| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01373/И |
| Дугаар | 01436 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 24-28 тоотод оршин суух Булган овгийн Дэмбэрэлдашийн Отгонбаатарын /ФБ-80071071/ “Б.Ариунааг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Отгонбаатар нь Б.Ариунаа гэгчийн гуйснаар 2013 оны 04 сард 10 сая төгрөгийг банкны зээлээр авч өгсөн.Түүнээс хойш Б.Ариунаа 1 сарын хүү болох 1,000,000 төгрөгийг төлөөд дахин мөнгө төлөөгүй байгаа.Би Б.Ариунаатай хамгийн сүүлд 2014 оны 05 сард уулзаж мөнгөө нэхэхэд “Ажилд орсон цалингийн зээл аваад мөнгийг чинь төлж өгнө эсхүл машин ч авч өгсөн болно” гэж ярьж байсан боловч одоог хүртэл сураггүй алга болсон.Очихоор хаяг дээрээ байхгүй бас утасны дугаараа сольсон байгаа тул олох боломжгүй байна.Иймд хариуцагч Б.Ариунааг эрэн сурвалжилж шүүхэд албадан ирүүлж хариуцагчаар оролцох боломжтой болгоно уу.Б.Ариунаагийн сүүлийн хаяг нь 5-15-110 тоот, Хаан банкны 5094244930 тоот дансны эзэмшигч, 94208589 дугаартай утастай..Иймд 5-р хорооллын багийн бүртгэл, Мобикомын хэрэглэгчийн бүртгэл, Хаан банкны дансны бүртгэлээс шүүж болно.Мөн 6-р микрийн Эрдэнэт зочид буудлын зүүн талд Баясгалант гэдэг бясалгалын төв ажиллуулж байсан болно.Нөхөр нь Зоригоо нь Истанатай, Хөвсгөл-Эрдэнэтийн хооронд явдаг.Иймд Б.Ариунааг эрэн сурвалжилж, шүүхэд яаралтай албадан ирүүлнэ үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Отгонбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна. Б.Ариунаагийн өмнөөс би өөрөө банкны зээлийг төлсөн тул одоо Ариунаагаас 8 сая орчим төгрөг нэхэмжлэх болно.Түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Отгонбаатар Б.Ариунаагаас 10,000,000 төгрөгний авлагатай гэх тул Б.Ариунааг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлтийг хангаж Б.Ариунааг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Б.Ариунааг /утас-9420-8589, Хаан банкны 5094244930 дугаартай дансны эзэмшигч, Бүрэнбүст баг 5-15-110 тоотод оршин сууж байсан/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Б.Ариунааг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ