Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 01385

 

 

   

 

Зохигчдийн эвлэрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 30-13 тоотод оршин суух Хун тайжийнхан овгийн Ламжавын Тунгалагийн /ЧД-69101807 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 7-11 тоотод оршин суух Кадырменов овгийн Максутын Чингист /ФА-92100217/ хариуцагдах 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Тунгалаг  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингис гэдэг энэ хүүхэд нь 2015-10 сард манай хүүхэд болох Билгүүнбаяртай цуг орж ирээд гэрт байсан Делл загварын суурин компьютерийг авч яваад ломбарданд тавьчихаад авч өгнө гэсээр өдийг хүрлээ.Сүүлдээ холбоо барихгүй таг боллоо.Одоо би энэ хүүхдээс компьютер болон эсхүл дүйцүүлэх хэмжээний мөнгө 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Чингис шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Максутын Чингис би хариу тайлбар гаргах учир нь Л.Тунгалаг гэж хүний хүүхэд болох Билгүүнбаяртай цуг суурин компьютерийг ломбарданд 150,000 төгрөгөнд тавиад цуг үрсэн нь үнэн. Тэр үед оюутны 70,000 төгрөг орохоор авна гэж тохиролцсон юм. Оюутны 70,000 огт ороогүй болохоор мөнгө олдохгүй алдсан юм.Тунгалаг гэгч энэ хүний нэхсэн 1,000,00 төгрөг дэндүү их хэмжээний мөнгө тул би дургүйцэж байна.Миний нэр дээр битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, нялх хүүхэдтэй, ажилгүй тул 1 сая төгрөг өгөх боломжгүй байна.Харин оронд нь компьютерийг нь олж өгөх бодол хүсэлтэй байна.Иймд миний тайлбар хүсэлтийг харгалзан үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд тайлбарлахдаа: “Хариуцагч Чингисийн тайлбартай танилцлаа.Миний нэхэмжилсэн 1 сая төгрөгийг өгөх боломжгүй, компьютерийг өгье гэж байна.Үүнийг би зөвшөөрч байна.Компьютерээ 2016-12-16-ны дотор олж өгөхийг хүсч байна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцагч М.Чингист холбогдуулан Делл загварын суурин компьютер эсхүл 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Чингис нь нэхэмжлэгч Л.Тунгалагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч Делл загварын суурин компьютер өгөхөөр тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас  тэмдэгтийн хураамж гаргуулан Төрийн санд олгохоор заалаа.

         Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч Л.Тунгалагийн Делл загварын суурин компьютер эсхүл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч М.Чингис Делл загварын суурин компьютер буцаан өгөхөөр зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 дансанд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч М.Чингисээс 14,275  /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Тунгалагт олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ