Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/83

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Т.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х- овогтой Т-ын Ж-д холбогдох эрүүгийн 1927001890066 дугаартай  хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___дугаар баг, “___” гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, Х- овгийн Т-ын Ж- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Ж- нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ дугаар багийн “___” гэх газар хохирогч А.Г-ын цээжний зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж- өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би А.Г-тай хамт архи хувааж уусан. Тэгээд би А.Г-ын биед хутгаар хатгасан байсан. Энэ бол миний буруу. А.Г- хэлэхдээ надад гомдолгүй гэж хэлсэн. Би А.Г-ыг Өвөрхангай аймаг руу эмчилгээнд авч явсан...” гэв.

Хохирогч А.Г- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “___” гэх газар байдаг найз Ж-гийн гэрт очсон. Тэгээд би Ж-тэй тэр залуугийн өгсөн архийг гэрийнх нь гадаа зүүн талд уугаад сууж байсан чинь араас Ж- миний зүүн талын суга руу үзүүртэй юмаар дүрчих шиг болсон. Тэгээд эргээд харсан чинь Ж- цэнхэр өнгийн хутга барьчихсан байсан. Би суга руугаа гараа хийсэн чинь цус гарч байсан. Тэгээд удалгүй Ж-гийн эхнэр үнээгээ саагаад ирсэн. Тэгээд намайг Ж-гийн хадам аав Ч-ынд мотоцикльтой хүргэж ирсэн. Тухайн үед болон урьд нь Ж-тэй маргалдаж, зодолдож байсан удаа байхгүй. Ж- их согтуу байсан. Би бас их согтуу ухаан орон гаран ухаантай байсан. Ж- миний зүүн суга хэсэгт цэнхэр өнгийн иштэй хутгаар хутгалж, гэмтэл учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20  дугаар хуудас/,

Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би тугалаа хашаад гэрт орсон чинь гэрийн үүдээр цус болчихсон байхаар нь би юу болсон юм болсон юм бол гэсэн манай нөхөр Ж- би сая Г-ыг хутгалчихлаа гэсэн. Тэгээд хамт явчихаад нэгнийгээ яахаараа ийм болгочихдог юм хурдан сумын төв рүү эмнэлэг яв гэсэн чинь манай нөхөр Ж- мотоцикльтой сундлаад аваад явсан. Г-ын зүүн суганаас цус гараад байсан яг хаана хутгалсаныг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар  хуудас/,

Гэрч Б.У- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ___ гэх газраас хүнд хутгалуулсан нэх Г-ыг хадам аав нь хүргэж ирсэн. А.Г- нь эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ цус их алдсан, царай цайрсан ухаан алдсан байдалтай ирсэн. А.Г-ын биеийн зүүн суга хэсэгт мэсийн 1 шархтай шархаа тойрсон бага зэргийн хөхрөлттэй байсан. Энэ шарх нь суга, бугалга хамарсан нэг шарх байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар  хуудас/,

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт:“...1.Үзүүлэгч А.Г-ын биед зүүн суга, зүүн гарын бугалга хэсэгт шарх, зүүн суга, цээжний зүүн хэсэгт нь цус хуралт гэмтэл тогтоогдлоо .

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Ж-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Т.Ж- нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ дугаар багийн “___” гэх газар хохирогч А.Г-ын цээжний зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн18-20 дугаар хуудас, гэрч Л.Э-, Б.У- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26, 27 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Ж-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж- нь гэм буруутай байна, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгч Т.Ж-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Т.Ж- эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүстэй соёолон насны адуу битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х- овогтой Т-ын Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х- овогтой Т-ын Ж-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Т.Ж- нь 500 000 / таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Т.Ж- эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүстэй соёолон насны адуу битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6.  Шүүгдэгч Т.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эдийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Т-ын Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т-ын Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА