| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00591/И |
| Дугаар | 130/ШШ2016/00613 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00613
Хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, утас ****, РД:****, И овогт Хн Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Өлгий сумын 4 дүгээр багт орших, Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г, утас ********/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгогдсон цалин нийт 9900650 /есөн сая есөн зуун мянга зургаан зуун тавин/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МСҮТ-ийн захиргаа аж ахуйн албаны менежер ажилтай Х.Б надад тус төвийн захирлын 2015 оны 09-р сарын 29-ний өдрийн 82 дугаар бүхий тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулж 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаас халах шийдвэр гаргасан тул миний би эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 12-ний өдрийн 25 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон билээ. Хариуцагч тал давж заалдах болон хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан хэдий ч давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэгэнт намайг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрийг үндэслэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/86 дугаар бүхий тушаалаар ажилд эгүүлэн томилсон билээ. Ажил олгогчийн буруугаас болж 2015 оны 9 дүгээр сарын 29-нээс 2016 оны 09-р сарын 01-нийг хүртэл ажилгүй байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин болон ажлаас халах тушаал гаргахаас өмнө дутуу олгогдсон 3 хоногийн цалинг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний сарын цалин 889038 төгрөг бөгөөд 2015 оны 9 дүгээр 29-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 9779418 төгрөг болох бөгөөд тушаал гарахаас өмнө буюу 2015 оны 9 дүгээр сард дутуу олгогдсон 3 хоногийн цалин 121232 төгрөг нийт 9900650 төгрөгийг МСҮТ-ийн санхүүгээс гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нэгэнт шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажил олгогч түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох үүрэгтэй байна. Иймд миний бие Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г нь нэхэмжлэгч Х.Бын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгогдсон цалин нийт 9900650 /есөн сая есөн зуун мянга зургаан зуун тавин/ төгрөгийг сайн дураар төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173360 төгрөгийн тал нь болох 86680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 86680 /наян зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 86680 /наян зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгогдсон цалин нийт 9900650 /есөн сая есөн зуун мянга зургаан зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч И овогт Хн Бад төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173360 төгрөгийн тал нь болох 86680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 86680 /наян зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 86680 /наян зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бад олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК