Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2016/00517

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 2 өдөр

Дугаар 10/ШШ2016/00517

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19******* онд *******-******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, ам бүл , 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие С. 1991 оны 11 дүгээр сард гэр бүл болж, 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 25 жил хамт амьдарсан бөгөөд 1999 онд охин Ц. төрүүлсэн. Нөхөр маань 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зуурдаар нас барсан тул охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учир хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир гэсэн тухайн үед бид хоёр хөдөө мал малладаг байсан болохоор гэрлэлтээ батлуулна гэж мэддэггүй байсан. Иймд биднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, охин нь Хүнс, технологийн политехник коллежид сурдаг талаарх сургалтын албаны ажилтан С. тодорхойлолт, гэрэл зургууд, гэрч С., Э. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь талийгаач нөхөр С. 1991 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.

Г. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Г. нь С. 1991 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 25 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Ц. төрүүлсэн бөгөөд түүний эцэг С. нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нас барсан болох нь:

овогт гийн № дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Ц. төрсний гэрчилгээний хуулбар, Хүнс, технологийн политехник коллежид сурдаг талаарх сургалтын албаны ажилтан С. тодорхойлолт, хамтран амьдарч байх хугацаандаа нөхөр, хүүхдийн хамт авахуулсан гэрэл зургууд,

Гэрч С.ын шүүхэд өгсөн Би талийгч гийн төрсөн дүү, ах маань тай 1991 оноос хойш нас бартлаа хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд 2 хүүхэд төрүүлсэн. Хүү нь 20 гаруй настай залуу бий, охин нь 17 настай. Талийгч маань нойр булчирхайн хавдараар нас барсан. 1 дүгээр зураг ах , эхнэр , хүү нар аймагт хөдөө мал дээр байх үедээ авахуулсан зураг байна. 2 дугаар зураг ах охин а нарын зураг байна. дугаар зураг Манай ээжийн гэрт авахуулсан ахын гэр бүлийн зураг, энэ зургийг авахуулахад би хажууд нь байсан гэжээ,

Гэрч Э.ийн шүүхэд өгсөн Бид найз нөхдийн холбоотой хүмүүс. Манайх 2007 онд дүүргээс ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод шилжиж ирэхэд ахынх манай урд талын хашаанд байдаг байсан. ах *******ын ТАМЗХ-д манаач хийдэг байсан. 1 дүгээр зураг ах, эгч, хүү нарын зураг байна. Хүүгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй байна. 2 дугаар зураг ******* ******* хашаандаа охин атай хамт авахуулсан зураг байна. Манай гэр яг ар талд нь байгаа, зурагт харагдаж байгаа амбаарыг тухайн үед ах өөрөө барьж байсан юм. дугаар зураг эгчийн ах, дүү нарын зураг байна. Эгчийн хажууд зогсож байгаа бор дээлтэй хөгшин бол эгчийн ээж нь юм. Би гэрээр нь орж гарсаар байгаад ах дүү нарыг нь андахгүй мэддэг болсон. 4 дүгээр зураг ахын гэр бүлийн зураг байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.14 дэх хэсэгт зааснаар овогт ыг овогт 1991 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ