Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01390

 

 

                                 

                                       

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг  Баян-Өндөр сум Их залуу баг 11а-5 тоотод оршин суух Чорс Дашзэвэгийн Оюунсүрэн /ФА-65021729 /,

 Хариуцагч: Орхон аймаг  Баян-Өндөр сум Их залуу баг 11а-5 тоотод оршин суух Мэргэн Хөвсгөлийн Эрдэнэдалай /РЖ-65100211 / нарт хариуцагдах зээлийн төлбөр 13,922,047.82 төгрөг гаргуулах,төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрлээ, Ц.Бат-Эрдэнэ,хариуцагч Х.Оюунсүрэн, Х.Эрдэнэдалай, прокурор, Ц.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн  банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дашзэвэг овогтой Оюунсурэн нь 2014 оны 04 сарын 11-ндТөрийн банкны Орхон салбарын Эрдэнэт тооцооны төвөөс № 1300/217 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг жилийн 24% хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаагаар, авсан.Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон, БӨ сум, 19-р баг, Их залуу баг 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт, Х.Одсүрэнгийн эзэмшлийн Орхон, Бө сум, Рашаант баг, 31-р гудамжны 28 тоот 57м2 хувийн сууц, 1020м2 газрын хамт, дэлгүүрийн хөргөгч, хөргүүр, хөлдөөгч , бараа материал, гэрийн тавилга эд хогшил хөдлөх хөрөнгө тус тус зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2015 оны 09 сарын 30-ны өдөр, 2016 оны 3 сарын 20-ны өдөр, 2016 оны 4 сарын 15-ны өдөр 2016 оны 6 сарын 10-ны өдөр тус тус зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дугаар сарын 01- ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Дашзэвэг овопгой Оюунсүрэнгээс зээлийн ундсэн төлбөрийн өр 11,684,235 төгрөг, зээлийн хуугийн өр 1,526,382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,725 төгрөг, нийт 13,260,342 /Арван гурван сая хоёр зуун жаран мянга гурван зуун дөчин хоёр төгрөг/Улсын тэмдэгтийн хураамж 224,252 төгрөг, нотариатын хөлс 19,500 төгрөгийг гаргуулж өгнө үү..Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 сарын 11-ны №1300/217 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ ... Зээлийн гэрээний дагуу 2016-11-17-ны байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.1.2016-09-01-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлд 13,260,342 төгрөг нэхэмжилсэн болно.Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээр зээлийн хүү 591,574.38 , нэмэгдүүлсэн хүү 70,131.44 төгрөг, нийт 661,705.44 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж 13 922 047.82 төгрөг нэхэмжилж байна.Барьцаа хөрөнгийг зарж зээлийн төлбөрийг төлөх тухай хариуцагчийг саналыг хүлээн авах боломжгүй.Барьца хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай гэжээ.

     

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дашзэвэг овогтой Оюунсүрэн, Төрийн банкны тооцооны төвөөс 25,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан.Гэтэл хувийн байдлаас минь том зөрчил гарч, зээлээ төлж чадаагүй нь үнэн. Би зээлийнхээ талааснь илүүг нь төлсөн.Ийм банкны нэхэмжилсэн 13,260,342 төгрөгийг төлөхөд татгалзах юмгүй байна.Талаас нь илүү зээлээ төлсөн .Өөрийн болох Их залуугийн 10-6 тоот мансардтай 91,5 м2 хувийн сууц, 809 м2 газрыг зах зээлийн ханшаар  зарж банкыг хохиролгүй болгох саналтай байна.Харин шүүх хурал болтол нэмэгдүүлсэн хүүг нэмж төлж чадахгүй.Би нэмэгдүүлсэн хүү алданги зөндөө төлж байгаа.Энэ 12,260,342 төгрөг хүү алданги тооцсон дүн гэжээ.

 

          Хариуцагч нар хуралдаанд тайлбарлахдаа:Зээлийн төлбөрийг зөвшөөрч байна.Маргаан байхгүй.Гэрээг цуцлахыг зөвшөөрч байна.Зээлийн барьцаанд байгаа Их залуу багийн 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт зарж зээлийг төлмөөр байна.Харин Х.Одсүрэнгийн эзэмшлийн Орхон, Баян-Өндар сум, Рашаант баг, 31-р гудамжны 28 тоот 57м2 хувийн сууц, 1020м2 газрыг худалдах боломжгүй.Өөр хүний өмч учраас. Их залуу баг 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт зарахаар хүнтэй амаар хэлцэл хийж байшиндаа оруулсан байгаа.Зээлийн төлбөрийн 50%ийг төлсөн байгаа.Гэтэл 2 барьцаа хөрөнгөөр төлүүлнэ гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

     Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэжээ.

        

    Шүүх хэргээс зээлийн болон барьцааны гэрээ,нотлох баримтууд шинжлэн судлаад

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:  

      Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар хариуцагч Д.Оюунсүрэн, Х.Эрдэнэдалай нарт холбогдуулан зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү 13,922,047.82 төгрөг гаргуулах,төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн 13,922,047.82 төгрөгний төлбөр гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн, харин барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөөгүй.

          Зохигчдын хооронд 2014 оны 04 сарын 11-нд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нар Төрийн банкны Орхон салбарын Эрдэнэт тооцооны төвөөс № 1300/217 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг жилийн 24% хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаагаар зээлж авсан,зээлийн барьцаанд Орхон, Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу баг 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт, Х.Одсүрэнгийн эзэмшлийн Орхон, Бө сум, Рашаант баг, 31-р гудамжны 28 тоот 57м2 хувийн сууц, 1020м2 газрын хамт, дэлгүүрийн хөргөгч, хөргүүр, хөлдөөгч ,бараа материал, гэрийн тавилга эд хогшил хөдлөх хөрөнгө тус тус зээлийн барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар,зээлийн болон барьцааны гэрээ,барьцааны хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

        Хариуцагч нар гэрээ байгуулсан талаар болон төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

        Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нар зээлийг графикийн дагуу  сар бүрийн 15-нд төлөх үүрэг хүлээсэн ч 2015 оны 9 сараас эхлэн хугацаа хэтрүүлж банкнаас 2015 оны 9 сар,2016 оны 3,4,6 саруудад тус тус мэдэгдэл хүргүүлж байсан болох нь нотлогдож байх тул хариуцагч нарыг гэрээний 3.2.1,3.2.5-д заасан зээлийг графикийн дагуу хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчсөн гэж үзнэ.

        Нэхэмжлэгч 2016-6-10-ны өдөр мэдэгдлээр төлбөрийн хугацаа 87 хоногоор хэтэрсэн тул шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдсэн ба 2016-9-13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байна.Гэрээг цуцлах талаар хариуцагч нар маргаагүй.

      Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл,төлөгдөөгүй зээлийг ашигласан хугацааны хүү тооцож нэхэмжилсэн нь үндэстэй.Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойшхи хугацаанд буюу гэрээ цуцалснаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэсгүй.Иймд төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн хангаж төлбөрөөс 70 131.44 төгрөгийг хасаж,нотариатын зардлыг нэмж гаргуулж шийдвэрлэсэн болно.

     

         Хариуцагч нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эсэргүүцсэн.Хариуцагч энэ талаараа тайлбарлахдаа” Их залуу багийн 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт зарж зээлийг төлмөөр байна.Харин Х.Одсүрэнгийн эзэмшлийн Орхон, Баян-Өндар сум, Рашаант баг, 31-р гудамжны 28 тоот 57м2 хувийн сууц, 1020м2 газрыг худалдах боломжгүй.Өөр хүний өмч учраас”гэжээ.

        Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч барьцаааны хөрөнгийг худалдахыг шаардаж,худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байдаг.Иймд зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

           Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан Д.Оюунсүрэн,Х.Эрдэнэдалай нараас 13 ,871,416.38 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгосугай.

       

            2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 50,631.44 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

           3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийн үүргээ эс гүйцэтгэвэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу 10а гудамж 6 тоот 91,5м2 хувийн сууц, 809м2 газрын хамт, Х.Одсүрэнгийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Рашаант баг 31-р гудамжны 28 тоот 57м2 хувийн сууц, 1020м2 газрын хамт, дэлгүүрийн хөргөгч, хөргүүр, хөлдөөгч ,бараа материал, гэрийн тавилга эд хогшил зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

         

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 244,889.19 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч нараас 227 307 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                        

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Орхон аймаг дахь салбар хариуцагч О.Нансалмаагаас  зээлийн төлбөр 24,083,337.27 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Хариуцагч нэхэмжлэлийн зөвшөөрөөгүй,зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Нэхэмжлэгч  О.Нансалмаа нь 2013 оны 06  дугаар  сарын 13-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн тогтмол хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх бөгөөд Баталгаат ипотекий гэрээгээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг задгай 4Б-17 тоотод 64 м2  3 өрөө хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2101002081 дугаартай 800м/кв өмчлөлийн газар, Д.Отгонбаяр, Д.Оюунаа, О.Гансүх нарын өмчлөлийн  улсын бүртгэлийн Ү-2101012285 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум Булаг баг задгай 3-12 тоотод 72 м2  2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2101005413 дугаартай 464 м/кв талбайтай өмчлөлийн газар, И.Сод-Эрдэнийн өмчлөлийн ОРО 0636 улсын дугаартай 2002 онд үйлдвэрлдэгдсэн хар өнгийн суудлын автомашин зэргийг барьцаалсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байнга зөрчиж байсан,2014 оны 5 сараас хойш эргэн төлөлт хийгээгүй байсаар 2014 оны 9,11,12, 2015 оны 1 саруудад төлбөл зохих хэмжээнээс бага хэмжээний төлбөр хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд,эргэн төлөлтийн хуваарь,зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Хариуцагч зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх боловч уг зориулалтаар бүрэн ашиглаагүй,бизнесийн үйл ажиллагаа зогссон болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлийг заасан байх бөгөөд 5.1.1-д “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,зохих ёсоор биелүүлээгүй,5.1.3-д” зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй,5.1.4-д “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон” гэж заасны дагуу Хас банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч тал нь О.Нансалмаад 2014 оны 8 сарын 20,10 сарын 22-ны өдрүүдэд гэрээ цуцлахыг сануулж зээлээ төлөхийг шаардаж байсан болох нь 24-25 дугаар хуудаст авагдсан шаардах хуудас,Хас банкинд гаргаж байсан Нансалмаагийн хүсэлт зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд гэрээний дээрхи заалтуудыг зөрчиж,гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Хас банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч О.Нансалмаа нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй,түүнчлэн хуулийн дагуу гэрээг цуцлахгүй байх,үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай нөхцөл байдал тогтоогдоогүй.Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргасанаас хойш хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д зааснаар О.Нансалмаагаас 23,583,337.27 төгрөг гаргуулан Хас банкны Орхон аймаг адхь салбарт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

227 дугаар зүйлийн 227.1,227.3-д

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 278,367 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 275,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5 .Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ

 

.

           

нат захад зогсохоо болиод шахмал түлш зарах болсон.Гэрээтэй.Би олон хоногоор хугацаа хэтрүүлээгүй.4,5 сард 5 хоног хэтрүүлж төлөлт хийсэн.Бизнесээ өөрчилсөн тул эхлээд доголдож байсан.Одоо ажиллах учраа олсон.Хүүхэд өвдөөд надад асуудал гарсан.Одоо ажиллана.Надад боломж олгоно уу.Банкнаас надад мэдэгдэл өгч байгаагүй.Байнга ажил дээр олуулаа очдог,маш их дарамттай байсан гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банк нь 8,598,142.9 төгрөг гаргуулах,үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

            Хариуцагч Б.Должинсүрэн нь 2013-09-17-нд Төрийн банкны Орхон аймаг дахь тооцооны төвөөс №1300/609 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,бизнесийн эргэлтийн хөрөнгөд зориулахаар эргэлтийн хөрөнгийн зээл авсан.Зээлийн барьцаанд Ү-2101013553 тоот улсын бүртгэлийн дугаартай өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, Г-2101008033тоот дугаартай газрыг итгэмжлэлээр,бараа материал, зурагт, хөргөгч зэргийг тавьж гэрээ байгуулсан, зээлийн болон хүүгийн төлбөрийг 2014 оны 10 сар хүртэл төлсөн, 2014-11-06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 8,422,642.21 төгрөг, зээлийн хүүгийн өр 159,763.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236.97 төгрөгний  төлбөртэй болох нь нэхэмжлэл,хариуцагчийн тайлбар,зээлийн болон барьцааны гэрээ,зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчиж,хуваарийн дагуу зээлээ төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна.Банкны зүгээс 2014 оны 05 сард зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн.Зээлийн гэрээний дагуу 2014-11-06-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэснийг зээлийн гэрээг нэг талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж гэрээний гүйцэтгэл болон хүүгийн төлбөр,нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

       Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.3-д “энэ гэрээний заалтууд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол Банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заасан байх боловч зээл эргэн төлөх хуваарь зөрчигдөж байгаа талаар зээлдэгчид “удаа дараа” мэдэгдэл хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй.Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225..2-д “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу гэрээний дээрхи заалтаар үүрэг зөрчигдөж байгааг урьдчилан сануулж  мэдэгдэл хүргүүлэхээр заасныг банк биелүүлээгүй болохыг нотлож байна.

       Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3,225.2-д заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах үндэслэлийг заасан.Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлэх буюу урьдчилан сануулах үүргээ хэрхэн биелүүлснээ баримтаар нотлоогүй,хариуцагч “мэдэгдэл” өгч байгаагүй гэж тайлбарласнаас үзвэл гэрээний 6.2.3-д зааснаар мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийж байгаагүй гэж дүгнэж болохоор байна.Ийнхүү нэхэмжлэгч хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.3,227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Төрийн банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсы тэмдэгтийн хураамжаар төлсөн 152840 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

            3.Шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ