Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн 

Шүүгдэгч: Э.Ж, А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт А М, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Э Ж нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1...ны өдөр Ааймгийн Т суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ааймгийн Э сумын .. дугаар багийн ...оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт А М /РД:..../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Э Ж /РД.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн Ө гэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ааймгийн Х сумын Өбагийн С гэх газраас хохирогч А.Б 2 тооны морийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Ж нь А.Мыг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ааймгийн Хсумын Өбагийн Өгэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж, тухайн морины махыг худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд  ... дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бмэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Өлзийт гол гэх газарт намаржиж байгаа. Манайх 2019 оны 08 дугаар сарын 21-ний орой 4 хөл шийр алаг азаргатай адууныхаа гүүг барьж дуусаад 18 цагийн үед адуугаа гэрийн баруун талд байдаг Эх бургаст гэх модтой уулын ам руу гаргасан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед би адуугаа хураахаар явахад манай адуу Эх бургастын аманд байдаг модноос гарч ирсэн. Би адуугаа бүртгэж үзэхэд нэг дутчихсан байсан бөгөөд дутсан нэг тооны морь маань манай унаган морь учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. Алдсан морь саарал зүсмийн, им тамга байхгүй морь байсан бөгөөд нас нийлсэн морь байсан. Хүмүүс хулгай хийгээд аваад явсан байх гэж бодож байна. Түүнээс адуунаасаа салж явахгүй морь байгаа юм. Би саарал морио 3 сая төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл хурдан удамтай уядаг морь байсан бөгөөд бага насандаа овооны наадам, Цагаан уулын тахилга, Цагаан сүмийн рашааны суварганы наадам зэрэг уралдаануудад айрагдаж байсан. Тухайн наадмуудад авсан медаль, өргөмжлөл нь байгаа. Манай унаган адуу байгаа юм. Манай тэр хавын хүмүүс сайн мэдэж байгаа бөгөөд зүсээр нь манай ах Б сайн мэдэж байгаа. Алдсан адууны талаар нутгийн хүмүүс хэлээд өгнө. Би өөрийнхөө аав болох Ш-вын Т-гийн нэр дээр малаа тоолуулсан. Гэхдээ тухайн хулгайд алдсан гэх саарал морь бол миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Би өөрийн алдсан адууны ширийг харвал танина. Цагдаагийн газрын гадаа харсан адууны шир нь миний хулгайд алдсан адууны шир мөн байсан. Зарим газар халиун, зарим газар загал зүстэй гэж янз янзаар ярьдаг. Гэхдээ миний алдсан морь нас гүйцэж бүдүүрсэн хойноо саарал зүстэй болсон. Цагаан уулын наадамд өргөмжлөл, медаль өгсөн. Харин Цагаан сүмийн рашааны суварганы наадамд өргөмжлөл өгөөгүй, медаль өгсөн. Тиймээс 1 өргөмжлөл өгсөн. Алдсан адууны гомдлоо барагдуулбал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бдахин мэдүүлсэн: ...Миний өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Надад дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо ямар нэгэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Б мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газарт намаржиж байгаа. Манайх 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой халтар хээр адуугаа хашаан дотор оруулаад унах морь барьж аваад адуугаа гэрийн баруун хойд талд байдаг Бургаст гэх модтой уулын ам руу гаргаад маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед адуугаа хураахаар манай аав А явахад манай адуу гэрийн ардхан талд ойрхон хоносон байсан. Аав адуугаа авчраад гэртээ ирэхдээ хоёр морь дутчихсан байна гэж хэлсэн. Дутсан хоёр морь манай унаган морьд байсан учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. 1 тооны зээрд зүсмийн, им тамга байхгүй оломны тод олоортой нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн, зүүн талын чих нь цуулбар, баруун талын чих нь урд талаасаа сам имтэй морь байсан бөгөөд 2 тооны нас нийлсэн морьд байсан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирэхэд миний өмнөөс М гэх залуу ирээд 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газраас морьтой ирээд манай нутагладаг Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газар зуслангийн дээд талын малын бэлчээрээс туугаад Мөнхөө гэх хүний малын байран дээр хундан морийг нь хэсэг адуутай хашиж байгаад барьж авсан, харин буурал морийг нь хашааны гадаа зогсож байхад нь бугуйлдаж барьж аваад доор байранд уяад орхисон гэж ярихаар нь би миний алдсан адуунууд мөн эсэхийг тодруулах зорилгоор тухайн хулгайлсан адуун дотор чинь ямар содон адуу байна гэхэд дан бүгээн голдуу зүстэй содонгоос гэвэл дэлийг нь зассан шарга үрээ байсан гэж манай адууг яг хэлсэн. Тэгээд ч хулгай хийсэн хоёр адууны зүс, содон шинж тэмдгийг нь бүгдийг ярьсан ба хундан морины олоорыг хүртэл надад хэлсэн. Түүний дараа миний адууны хохирлыг барагдуулахаар болж М өөрийн эзэмшлийн 1 тооны унагатай гүү, 1 тооны бүдүүн морийг надад өгсөн. М гэх залуу өөрөө надад манай хоёр адууг хулгайлсан талаараа ярьсан. Хүмүүс хулгай хийгээд аваад явсан байх гэж бодож байна, түүнээс биш адуунаасаа бол салж явахгүй хоёр морь байгаа юм. Би зээрд морио 1 сая төгрөгөөр, буурал морио 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл нас нийлсэн намрын тарган морьд байсан. Манай тэр хавын хүмүүс сайн мэдэж байгаа, им тамга, зүсээр нь манай ээж Ч болон эгч Э нар сайн мэдэж байгаа. Алдсан адууны талаар нутгийн хүмүүс хэлээд өгнө. Би 2 адуу алдсан талаар хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж бүртгүүлж байсан. Манай аав болох А.Аийн нэр дээр тоологддог. Гэхдээ хулгайд алдсан хоёр морь нь миний өөрийн эзэмшлийн адуу байгаа юм. Хулгайлсан хулгайч нь өөрөө надад манайхаас хоёр тооны адуу хулгайлсан талаараа яриад надад учруулсан хохирол мөнгөө барагдуулсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 101-104 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Б мэдүүлсэн: ...Тухайн үед А.М нь миний эзэмшлийн өсгий цагаан хонгор үрээг унаж явсан нь үнэн. Тэр яваад шөнө дунд ирэхдээ ямар ч байсан зээрд, буурал зүсмийн хоёр адуу авчирсан байсан. Би хулгайн эсвэл ямар учиртай адуу болохыг нь мэдээгүй. Тухайн үед А.М нь манай эмээгийнд байсан ба гэрийн гадаа өсгий цагаан хонгор үрээнээс өөр морь байгаагүй. Тэр шөнө бас л миний хонгор үрээг унаад хаашаа явахаа хэлээгүй явсан. Тэгсэн чинь харин 2 хоногийн дараа цагдаа сэргийлэх болоод хулгай хийсэн болж таарсан. Өсгий цагаан хонгор зүсмийн эр, хязаалан насны үрээ байгаа юм. Мөн ямар нэгэн хурдан удмын угшил байхгүй, хонинд л унадаг тарга тэвээрэг муутай үрээхэн морь байгаа юм. Би өөрийн морио тарга тэвээрэг муутай, зунжин унаж хэрэглэсэн учраас 500.000 мянган төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн: ...Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийт гол гэх газарт манай аав Т-нх нутагладаг юм. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай дүү Б адуугаа хураагаад ирэхэд адуун дотроос 1 тооны саарал зүсмийн нас нийлсэн морь дутуу байсан. Алга болсон саарал морь нь манай унаган морь учраас ижил сүргээсээ салж явах ёсгүй хамт бэлчдэг. Манайх хамгийн сүүлд 08 дугаар сарын 21-ний орой гүүгээ тавиад адуугаа Эх бургаст гэх модтой уулын ам руу гаргаад олоогүй байсан. Өнөө өглөө манай дүү олоход дутсан байсан. Алдагдсан саарал зүсмийн морь им, тамга байхгүй, цулгуй саарал зүсмийн морь байсан. Би Т.Бтөрсөн ах нь байгаа юм. Манай аав болох Таванжингийн унаган адуу бөгөөд 2012 онд даага насандаа Цагаан уул, Цагаан сүмийн рашааны суварганы наадамд 2 удаа айрагдсан бөгөөд түүнээс хойш уяж чадалгүй байсаар байгаад хулгайд алдсан. Цагдаагийн байгууллагын гадаа үзэхэд манай дүүгийн алдсан саарал морины шир дүрээрээ мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Мын гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булгийн аманд байх гэрээсээ найз Б хонгор үрээг унаж урагшаа гараад Хотонт сумын Өлзийт голын айлын өвөлжөөний байрнуудтай уулын амнаас шийр алаг хээр зүсмийн азаргатай 50 орчим тооны адууг айлын өвөлжөөнд тууж оруулаад адуун дотроос саарал зүсмийн том биетэй морийг барьж аваад хөтөлж яваад буцаад Арцын булагт саарал морио хөтөлж ирээд Арцын булгийн амны модон дотор уяад нэг хонуулсан. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө модонд уясан нэг тооны саарал зүсмийн адуугаа Арцын булгийн аманд байдаг өвөлжөөний байранд очоод махалсан. Би адууг махлахын өмнө Цохиот гэх газарт байдаг мал, мах авдаг Ж гэх ахыг дуудсан байсан. Би саарал адууныхаа арьсыг нь хуулаад байж байтал өвөлжөөний гадаа морьтой хүн ирээд хэн бэ чи гэхээр нь би М байна гэхэд аан М юм уу гэж хэлээд манай найз П буюу П бууж ирсэн. П намайг юу хийж байгаа юм гэхээр нь би үнэн учраа хэлээд урдаас ийм хулгайн адуу аваад ирсэн юм, одоо хүн ирж авна, би Цохиотын Ж ахыг дуудчихсан байгаа гэхэд П тэгвэл найз нь явлаа би ийм асуудалд ормооргүй байна, өмнө нь ял авсан байгаа гэж хэлээд байж байтал араас Ж ах хүрээд ирсэн. Удалгүй яваад өгсөн. Пг явсны дараа Ж ах бид хоёр саарал зүсмийн морийг махалж дуусгаад Ж ах ачаад явсан. Би адууны арьсыг нь хуулаад дууссан байсан. Ж ах хөлнөөс нь түшиж өгөөд махалж дуусаад бид хоёр машин дээр ачсан. Тухайн үед П, Ж ах хоёр байсан. П яваад Ж ах бид хоёр үлдсэн. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Э.Жийн гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цохиот гэх газарт байх гэртээ унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед миний гар утас руу М буюу М гэх залуу залгаад та мал, мах авч байгаа юу, би таньд мах өгөх гэсэн юм гэж хэлсэн. Би мах авна яваад очъё гэж хэлээд Арцын булгийн аманд байх Мгийн намайг хүрээд ир гэж дуудсан өвөлжөөний байранд яваад очсон. Намайг очиход шөнийн 02 цаг өнгөрч байсан. Өвөлжөөний байранд М буюу Маналжав, П буюу П гэх залуучууд хамт байж байсан. Би тэр хоёртой мэнд мэдээд байж байтал П би өмнө нь хэрэгт холбогдоод ял авсан. Энэ асуудалд чинь орооцолдмооргүй байна, би угаасаа хулгайн хэрэгт орооцолдохгүй гэж хэлээд яваад өгсөн. Пг явсны дараа М бид хоёр саарал зүсмийн морийг махалж дуусгаад би ачаад явсан. Намайг очиход М адууны арьсыг нь хуулаад дууссан байсан. Би хөлнөөс нь түшиж өгөөд махалж дуусаад бид хоёр миний машин дээр ачсан. Тухайн үед намайг очиход П, М хоёр байсан. П яваад М бид хоёр үлдсэн. Өөр хүн байгаагүй. М надад буруу гарын хулгайн юм байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пмэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн үед би адуугаа авчрахаар гэрээсээ гараад Арцын булгийн ам өгсөөд явсан чинь манай адуу байж байсан. Би хулгай их байгаа болохоор адуугаа доош нь уруудуулаад гэртэйгээ ойртуулсан. Манай адуу шөнө их хол бэлчих гээд байдаг болохоор би адуугаа шөнө гэртэйгээ ойртуулсан. Яагаад гэвэл манай тэр нутгаар малын хулгай их гардаг. Тэр дундаа адууны хулгай их гараад байдаг болохоор адуугаа шөнөдөө гэртэйгээ ойртуулдаг юм. Би адуугаа олоод Арцын булагийн ам уруудуулаад тууж байтал манай Арцын булагийн өвөлжөөний байран дотор хүн дуугараад байсан. Би гайхаад хар шөнөөр хэн байдаг юм бол гэж бодоод мориноосоо буухгүй очоод хэн бэ гэж асуухад манай найз М буюу М байсан. Би харанхуйд юу хийж байгааг нь сайн хараагүй. М байна гэхээр нь аан, юу хийж байгаа юм гээд мориноосоо буугаад уулзахад М нэг адуу махалж байгаа юм гэж надад хэлэхээр нь би гайхаад хартал газар 1 адуу унагаасан байсан. Тэгээд бид хоёр зогсож байтал хойноос машины гэрэл гараад Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж ах машинтайгаа хүрээд ирсэн. Би тэр хоёрт за би энд байгаад юу хийх вэ гэртээ харилаа, би өмнө нь хэрэгт холбогдоод ял авсан, наад асуудалд чинь орооцолдмооргүй байна гэж хэлээд явсан. Цааш нь юу болсон талаар сайн мэдэхгүй. Удалгүй манайд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пдахин мэдүүлсэн:...2019 оны 08 дугаар сарын 24-ний орой шиг санаж байна, нилээн орой гэгээ тасарсаны дараа өөрийнхөө адууг гэрийнхээ хаяанд бөөгнүүлэхээр өөрийнхөө өвөлжөөний ар болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Есөн модны энгэрээс адууг буулгаад өвөлжөөнийхөө дэргэдүүр уруудаж явсан чинь мотоциклийн гэрэлд өвөлжөөн дотор юм сүүтэгнэхээр нь яваад очиход М нэг морь газарт унагаасан, Б хонгор үрээ байрнаас уяатай зогсож байхаар нь би гайхаад чи харанхуй шөнө юу хийж байгаа юм гэх утгатай зүйл асуухад А.М надад хандаж би нэг буруу гарын морь аваад ирсэн юм гээд хуучлаад зогсож байхад Э.Ж манай өвөлжөөний араас машинтай буугаад ирсэн. Тэр үед А.М намайг гаргаж байгаа адуунаасаа гаргаж янзлалцаад өг гэж гуйхаар нь үгүй би чадахгүй өөрөө хулгайн хэрэгтээ байгаа, чадахгүй гээд явсан. Харин Э.Ж, А.М хоёр үлдсэн. Би адуугаа туугаад гэр рүүгээ яваад гэрээсээ Хөх сүм өгсөөд найзындаа очиж архи уусан. Тэгээд өглөө гэртээ ирэхэд цагдаа сэргийлэх болоод бид нарыг аваад явсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээд шууд яваад өгсөн. Би адууг гаргахад огт туслаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн: ...Манай нөхөр Э.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадландаа яваад өдөржингөө өвсөө хадаж зөөгөөд гэртээ хоносон. Харин 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрээсээ машинтайгаа гараад явсан чинь тэр өдрөө цагдаад баригдсан байсан. Манай нөхөр нэг их мал аваад байдаггүй. Хааяа нэг хүн мал, мах аваач гэж гуйхаар нь авдаг. Тэрнээс биш хулгай хийх хүн биш. Манай нөхөр төлөв, даруу зантай, хулгай хийгээд байдаггүй, архи дарс хэрэглэдэггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байгаа юм. Энэ зангаасаа болж хүний ятгалганд ороод тухайн асуудалд холбогдсон. Манай нөхөр Мтай хамт хулгай хийгээгүй. Харин хүний хулгайн зүйлийг нөгөө хүн нь гуйгаад байхаар нь л авсан гэсэн. Манай нөхөр очоод авахгүй гэхэд нь бараг хүчээр манай нөхөрт зарсан байсан. Түүнээс биш манай нөхөр хулгай хийх хүн биш...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Г мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадландаа манайхан бүгд гарцгаагаад өвсөө хадсан. Тэгээд 21-ний өдөр, 22-ны өдөр өвсөө хадацгаасан. Харин 23-ны өдөр Э.Ж цагдаад баригдсан байсан. Манай дүү Ж 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ хоносон. Харин 22-нд гэртээ хононо гэж орсон. Түүнээс хойш би мэдэхгүй. Манай дүү хүнд тусархуу, төлөв, томоотой, архи дарс хэрэглэдэггүй, хулгай хийж огт мэдэхгүй, амьдрах гэж хэдэн төгрөг олох зорилгоор заримдаа хүний мал авч зардаг байсан. Түүнийг нь хүмүүс ашиглаж дүүг минь асуудалд оруулсан. Тэрнээс биш өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Э мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Сайхан булаг гэх газарт А ахын хоттой саахалт айл байгаа юм. А ахынх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө халтар хээр азаргатай адуунаасаа 1 тооны зээрд зүсмийн нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн нас нийлсэн морь, нийт 2 тооны морь алдсан байсан. Энэ талаар А ах манай гэрт тухайн өдөр орж ирээд адуугаа сураглаад ярьж байсан. Аийн адуу гэрээсээ хол бэлчдэггүй, ойрхон хоносон байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ч мэдүүлсэн:...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Сайхан булаг гэх газарт намаржиж байгаа. Манайх 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой халтар хээр азаргатай адуугаа хашаан дотор оруулаад унах морь барьж аваад адуугаа гэрийн баруун хойд талд байдаг Бургаст гэх модтой уулын ам руу гаргасан юм. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед адуугаа хураахаар манай нөхөр А явахад манай адуу гэрийн ардхан талд ойрхон хоносон байсан. А адуугаа авчраад гэртээ ирэхдээ хоёр морь дутчихсан байна гэж хэлсэн. Дутсан хоёр морь маань манай унаган морьд байсан учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. 1 тооны зээрд зүсмийн, им тамга байхгүй оломны тод олоортой нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн, им нь зүүн талын чих нь цуулбар, баруун талын чих нь урд талаасаа сам имтэй, 2 тооны морь байсан. Хүмүүс хулгай хийгээд ойролцоо байдаг хүмүүс л аваад явсан байх гэж бодож байна. Түүнээс адуунаасаа салж явахгүй хоёр морь байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мын мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булагийн аманд байх гэрээсээ найз Б хонгор үрээг унаж урагшаа гараад Хотонт сумын Өлзийт голын айлын өвөлжөөний байрнуудтай уулын амнаас 40 орчим тооны саарал, буурал зүсмийн голдуу адууг туугаад айлын өвөлжөөнд тууж оруулаад тухайн адуун дотроос буурал морь, зээрд морь хоёрыг бугуйлдаж барьж аваад хооронд нь хүзүүгээр нь холбоод хөтлөөд явсан. Барьж авсан 2 морио Төвшрүүлэх сумын Арцын булагийн ард байдаг Хүрэн өндөр гэх уулын модон дотор уяад нэг хонуулсан. Маргааш шөнө нь очоод буурал морь, зээрд морь хоёроо дахиж хөтөлж яваад Төвшрүүлэх сумын Ар гичгэнэ гэх газарт байдаг Ар хүүш гэх уулын жалган дотор уясан. Хоёр морио жалганд аваачиж уяад дараа нь Ар гичгэнэд байдаг Б гэх найздаа очиж хэлээд чи хамт махлаад өгөөрэй миний авчирсан хоёр морь тэр жалганд уясан байгаа гэж зааж өгөөд гуйсан юм. Би маргааш хүрээд ирье гэж Бд хэлээд буцаад Арцын булагт гэртээ ирсэн. Маргааш нь дахиад шөнө Ар гичгэнэд очоод Ар хүүшийн жалган дотор уясан газраа үзэхэд хоёр морь байхгүй байсан бөгөөд хайгаад олохгүй болохоор нь тэгээд орхисон. Би ганцаараа морь унаад явсан бөгөөд тэр морь манай найз Б-гийн морь байгаа юм. Буурал морь, зээрд морь хоёрыг авсан адуун дотор содон гэвэл засмал дэлтэй шарга үрээ, миний авсан буурал мориноос гадна нэг буурал морь байсан. Мөнгө хэрэгтэй байсан болохоор би хулгайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Мыг гэрчээр дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Ар гичгэнэ гэх газарт найз Бгийн ойролцоо жалганд уяж орхиод Бгийн гадаа очиход Б бага гэртээ ганцаараа байсан. Харин гэрт нь хүмүүс шуугилдаж байгаа сонсогдсон. Гэхдээ Бгаас өөр хүн намайг тэдний хотонд ирсэн талаар огт мэдэж чадаагүй. Б миний авчирч уясан 2 морийг хараагүй, зүгээр л надаас авчирч уясан талаар олж сонссон. Би Б гэх хүнээс 2 тооны адуу хулгайлсан учраас түүнийхээ төлбөрт өөрт байсан өөрийн эзэмшлийн 1 тооны унагатай гүүгээ, 1 тооны морио төлбөрт нь өгсөн. Одоо бол Б бид хоёрын хооронд төлбөрийн асуудал байхгүй, гомдол, саналгүй болсон. Миний хулгай хийхдээ унаж ашигласан морь манай найз болох Б эзэмшлийн шийр алаг хонгор зүсмийн хязаалан үрээ байгаа юм. Би өөрийн хулгай хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрөө 2 тооны адуу хулгай хийснээ сайн дураараа хэргээ хүлээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бмэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Өлзийт гэх газарт А ахын хоттой ойрхон намаржиж байгаа юм. А ахынх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр халтар хээр азаргатай адуунаасаа 1 тооны зээрд зүсмийн нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн нас нийлсэн морь, нийт 2 тооны морь алдсан байсан. Энэ талаар Б манай гэрт орж ирээд адуугаа сураглаад ярьж байсан. Аийн адуу гэрээсээ хол бэлчдэггүй, ойрхон Сайхан булаг гэх газраар бэлчиж байгаа харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пмэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булагийн аманд байх манай гэрээс найз М буюу М хажуу айлд байдаг Ббуюу Б хонгор морийг унаад Баваг сайхан булаг гэх газарт очоод буурал болон зээрд зүсмийн 2 тооны морь хөтлөөд гэртээ эргэж ирсэн. Авчирсан хоёр морио М хойд Хүрэн өндөрийн модонд уяна гээд явсан. Тэр өдрийн маргааш нь бүтэн өдөр гэртээ өнжөөд шөнө нь хоёр морио модноос очиж аваад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг руу доошоо уруудна гээд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө гараад явсан. Тэрнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй. М буюу М шөнө ганцаараа гараад явсан. Буурал зүсмийн том биетэй морь, зээрд зүсмийн морь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булагийн аманд байх манай гэрээс найз М буюу М миний хонгор морийг унаад Баваг сайхан булаг гэх газарт очоод буурал болон зээрд зүсмийн 2 тооны морь хөтлөөд гэртээ эргэж ирсэн. Авчирсан хоёр морио М хойд Хүрэн өндөрийн модонд уяна гээд явсан. Тэр өдрийн маргааш нь бүтэн өдөр гэртээ өнжөөд шөнө нь хоёр морио модноос очиж аваад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг руу доошоо уруудна гээд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө гараад явсан. Тэрнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй. М буюу М шөнө ганцаараа гараад явсан. Буурал зүсмийн том биетэй морь, зээрд зүсмийн морь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Г мэдүүлсэн: ...Архангай аймгийн       Төвшрүүлэх сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Арцын булаг гэх газар болон Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Өлзийт голын Баваг сайхан булаг гэх газрууд нь хоорондоо 10 орчим километр зайтай байдаг газрууд байгаа юм. Тухайн газрууд нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 01 дүгээр баг болон Хотонт сумын Өндөр сант багийн хил залгаа ойрхон байдаг газрууд байгаа юм. 10 орчим километр зайг хөтөлгөө морьтой хүн удаан явлаа гэхэд 40 минут, хурдан давхиад явах юм бол 20 орчим минут болно...гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газраас найз Б хонгор үрээг унаад урагшаа Баваг сайхан булаг гэх газар руу очиж халтар азаргатай адуунаас олойртой зээрд морь, буурал морь хоёрыг барьж аваад буцаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газарт ирсэн. Би уг 2 морио Есөн мод гэх газар аваачиж уяж орхичихоод явсан. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ар гичгэнэ рүү авч яваад айлын өвөлжөөний байрны дээд талын жалганд уяж орхичихоод явсан. Маргааш буцаж ирээд авах гэтэл алга болчихсон байсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө мөн Хөх сүмийн Арцын булаг гэх газраас өмнө нь унаж явсан Б хонгор морийг унаад Архангай аймгийн Хотонт сумын Өлзийт гол гэх газраас 4 хөл шийр цагаан хээр азаргатай адуунаас саарал морь хашиж барьж авсан. Тэгээд буцаад Арцын булаг гэх газарт ирээд Есөн мод гэх газарт уясан. Маргааш өдөр нь Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж гэх хүнтэй яриад мах авах уу гэсэн чинь авъя гэсэн. Ж ах өдөр завгүй, орой больё гэсэн. Би тэр орой нь 23 цагийн үед нөгөө Арцын булаг гэх газарт байх айлын байранд нөгөө адуугаа гаргаад байж байтал нутгийн залуу П ирээд хэн бэ гэхээр нь М байнаа гэж хэлсэн чинь П надаас юу хийж байгаа юм бэ гэхээр нь адуу махалж байнаа гэж хэлсэн. П би наад асуудалд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Тэгээд байж байтал хойноос гэрэл гараад Ж ах ирсэн. Ж ахыг ирэхэд арьсыг нь хуулсан байсан. Ж ах уг адууны махыг эвдэлцсэн. Би тухайн үед Жт хулгайн адуу гэж хэлээгүй. Ж ах нь махаа ачаад явсан. Би бугуйлдаж барьж авсан. Нэг тасархай мяндас байсан. Одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Би Б бага гэрт байсан хар иштэй хутгаар гаргасан. Би тэр хутгыг өвөлжөөн дээр орхичихсон. Би Жт хулгайн адуу гэж хэлээгүй. Уг 2 газар нь Хотонт, Төвшрүүлэх сумдын хил залгаа байдаг нутаг байгаа юм. Багцаагаар 20 хүрэхгүй км зайтай байх. Өлзийт гол Сайхан булаг гэх газрууд нь давааны наана цаана байдаг, 3-4 км зайтай газар байгаа юм. Би тухайн үед Архангай аймгийн Хотонт сум руу өөрийн ахынд очиж айлын гэр нүүлгэх ажлаар яваад ирж амжаагүй. Тэр газарт сүлжээ барихгүй юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 134-136 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Э.Жын яллагдагчаар мэдүүлсэн: ...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жийнс гэх газарт байх гэртээ өвс зөөгөөд байж байтал М ирээд мал мах авч байгаа юу гэж асуусан. Би авнаа, гэхдээ одоохондоо завгүй байна, оройхон тийшээ больё гэж хэлсэн. Тэгээд М яваад өгсөн. Би өвсөө зөөгөөд нилээн орой болсон бөгөөд шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газар очсон. Намайг очиход М нь адуугаа гаргаад арьсыг нь өвччихсөн байсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, хөлнөөс нь барилцаж байгаад эвдээд ачиж аваад явсан. Ийм л асуудал болсон. Би хулгайн адуу гэдгийг сүүлд нь мэдсэн. Би тухайн үедээ уг адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би Маас ямар учиртай адуу болох талаар асуугаагүй. Өөрийнх нь адуу л гэж ойлгосон. Би Мыг манай холын хамаатан садан гэдгээр нь мэднэ. Тэрнээс сайн нарийн мэдэхгүй, хөдөө малтай, хөдөөгүүр л байгаад байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 138-140 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 09, 14-15 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20, 25 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08, 16, 21-24, 26, 95, 96 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-13 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 17-18 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 173 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 58 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 62 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 125 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59-60 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 150 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 151-152 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 155, 159 хуу/ 

Тодорхойлолт /хх-ийн 158 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 191 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 193-196 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн “Ар-Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 1 хуудас, Багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн Ө гэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морь хулгайлагдаж, 2.000.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн С гэх газраас хохирогч А.Б 2 тооны морь хулгайлагдаж, 1.600.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Э.Ж нь А.Мыг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн Өгэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж, тухайн морины махыг худалдан авсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.М, Э.Ж нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ааймгийн Хсумын Ө багийн Ө гэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бмэдүүлсэн “Манайх 2019 оны 08 дугаар сарын 21-ний орой 4 хөл шийр алаг азаргатай адууныхаа гүүг барьж дуусаад 18 цагийн үед адуугаа манай гэрийн баруун талд байдаг Эх бургаст гэх модтой уулын ам руу гаргасан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед би адуугаа хураахаар явахад манай адуу Эх бургастын аманд байдаг модноос гарч ирсэн. Би адуугаа бүртгэж үзэхэд нэг дутчихсан байсан бөгөөд дутсан нэг тооны морь маань манай унаган морь учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. Алдсан морь 1 тооны морь саарал зүсмийн, им тамга байхгүй морь байсан бөгөөд нас нийлсэн морь байсан. Цагдаагийн газрын гадаа харсан адууны шир нь миний хулгайд алдсан адууны шир мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32, 176-177/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай дүү Б адуугаа хураагаад ирэхэд адуун дотроос 1 тооны саарал зүсмийн нас нийлсэн морь дутуу байсан. Алдагдсан саарал зүсмийн морь им, тамга байхгүй, цулгуй саарал зүсмийн морь байсан. Цагдаагийн байгууллагын гадаа үзэхэд манай дүүгийн алдсан саарал морины шир дүрээрээ мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пмэдүүлсэн “Би адуугаа олоод Арцын булагийн ам уруудуулаад тууж байтал манай Арцын булагийн өвөлжөөний байран дотор хүн дуугараад байсан. Би гайхаад хар шөнөөр хэн байдаг юм бол гэж бодоод мориноосоо буухгүй очоод хэн бэ гэж асуухад манай найз М буюу М байсан. Би харанхуйд юу хийж байгааг нь сайн хараагүй. М байна гэхээр нь аан, юу хийж байгаа юм гээд мориноосоо буугаад уулзахад М нэг адуу махалж байгаа юм гэж надад хэлэхээр нь би гайхаад хартал газар 1 адуу унагаасан байсан. Тэгээд бид хоёр зогсож байтал хойноос машины гэрэл гараад Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж ах машинтайгаа хүрээд ирсэн. Би тэр хоёрт за би энд байгаад юу хийх вэ гэртээ харилаа, би өмнө нь хэрэгт холбогдоод ял авсан, наад асуудалд чинь орооцолдмооргүй байна гэж хэлээд явсан”, “2019 оны 08 дугаар сарын 24-ний орой шиг санаж байна, нилээн орой гэгээ тасарсаны дараа өөрийнхөө адууг гэрийнхээ хаяанд бөөгнүүлэхээр өөрийнхөө өвөлжөөний ар болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Есөн модны энгэрээс адууг буулгаад өвөлжөөнийхөө дэргэдүүр уруудаж явсан чинь мотоциклийн гэрэлд өвөлжөөн дотор юм сүүтэгнэхээр нь яваад очиход М нэг морь газарт унагаасан, Б хонгор үрээ байрнаас уяатай зогсож байхаар нь би гайхаад чи харанхуй шөнө юу хийж байгаа юм гэх утгатай зүйл асуухад А.М надад хандаж би нэг буруу гарын морь аваад ирсэн юм гээд хуучлаад зогсож байхад Э.Ж манай өвөлжөөний араас машинтай буугаад ирсэн. Тэр үед А.М намайг гаргаж байгаа адуунаасаа гаргаж янзлалцаад өг гэж гуйхаар нь үгүй би чадахгүй өөрөө хулгайн хэрэгтээ байгаа, чадахгүй гээд явсан. Харин Э.Ж, А.М хоёр үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 52/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрээсээ машинтайгаа гараад явсан чинь тэр өдрөө цагдаад баригдсан байсан. Манай нөхөр Мтай хамт хулгай хийгээгүй. Харин хүний хулгайн зүйлийг нөгөө хүн нь гуйгаад байхаар нь л авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, мөрдөн байцаалтын шатанд Э.Жын яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жийнс гэх газарт байх гэртээ өвс зөөгөөд байж байтал М ирээд мал мах авч байгаа юу гэж асуусан. Би авнаа, гэхдээ одоохондоо завгүй байна, оройхон тийшээ больё гэж хэлсэн. Тэгээд М яваад өгсөн. Би өвсөө зөөгөөд нилээн орой болсон бөгөөд шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газар очсон. Намайг очиход М нь адуугаа гаргаад арьсыг нь өвччихсөн байсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, хөлнөөс нь барилцаж байгаад эвдээд ачиж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/, мөрдөн байцаалтын шатанд А.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө мөн Хөх сүмийн Арцын булаг гэх газраас өмнө нь унаж явсан Б хонгор морийг унаад Архангай аймгийн Хотонт сумын Өлзийт гол гэх газраас 4 хөл шийр цагаан хээр азаргатай адуунаас саарал морь хашиж барьж авсан. Тэгээд буцаад Арцын булаг гэх газарт ирээд Есөн мод гэх газарт уясан. Маргааш өдөр нь Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж гэх хүнтэй яриад мах авах уу гэсэн чинь авъя гэсэн. Ж ах өдөр завгүй, орой больё гэсэн. Би тэр орой нь 23 цагийн үед нөгөө Арцын булаг гэх газарт байх айлын байранд нөгөө адуугаа гаргаад байж байтал нутгийн залуу П ирээд хэн бэ гэхээр нь М байнаа гэж хэлсэн чинь П надаас юу хийж байгаа юм бэ гэхээр нь адуу махалж байнаа гэж хэлсэн. П би наад асуудалд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Тэгээд байж байтал хойноос гэрэл гараад Ж ах ирсэн. Ж ахыг ирэхэд арьсыг нь хуулсан байсан. Ж ах уг адууны махыг эвдэлцсэн. Би Б бага гэрт байсан хар иштэй хутгаар гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн Сгэх газраас хохирогч А.Б 2 тооны морийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Б мэдүүлсэн  “Манайх 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой халтар хээр адуугаа хашаан дотор оруулаад унах морь барьж аваад адуугаа гэрийн баруун хойд талд байдаг Бургаст гэх модтой уулын ам руу гаргаад маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед адуугаа хураахаар манай аав А явахад манай адуу гэрийн ардхан талд ойрхон хоносон байсан. Аав адуугаа авчраад гэртээ ирэхдээ хоёр морь дутчихсан байна гэж хэлсэн. Дутсан хоёр морь манай унаган морьд байсан учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. 1 тооны зээрд зүсмийн, им тамга байхгүй оломны тод олоортой нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн, зүүн талын чих нь цуулбар, баруун талын чих нь урд талаасаа сам имтэй морь байсан бөгөөд 2 тооны нас нийлсэн морьд байсан. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирэхэд миний өмнөөс М гэж нэг залуу ирээд 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газраас морьтой ирээд манай нутагладаг Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газар зуслангийн дээд талын малын бэлчээрээс туугаад Мөнхөө гэх хүний малын байран дээр хундан морийг нь хэсэг адуутай хашиж байгаад барьж авсан, харин буурал морийг нь хашааны гадаа зогсож байхад нь бугуйлдаж барьж аваад доор байранд уяад орхисон гэж ярихаар нь би миний алдсан адуунууд мөн эсэхийг тодруулах зорилгоор тухайн хулгайлсан адуун дотор чинь ямар содон адуу байна гэхэд дан бүгээн голдуу зүстэй содонгоос гэвэл дэлийг нь зассан шарга үрээ байсан гэж манай адууг яг хэлсэн. Тэгээд ч хулгай хийсэн хоёр адууны зүс, содон шинж тэмдгийг нь бүгдийг ярьсан ба хундан морины олоорыг хүртэл надад хэлсэн. Түүний дараа миний адууны хохирлыг барагдуулахаар болж М өөрийн эзэмшлийн 1 тооны унагатай гүү, 1 тооны бүдүүн морийг надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 101-104/, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Б мэдүүлсэн “Тухайн үед А.М нь миний эзэмшлийн өсгий цагаан хонгор үрээг унаж явсан нь үнэн. Тэр яваад шөнө дунд ирэхдээ ямар ч байсан зээрд, буурал зүсмийн хоёр адуу авчирсан байсан. Би хулгайн эсвэл ямар учиртай адууг болохыг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Э мэдүүлсэн “А ахынх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө халтар хээр азаргатай адуунаасаа 1 тооны зээрд зүсмийн нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн нас нийлсэн морь, нийт 2 тооны морь алдсан байсан. Энэ талаар А ах манай гэрт тухайн өдөр орж ирээд адуугаа сураглаад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ч мэдүүлсэн “Манайх 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой халтар хээр азаргатай адуугаа хашаан дотор оруулаад унах морь барьж аваад адуугаа гэрийн баруун хойд талд байдаг Бургаст гэх модтой уулын ам руу гаргасан юм. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед адуугаа хураахаар манай нөхөр А явахад манай адуу гэрийн ардхан талд ойрхон хоносон байсан. А адуугаа авчраад гэртээ ирэхдээ хоёр морь дутчихсан байна гэж хэлсэн. Дутсан хоёр морь маань манай унаган морьд байсан учраас адуунаас салж явах шалтгаан байхгүй. 1 тооны зээрд зүсмийн, им тамга байхгүй оломны тод олоортой нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн, им нь зүүн талын чих нь цуулбар, баруун талын чих нь урд талаасаа сам имтэй, 2 тооны морь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бмэдүүлсэн “А ахынх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр халтар хээр азаргатай адуунаасаа 1 тооны зээрд зүсмийн нас нийлсэн морь, 1 тооны буурал зүсмийн нас нийлсэн морь, нийт 2 тооны морь алдсан байсан. Энэ талаар Б манай гэрт орж ирээд адуугаа сураглаад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пмэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булагийн аманд байх манай гэрээс найз М буюу М хажуу айлд байдаг Ббуюу Б хонгор морийг унаад Баваг сайхан булаг гэх газарт очоод буурал болон зээрд зүсмийн 2 тооны морь хөтлөөд гэртээ эргэж ирсэн. Авчирсан хоёр морио М хойд Хүрэн өндөрийн модонд уяна гээд явсан. Тэр өдрийн маргааш нь бүтэн өдөр гэртээ өнжөөд шөнө нь хоёр морио модноос очиж аваад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг руу доошоо уруудна гээд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Төвшрүүлэх сумын Арцын булагийн аманд байх манай гэрээс найз М буюу М миний хонгор морийг унаад Баваг сайхан булаг гэх газарт очоод буурал болон зээрд зүсмийн 2 тооны морь хөтлөөд гэртээ эргэж ирсэн. Авчирсан хоёр морио М хойд Хүрэн өндөрийн модонд уяна гээд явсан. Тэр өдрийн маргааш нь бүтэн өдөр гэртээ өнжөөд шөнө нь хоёр морио модноос очиж аваад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг руу доошоо уруудна гээд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/, мөрдөн байцаалтын шатанд А.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газраас найз Б хонгор үрээг унаад урагшаа Баваг сайхан булаг гэх газар руу очиж халтар азаргатай адуунаас олойртой зээрд морь, буурал морь хоёрыг барьж аваад буцаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газарт ирсэн. Би уг 2 морио Есөн мод гэх газар аваачиж уяж орхичихоод явсан. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ар гичгэнэ рүү авч яваад айлын өвөлжөөний байрны дээд талын жалганд уяж орхичихоод явсан. Маргааш буцаж ирээд авах гэтэл алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Э.Ж нь А.Мыг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ө багийн Өгэх газраас хохирогч Т.Бсаарал зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж, тухайн морины махыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пмэдүүлсэн “бид хоёр зогсож байтал хойноос машины гэрэл гараад Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж ах машинтайгаа хүрээд ирсэн. Би тэр хоёрт за би энд байгаад юу хийх вэ гэртээ харилаа, би өмнө нь хэрэгт холбогдоод ял авсан, наад асуудалд чинь орооцолдмооргүй байна гэж хэлээд явсан”, “2019 оны 08 дугаар сарын 24-ний орой шиг санаж байна, нилээн орой гэгээ тасарсаны дараа өөрийнхөө адууг гэрийнхээ хаяанд бөөгнүүлэхээр өөрийнхөө өвөлжөөний ар болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Есөн модны энгэрээс адууг буулгаад өвөлжөөнийхөө дэргэдүүр уруудаж явсан чинь мотоциклийн гэрэлд өвөлжөөн дотор юм сүүтэгнэхээр нь яваад очиход М нэг морь газарт унагаасан, Б хонгор үрээ байрнаас уяатай зогсож байхаар нь би гайхаад чи харанхуй шөнө юу хийж байгаа юм гэх утгатай зүйл асуухад А.М надад хандаж би нэг буруу гарын морь аваад ирсэн юм гээд хуучлаад зогсож байхад Э.Ж манай өвөлжөөний араас машинтай буугаад ирсэн. Тэр үед А.М намайг гаргаж байгаа адуунаасаа гаргаж янзлалцаад өг гэж гуйхаар нь үгүй би чадахгүй өөрөө хулгайн хэрэгтээ байгаа, чадахгүй гээд явсан. Харин Э.Ж, А.М хоёр үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 52/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрээсээ машинтайгаа гараад явсан чинь тэр өдрөө цагдаад баригдсан байсан. Манай нөхөр Мтай хамт хулгай хийгээгүй. Харин хүний хулгайн зүйлийг нөгөө хүн нь гуйгаад байхаар нь л авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө мөн Хөх сүмийн Арцын булаг гэх газраас өмнө нь унаж явсан Б хонгор морийг унаад Архангай аймгийн Хотонт сумын Өлзийт гол гэх газраас 4 хөл шийр цагаан хээр азаргатай адуунаас саарал морь хашиж барьж авсан. Тэгээд буцаад Арцын булаг гэх газарт ирээд Есөн мод гэх газарт уясан. Маргааш өдөр нь Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт байдаг Ж гэх хүнтэй яриад мах авах уу гэсэн чинь авъя гэсэн. Ж ах өдөр завгүй, орой больё гэсэн. Би тэр орой нь 23 цагийн үед нөгөө Арцын булаг гэх газарт байх айлын байранд нөгөө адуугаа гаргаад байж байтал нутгийн залуу П ирээд хэн бэ гэхээр нь М байнаа гэж хэлсэн чинь П надаас юу хийж байгаа юм бэ гэхээр нь адуу махалж байнаа гэж хэлсэн. П би наад асуудалд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Тэгээд байж байтал хойноос гэрэл гараад Ж ах ирсэн. Ж ахыг ирэхэд арьсыг нь хуулсан байсан. Ж ах уг адууны махыг эвдэлцсэн. Ж ах нь махаа ачаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136/, мөрдөн байцаалтын шатанд Э.Жын яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жийнс гэх газарт байх гэртээ өвс зөөгөөд байж байтал М ирээд мал мах авч байгаа юу гэж асуусан. Би авнаа, гэхдээ одоохондоо завгүй байна, оройхон тийшээ больё гэж хэлсэн. Тэгээд М яваад өгсөн. Би өвсөө зөөгөөд нилээн орой болсон бөгөөд шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Арцын булаг гэх газар очсон. Намайг очиход М нь адуугаа гаргаад арьсыг нь өвччихсөн байсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, хөлнөөс нь барилцаж байгаад эвдээд ачиж аваад явсан. Ийм л асуудал болсон. Би хулгайн адуу гэдгийг сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Бовогт А Мыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бовогт Э Жыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.М, Э.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.М, Э.Ж нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хонгор зүсмийн хязаалан насны үрээг өмчлөгч А.Бд олгож, түүний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч А.Маас гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Э.Жын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 49-14 УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашиныг өмчлөгч Б.Отгонтогтоход олгож, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Жаас гаргуулан улсын орлогод тус тус оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч А.М, Э.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 

Шүүгдэгч А.М, Э.Ж нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч А.М, Э.Ж нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байх ба гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж тэнсэж, хянан харгалзах хугацааг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт А Мыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бовогт Э Жыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Э.Ж нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.М, Э.Ж нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хонгор зүсмийн хязаалан насны үрээг өмчлөгч А.Бд олгож, түүний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч А.Маас гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Э.Жын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 49-14 УНЗ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашиныг өмчлөгч Б.Од олгож, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Жаас гаргуулан улсын орлогод тус тус оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч А.М, Э.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.М, Э.Ж нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.М, Э.Ж нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ