| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00524/И |
| Дугаар | 130/ШШ2016/00617 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00617
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас ****, РД:*****Ж К овогт Жн Жы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас ****, *****, РД:***** М овогт Бы А холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан машины үнээс үлдсэн 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ж.Жы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн А 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас ОХУ-аас оруулж ирсэн 708670 арлын дугаартай ногоон өнгийн бүхээгтэй ЗИЛ-131 маркийн автомашиныг 15000000 /арван таван сая/ төгрөгөөр үнэлж нэг сарын хугацаатай зээлээр авсан ба машины үнээс 7200000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг өгсөн. Үлдсэн 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж өгөхгүй байна. Иймд би иргэн Ааас машины үлдэгдэл мөнгө болох 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Жы шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Б.Ааас Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлсэн 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг бүрэн авч бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй болсон тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Ямар нэгэн санал гомдолгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.А 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас ОХУ-аас оруулж ирсэн 708670 арлын дугаартай ногоон өнгийн бүхээгтэй ЗИЛ-131 маркийн автомашиныг 15000000 /арван таван сая/ төгрөгөөр үнэлж нэг сарын хугацаатай зээлээр нэхэмжлэгч Ж.Жаас худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн Зээлийн баримт, 1098450 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны баримт, машины техникийн паспорт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Молхы хул овогт Бы А нь худалдаж авсан машины үнээс үлдсэн 7800000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай нэхэмжлэгч Ж.Жы гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Ж.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139750 төгрөгийн тал нь болох 69875 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 69875 төгрөг, мөн хариуцагч Б.Ааас 69875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Жд олгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Жы шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы нэхэмжилсэн 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч Б.А нь төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139750 төгрөгийн тал нь болох 69875 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 69875 төгрөг, мөн хариуцагч Б.Ааас 69875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Жд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК