| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00504/И |
| Дугаар | 103/ШШ2016/00516 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2016/00516
| 2016 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2016/00516 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд той, Бага******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д. эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д. гэрээ байгуулан барилгын зураг гаргуулахаар харилцан тохиролцож ажлын хөлсөнд 4.500.000 төгрөгийг төлсөн. Гэтэл уг зураг нь хуурамч компаний тамгатай, тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн шалтгаанаар баталгаажих боломжгүй болсон. компаныхаа тусгай зөвшөөрлийг гэж шаардахад байхгүй гэж хэлсэн. Ажлын хөлсөнд төлсөн 4.500.000 төгрөгөө авъя гэхэд 2014 оны 12 дугаар сар гэхэд төлье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Би иргэний үнэмлэхийн хаягаар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. 2016 онд шүүх дээр таараад гэрийн хаягийг нь асуухад хотод гэр орон байхгүй, сум руу шилжиж байгаа гэж хэлээд хаягаа хэлж өгөөгүй. Иймд Д. эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,
дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ зэрэг баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Б. нь Д. эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Хаан банкны 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн депозит дансны хуулгууд, дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тодорхойлолт, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Д. нь хамгийн сүүлд дүүргийн 11 дүгээр хороо, хаягт оршин суудаг байсан, одоо тухайн газраа оршин суудаггүй, 8820*******35 дугаарын гар утастай зэрэг мэдээллийг Бага******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүнийг хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Бага******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч овогт овогтой нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг нэхэмжлэгч Б.од анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ