| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/95 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/95
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Д.М-,
Шүүгдэгч: П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой П-гийн Б-, Т- овогтой Д-ын М- нарт холбогдох эрүүгийн 1827000780076 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ___ багийн “___” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т- овогтой П-гийн Б- /РД:___/,
2. Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ___ багийн “___” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т- овогтой Д-ын М- /РД:___ /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.М-, П.Б- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт байх багийн дарга нарын суудаг конторын гаднах хайсны үүдэнд байсан хохирогч Д.Ж-гийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч Д.Ж-д 800 000 төгрөгний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- нь өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байх багийн дарга нарын байрны гаднаас мотоцикль хулгай хийж авсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б- нь өгсөн мэдүүлэгтээ: “Би дүү болох Д.М-тэй хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум орсон. Д.М- намайг худгийн хажууд байж бай гэж хэлээд алхаад явсан удалгүй нэг мотоцикль унаж ирсэн. Тэгээд бид хоёр нэг нэг мотоцикльтой явсан ...” гэв.
Хохирогч Д.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, цайвар цэнхэр өнгөтэй мотоциклийг нагац ах Д- нь цэргийн зарлан тараах ажилтай мотоциклио түр өгөөч гээд авсан байсан. Ах миний мотоциклийг 2018 оны 04 сарын 22-ны өдөр авсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө багийн дарга нарын конторын барилгын гадна хайсны үүднээс Д- ах миний мотоциклийг алдсан байсан. Мотоциклио 2017 оны өвөл 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклио 1 000 000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/
Гэрч Д.Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Эх нутгийн буян ШТС орчихоод ирээд 22 цагийн үед багийн төвийн гадаа тавьсан. Шөнө 00 цагийн үед 1 дүгээр багийн дарга Ж- хамт ажиллаж байгаад гэртээ харихаар явсан. Ж-ыг явахад гадаа мотоцикль байсан гэсэн. 01.40 цагийн үед 3 дугаар багийн дарга Төмөр бид хоёр ажлаа дуусгаад гарч ирсэн чинь мотоцикль алга болсон байсан. Манай дүү Д.Ж-гийн мотоцикль цэнхэр өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Зүүн талын аккумляторын таг нь улбар шар өнгөтэй, урд гэрлийн хамгаалалт нь цагаан өнгийн наадаг наалттай, улсын дугааргүй, урд 2 дөрөө нь шар өнгөтэй. Моторны доод хэсэгтээ цоолоод наасан мөртэй байсан. Багийн дарга нар суудаг тусдаа 1 давхар конторын барилга байдаг. Гадна талаараа тойрсон төмөр хайстай юм. Төмөр хайсны орох, гарах хаалган дээр мотоциклио данхараадаад тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-35, 67 дугаар хуудас/
Гэрч С.Т- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой тус сумын багийн засаг дарга Д.Ж-, Д- бид 3 цэргийн материал, анкет бичиж байсан юм. Ж- 23 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ мотоцикль унаад явсан. Д.Д- бид хоёр 02 цагийн үед ажлаа дуусгаад гарсан чинь багийн төвийн баруун талд тавьсан байсан. Д-гийн цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/
Гэрч Ц.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 23-наас 2018 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Д.М-, Б- хоёр цэнхэр өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлсан. Д.М- хохирогчид 1 500 000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/
Гэрч Н.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сард М-эс цэнхэр өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоцикль, улсын дугааргүй, чанар байдал хуучныг өөрийнхөө хуучин “Мустанг-5” маркийн мотоцикль дээр шүдлэн сарлагийн үхэр өгч байж худалдаж авсан. Нэг ёсондоо 400 000 төгрөг болсон. Би худалдаж авсан цэнхэр өнгийн мотоциклио зарчихсан, одоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд / хх-ийн 1-4, 7-10 дугаар хуудас/
Хохиролын үнэлгээ / хх-ийн 70-74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Д.М-, П.Б- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт байх багийн дарга нарын суудаг конторын гаднах хайсны үүдэнд байсан хохирогч Д.Ж-гийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч Д.Ж-д 800 000 төгрөгний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, гэрч Д.Д-, С.Т-, Ц.Б-, Н.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 34-35, 67, 68, 39 дугаар хуудсууд/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М-, П.Б- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М-, П.Б- нар нь гэм буруутай, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.М-, П.Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.М-, П.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Д.М-, П.Б- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т- овогтой П-гийн Б-, Т- овогтой Д-ын М- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д-ын М-д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар П-гийн Б- 260 /хоёр зуун жаран/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д-ын М-д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар П-гийн Б- 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д-ын М-д 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар П-гийн Б- 260 /хоёр зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.М-, П.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч П.Б-ийн эзэмшлийн мотоциклийн битүүмжлэлийг чөлөөлж шүүгдэгч П.Б-эд олгож, мотоциклийн үнэлгээ болох 800 000 төгрөгийг шүүгдэгч Д.М-, П.Б- нараас тэнцүү хувааж тус бүрээс 400 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Д.М-, П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-, П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА