Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00525

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00525

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, хэсэгт байрлах, *******- /Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******- ОНӨААТҮГ-т 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн Б/44 дугаар тушаалаар ажлаас халагдсан болно. Миний бие уг тушаалд дурдсанаар ямар нэг тушаал шийдвэр мэдээллийг дур мэдэн тараасан, буруу мэдээлэл өгсөн ноцтой зөрчил гаргасан үйлдэл хийгээгүй учир хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаалыг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Иймд *******- ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өглөө ажилдаа ирэхэд даргын зөвлөл хуралдаагүй хэрнээ намайг ажлаас халсан байсан. Би ямар учраас халагдаж байгаагаа асуухад дээд газрын тушаал шийдвэрийг дур мэдэн харилцагч банкинд тараасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж дарга хэлсэн. Тэгээд тэр өдөртөө багтаагаад миний ажлыг хүлээлцэж авсан. Банкин дээр болсон асуудлыг ярихад 9 дүгээр сарын 30-ны өглөө тооцооны нягтлан бодогч Хас банкин дээр очиж ажилчдын цалингийн хүснэгтийг өгөхөд нь танай байгууллагын дарга солигдсон гэсэн тиймээс одоо байгаа даргаараа гарын үсэг зуруулж ир гээд буцаасан байсан. Тухайн үед уг асуудлыг үйлдвэр эрхэлсэн дэд дарга танилцуулсан тэгтэл Ж. дарга би даргыг түр орлон гүйцэтгэж байгаа гээд хотын захирагч Б. захирамжийг надад өгсөн. Тэгээд Ж. инженерээр гарын үсэг зуруулаад хотын захирагчийн захирамжийн хамт банкинд хүргүүлж ажилчдын цалинг тавьсан. Ажлаас халах тушаал дээр банк санхүүгийн байгууллагад үл ойлголцол үүсгэсэн гэсэн байсан. Миний хувьд үл ойлголцлыг үүсгээгүй, банкнаас танай дарга солигдсон учраас одоо байгаа даргаараа гарын үсэг зуруул гэж хэлсэн байсан. Мөн дээд байгууллагын шийдвэрийг дур мэдэн харилцагч банкинд тараасан үйлдэл гаргаагүй. Ер нь ажлаас халах тушаал дээр дурдагдсан алдаа зөрчлүүдийг гаргаагүй. Тиймээс ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч *******- ОНӨААТҮГ-ын дарга М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ерөнхий нягтлан бодогч Ц. нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилчдын цалинг бодохдоо байгууллагын даргын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр дур мэдэн үйлдэж, харилцах банкнаас захиран зарцуулсанаас гадна байгууллагуудын дунд үл ойлголцол бий болгож, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл бий болсон. Ц.******* гаргасан зөрчлийн тухайд Хөдөлмөрийн гэрээний 2 дахь заалтын 2-т үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасныг зөрчсөн, Ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх гэсэн заалтыг зөрчин гүйлгээ хийсэн, Байгууллагын удирдлагаас 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А-44 дугаартай Баримт бичиг батлах тухай тушаалын дагуу баталсан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг Нягтлан бодох бүртгэлийн горим-д ...цалин урьдчилгаа, томилолт, мөнгөн урьдчилгааны тайлан, үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус мөнгө, хөрөнгийн зардлыг 2 хувь бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдаж тамга дарагдсаны дараа кассын няравт өгнө гэж заасныг ноцтой зөрчин байгууллагын даргын буюу нэгдүгээр гарын үсэггүйгээр санхүүгийн баримтыг банкинд хүргүүлсэн, өөрийн олж авсан материалыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн харилцагч байгууллагад тараасан ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн байгууллагын даргын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн хурлаар Ц.******* гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд Ц.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн Б/44 дугаар *******- ОНӨААТҮГ-ын даргын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ******* хотын захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай М.ийг ажилд томилох тухай захирамж, ******* хотын захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай хүчингүй болгох тухай захирамж, ******* хотын захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/05 дугаартай Ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж, ******* хотын захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/07 дугаартай М.ийг ажилд томилох тухай захирамж, Хас банкнаас ирүүлсэн *******- ОНӨААТҮГ-ын гарт олгох цалингийн нэгтгэл, цалин олгох хүснэгт, Тооцооны нягтлан бодогчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, гэрч Ж., Л. нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь *******- ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 9 дүгээр сарын *******-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******- ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц., хариуцагч *******- ОНӨААТҮГ-тай 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан тооцооны нягтлан бодогчоор, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан болох нь ажил олгогч, ажилтан нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

Хариуцагч *******- ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5 дахь заалт, Даргын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн хурлыг шийдвэрийг үндэслэн байгууллагын удирдлагатай холбоотой Дээд газрын шийдвэрийг харилцагч байгууллагад дур мэдэн тараасан, удирдах байгууллагын нэрийг барьж, шийдвэр гаргах төвшинд буруу мэдээлэл өгсөн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрөөс нэхэмжлэгч Ц.той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.3-д Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр доорх нийтлэг зөрчлийг гаргасан ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалж 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасан ажлаас халах шийтгэлийг ногдуулах ба ажил албан тушаалын онцлогоос хамааран тухайн албан тушаалд тохирох ноцтой зөрчлийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэмж зааж хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг тухайлан нэрлэж заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5-д Ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасан, 10.3-д Ажил албан тушаалын онцлогоос хамааран тухайн албан тушаалд тохирох ноцтой зөрчлийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэмж зааж хэрэгжүүлнэ гэж онцлон заасан боловч байгууллагын ерөнхий нягтлан бодогч той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил албан тушаалын онцлогтой нь холбоотой ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй, дотоод журамд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдоогүй, хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж, эн тэнцүү хүчин чадалтай гэж үзэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас бодож үзэхэд 6 сард 1.208.265, 7 сард 1.928.656, 8 сард 1.295.400 төгрөгийг тус тус авсан байна. 1.295.400+1.928.656+1.208.265=4.432.3*******, 4.432.3*******:3=1.477.440, 1.477.440:*******.5 =68.718 нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1.477.440 төгрөг, нэг өдрийн цалин 68.718 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын *******-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажлын 48 хоног 68.718х48=3.298.464 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.ид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* г *******- ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.298.464 төгрөгийг хариуцагч *******- ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.******* ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг *******- ОНӨААТҮГ-т даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *******- ОНӨААТҮГ-аас 3.298.464 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 67.725 төгрөгийг гаргуулан улсын орлого оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ