Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00515

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00515

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл 2, ажилгүй, хүүгийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Д. 1994 онд анх танилцаж тухайн оны 10 дугаар сараас эхлэн 2014 оны 8 дугаар сард нас бартал нь 20 жил хамт амьдарсан. Бид Хаан банкинд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ барьцаалж 17.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд нөхрийгөө нас барсаны дараа үлдэгдэл зээл 11.743.975 төгрөгийг төлөхийн тулд Солонгос улсад ажил хийж үлдэгдэл зээлээ төлж 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байрныхаа гэрчилгээг чөлөөлж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ талийгаач нөхөр нэр дээр би хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй, хамтын амьдралтай байснаа тогтоолгож байрны ордероо нэр дээрээ шилжүүлэх гэсэн юм. Иймд биднийг 1994 оны 10 сараас 2014 оны 8 сар хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан Хаан банкны 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд, гэрч Д., Ш. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь талийгаач нөхөр Д. 1994 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлэх зорилготой гэжээ.

Ж.ын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ж. нь Д. 1994 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 20 жил хамтран амьдарч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь:

******* овогт №0000142530 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

Хаан банкны 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ,

******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Талийгаач Д. эхнэр, охины хамт мөн 1990 онд ******* ХК-ийн шинэ жилээр эхнэр болон хамт олонтойгоо авахуулсан фото зургууд,

Гэрч Д.ийн шүүхэд өгсөн Бид 2002 оноос хойш найз нөхдийн холбоотой болсон. Талийгаач нь манай нөхөртэй хамт ******* ХК-д ажилладаг байсан бөгөөд манай гэрээр байнга орж гардаг сайн залуу байсан. Гэнэт л элэгний хорт хавдараар нас барсан. Энэ 2 маань хамт амьдрах хугацаандаа маш эвтэй, сайхан гэр бүл байсан, нөхрийгөө авч явж эмчлүүлээгүй газар гэж байгаагүй, өвчтэй байх хугацаанд нь маш сайн халамжилдаг байсан гэжээ,

Гэрч Ш. шүүхэд өгсөн Би Уурхайн нийтийн байранд 1994 оноос 2013 он хүртэл жижүүр, байцаагчийн ажил хийдэг байсан. 1996 онд , нар нь 3 хүүхдийн хамт тус байрны 301 тоотод шилжин ирж байсан. Тухайн үед нь ******* ХК-д, нь гуанзанд ажилладаг байсан болохоор би хүүхдүүдийг нь харж өгдөг байсан. 1 дүгээр зураг зургийн зүүн гар талаас , нар нь тэврэлдээд зогсож байна, хамт авахуулсан хүмүүс нь ******* ХК-ийн ажилчид, 2 дугаар зураг охин нь Солонгос улсаас ирээд байх үеийн зураг байна тэр үед аавынх нь бие муу байсан. 3 дугаар зураг ******* ХК-ийн шинэ жилийн баярын үеийн зураг байна, гэр бүлээрээ баярт оролцдог байсан. Урд талын эгнээний баруун гар талаас 2-т , 3-т сууж байна. 4 дүгээр зураг Уурхайн нийтийн байрнаас гараад *******-р байранд орсон үеийн зураг байна. Тэд хүүхдүүдээ бүгдийг нь мэргэжил, боловсролтой болгоод сайхан л амьдарч байсан, сайн ч аав байсан. 2 том хүүхдийг нь өөрийн эцэг шиг л халамжилж хайрладаг байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ыг ******* овогт 1994 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс 35.100 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1741 дугаартай шүүгчийн захирамжаар 35.100 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ