| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01314/И |
| Дугаар | 01389 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 01389
Зохигчдийн эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 5-16 тоотод оршин суух Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Идэрбаатарт хариуцагдах /НЦ-87122214 / зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус албаны 6-25 дугаар байрны дээврийн засвар хийлгэхээр иргэн Л.Идэрбаатар /НЙ87122214/-тай 2015 оны 10 дугаар сарын 12 ны өдөр гэрээ байгуулсан.Ажил гүйцэтгэгч нь Барилгад засвар хийх гэрээний 3.3 дахь заалтын дагуу 3000000 /Гурван сая төгрөг/-ийн хохиролыг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Идэрбаатар шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Лхагвасүрэн овогтой Идэрбаатар миний бие нь ШШГЕГ-тай ярьж тохирсоны үндсэн дээр ШШГА-ны нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг барагдуулах боломжгүй тул 6-25-9 тоот Энхтөр гэх айлын хохирлыг барагдуулахаар тохиролцсон.Иймээс энэ ажлаа 2016-12-20 гэхэд тухайн айлаа хохиролгүй болгож бүрэн барагдуулж, гомдолгүй болгоно” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч Л.Идэрбаатарт холбогдуулан Барилгад засвар хийх гэрээний төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Идэрбаатар нь нэхэмжлэгч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч годмол гаргасан 6-25-9 тоот айлын хохирлыг 2016-12-20 гэхэд бүрэн барагдуулахаар тохиролцон эвлэрсэн болох нь түүний 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулан Төрийн санд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч Л.Идэрбаатар нь гомдол гаргасан 6-25-9 тоот айлын хохирлыг 2016-12-20 гэхэд бүрэн барагдуулахаар эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан Төрийн санд олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ