаар,мөн цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн алин нь тайлбарласан байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

2012 онд төрсөн охин Р.Наможинг эхийн асрамжинд үлдээхийг хариуцагч маргаагүй,зөвшөөрсөн тул хүүхдэд Гэр бүлийн хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр зааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Г.Оюунбилэг, Ю.Рэнцэндорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Р.Наможинг эх Г.Оюунбилэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 40.1.2-д зааснаар   2012-12-31-ний төрсөн охин Р.Наможинг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл / суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ю.Рэнцэндоржоос тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

       

           4.Нэхэмжлэгч эд хөрөнгийн шаардлага гаргаагүйг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 09 сарын 12-ны өдөр төлсөн 30,000 төгрөг, 2016 оны 09 сарын 12-ны өдөр төлсөн 40,200 төгрөг, нийт 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ю.Рэнцэндоржоос 70,200  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Хүүхдийн эрийг хамгаалах тухай хуулийн 5-ын 3 дахь заалт,Гэр бүлийн тухай хуулийн 26,38 дугаар зүйлд зааснаар хүүхэд эцэг эхээсээ тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг,эцэг,эх хүүхдээ тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэй  заасугай.

 

7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ