Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00616

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мангилик ,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар /дарга Л.Ө, утас ***/-ын хүсэлтийг 2016 9 дүгээр 01-ний

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Ө сонинг татан буулгах тухай

Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын дарга Л.Ө шүүхэд гаргасан хүсэлтэд: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Ө сонин нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар тус тус зааснаар Ө сонинг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч Улсын бүртгэлийн хэлтэсийн дарга С.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Тус хэлтэсийн нэхэмжлэлтэй Ө сонин нь Эрдэнэт хотод үйл ажиллагаа эрхэлдэг тул татан буулгахыг хүссэн хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх шүүхэд Ө сонинг татан буулгахыг хүссэн хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар гаргасан боловч бүтцийн өөрчлөлтөөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар гаргасан нь Баян-Өлгий аймгийн Улсын бүргэлийн хэлтэс болж өөрчлөн шинэчлэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Ө сонинг татан буулгах тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32 1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Ө сонинг татан буулгах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК