Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01394

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-17 тоотод оршин суух Харагчууд овгийн Нямаагийн Лхагвасүрэнгийн /ОЖ-80112711 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцагдах “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах ”тухай хэргийг хянан хэлэлцэв.           

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Хүдэрчулуун, Г.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 онд иргэн Н.Алтантуяагаас 8,000,000 /найман сая/ төгрөгийг зээлж аваад, хүүн нь төлж байсан боловч санхүүгийн боломжгүй нөхцөл байдлаас шалгаалж үндсэн зээлээ төлөхгүй байж байгаад зээлдэгч Алтантуяагийн хамт эвлэрүүлэн зуучлалаар орж 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсаныг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12-р сарын 12-ны өдрийн 5803 дугаартай захирамжаар баталгаажиж одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш би төлбөр авагчид 5.300.000 /таван сая гурван зуун мянга/төгрөгийг төлөөд байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтггэгч Б.Хүдэрчулуун нь төлбөрийг барагдуулах ажиллагааны явцад миний ээж Ц.Оюуны өмчлөлд байдаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-19-17 тоот орон сууцыг өмчлөгчид нь утга учрыг нь тайлбарлалгүйгээр гарын үсэг зуруулан минии төлөх төлбөриин гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж байна.Иймд Шийдвэр гүйцэтгэгчийн энэ ажиллагааг зогсоож миний ээж 70 настай Ц.Оюуны өмчлөх эрхийг нь хамгаалж гагцхүү өөрийнх нь өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-19-17 тоот орон сууцыг өөрт нь үлдээж өгнө үү. Цаашид би төлбөр авагч Н.Анхтуяад төлөх төлбөрөө өөрийн өмч хөрөнгө болон олсон орлогоороо бүрэн хэмжээнд төлөх болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Надад одоо 6 сая гаруй төгрөгний төлбөр байгаа.Ээж Оюуны байранд би амьдардаг.Гэтэл миний өр төлбөрт ээжийн байрыг хурааж авсаныг би зөвшөөрөхгүй байгаа. Мөн ээж зөвшөөрөхгүй байгаа болно.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5803 дугаар шийдвэрээр иргэн Н.Лхагвасүрэнгээс төлбөрийн 12000000 төгрөг гаргуулж иргэн Н.Анхтуяад олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Н.Лхагвасүрэнгээс 12000000 төгрөг гаргуулж төлбөр авагч Н.Анхтуяад олгох 37 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.Төлбөр төлөгч Н.Лхагвасүрэнтэй 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж, тайлбар авч, төлбөрийн 12000000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах мэдэгдэл гардуулсан. Дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрт дурдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот хаягаар очиж тус байрыг битүүмжилж төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хураан авахыг талуудад мэдэгдсэн. Тус битүүмжилсэн байр нь төлбөр төлөгчийн эх Ц.Оюуны нэр дээр бүртгэлтэй гэх бөгөөд гэрчилгээ нь түүний эгч Н.Цэндхүүд байгаа гэх тул энэ талаар Ц.Оюунаас асууж лавлахад нь тус байрыг анх отгон хүүдээ авч өгсөн боловч Н.Лхагвсүрэн нь гэр оронгүй болсон тул түүнд хүлээлгэж өгсөн. Би өөрөө түр хугацаагаар энд ирсэн бөгөөд хөдөө байдаг тул өөрийнх нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байгаа гэх тайлбар өгсөн.Төлбөр төлөгч Н.Лхагвасүрэнг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуудаж эд хөрөнгийн мэдүүлэг авахад төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгах бөгөөд тус хугацаанд төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд битүүмжилсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот 2 өрөө орон сууцыг хураалгаж төлбөр барагдуулах тухай хугацаа авсан.Төлбөр төлөгч Н.Лхагвасүрэнд удаа дараа утсаар болон биечлэн төлбөр төлөхийг уэдэгдэхэд төлбөрийг төлөөгүй, төлбөр авагч Н.Анхтуяа нь битүүмжилсэн байрыг хураан авах хүсэлт гаргасан тул Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот 2 өрөө орон оууцыг төлбөр төлөгч Н.Лхагвасүрэнгийн нуугдмал эд хөрөнгө гэж үзэж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Лхагвасүрэн 2008 оноос хойш эхнэр хүүхдийн хамт энэ байранд амьдарч байгаа юм билээ.2016 оны 3 сард Лхагвасүрэнгээс хөрөнгийн талаар мэдүүлэг авахад өөрөө энэ байрыг мэдүүлсэн байдаг.Улсын бүртгэлээр ээж Оюуны нэр дээр байдаг боловч Лхагвасүрэнгийн нуугдмал хөрөнгө гэж үзэж байгаа.Лавлагаа авсан,Оюун дангаараа өмчилдөг.Гэвч Оюун гомдол гаргаагүй тул битүүмжилж улмаар хураан авсан болно гэжээ.

Шүүх хэргээс нотлох баримт шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот 2 өрөө орон оууцыг хураан авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан  ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэ тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хугацаанд Н.Лхагвасүрэн гомдол гаргасан байна.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н.Лхагвасүрэнд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба 2016 оны 1 сарын 17 ны өдрийн 56/02 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж,2016 оны 8 сарын 30-ны өдрийн 56/17 тоот тогтоолоор уг байрыг хураасан акт үйлджээ.

Зохигчдын тайлбараар хураан авсан уг орон сууц нь нэхэмжлэгчийн ээж Ц.Оюуны өмчлөлийн орон сууц бөгөөд улсын бүртгэлд нэг иргэний өмчөөр бүртгэгдсэн, Н.Лхагвасүрэн уг орон сууцанд 2008 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогдсон.Хариуцагч уг орон  сууцыг нэхэмжлэгчийн төлөх төлбөрт хураан авсан үндэслэлийнхээ талаар “2016 оны 3 сард Лхагвасүрэнгээс хөрөнгийн талаар мэдүүлэг авахад өөрөө энэ байрыг мэдүүлсэн байдаг.Улсын бүртгэлээр ээж Оюуны нэр дээр байдаг боловч Лхагвасүрэнгийн нуугдмал хөрөнгө гэж үзэж байгаа.Оюунаас гомдол гараагүй”гэж тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч “төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх” бөгөөд мөн хуулийн 133.1.3-д заасан “нуугдмал хөрөнгө илрүүлэх” шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хүрээнд бусдын өмчлөлийн хөрөнгө хамаархгүй.Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Ц.Оюуны 2008 оноос эхэлж өмчилсөн хөрөнгийг нэхэмжлэгчийн “нуугдмал хөрөнгө” гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй байна.

Хэдийгээр Ц.Оюуны хүү Н.Лхагвасүрэн уг орон сууцанд 2008 оноос хойш амьдарч байгаа боловч өмчлөгч Иргэний хуулийн 109,110 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхээ шилжүүлээгүй байх тул төлбөр төлөгчийн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”.Иймд Н.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж буцаан гаргуулж олгохоор заалаа.

                  

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                           

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-19-17 тоот 2 өрөө орон сууцыг хураасан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул 2016-9-13-ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож,харуицагчаас 70200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ