| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00522/И |
| Дугаар | 103/ШШ2016/00521 |
| Огноо | 2015-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2016/00521
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 11 тоотод оршин суух, Мэргэд овогт Базарсүрэнгийн Батдагвын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батдагва, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батдагва хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 10 дугаар сарын 25-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1977-1979 онд ОХУ-ын ТМС-д суралцаад, 1979 онд ББМҮ- яамны харьяа Зөвлөлтийн барилгын СОТ-2-т цахилгаанчинаар томилогдон ажиллахаар болж, хөдөлмөрийн дэвтрээ нээлгэхдээ ээжийнхээ нэрээр овоглож алдаа гаргасан. Энэ үед би иргэний үнэмлэх аваагүй, миний эцэг, эх гэр бүлийн хувьд тусдаа амьдарч байсан.
Мөн тэтгэвэр тогтоолгох нас маань болоод тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн овог нэр зөрүүтэй байна гэсэн. Ийм учраас миний овог нэрийг залруулж, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Б.Батдагва хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргаж, шаардах эрхтэй байна.
Б.Батдагва нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, эцэг Базарсүрэн, эх Тамжав нарын 00/009234 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 055094 дугаартай олгогдсон Нийгмийн даатгалын дэвтэр, “6-10 киловаттын хүчдэлийн хаалттай хувиарлах байгууламжийн тоноглолын засварын монтёр”-ын сургалтанд онолоор “Онц” дүнтэй төгссөн 7588 дугаартай “Сертификат” мөн 1006 дугаартай Мэргэжлийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх дээрх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА